| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00117/И |
| Дугаар | 154/шш2025/00114 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 154/шш2025/00114
| 2025 оны 07 сарын 2 өдөр | Дугаар 154/ШШ2025/00114 | ******* сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: *******-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******гийн *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД:*******, овогт Баттулгын *******ням нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ,, /есөн сая нэг хорин зургаан мянга найман зуун наян долоон/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Г.*******, Б. *******ням нь 2023 оны 05-р сарын 11-ний өдөр Төрийн банкны ******* тооцооны төвийн 23-102 тоот шийдвэр MN3300341102015176 дугаартай барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/ байгуулан 232 толгой мал, 6 ханатай бариа гэр, цахигаан үүсгүүр барьцаалан 10,000,000 /арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 1,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан.
2024 оны 0 дүгээр сарын 2-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /цаашид "Нэмэлт гэрээ" гэх/-г Монгол Улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 451-453 дугаар зүйл, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, 4 дүгээр бүлэг, зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2024 оны 106 дугаар тогтоол, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-60 дугаар тушаал, 2024 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн Төрийн банкны зээлийн ерөнхий хорооны хурлын 26/02 тоот шийдвэр, зээлдэгчийн хүсэлтийг тус тус үндэслэн, "зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ байгуулж зээлийн үлдэгдэл ,500,000 /есөн сая таван зуун мянган/ төгрөгийг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мал, 6 ханатай гэр, цахилгаан үүсгүүр барьцаалан нэг жилийн хугацаанд хойшлуулсан.
Зээлдэгч Г. ******* нь зээл авах үедээ ******* аймаг ******* сумын******* багийн малчин байсан. 232 толгой мал, 6 ханатай гэр, цахилгаан үүсгүүр барьцаалсан. Хариуцагч Г. ******* одоо ******* аймаг ******* сум******* баг, Б.*******ням нь ******* аймаг ******* сум******* баг хаягт бүртгэлтэй байдаг. Одоо ******* аймаг ******* сум 6 дугаар багт амьдарч байгаа тул ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Г. *******, Б. *******ням нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 1,66,04 /нэг сая зургаан зуун наян зургаан мянга дөчин есөн/ төгрөгийг хүүгийн хамт төлсөн.
Хариуцагч Н. *******, Б.*******ням нарын зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, 40 хоног хугацаа хэтэрүүлсэн, зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ зөрчиж төлбөрийн хариуцлагаас зайлсхийх гэсэн үйлдэл, оролдлогууд нь төлбөрийг барагдуулах ажиллагаанд хүндрэл учруулсаар өнөөдрийг хүрлээ.
Иймээс Г. *******, Б. *******ням нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2 заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-д заасныг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл ,,50.4
Зээл хүүгийн төлбөр 65,615.14
Нэмэгдүүлсэн хүү 144,321 нийт зээл, хүүний төлбөр ,, //есөн сая нэг зуун наян зургаан мянга хоёр зуун жаран долоон/ төгрөг төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагч Г.*******, Б.*******ням нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр ,, төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,30 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.*******, Б.*******ням нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Г.*******, Б.*******ням нар *******-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн төлбөр ,, /есөн сая нэг хорин зургаан мянга найман зуун наян долоон/ төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Г.*******, Б.*******ням нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ,, /есөн сая нэг хорин зургаан мянга найман зуун наян долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******, Б.*******ням нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулахаар нэхэмжилсэн ,, /есөн сая нэг хорин зургаан мянга найман зуун наян долоон/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ны гэрээний үүргийн гүйцэтгэлд ,, /есөн сая нэг хорин зургаан мянга найман зуун наян долоон/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.*******, Б.*******ням нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1530 төгрөгийн 760 төгрөгийг 10016000041 тоот данснаас, 760 төгрөгийг хариуцагч Г.*******, Б.*******ням нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ