Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2025/00067

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

            Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК /РД: *******/-ийн, нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, РД: *******, Бага шар овогт *******ын *******,

            Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* овогтой ын д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,349,949 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э. нь Токи ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024.10.22-ны өдөр Токи ББСБ ХХК-тай № ЗГ2024102240464 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "IPhone16 256GB" маркийн гар утсыг нийт 4,588,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.10.22-2026.09.30 хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 262,387 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

2. 2024.10.21-ны өдөр Токи Кредит үйлчилгээний гэрээ байгуулж 110,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон.

Хариуцагч нь 2024.10.30-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Токи ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 

ЗГ2024102240464 тоот гэрээн дээр 256GB багтаамжтай, “Iphone 16” маркийн гар утас үндсэн зээлийн үлдэгдэл /2024 оны 08 дугаар сарын сарын 05-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 22 сар/ 22 удаагийн дутуу төлөлт 4,588,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох/ 539,886 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар/ 107,977 төгрөг, нийт дүн 5,235,863 төгрөг, токи кредит 2203446 тоот гэрээний төлбөр нийт ашигласан зээлийн дүн 96,456 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох/ 14,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /гэрээний 5.1.2-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар/ 581 төгрөг, шимэтгэл 2,900 төгрөг, нийт дүн 114,086 төгрөг, бүгд 5,349,949 /таван сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуун дөчин ес/төгрөгийг хариуцагч Э.гаас нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Э. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э. миний бие “Токи ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,349,949 төгрөгийг 8 сарын хугацаанд хэсэгчилж төлөх болно. Үүнд:

            1. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

            2. 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

            3. 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

            4. 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

            5. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

            6. 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

            7. 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

            8. 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 668,748 төгрөг тус тус “Токи ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь тоот данс руу төлөх болно. Маргах зүйл байхгүй. Энэхүү тайлбарыг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гаргасан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар нь хариуцагч Э. нь ЗГ2024102240464 тоот гэрээн дээр гар утас үндсэн зээлийн үлдэгдэл /2024 оны 08 дугаар сарын сарын 05-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 22 сар/ 22 удаагийн дутуу төлөлт 4,588,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох/ 539,886 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар/ 107,977 төгрөг, нийт дүн 5,235,863 төгрөг,

            Токи кредит 2203446 тоот гэрээний төлбөр нийт ашигласан зээлийн дүн 96,456 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох/ 14,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /гэрээний 5.1.2-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар/ 581 төгрөг, шимэтгэл 2,900 төгрөг, нийт дүн 114,086 төгрөг, бүгд 5,349,949 /таван сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь Э. миний бие “Токи ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,349,949 төгрөгийг 8 сарын хугацаанд хэсэгчилж төлөх болно. Үүнд:

1. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

2. 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

3. 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

4. 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

5. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

6. 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

7. 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг,

8. 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 668,748 төгрөгийг тус тус “Токи ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь тоот данс руу төлж барагдуулах хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.549 төгрөгийн 50 хувь 50,274.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 50,274.5 төгрөгийг хариуцагч Э.гаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 5,349,949 төгрөгийг хариуцагч Э.гийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 5,349,949 төгрөгийг 8 сарын хугацаанд хэсэгчилж төлөх болно. Үүнд: 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 668,743 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 668,743 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 668,743 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 668,748 төгрөгийг тус тус “Токи ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь тоот данс руу төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.549 төгрөгийн 50,274.5 төгрөгийг улсын орлогоос, 50,274.5 төгрөгийг хариуцагч Э.гаас гаргуулж нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Ц.ЭНХЖАРГАЛ