Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 154/шш2025/00115

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2025/00115

Булган сум

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******гийн *******ад холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохиролд ******* /гурван сая долоон зуун гучин мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ш.******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутагт хохирогч ******* хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 22 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ш.*******ын учруулсан хүнд гэмтлийн улмаас хохирогч Д.Алтанхуяг нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна. Үүнд: Амбулаторийн үзлэг Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 57,000 4/25/2023

Амбулаторийн үзлэг Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 15,000

Амбулаторийн хяналтын үзлэг Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 11,000

Амбулаторийн нэгдсэн эмнэлэг Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 11,000

Амбулаторийн хяналтын үзлэг Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 11.000

Амбулаторийн хяналтын үзлэг Гэмтэл согог судлалын үндэсний төв 11,000

Амбулаториор хийгдэх мэс ажилбар Гэмтэл согог судлалын үндэсний төв 27,000

Амбулаторийн хяналтын үзлэг Гэмтэл согог судлалын үндэсний төв 15,000

Амбулаторийн хяналтын үзлэг Гэмтэл согог судлалын үндэсний төв 20,000

Амбулаторийн үзлэг Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 15.000

Мэс засал Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 1,375,300

Алсын дуудлага Гэмтэл согог судлалын үндэсний төв 1,500,000

Амбулаторийн хяналтын үзлэг оншилгоо шинжилгээний багц Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 57,000

Эмийн эмчилгээ Ховд аймгийн БОЭТ 195,500

Амбулаторийн хяналтын үзлэг оншилгоо шинжилгээний багц Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 57,000 6/22/2022 нийт ******* /гурван сая долоон зуун гучин мянга найман зуун/ төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гэж заасан.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан төлбөрийг ялгаж, тогтоох боломжгүй, гагцхүү хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрлэсэн хэргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан эсэхийг тогтоох боломжтой. Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжпэл, тайлбар, гомдол гаргана гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийн хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Ш.*******ад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмтхэргийгүйлдсэн гэм буруутай болохыгтогтоосон шүүхийн шийдвэрхүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/596 дугаартай албан бичгээр тус прокурорын газарт хандан ...гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах тухай хүсэлтийг ирүүлсэн. Иймд дээрх хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдүүдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна. Ш.*******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 3,730,800 /гурван сая долоон зуун далан гучин мянга найман зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний би Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол ******* /гурван сая долоон зуун гучин мянга найман зуун/ төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* нь хариуцагч Ш.*******аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохиролд ******* /гурван сая долоон зуун гучин мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* ******* /гурван сая долоон зуун гучин мянга найман зуун/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ш.*******аас ******* /гурван сая долоон зуун гучин мянга найман зуун/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 37321 / гучин долоон мянга гурван зуун хорин нэгэн/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******ын Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохиролд ******* /гурван сая долоон зуун гучин мянга найман зуун/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.******* төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ш.*******аас ******* /гурван сая долоон зуун гучин мянга найман зуун/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 37321 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ

2025 07 28 154/ШШ2025/00115

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******гийн *******ад холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохиролд ******* /гурван сая долоон зуун гучин мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ш.******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутагт хохирогч ******* хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 22 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ш.*******ын учруулсан хүнд гэмтлийн улмаас хохирогч Д.Алтанхуяг нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна. Үүнд:

Амбулаторийн үзлэг Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 57,000