Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/176

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Насанд хүрээгүй хохирогч Т.Ш,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Б.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батнасангийн Тад холбогдох эрүүгийн 1838003830214 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Тнь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Гахай тахианы хонхор” гэх газар иргэн Т.Ш-тай харилцан хэрүүл маргаан хийж зодолдсоны улмаас хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Тнь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Гахай тахианы хонхор” гэх газар иргэн Т.Ш-тай харилцан хэрүүл маргаан хийж зодолдсоны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Галсан, Пүрэвдалай хоёр айл руу орсон.  Хэсэг байж байгаад тэр хоёр гарч ирсэн. Араас нь нэг банди дагаж гарч ирсэн. Тэгээд тэд нар хоорондоо муудалцаад байхаар нь машинаас бууж Галсанг боль гээд машин руугаа яв, нөгөө бандийг гэрлүүгээ ор гэж хэлсэн. Тэгтэл тэр банди 80.000 төгрөгний үнэтэй пудволк урчихлаа гээд дахиж очиж барьцалдаж авах гээд байсан...Тэр Ш гэдэг залуу миний уруулан тус газар болон зүүн нүдний зовхинд тус тус нэг удаа цохисон. Та нарыг ах нараараа алуулна гээд байхаар нь машинаасаа буугаад чи яагаад намайг цохиж байгаа юм гэхэд би ар томтой та нар барахгүй гээд байхаар нь шанаан тус газар эрүү хавьцаа нь цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Т.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгээд Эрдэнэдаваа намайг дагуулаад хашааруу орох гэж байх үед Галсан дахиад миний араас өшиглөөд авсан. Тэгээд та одоо яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь намайг заамдаж аваад миний пудволкыг урсан. Тэр үед би эсвэл ах нараа дуудья эсвэл ээж аавыгаа дуудья гэж хэлэхэд дууд гээд чи ахыгаа мөрөнд барахгүй. Би Банзрагчийг аавыг дууд гэж хэлсэн чинь Банзаа за ах гэж хэлж байсан. Тэгтэл Галсан гээд байгаа ах Банзай гээд байгаа чинь надаас бацаан гэж хэлсэн. Би Галсан гэдэг ахад миний 80.000 төгрөгний үнэтэй пудволк урсан гэж хэлэхэд чи яасан их 80.000 төгрөгний үнэтэй пудволк өмсдөг юм бэ манай дүү нар 8000 төгрөгний үнэтэй пудволк өмсдөг юм гэж Галсан хэлсэн. Тухайн үед Тгэдэг ах нь Галсанг надаас салгах гэж ирсэн. Тнь Галсан гэдэг ахыг надаас салгаад таксируу суулгаад өөрөө надруу ирсэн. Тэгэхээр нь би та намайг цохихгүй юм байгаа биз дээ намайг цохих юм бол одоо бол жинхэнээсээ гай болно гэж хэлтэл ах нь чамайг цохихгүй гэж байсанаа за ахын дүү одоо ор гээд би танай найз миний пудволкыг ураад намайг зодсон талаар хэлэхэд чи яасан том бацаан бэ гэж хэлээд намайг нүүрэн тус газар цохиж авсан. Тэгээд би зөрүүлээд миний буруу болохгүй юм чинь гэж бодоод нэг цохиж авсан. Тухайн үед Тгэдэг ах намайг хэд хэд цохиж авсан…Тнь миний зүүн талын нүдний хажууд цохиж авсан...Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ байж байхад Т, Пүрэвдалай хоёр манай гэрт орж ирээд бид нар гэрээс гараад дүү Эрдэнэдаваа дээр очих уу гээд хурдан морины жүчээ рүү явахаар болоод Эрдэнэдаваагийн байгаа газар очоод Пүрэвдалай бид хоёр хамт гэрлүү нь орсон чинь Ш гэдэг хүүхэд Пүрэвдалай руу хаалгаар аятайхан орж ирэхэд яадаг юм бэ гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд бид нар Эрдэнэдавааг дагуулаад гарах үед Шын нохой нь гэрээс гараад үхэртэй нохой нь тоглоод байхаар нь би исгэрээд нохойг нь авчирсан. Тэр үед Ш намайг нохой зүгээр байлга гээд хэрүүл маргаан болж Ш бид хоёр барилцаж аваад байж байхад Пүрэвдалай, Эрдэнэдаваа хоёр бид хоёрыг салгасан. Тухайн үед Шын өмсөж явсан пудволк урагдсан. Ш чи миний 80.000 төгрөгний үнэтэй пудволк урсан гэж хэлж байх үед би машинд суугаад байж байхад Ш ирээд би артай хүн шүү ах нараа дуудна чамайг алуулж чадна шүү гээд байхаар нь би машинаас буугаад дахиад Штай хэрүүл маргаан хийгээд бид хоёр барилцаж аваад байж байхад Тирээд салгасан. Би тухайн үед машинд ороод сууж байхад Ш Тыг цохиод авсан. Тэгээд ТШыг эргүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохиж авсан. Би Шыг зодсон цохисон асуудал байхгүй бид хоёр барилцаж авсан болохоос биш хоорондоо зодолдсон асуудал бол байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-19 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Эрдэнэдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шын нохой гэрээс гараад гүйгээд явсан. Тэгээд Ш нохойныхоо хойноос гарч ирээд намайг бариад аваарай андаа гэж хэлэхээр нь би Шын нохойны араас гүйсэн. Араас Ш наадах чинь үнэтэй нохой шүү гэж хашигарч байсан. Би нохойг нь дагуулаад ирсэн чинь Галсан ах Ш хоёр хоорондоо муудалцсан хэрүүл маргаан хийгээд галсан ах чи ямар том юм бэ гэж хэлэхэд Ш би угаасаа том намайг Хөвсгөлийнхөн мэднэ би ах нартай хүн шүү гээд барилцаад зууралдаж байх үед Шын пудволк нь урагдсан. Тэгтэл Ш “ Миний үүчийгийн брендийн 80.000 төгрөгний пудволк ураад хаячихлаа яаж Гүүчийгийн пудволкоо өмсөж ирээгүй юм бэ гэж хэлсэн ” Тэр үед Галсан ах чи 80.000 төгрөгний пудволк өмсдөг би 8000 төгрөгний пудволк өмсдөг гэж хэлээд тэгээд яадаг юм бэ гэсэн. Тэр хоёр дахиад барилцаад авсан. Тэр үед Тах машинаас бууж ирээд тэр хоёрын голоор орж салгаад Галсан ахыг машинд оруулаад буцаад гараад ирсэн чинь Тахын дээд уруул хавиас нь баг зэргийн цус гарсан зүүн нүдний орчим хальт хавдсан байсан. Энэ хүүхэд чинь намайг цохьчихлоо салгаж байхад чинь гэж хэлээд Шыг Тах нэг удаа цохиод авах шиг болсон чинь Ш хойшоогоо суугаад газар унасан. Шыг тэр хоёр нийлээд зодсон асуудал бол байхгүй. Харин Ш Тыг цохиж аваад зөрүүлээд ТШыг цохиж авч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-22 дугаар хуудас/,

                   Гэрч Г.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тус өдөр би гадуур таксинд явж байхад эхлээд 2 банди гар өргөөд суусан. Тэгээд тэр хоёр нэг найзындаа очоод тэндээс нэг залуу аваад гурвуулаа болоод гахай тахианы хонхорын тэнд айлын гадаа очоод нэг залуу нь надтай үлдээд хоёр залуу нь тэр хашаа руу орсон. Тэгээд нээх удалгүй миний машинаас буусан хоёр залуу нэг танихгүй залуутай хэрүүл маргаан болсоор гарч ирээд машины хажууд барилцаж авсан байсан. Тэгээд нөгөө хашаанаас гарч ирсэн танихгүй залуу миний машинаас буугаад гэрт орсон залуу хоёр нэг нэгээ цохиж авч байсан. Тэгтэл миний машинд байсан залуу гарч очоод нөгөө хашаанаас гарч ирсэн танихгүй залуутай маргалдаж цохиж авсан. Тэр хашаанаас гарч ирсэн залуу бас л зөрүүлээд цохиж авч байгаа харагдсан. Тэр хашаанаас гарч ирж хэрүүл маргаан хийгээд байсан залуу болохоор миний үнэтэй пудволк урсан та нар байж байгаарай ах нараа дуудаад та нарыг ална гээд хашгираад байсан...Тэнд бол нээх сүртэй зодоон цохион бол болоогүй. Нэг нэгээрээ нэг нэгнээ ээлжлээд ганц нэг цохилцож байгаа харагдсан. Үнэхээр нийлээд нэг хүнийг зодоод байсан юм бол байхгүй. Тийм асуудал болсон бол би машинаасаа гараад тэд нарыг салгах байсан юм. Хүүхдүүд нэг нэгнээ ганц нэг цохилцож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-25 дугаар хуудас/,

Гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Чимэдийн толгойд байх морины жүчээн дээр Галсан, Тгэх хоёр ахын хамт очсон. Галсан ах бид хоёр Эрдэнэдаваатай уулзахаар гэрт нь орохдоо би үүдэнд нь торсон чинь намайг
Ш гэх банди аятайхан орж ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зүгээр байхад
зүгээр байгаарай гэж хэлээд Галсан ах бид хоёр Эрдэнэдаваа гэх хүнтэй уулзаад
гараад явтал гэрийн хаалга онгойход Ш гэдэг хүүхдийн нохой нь дагаад
гараад ирсэн. Тэгээд хашааны гадаа байсан үхэр хөөгөөд байхаар нь Галсан ах
исгэрээд нохойг нь дуудаад аваад ирсэн. Тэр үед Ш, Галсан ахтай барилцаж
авахаар нь Эрдэнэдаваа бид хоёр салгах гэж очтол Ш миний 80.000
төгрөгний үнэтэй пудволк тавь араа мэдээрэй гээд байсан. Тэгээд салгатал пудволк
нь урагдсан. Галсан ахыг машинд суулгаад явах гэтэл Ш хашаанаас гарч
ирээд би ахтай шүү үнэтэй пудволк урсан. Би ах нараа дуудчихъя тэгээд халз үзье
гээд байсан. Тэгээд машинаас Галсан ах бууж очоод барилцаад авахаар нь очоод
салгатал Төрмөндах ах бууж очоод ахын дүү одоо ор гээд хэлтэл Ш
Тахын нүүрэн тус газар нь цохиод дараа нь нүд рүү нь цохисон. Тэгээд
машины цаагуур тойртол Ш та нар байж байгаарай гээд томроод байхад нь
Тах Шыг цохичихсон. Ш Ттэр хоёр дээр
доороо ороод харилцан цохилцсон. Тэгээд тэр хоёрыг салгаж аваад бид нар явсан. Шыг Галсан, Тхоёр нийлж зодсон асуудал байхгүй. Тухайн үед би хажууд нь харж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 228 тоот

1. Т.Шын биед зүүн дээд зовхинд зулгаралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.

3. Т.Шын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 35 дугаар хуудас/,

       Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.... Т.Шын биед үзлэг хийж үзлэгээ үндэслэж дүгнэлт гаргасан. Т.Шын хүзүүнд булчингийн хөшингө шинж хоёр хуруу илэрсэн нь тархи доргилтын сонгомол шинж юм. Ийм учраас дээрхи дүгнэлтийг гаргасан. Ер нь бол КТГ-ийн шинжилгээгээр дархины доргилтыг оншлоход төвөгтэй байдаг. Тархи доргилтын гол оншилгоо бол үзлэг байдаг.  Шын Зүүн дээд зовхинд учирсан зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Т.Шын хувьд зөвхөн тархины доргилт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна…” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838003830214 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Тнь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 38 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Тнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Т.Ш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нарт шүүгдэгчээс эмчилгээний зардал 300.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Т.Ш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Таас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838003830214 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б. Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Т-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч               Б.Тнь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838003830214 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Ш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Т-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР