Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2025/00070

 

 

                Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* суманд ******* оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, ******* настай, Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суух, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.*******ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* оны 08 дугаар сарын 24-ний өдөр ******* сумын төвд төрсөн. Найман нас хүртлээ аав, ээжийн гар дээр өсөж, 1986 онд ******* сумын 10 жилийн сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1986-1987 онд Ховд аймаг дахь УБХТН-ийн харьяа авто жолооны курсийг төгсөж, 1987 онд цэрэгт татагдан 1989 оны 10 сард халагдаж ирсэн. 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жил тасралтгүй мал маллан амьдарч байна.

Миний 1990-2000 он хүртэл А данс гэрийн нэр болох ******* нэрээр бичигдсэн байгаа бөгөөд тухайн онуудын малын А данс нь миний үндсэн баримт мөн тул цахим үнэмлэхийн нэр болох ******* нэрээр шүүхийн тогтоол гаргаж өгнө үү гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1990 оноос 2000 он хүртэлх А данс дээрх нэр болох ******* гэх нэрээр бичигдсэн. ******* гэх нэр нь Д.******* мөн болохыг  тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь ******* мөн болох нь:

түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

Ховд аймгийн ******* сумын *******гол багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт,

2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1427843 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн архиваас олгосон 1990 оноос 2000 оны мал тооллогын “А” дансны лавлагаа,

Гэрч ******* овогт гийн ийн шүүхэд мэдүүлсэн “...Д.******* нь улсын бүртгэлд Д.******* гэх нэрээр бүртгэгдсэн, орон нутагт товчилж дууддаг нэр буюу гэрийн нэр нь ******* гэж дуудагддаг. Багийн эмчээр 32 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд Д.******* гэх нэрээр баримт бичгүүдэд бичигдэж ирсэн. Гэрийнхэн нэр бол ******* гэдгийг мэдэж байна. 1990-2000 оны хугацаанд багийн засаг дарга нар цахим бүртгэл дээр нэлээдгүй алдаатай бүртгэсэн, баримт бичгүүд дээр хүртэл зөрүүтэй алдаатай, буруу бичсэн зүйл их байдаг. Энэхүү хариуцлагагүй буруутай үйлдлийн нэг нь Д.*******ын нэрийг ******* гэж бичсэн явдал гэж бодож байна. Намайг 4 хүүхэдтэй байхад 8 хүүхэдтэй гэж баримт, бичиг дээр бүртгэсэн тохиолдол хүртэл байгаа” гэх мэдүүлэг,

             Гэрч овогт *******ийн гийн шүүхэд мэдүүлсэн “...Д.******* нь ******* оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ө.*******ийн 5 дахь хүү болж мэндэлсэн. Д.*******ыг төрсөн цагаас нь *******ийн ******* гэж баримт бичгүүд дээр бичигдсээр ирсэн. Гэрийн нэр нь ******* гэж явдаг байсан. Гэр бүлийнхэн нь ******* гэж дуудсаар ирсэн. Тухайн үед миний бие дүү *******гийн хамтаар мал маллаж байсан бөгөөд малын А данс дээр ******* гэж гэрийнхэн нэрээр бичигдсэн байна. Тухайн үед тоо бүртгэлээр ирж байсан хүн нь Д.******* гэж бичих ёстой байсан боловч гэрийн нэр болох ******* гэх нэрээр бичсэн байна. ******* нь Д.******* мөн болно” гэх мэдүүлэг,

            Гэрч овогт гийн ийн шүүхэд мэдүүлсэн “...Д.*******ыг сургуульд байх цагаас нь эхэлж мэднэ. Түүний албан ёсны нэр нь *******ийн ******* гэж явдаг байсан. Сургуульд байх үед ч Д.******* гэх нэрээр бичиг баримт дээр нь бичигдэж явж байсан. Найз нөхөд нь гэрийн нэр болох ******* гэх нэрээр нь дууддаг. Аав, ээж нь түүнийг ихэнхдээ ******* гэж нэрийдэж дууддаг байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

          Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  1990 оноос 2000 оны малын А дансанд ******* гэх нэрээр бичигдсэн нь ******* овогт *******ийн ******* болохыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ЭНХЖАРГАЛ