Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 154/ШШ2025/00032

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 154/ШШ2025/00032

******* сум

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 12 дугаар баг, *******л *******, 15 дугаар гудамж, 02 тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн сумын Жаргалан багт оршин суух, РД:, овогт ы т холбогдох машины үлдэгдэл төлбөрт 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А.тай "Тоуоta land griuser"-80 маркийн 14-07 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10 сая төгрөгөөр тохирч, худалдах худалдан авах гэрээ хийж худалдсан юм. Худалдсан үнээс 4,000,000 төгрөгийг бэлнээр авсан, үлдсэн 6,000,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй чирэгдүүлж байна. 2024 оны 03 дугаар сарын 01-нд тээврийн хөлсний үнээс төлөхөөр тохирсон юм. Иймд иргэн А.аас 6,000,000 /зургаан сая /төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А. нь К.ийн 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ 6,000,000 төгрөгнөөс 5,000,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй, 1,000,000 төгрөгнөөс татгалзаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: К. миний бие А.аас 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А. нь 5,000,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 1,000,000 төгрөгнөөс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К. нь хариуцагч А.т холбогдуулан машины үнэ болох 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч К. нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 1,000,000 төгрөгөөс татгалзсан тухай тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 /ерөн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч К. нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,000,000 /нэг сая/ төгрөгийг татгалзаж, 5,000,000 /таван сая/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч А. биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг 100160000941 тоот данснаас, 47,475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг хариуцагч А.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч К.т буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ