Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 154/шш2025/00113

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2025/00113

Булган сум

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймгийн******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би

Нэхэмжлэгч: ******* аймгийн******* сумын Нарийнгол багт оршин суух, РД:ПБ74042660, ******* овогт*******н *******ийн хүсэлттэй үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие 1996 оны 06 дугаар сарын 21-нд охин *******ийг төрүүлсэн. Би эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 2002 онд******* сумын иргэн О.Батсүхтэй гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлсэн. Охин *******ийг аав*******, ээж нарт үрчлүүлсэн юм. Охиноо би өөрөө өсгөсөн юм. Одоо би тэтгэвэрт гарах нас болсон тул хүүхдийн овог, нэр өөр байгаа учир охин *******ийг миний нэр дээр болгож үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Д.******* би үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Би одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд миний татгалзлыг баталж өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.*******ийн хүсэлтттэй үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Д.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг

100160200941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ

2025 07 28 154/ШШ2025/00113

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймгийн******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би

Нэхэмжлэгч: ******* аймгийн******* сумын Нарийнгол багт оршин суух, РД:ПБ74042660, ******* овогт*******н *******ийн хүсэлттэй үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие 1996 оны 06 дугаар сарын 21-нд охин *******ийг төрүүлсэн. Би эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 2002 онд******* сумын иргэн О.Батсүхтэй гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлсэн. Охин *******ийг аав*******, ээж нарт үрчлүүлсэн юм. Охиноо би өөрөө өсгөсөн юм. Одоо би тэтгэвэрт гарах нас болсон тул хүүхдийн овог, нэр өөр байгаа учир охин *******ийг миний нэр дээр болгож үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү... гэжээ.