Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2025/00057

 

2025       05       27                                          154/ШШ2025/00057

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

            Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, РД: *******, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,097,310.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр ХО-БЗГ/2022- 36311 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,613,400 / Нэг сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун / төгрөгийн зээлийг нэг сарын 2.55% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б.******* нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 804 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зорчил үүсгэсэн. 2025 оны 03 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Б.*******-с байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн: 2,484,865.02 /Хоёр сая дөрвөн зуун наян дорвон мянга найман зуун жаран таван төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн үндсэн төлбөр 1,368,473.79 төгрөг, үндсэн хүү 1,037,211.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,179.56 төгрөг, нийт 2,484,865.02 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 13-ны дотор “*******” ХХК-ийн Хаан банк дахь******* тоот данс руу төлж барагдуулах болно. Маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрхэмбаяр нь хариуцагч Б.*******ын гаргасан 1,368,473.79 төгрөг, үндсэн хүү 1,037,211.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,179.56 төгрөг, нийт 2,484,865.02 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь зээлийн үндсэн төлбөр 1,368,473.79 төгрөг, үндсэн хүү 1,037,211.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,179.56 төгрөг, нийт 2,484,865.02 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 13-ны дотор “*******” ХХК-ийн Хаан банк дахь******* тоот данс руу төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 54,708 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрхэмбаяр нь хариуцагч Б.*******ын гаргасан үндсэн зээл 1,368,473.79 төгрөг, үндсэн хүү 1,037,211.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,179.56 төгрөг, нийт 2,484,865.02 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 13-ны дотор “*******” ХХК-ийн Хаан банк дахь******* тоот данс руу төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,708 төгрөгийн 27,354 төгрөгийг улсын орлогоос, 27,354 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 ШҮҮГЧ                         Ц.ЭНХЖАРГАЛ