Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 154/ШШ2025/00031

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 154/ШШ2025/00031

******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын Цэцэг гол багт оршин суух, РД:*******, ******* ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , хүсэлт гаргагч Ц.******* /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1991 онд ******* аймгийн сумын нэгдүгээр 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг *******ийн хамт сумын нэгдэлд малчнаар бог мал маллаж байсан. Түүнээс хойш 1996 он хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байгаад ******* аймгийн төврүү шилжиж орсон.

Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн сумын нэгдэл болон д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал ******* аймгийн сумын нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн сумын д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:

- ******* аймгийн сумын ерөнхий боловсролын Цаст сургуулийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 143 тоот: ******* овогтой ******* нь тус сургуулийг 1991 онд багштай 8а ангид суралцаж төгссөн нь үнэн болно гэх албан бичиг,

- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 20ы өдрийн 93 дугаартай лавлагаанд: ******* аймгийн сумын нэгдлийн 3 дугаар бригадын 1990-1991 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх лавлагаа,

- ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 29/299 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/ маягтын хуулбарт: ...******* ******* ...нийгмийн бүлэг-малчин, эрхэлдэг ажил- мал аж ахуй... гэх бичвэр, мөн ХААТР-21 /А/ маягт,

- ы шүүхэд гэрчээр өгсөн: Би 1993 онд 10 дугаар ангиа төгсөөд сумын нэгдлийн Наранхайрхан багт мал маллаж байсан. *******ийн аав ******* гуай мөн Наранхайрхан багт мал малладаг байсан ба Ц.******* нь 1991 онд 8 дугаар ангиа төгсөөд аавынхаа хамт нэгдлийн Наранхайрхан багт 1991-1992 онд мал маллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,

- гийн шүүхэд гэрчээр өгсөн: Ц.******* нь 1991 онд 8 дугаар ангиа төгсөөд аав *******ийн хамт нэгдлийн мал маллаж байсан. ******* гэдэг хөгшин Наранхайрхан багт малчин байсан юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Ц.*******ийн хүсэлтээр , нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч Ц.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ийн *******ийн 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал ******* аймгийн сумын нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн сумын д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ