| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00031/И |
| Дугаар | 154/ШШ2025/00034 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 154/ШШ2025/00034
| 2025 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 154/ШШ2025/00034 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, РД:*******, ******* ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , хүсэлт гаргагч Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1965 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн. 1981 онд ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд аймгийн техник мэргэжлийн сургуульд элсэн орж, 2 жил суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд хотын Октябрийн районы байшин үйлдвэрийн комбинатад ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 05-нд цэргийн албанд татагдсан. Тэгээд Дорноговь аймгийн Барилгын цэргийн 222 дугаар ангид хуваарилагдсан. 1985 оны 06 сард Дорноговь аймгийн Барилгын цэргийн 222 дугаар анги татан буугдаж улмаар мэргэжилтэй 80 цэргийг Дарханы хотын Барилгын цэргийн 017 дугаар ангид хуваарилаад Бороо голын алтны уурхайд 4 айлын орон сууцны барилга дээр ажилладаг байсан. Тэнд 2 жил ажиллаад 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тушаал уншаад халсан. Тухайн үед барилга дээр ажилласан цэргүүд 6500 төгрөгний цалинтай халагдаж байсан ба 500 төгрөгийг цэргүүдэд өөрт нь өгөөд 6000 төгрөгийг Амгалангийн 012 дугаар анги дээрээс очиж аваад халагдаж байсан юм. Миний цэрэгт татагдсан тушаал байгаа боловч халагдсан тушаал, шийдвэр нь олдохгүй байна.
Иймд намайг 1984-1987 онд Барилгын цэргийн 222 дугаар анги болон 017 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б.******* нь 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Барилгын цэргийн 222 дугаар анги болон 017 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-нд: *******ийн ******* БХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар хот, /Октябрийн район/-оос 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 222 дугаар ангид хуваарилагдсан байна. Цэргийн алба хаасан тухайд холбогдох баримтуудыг шүүн үзэхэд: 1987 онд Барилгын цэргийн 222 дугаар ангиас Барилгын цэргийн 017 дугаар ангируу шилжин халагдсан цэргийн бүртгэл тус архивт шилжиж ирээгүй тул цэргийн албанаас хугацаа дуусган халагдсаныг тодорхойлох боломжгүй болно гэх лавлагаа,
- Б.*******ын 1980 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: БХЯ-ны сайдын 1984 оны 168 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд тэнцсэн учир цэрэгт татав, ...1987 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 187 тоот тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халав гэх хотын Октябрийн районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсийн тамга бүхий бичилтүүд,
- Цэргийн үүрэгтний үнэмлэхэд: Цэргийн тангаргийг 1984 оны 8 сарын 22-ны өдөр өргөв, цэргийн жинхэнэ албыг хаасан анги-017, албан тушаал-байлдагч.. гэх бичилт,
- ийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Б.******* бид хоёр 1981 онд ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг хамт төгссөн. Б.******* нь 8 дугаар ангиа төгсөөд аймгийн Хөдөө аж ахуйн ТМС-д суралцаж төгсөөд хотын байшин үйлдвэрлэлийн комбанитад хуваарилагдан ажиллаж байсан. Намайг 1984 онд ******* сумаас цэргийн албанд татагдахад, Б.******* нь мөн 1984 онд хотын Октябрийн районоос цэрэгт татагдсан. Б.******* нь тухайн үед Дархан хотын барилгын цэргийн ангид алба хаасан. Тэр үед утас гэж байдаггүй байсан тул бид захидлаар харилцдаг байсан. Намайг 1987 оны 06 дугаар сард цэргээс халагдаад ******* аймгийн ******* суманд ирсэний дараа Б.******* нь 1987 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирсэн гэх мэдүүлэг,
- ы шүүхэд гэрчээр өгсөн: ...Б.******* бид хоёр 8 дугаар ангиа хамт суралцаж төгсөөд Б.******* нь аймгийн Хөдөө аж ахуйн ТМС-д суралцсан. Дараа нь хотын байшин үйлдвэрлэлийн комбанитад ажиллаж байгаад 1984 онд хотоос цэрэгт татагдсан. Би мөн 1984 онд ******* сумаас цэргийн албанд татагдсан. Бид 2 хоёулаа барилгын цэргийн ангид 3 жилийн алба хааж 1987 оны 08 дугаар сард халагдаж ирсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Б.*******ын хүсэлтээр , нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч З.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, цэргийн алба хаасан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* ******* овогт *******ийн *******ын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Барилгын цэргийн 222 дугаар анги болон 017 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ