| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00078/И |
| Дугаар | 154/ШШ2025/00066 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 154/ШШ2025/00066
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК /РД: *******/-ийн, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,097,310.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* ******* нь “Токи ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024-01-10-ны өдөр ЗГ2024011006420 тоот гэрээний дагуу байгуулж Samsung Galaxy A34 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 998,000.0 төгрөгийн зээлээр 18 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 3Г2024011006420 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 806,409.39 төгрөг, үндсэн хүүнд 272,173.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,727.61 төгрөг, нийт 1,097,310.11 төгрөгийг хариуцагч ******* *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гийн ******* миний бие “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн үлдэгдэл төлбөр болох 1,097,310.11 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 20-ны дотор “Токи ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь ******* тоот дансанд төлж барагдуулах болно. Маргах зүйл байхгүй. Энэхүү тайлбарыг бусдын ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гаргасан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар нь хариуцагч З.*******оос гаргасан үндсэн зээл 806,409.39 төгрөг, зээлийн хүү 272,173.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,727.61 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 1,097,310.11 /нэг сая ерэн долоон мянга гурван зуун арван төгрөг, арван нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.******* нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 1,097,310.11 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 20-ны дотор Токи ББСБ ХХК-ийн Хаан банк дахь ******* тоот дансанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,886 төгрөгийн 50 хувь 15,443 /арван таван мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 15,443 /арван таван мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг хариуцагч З.*******оос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар нь хариуцагч З.*******оос гаргасан зээлийн үлдэгдэл төлбөр болох 1,097,310.11 /нэг сая ерэн долоон мянга гурван зуун арван төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 20-ны дотор “Токи ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь ******* тоот дансанд төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.886 төгрөгийн 15,443 15,443 /арван таван мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 15,443 /арван таван мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг хариуцагч З.*******оос гаргуулж нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ