| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 220902480376 |
| Дугаар | 2024/ДШМ/1301 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.14.1, |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/1301
2024 12 04 2024/ДШМ/1301
С.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Билгүүн,
хохирогч Д-нөмгөөлөгч Ю.Т,
шүүгдэгчС.Бгийн өмгөөлөгч О.С,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/824 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчС.Бгийн өмгөөлөгч О.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэнС.Бд холбогдох эрүүгийн 220902480376 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж овгийн С.Б, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, утга зохиолын ажилтан мэргэжилтэй, Нууц.мн веб сайтад сэтгүүлч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../;
ШүүгдэгчС.Б нь Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, “Буянт-Ухаа” хорооллын 710 дугаар байрны 09 тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Мсургуулийн захирал Ж.С өчигдөр 12 цагийн үед Ч.М гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ” гэх гарчигтай хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан илт худал мэдээллийг фейсбүүк цахим орчинд олон нийтэд тараасан;
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мсургууль дотор хохирогч Д-нтухайн сургуулиас гарах шаардлага тавих үед маргалдаж, эсэргүүцэн улмаар түүнийг түлхэж унаган, эрүүл мэндэд нь баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ШүүгдэгчС.Бг “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгчС.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчС.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт торгох ялыг 1,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчС.Бд оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчС.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Сд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчС.Бгаас 506,280 төгрөгийг гаргуулж хохирогч Д-нд олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.С, Д-н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчС.Бгаас жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.
ШүүгдэгчС.Бгийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 824 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхдээ хохирогч Ж.Сгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Байгалмаа, М.Д, З.Ж, Э.Байгалмаа нарын мэдүүлэг, гэрч Ч.М, М.СТ, Б.О, Б.Мөнхсайхан нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12413 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэн гэм буруугийн дүгнэлтийг хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь илт худал мэдээллийг олон нийтэд тараах шинж байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж заажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт бэхжүүлэгдсэн “...МОХС-ийн захирал Ж.С өчигдөр 12.00 цагийн үед Ч.М гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ. Ч.М гуай Ж.Сд зодуулсан тухайгаа ажлынхаа нэг хүнд хэлчхээд сургуулиасаа гараад гудамжинд цус харван унасан тухай тус сургуулийн ажилтнууд надад мэдээллээ. Одоо түүний бие маш хүнд Гуравдугаар эмнэлгийн сэхээнд байгаа тухай хэллээ”,С.Бгаас гаргаж өгсөн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...С.С.Бгаас гарган өгсөн 3 мин 56 секундийн бичлэгийг эхлүүлэн үзэхэд 88289559 дугаарын утаснаас ирүүлсэн эмэгтэй хүний ярьж байгаа бичлэг байна” “...би чам руу дахиад Д.Ч.М дугаарыг тэр найз Жы дугаарыг явуулъя, Жтэр 2 үй зайгүй найзалдаг шүү, охиных нь дугаарыг өгөөч гэвэл өгөх байх, чи яаж ийгээд олоод өгье өө” гэх тэмдэглэл, гэрч З.Жы “...88289559 нь манай сургуулийн үйлчлэгч Оийн дугаар байна. Ярианы өнгө нь О мөн юм шиг байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Оийн “...88289559 нь миний дугаар мөн байна, гэхдээ биС.Б гэдэг хүнтэй ингэж яриагүй, би биш байна” гэх мэдүүлэг, яллагдагчС.Бгийн “...2022.09.06-ны өдрийн өглөө 07 цаг 40 минутын үед 90005522 дугаарын утас руу 88289559 дугаарын утаснаас дуудлага ирсэн. Бөгөөд тухайн хүн өөрийгөө надад би Мсургуульд үйлчлэгчээр ажилладаг Оюунчимэг гэдэг хүн байна гэж айж сандарсан байдалтай залгасан. Тухайн эгч надад юу гэж хэлсэн бэ гэхээр өнгөрсөн амралтын бүтэн сайн өдөр манай ажлыг үйлчлэгч Ж, Мбид 3 хэдэн пиво уусан юмаа, за ингээд 1 дэх өдрийн өглөө Даваа гаригт ажил дээр ирээд байж байтал Ж.С захирал бид 3-г пиво уусан талаар яагаад ч юм мэдчихсэн байсан. Тэгээд Ч.М өрөөндөө дуудсан. Мгарч ирэхдээ маш их айж сандарсан байдалтай, намайг С өрөөндөө оруулан зодлоо гэж хэлээд ажлаа хийх гээд салаад явсан. Гэтэл тэр хүн маань ингээд өдрийн цайны үеэр зодуулснаас хойш 2 цагийн дараа багшийн дээдийн орчим цус харвасан байна гэсэн мэдээллийг манай ажлын хүн рүү танихгүй хүн залган хэлсэн байна гэж хэлсэн. Ийм ноцтой асуудлын талаар ярьж эхэлсэн учир, би эхнэрийгээ дуудан гар утсаар нь уг яриаг бичиж эхэлсэн” “бичлэгт би сургууль дээрээ ажилладаггүй, эд нарийн төлөө ч үйлчилдэг, би одоо 5 жил ажиллаж байна, ажиллахдаа эдний гэрт нь байнга боолчлогдож байна, эдний гэрээс гадна ах дүү нарийнх нь гэрийг цэвэрлэдэг. Үргэлжийн дарамтад ажиллаж байна, бид нар ажлын 5 өдөртэй болмоор байна. Та өнөөдөр э нийлж байгаад энэ хүнийг өнөөдрийн дотор гаргаад өгөөч, Ч.М өчигдөр ингэсэн гэхээр хүмүүс танд итгээд, Байгаль энийг маш сайн мэдэж байгаа /бүгдийн байгаль/ одоо энэ хүн чинь цус үзэж байж гарна гээд байгаа, 60 гарсан авгай юу гэсэн үг вэ, сургуулийн хүүхдүүд дотор байх боломж энэ хүнд байна уу, ямар ч байсан цус гарна гэж байна, энэ хүн, энэ тэрийг Б нь энийг хэлүүлэх хэрэгтэй, би цус үзэж байж гарна гэж Байгалиа руугаа байнга тэгж хашхирч байна, Байгалиа тэр үгийг нь хүн болгонд тарааж байна ш дээ. Ч.М найз Жэнийг хэлэх болов уу” “мөн тус сургуульд ажиллаж байсан Г гэдэг залуу ажилтан нарыгаа зоддог талаар маш сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Т.Цгийн мэдүүлэгт “...2022.09.06-ны өдөр Ж.С захирал ажилтнаа зодсон гэсэн нийтлэл гарсны дараа үйлчлэгч, ажилтан нарыг С нь цуглуулан, гар утсыг нь шалгасан заналхийлсэн зүйл болсон уу? гэхэд Т эгч, Ж, Д, О эгч нарыг дуудсан байсан, би бол өрөөнд нь ороогүй, гэхдээ яг юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг тодорхойлж чадаагүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт анхан шатны шүүхийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон сэдэлт, зорилгыг тодорхойлсон саналыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг дурдаагүйг гомдолдоо дурдаж байна. Мөн шийтгэх тогтоолд “...Илт худал мэдээлэл гэдгийг бодит байдалд огт үнэн биш, илэрхий худал, ор үндэсгүй хуурамч мэдээ сэлтийг ойлгох ба илт худал мэдээлэл тараах гэдэгт зориуд санаатайгаар зохиосон, бусдаас санаа авсан буюу амьдрал, бодит байдалд байхгүй зүйлийн талаар бусдын нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгоор худал, хуурмаг мэдээлэл бэлтгэн боловсруулж идэвхтэйгээр тарааж буй үйлдлийг ойлгохоор байна” “...Улмаар илэрхий худлаа гэдгийг тухайн этгээд мэдсээр байж үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний нэр төр, алдар хүндийг гутаах, үнэлэмжийг бууруулах, сөрөг хандлага, үр дагавар бий болгох зорилгоор энэхүү үйлдлээ хүсэж хэрэгжүүлсэн, ийнхүү тараахдаа цахим орчин хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон амаар олон нийтийн сонорт хүргэсэн үйл явц байдаг” гэж дурджээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдаас мэдсээр атал хүссэн, эсвэл хүсээгүй боловч тэр хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг. Гэмт хэргийг санаатай үйлдэх нь гэм буруугийн бие даасан хэлбэр болохын хувьд гэм буруугийн оюун санааны болон хүсэл зоригийн шинж онцлог байдлаар шинж байдлаар илэрдэг. Гэм буруугийн санаатай хэлбэрийн оюун санааны шинж нь a/ Гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинжийг ойлгосон, ухамсарласан б/ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст учрах хор уршгийг урьдаас мэдсэн байх явдал байдаг бол түүний хүсэл зоригийн шинж нь гэмт этгээд өөрийн нийгэмд аюултай үйлдлийн улмаас учирч болох тэрхүү хор уршгийг хүсэж үйлдсэн буюу л өөрийн үйлдлээрээ тэр хор уршигт зориуд хүргэсэн байх явдал байдаг. Гэвч анхан шатны шүүх нь Хэвлэл мэдээллийн Зөвлөлийн ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдааны нэгдүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн талаар дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нөгөөтээгүүр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэрийг тогтоохдоо санаатай гэмт хэрэг гэж үзсэн ч гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг нотлох баримтуудад тулгуурлан, харьцуулан хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Учир нь, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өөрийн үйлдэл, түүний улмаас хор уршигт хэрхэн харьцсан сэтгэл зүйн харьцаа, түүний дотоод илрэл болох оюун санааны болон хүсэл зоригийн шинжээр нь a/ Хөнгөмсгөөр найдах б/ Хайхрамжгүй хандах гэсэн төрөлтэй байдаг. Хөнгөмсгөөр найдах: Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэмд аюултай хор уршигт хүргэж болохыг урьдаас мэдсэн боловч тэр хор уршгийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан бол хөнгөмсгөөр найдсан гэж үздэг. Хайхрамжгүй хандах: Гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэмд аюултай хор уршиг учруулж болохыг урьдаас мэдэх ёстой, мэдэх бололцоотой байсан боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үздэг. Үйл баримтын тухайдС.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн н.О 88289559 дугаараас залгаж үйлчлэгч зодуулсан гэх өгүүлэл ярьж, дээрх мэдээллийн дагуу сэтгүүлч тодруулахад н.Мөнх- Эрдэнэ нь цус харваж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зэрэг нь илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжгүй, харин Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 21.2. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэсэн өрсөлдөгч хэм хэмжээг хэрэглэх үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Учир нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мсургууль дотор хохирогч Давбева Аюна Юрьевнагийн тухайн сургуулиас гарах шаардлага тавих үед маргалдаж, эсэргүүцэн, улмаар түүнийг түлхэж унаган, эрүүл мэндэд нь баруун өвдөгний эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримтын тухайд. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 12297 дугаартай Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “...Д-н-н биед баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд хэсэг газрын үзлэгт баруун өвдөгт хавдаж хөхөрсөн, тэмтрэхэд эмзэглэлтэй. Зүүн өвдөгт 2,5x2 см хүрэн өнгийн зулгаралттай талаараа дурдсан ч баруун өвдөгт ямар хэмжээтэй хөхөрсөн талаараа дурдаагүй байсныг шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Даваасүрэнг оролцуулан баруун хөлөн дэх хөхөлбөрийн хэмжээг асуухад хариулаагүй болно. Дээрх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын “...1.9.4. гэмтлийн зэргийг тогтоохдоо тухайн гэмтлийн төрөл, хэлбэр, байрлал, онцлог зэргийг шинжилгээний бичиг баримтад тусгана” гэх заалтыг зөрчсөн. Мөн зүүн өвдөгт 2,5x2 см хүрэн өнгийн зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин баруун өвдөгт учирсан гэмтлийн зэрэгт хамаарна гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Давбева Аюна Юрьевнагийн “...миний зүүн хөлийн өвдөг маш их өвдөж байна. Миний баруун хөл өмнө нь буюу 2022 оны 05 дугаар сард өвдөгний шөрмөсний хагалгаанд орж байсан” гэх мэдүүлэг, мөн хохирогчийн “...би 2022.05.05-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд Сүхбат гэдэг эмчид баруун хөлийн өвдөгний меникс хагалгаанд орсон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хөнгөн гэмтэл авсан гэх үйл баримт нь эргэлзээтэй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах нотлох баримтууд авагджээ. Гэрч М.Дийн “..Аямар ч байсан орилж бол байсан, гэхдээС.Б нь Аюуна Дабаевад хүрсэн эсэхийг мэдэхгүй байна. Үүдний хэсэг рүү гарч ирээд хаалгаар гарах үед гэмтэл учрахаар ноцолдоод байсан зүйл байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Б.А, Б.Мөнхсайхан нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээрС.Б нь хохирогчтой маргалдсан, ноцолдсон үйл баримт тогтоогдоогүй. Харин М3 дугаар сургуулийн гурван Оросын Холбооны Улсын иргэд гэрч Б.А, Б.Мөнхсайхан, хэргийн оролцогчС.Б нарыг өргөж гаргаж буй талаар баримт үлдсэн байдаг. Дээрх нь хэрэгт гэрч, хохирогчоор мэдүүлэг өгсөн этгээдүүдийн мэдүүлсэн үйл баримтыг үгүйсгэдэг болно. Нөгөөтээгүүр анхан шатны шүүх нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022.09.06-ны өдөр Дабьева Аюуна Юривена-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн дагуу Нямаагийн Амрааг орчуулагчаар томилсны дагуу орчуулагч хохирогчийн мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасан “Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэлд хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудас тус бүрд гарын үсэг зурна” гэх заалтыг зөрчсөн.
2022.09.06-ны өдөр гэрч Оленкова Налия Ураловад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6, 25.1 дүгээр зүйлд заасан эрх үүргийг танилцуулахдаа орчуулагч гарын үсэг зураагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 10-д заасан “...хариуцлагыг урьдчилан сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна” гэх хуулийн заалтыг зөрчсөн. Гэрч Оленкова Налия Ураловаас мэдүүлэг авчээ, уг мэдүүлгийн хуудас болгоны дор гэрч болон орчуулагч нар гарын үсэг зурж мэдүүлгийг баталгаажуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасан “Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэлд хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудасны тус бүрд гарын үсэг зурна” гэх заалтыг зөрчсөн. 2022.09.15-ны өдөр гэрч Налия Ураловна Оленковаас мэдүүлэг авахдаа орчуулагч М.Наранцэцэгийг оролцуулсан байна. Гэвч гэрч мэдүүлгийнхээ эхний нүүрэнд гарын үсэг зураагүй, гэрч Дашинова Дарияагаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн. Мөн мэдүүлэгт орчуулагч М.Наранцэцэг оролцоно гэсэн боловч орчуулагчийн гарын үсэг байхгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон эсэх нь ойлгомжгүй. Гэрч Ничепорчук Наталия Сергеевнад 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эрх, үүрэг танилцуулсан хэдий ч орчуулагч оролцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн. Гэрч Чекменава Наталяья Борисовнаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн. Хохирогч Д-нас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн. Гэрч О.Чинзоригоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн. Гэрч Михиал Соломоноос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн. Эрх, үүрэг танилцуулахдаа орчуулагч оролцуулаагүй. “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг хэргийн оролцогч нар болон шинжээчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 27 дугаар бүлэгт заасан ажиллагаануудыг зөрчсөн. “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 1.200.000 төгрөгийн үнэлгээ гарсан байна. Дээрх үнэлгээг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. Гэрч Ч.Мэс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн. Гэрч Б.Халиунаагийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн үйлдлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр дагаж хэрэглэх, үүн дотор мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг хуульд заасан журмын үндэслэл, журмын дагуу цуглуулах үүргээ гүйцэтгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх нотлох баримтуудыг ашиглаж шүүхийн шийдвэр болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотлох баримтыг ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар шинжлэн судалсан хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон сидиг үзэж, дүгнэлт хийхдээ ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анзаарч үзэлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д-нөмгөөлөгч Ю.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Хэрэг болсон цаг хугацаанд хоёр Монгол хүн байсан. Тэрний нэг эрэгтэй гэрч хэрэг болсон үйл баримтыг маш тодорхой мэдүүлсэн. Тэр хүн бол энэ хэрэгт ямар ч хамааралгүй хүүхдээ авах гээд зогсож байсан байдаг. ...” гэв.
Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...ШүүгдэгчС.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Шүүхээс шүүгдэгчС.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. ШүүгдэгчС.Бгийн хувьд хохирогч Сг “... сургуулийнхаа үйлчлэгч Ч.М зэрлэгээр зоджээ” гэдэг гарчигтай нийтлэлийг өөрийнхөө цахим орчинд нийтэлсэн байдаг. Уг мэдээллийг тухайн сургуульд үйлчлэгч ажилтай О гэх хүнээс авсан гэж ярьдаг боловч анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О мэдүүлэхдээ “би С.Б гэх хүнд мэдээлэл өгөөгүй” гэдэг. Гэрч Ммэдүүлэхдээ “С захирал миний биед халдаж, зодсон асуудал байхгүй. Тэр өдөр банк орох гэж явж байгаад даралт ихсээд ухаан алдаж унасан” гэсэн байдаг. Энэ мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд тухайн хүн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илтэд худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараасан байхыг шаарддаг. Тухайн үйл явдал болсон, болоогүй гэдгийг сэтгүүлчС.Б урьдчилж тогтоогоогүй байж шууд дүгнэлт хийж, өөрийн фейсбүүк хуудсандаа нийтэлсэн байдаг. Илтэд худал мэдээлэл болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс мөрдөгч, прокурор нөхөж гүйцэтгэсэн гэж ярьж байна. Бид тухайн хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх байдлаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоодог. Ямар нэгэн байдлаар нөхөж хийсэн ажиллагаа байхгүй.С.Б нь Отэй утсаар ярьсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан Скайтел ХХК болон Юнител ХХК-аас гаргаж өгсөн дуудлагын түүхээс харахадС.Б нь Отэй холбогдоогүй болох нь тогтоогддог. Тэгэхээр гэрч Оийн өгсөн мэдүүлэг нотлогддог. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Хохирогч Д-нг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх “хохирогч Д-нг цохиж, зодсон” гэх дүгнэлт хийсэн гэж ярьж байна. Цохиж, зодсон гэж дүгнээгүй “түлхэж унагаан улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэсэн. Хэрэг болох үед байсан гэрч, хохирогч нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болсон. Хуульд заасан журмыг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэж байгаа бол эдгээр гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулаад мэдүүлэг авсан уу, хуульд заасан журмыг танд танилцуулсан уу гээд тодруулах боломжтой гэж анхан шатны шүүх хуралдаанд саналаа илэрхийлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд эдгээр гэрч нарыг оролцуулах талаар ямар нэгэн тусгайлсан санал гаргаагүй. Мөн хяналтын камерын бичлэг байдаг. Бичлэгт хохирогч Д-нурагшаа унаж байгаа бичлэг байдаг. Үүнийг хохирогч Д-н болон бусад гэрчүүд мэдүүлэхдээ “шүүгдэгчС.Б түлхэж унагаасан” гэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
ШүүгдэгчС.Б нь Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, “Буянт-Ухаа” хорооллын 710 дугаар байрны 09 тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Мсургуулийн захирал Ж.С өчигдөр 12 цагийн үед Ч.М гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ” гэх гарчигтай хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан илт худал мэдээллийг фейсбүүк цахим орчинд олон нийтэд тараасан;
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мсургууль дотор хохирогч Д-нтухайн сургуулиас гарах шаардлага тавих үед маргалдаж, эсэргүүцэн улмаар түүнийг түлхэж унаган, эрүүл мэндэд нь баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Ж.Сгийн “...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Нууц.мн веб сайтадС.Б гэх сэтгүүлч намайг сургуулийнхаа үйлчлэгч Ч.М өрөөндөө оруулж ирээд цохиж унагаасан, үүний улмаас Ч.М тархинд нь цус харвасан гэж ор үндэсгүй нийтлэл түгээж, хүний эрүүл мэндэд онц ноцтой гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэж гүтгэсэн. Миний хувьд ажилтнаа зодсон, гар хүрсэн асуудал огт байхгүй. Үйлчлэгчийг өрөөндөө дуудах шаардлага огт байхгүй. Үйлчлэгчдийг эрүүл ахуйч болон хүүхдийн эмч Алтанзул, нийгмийн ажилтан Тунгалаг, нярав Халиунаа, хүмүүжлийн эрхлэгч Оленкова нар хариуцдаг. Тэр өдөр Мөнх-Эрдэнэтэй уулзаж тааралдсан зүйл байхгүй. Манай сургуулийн үйлчлэгчдийн 90 гаруй хувь нь надтай 20 гаруй жил ажиллаж байгаа. Ажлынхаа үзүүлэлтээр 1,600,000 төгрөг хүртэл цалин авдаг. Үйлчлэгч Мнадтай 20 гаруй жил ажилласан бөгөөд ажилдаа идэвхтэй, манай сайн ажилтнуудын нэг юм. Ийм байхад намайг онц ноцтойгоор хэрэгт гүтгэсэнд маш гомдолтой байна. ...” /1хх 51/,
гэрч Д.Б“...Бусад үйлчлэгч нарын ярьснаар тухайн өдөр 12 цаг өнгөрч байхад банк орно гээд явсныг нь сонссон. Мнадаас ямар нэгэн чөлөө авч яваагүй. Тэгээд 14 цагийн үед захирал С над руу залгасан бөгөөд цаад Мчинь Багшийн дээдийн ойролцоо ухаангүй унасан байна. Танихгүй хүн гудамжинд таараад түргэн дуудаж, 3 дугаар эмнэлэгт хүргэсэн байна. Чи яаралтай хэрэгтэй юмнуудыг нь аваад 3 дугаар эмнэлэг рүү оч гэж хэлсэн. Шаардлагатай мөнгө төгрөгийг нь өөрөөсөө зохицуулаад очиж тусал гэж захирал надад хэлсэн. Энэ үед би ажлынхаа өрөөнд байсан бөгөөд захирал утсаар ярьж дуусаагүй байхад үйлчлэгч Т орж ирэн захирлын ярьсан яриаг давтан ярьж, сандарсан байдалтай өрөөнөөс гарч, ажлынхаа хүмүүсээс мөнгө зээлэн Тгийн хамт 3 дугаар эмнэлэг рүү явсан. ...” /1хх 55-56/
гэрч М.Дийн “...Би өөрийн ажил болох Мсургуульд жижүүрийн ажил хийж байх хугацаанд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн үед гаднаас 1 камертай 3 хүн хаалга нүдээд орно гэхээр нь оруулаагүй. Тэгсэн тэр 3 залуу баруун тийшээ тойрч яваад шинэ сургуулийн хаалгаар ороод 1 дүгээр давхраар сургуулийн захирлын өрөөний үүдэнд ирээд ярилцлага авъя гэсэн ба надаас авна гэхээр нь би ярилцлага өгдөг субъект биш гээд үүд рүү явсан. Гэтэл гаднаас хичээлийн эрхлэгч Дабаева нь хоёроос гурван Орос багш нартай орж ирээд гадагшаа чирч гаргасан. Тэгээд хэсэг байж байгаад нойлын өрөө орчхоод ирэхэд миний ширээн дээр хар төхөөрөмж, модем хоёр байсныг цагдаа нар ирээд хурааж авсан. ...” /1хх 58-59/,
гэрч З.Жы “...Надад Мнь Ж.С захирал намайг өрөөндөө оруулан зодсон гэж огт хэлээгүй. Тухайн өдөр өглөө ажилдаа ирэх үед Мөнх-Эрдэнэтэй нарийн коридорт таарсан. Тэр үед нүд нь жаахан бүлцийсэн байхаар нь би нүд чинь яасан юм бэ гэхэд бөөр жаахан өвдөөд байгаа юм байлгүй гэж хэлсэн. Тэгээд тус тусын ажлаа хийгээд салаад явсан. Тэрнээс бол зодсон гэсэн талаар надад хэлээгүй. ...Надад Мзодсон гэж огт хэлээгүй. Цус үзнэ гэж ярьсан байна. Энэ талаар би огт сургууль дотор дуулаагүй. Оийн хувьд жаахан худлаа ярьдаг гэж би дуулж байсан. ...” /1хх 63/,
гэрч Э.Б“...Ж.С захирал нь миний хажууд цус үзэж байж гарна гэсэн талаар ярьж байсан удаа байхгүй. Тухайн мэдээлэл тавигдах үедС.Б ярианы бичлэг цацаж байсан бөгөөд уг бичлэгт Ж.С цус үзэж байж гарна гэсэн үг яриа явж байсан. Гэхдээ ярианы бичлэгийн дуу, авиаг жаахан өөрчилсөн байсан. Тэрнээс надад бол Ж.С захирал цус үзэж байж гарна гэж ярьсан зүйл байхгүй. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би өглөө ажил дээрээ ирээд захирлын өрөө рүү 2 удаа орсон. Эхлээд 8 цаг өнгөрч байх үед орсон. Дараа нь 11 цагийн үед орсон. Би тэр үед сургуулийн 3 дугаар давхарт суудаг байсан. Намайг захирлын өрөөнд орох үед бол өрөөндөө ганцаараа сууж байсан. Тэрнээс би Ч.М үйлчлэгч өрөө рүү нь орсон эсэх талаар мэдэхгүй байна. ...Үйлчлэгч Жэгчтэй голдуу хамт явж байгаа харагддаг. Гэхдээ бусад үйлчлэгч нартайгаа ч гэсэн найрсаг хамт олон шиг, хамт хоол ундандаа ороод л явж байдаг. ...” /1хх 65/,
гэрч Ч.М “...Миний бие 2005 оны 10 дугаар сараас хойш М3 дугаар сургуульд үйлчлэгчээр ажиллаж байна. Миний биеийн байдал сайжирч байгаа. Сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. БиС.Б гэдэг хүнийг огт танихгүй. Ж.С захирал намайг зодсон, миний биед халдсан зүйл байхгүй. Би өөрөө 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед Мсургуулиас гараад банк орох санаатай явсан бөгөөд Төв шуудан орж лавлагаа авах гэж явж байгаад даралт харваад унасан. Тэгээд эмнэлэгт очсон. Тэрнээс захирал намайг зодсон зүйл байхгүй. Миний биед хэн нэгэн халдсан зүйл байхгүй. Энэ гэмтэл нь тухайн үед харвалт өгөөд унах үед үүссэн байх. Тэрнээс миний биед хэн нэгэн хүн гэмтэл учруулсан зүйл байхгүй. ...” /1хх 67/,
гэрч М.СТгийн “...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед над рууС.Б нь залгаад “би сэтгүүлчС.Б байна, ээжийн чинь талаар ярилцах гэсэн юм, 3 дугаар эмнэлгийн гадаа ирсэн байна” гэж хэлсэн. Би гараад уулзах үедС.Б нь “сургуулийн нэг үйлчлэгч чинь надад захирал Ж.С нь танай ээжийг зодсон гэж хэлсэн, бичлэг нь байгаа, чи энэ талаар ярилцлага өгч болох уу” гэж асуусан. Тэгэхээр нь би юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа учир ярилцлага өгөх боломжгүй байна гэж хэлсэн. ТэгтэлС.Б нь яваад өгсөн. ...” /1хх 69/,
гэрч Б.Оийн “... 88289559 нь миний дугаар мөн байна. Гэхдээ биС.Б гэдэг хүнтэй ингэж яриагүй. Би биш байна. Миний хувьд С.Мүйлчлэгчийг Ж.С захирал зодсон гэж мэдэхгүй. ...Би гар утсаа өөртөө аваад л явж байдаг. Тухайн үед бол нягтлан Халиунаа миний гар утсыг аваад шалгаад байсан. Тэрнээс би С.Б гэдэг хүнтэй ингэж яриагүй. Би тэр хүнийг таньж мэдэхгүй. ...” /1хх 71/,
гэрч Б.М “...Сэтгүүлч А тухайн үед Орос 3 дугаар сургуулийн захирлаас яриа авах гэж очсон. Тэр үедС.Б хамт байсан. Тухайн үед захиралтай нь уулзаагүй. Захирлынх нь өрөөний үүдэнд очоод хаалгыг нь тогших үед хаалга нь цоожтой байсан. Бид лайв хийгээд явж байсан. Цаанаас орос багш нар ирээд манай сэтгүүлч А болон бид хоёрыг түлхээд гаргасан. Тухайн үед сэтгүүлчС.Б утсаа гаргаад бичлэг хийж байсан. Тэр үед орос эмэгтэй багш ирээд утсыг нь булааж аваад чирээд гаргаж байсан. Миний лайвын төхөөрөмжийг бас авч шидсэн. Тухайн үед авч чадаагүй. Маргааш нь цагдаагаас авсан. ... А бид хоёр лайв хийж байсан учраас багш нар бид хоёр луу дайраад байсан. Бужигнаж байхад хамгийн сүүлд ирээд утсыг нь шүүрээд авсан. Тэгээд орос эрэгтэй багш нар нь ирээд чирээд гаргасан...” /2хх 215-216/,
хохирогч Д-н“...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би төв сургууль дээр 14:30 цагийн үед ирэхэдС.Б нь сургуулийн 1 дүгээр давхарт ирчихсэн байсан. Намайг сургууль дээр ирэхэд коридороор баахан камертай хүмүүс ирчихсэн байхаар нь би гайхаад баруун гартаа гар утсаа бариад явж байсан. Тэгээд биС.Бд хандаж “Та гарчих аа” гэж маш эелдгээр хэлсэн. ТэгэхэдС.Б нь миний баруун гартаа барьсан байсан гар утсыг булаагаад цаашаа явсан. Тэгэхээр нь би араас нь очоод “Миний гар утсыг өгөөч” гэж хэлээд араас нь татахад намайг шууд зүүн гараараа хүчтэй тохойлдоод газарт унагаасан. Энэ үед С.Бтай хамт явсан том биерхүү залуу миний ард сууж байсан. Тэгээд би газарт унаад хөлөө маш хүчтэй өвтгөөд, босож чадахгүй байж байхадС.Б нь намайг харсан мөртлөө тусламж үзүүлээгүй. ...” /2хх 38-39/,
“...Д днамайг дуудахад би гаднаас орж ирсэн. Тэгээд би сургууль руу орж ирээд өөрийн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд захирлын өрөөний зүгт алхаж явахад С.Б ирээд шууд гараас минь булаагаад цаашаа маш хурдан алхаад хаалганы зүгт явсан. Тэгэхээр нь би араас нь гар утсаа авах гээд алхаад очиход намайг гараараа түлхэж унагаачхаад цаашаа явсан. Би газарт унаад чангаар орилоход С.Б над руу харсан ба С.Б бид хоёр харц тулгарсан. Тэгэхэд С.Б гадагшаа гараад явсан. ...Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд Сүхбат гэдэг эмчид баруун хөлийн өвдөгний мениск хагалгаанд орсон. Хагалгааны дараа ямар нэгэн гипс гэх мэт зүйл хэрэглээгүй. Хагалгааны дараа хагас cap орчим суга таяг хэрэглэсэн. Явдлаа багасгаад хөлөө сойх, физик эмчилгээ хийлгэх гэх мэт гам сахихыг хэлсэн байсан. Би зуны амралтаар ОХУ-д очиж амарсан. Ингээд ОХУ-д явж байхдаа мэргэжлийн багш хайх гэх мэт ажлаар олон хотуудаар явж байсан бөгөөд ингэж явж байхад миний хөл өвдөөгүй байсан. Эдгэсэн байсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн үйл явдлаас шалтгаалан одоо миний баруун хөл мэдээгүй байна. Одоо дээш доош шатаар явахад хөл өвддөг болсон. ...” /2хх 57-58/,
гэрч Л“...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай сургуулийн бага ангийн сургалтын менежер Днад руу утсаар яриад “Бага сургуулийн хэсгээр үл таних 3 эрэгтэй хүн камертайгаар орж ирсэн” гэж хэлсэн. ...Намайг дээрээс буугаад ирэхэд нөгөө үл таних 3 эрэгтэй хүн нь аль хэдийнээ нарийн бичгийн өрөөний үүдэнд ирсэн зогсож байсан. Тэр хүмүүсийн нэгийг би таньсан. Тэр хүн бол С.Б байсан. ...Нэг нь микрофон барьсан байдалтай, нэг нь маш том камер барьсан байсан. Намайг буугаад ирэхэд уг хүмүүс нь Монгол хэлээр ямар нэгэн сурвалжилга эхлүүлсэн байсан. Би тэр хүмүүс рүү дөхөж очоод “Ямар зорилготой ирсэн бэ, та нарт сурвалжилга хийх албан ёсны зөвшөөрөл байгаа юу” гэж асуусан. Тэр үед уг хүмүүс нь уг камераараа намайг бичээд л байсан. Микрофон барьсан эрэгтэй хүн нь надад хандаж орос хэлээр “Би оросоор ярьдаггүй, Я не говорю по русский” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний хариуд нь оросоор “Би монголоор ярьдаггүй” гэж хэлсэн. Тэр үед ч гэсэн уг хүмүүс нь үргэлжлүүлээд намайг бичээд байсан. Тэр үед бичлэг хийж байхад нь би уг камер луу нь хараад “Би ОХУ-ын иргэн, та нарт миний бичлэгийг хийх эрх байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд уг хүмүүс нь над руу хашхирч эхэлсэн ба надад хандаж хэлэхдээ “Бид монголчууд учраас бид өөрийн нутаг дэвсгэр дээр юу хийх нь бидний эрх, бидний дур” гэж хэлсэн. Би ойлгохдоо намайг заналхийлж байна гэж ойлгосон. Тэгэхээр нь би жижүүр багш нарыг дуудсан. Тэгэхэд Аирсэн. Ингээд багш нар ирээд уг үл таних хүмүүсийг гадагшаа гарна уу, манай сургуулиас гарна уу гэж гуйсан. Тэр үед микрофон барьсан эрэгтэй хүн нь шалан дээр суучихсан. Тухайн цаг үед манай сургуулийн их завсарлага, зарим ангиуд тарах зэрэг оргил цаг, ачаалалтай үе байсан. Тэгээд тэр газарт шалан дээр суусан хүнийг бид гадагшаа гарах хэрэгтэй байна гэж хэлсэн. Яг тэр үед буюу газарт сууж байгаа хүнийг бид гаргах гээд байж байхад С.Бгийн хажууд Аюна Юриевна зогсож байсан. Яг энэ үед С.Б нь Аюна Юрьевнагийн гар утсыг булаагаад авсан. Тэгэхэд нь Аюна Юрьевна нь С.Бгаас гар утсаа авахыг оролдож байсан. Тэгэхэд С.Б нь Аюна Юрьевнаг газарт түлхээд унагаачихсан. Тэгээд С.Б нь шууд цаашаа явсан ба Аюна Юрьевна нь хөл нь өвдөөд маш чангаар хашхирч байсан. Энэ болсон үйл явдлыг хүүхдүүдээ авах гэж ирсэн байсан эцэг, эхчүүд харж байсан. ...” /2хх 61/,
гэрч Д.н“...С.Б нь Аюна Юрьевнаг баруун тохойгоороо хүчтэй түлхэхэд Аюна Юрьевна газарт шалан дээр унасан. Тэгээд унаад доороо 2-3 удаа эргээд “Миний хөл аймаар өвдөж байна, тэвчихийн аргагүй өвдөж байна” гэж хариулж байсан. ...” /2хх 66/,
гэрч Ничепорчук Наталя Сергеевнагийн “...Аюна Юрьевна гартаа гар утсаа барьчихсан ирээд “Та нар сургуулийн орчинд ингэж болохгүй” гэж байсан. Тэгээд би коридорын эхэнд зогсож байхад С.Б нь хурдан алхаад ирж байсан. Тэгэхэд араас нь Аюна Юрьевна хөөе хөөе гээд л гар нь араас нь сарвайгаад явж байсан. ...Намайг гэнэт харахад Аюна Юрьевна газарт унасан байсан. ...С.Б нь хоёр гараа сарвайх шиг л болсон. ...С.Б нь хоёр тохойгоороо маш хүчтэй урагш хойш савж байхыг харсан. ...” /2хх 72/,
гэрч И.н“...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Д-нгар утас руу орой 19 цагийн үед залгахад утас нь холбогдохгүй байсан тул түүнийг 22 цагийн үед гэртээ ирэх үед нь утас чинь яагаад холбогдохгүй байсан бэ гэж асуухад сэтгүүлч С.Б намайг түлхэж газар унагаад миний гар утсыг булааж авсан. Тэгээд гар утас холбогдохгүй байсан талаар надад хэлсэн. ...” /2хх 82-83/,
гэрч О.Чинзоригийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Оросын хамтарсан сургууль дээр өөрийн хүүхдүүдийнхээ асуудлаар багштай нь уулзах ажлаар 14:00 цагийн үед очоод явж байсан. Тэгээд сургууль руу үүдээр ороод үүдний хэсэгт багш нартай уулзаад байж байхад хүмүүс орилоод явчихаар нь би гайхаад харахад С.Б, Н гэсэн бичиглэл бүхий хар өнгийн хувцастай эрэгтэй болон өөр нэг эрэгтэй хамт гурвуулаа сургууль дотор С захирлын өрөөний үүдэнд өрөө рүү нь нэвтэрч орох гээд асуудал үүсгээд байх шиг байсан. Тэгээд С.Б нарыг өрөө рүү нь оруулахгүй гээд хүмүүс хориглоод Н багш болон усан сэлэлтийн билүү биеийн тамирын өндөр туранхай орос багш Соломен гэдэг нэртэй багш нар очоод сургуулиас гарах талаар шаардлага тавиад байж байсан. Тэгээд байж байхад нь бид нар юу болоод байгаа талаар хараад байж байхад гаднаас А орж ирээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд яваад байсан. Тэгсэн чинь Н сайтын сэтгүүлч эрэгтэй “Би монгол Улсын иргэн байна, би Монгол Улсын ямар ч байгууллагад орж ярилцлага авах эрхтэй” гээд чанга орилоод байсан. Тэгэхэд Агар утсаараа бичлэг хийгээд явж байсан ба С.Б нар цааш нэвтэрч чадахгүй гэдгээ мэдсэн үү яасан эрч нь суларсан. Тэгэхэд хаалганы зүгт буюу шаардлага тавьж байгаа хүмүүсийн урд С.Б Анар хамт явж байсан ба тэгэхэд С.Б нь нарийн коридорын төгсгөлд А-н түлхээд унагаасан. Унаж байхыг нь би өөрийн нүдээр харсан ба Агазарт унахаар нь би ойртоод очиход А“миний гар утсыг С.Б аваад явчихлаа” гэж орос монгол хэлээр хольж яриад “Телефон забрали” гээд чанга орилоод байсан. Тэгэхэд сургуулийн хамгаалагч биеийн тамирын багшийн хамт Н сайтын сэтгүүлчийг гадагш гаргасан. Тэр үед камер барьсан зураглаач нь бичлэг хийгээд явж байсан ба гадагшаа гарсан. Тэгээд гадаа хаалганы цаана гараад байж байхдаа “Миний камерын төхөөрөмж наана чинь үлдчихлээ, камерын тоног төхөөрөмжөө авмаар байна” гэж яриад байгаад байсан ба удалгүй цагдаагийн алба хаагчид ирсний дараа С.Б нь ч хаалганы цаанаас “Миний гар утсыг өгөөч, уг утсанд миний маш чухал мэдээллүүд агуулагдаж байгаа” гэж орилж байсан. Би бодохдоо С.Б өөрөө сургуулиас алхаж гарч явчхаад, хэрвээ гар утсаа сургууль дотор үлдээсэн бол гарч явахгүй байсан гэж бодож байсан. ...Сургуулийн захирлын өрөөний үүднээс гадна үүдний хэсэг рүү явж байхдаа С.Б нь А-н баруун тохойгоороо түлхээд унагааж байсан. Яг яагаад унагаасан талаар мэдэхгүй байна. Ань гар утсаараа бичлэг хийгээд явж байхад нь С.Б эгдүүцсэндээ ийм асуудал гаргасан юм байхдаа гэж бодож байгаа. ...С.Б нь А-н газарт түлхэж унагаачхаад Ань газарт унаад “Ёо Ёо, миний гар утсыг авчихлаа” гэж орилж байхад С.Б өөрөө хаалгаар алхаад гараад явсан. Хэн нэгэн хүн С.Бг гадагш гаргаагүй. ...” /2хх 92-93/,
гэрч Л.БатТгийн “...байж байхад гэнэт 3-р сургуулийн А-ндуу хадаж “утас, утас”, “хөл, хөл” гээд чанга дуугаар орос монгол хэлээр холиод дуугарсан /орилсон/. Тэгэхэд нь би гайхаад эргээд харахад /би Чинзоригтой юм яриад яг коридор луу нуруугаа харуулаад зогсож байсан/ А-н нарийн коридорын эхэнд шалан дээр унасан байдалтай, хөлөө бариад уйлаад сууж байсан. ...Тэгээд би эргэж хараад юу болсон талаар нэг их сайн ойлгож амжаагүй байхад сэтгүүлчС.Б миний хажуугаар маш хурдан гарах хаалга руу гараад явсан. ...тэнд байсан хүмүүсээс сонсоход С.Б нь А-г түлхэж унагаачхаад гараад явчихлаа гэж байсан. ...” /2хх 205-207/,
шинжээч эмч Б.Даваасүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Зөөлөн эдийн няцралд хэмжээ чухал биш. Журам байхгүй. Баруун өвдөг хавдаж хөхөрсөн, эмзэгшилтэй. Энэ асуудал 2 жилийн өмнөх учраас тухайн хүн ямар орж ирснийг сайн санахгүй байна. Яаж хавдаж хөхөрснийг сайн санахгүй байна. Хөхөрсөн учраас л хөхөрсөн гэж бичсэн. Хүрэн өнгийн зулгаралт 1-2 хоногт үүсдэг. Дүгнэлтийн дор 18 цаг 11 минутад Ю-ийн биед үзлэг хийсэн. Шинэ гэмтэл улаан хүрэн өнгөтэй байдаг. Хүн яаж унаснаас шалтгаалж янз бүр байдаг. Зулгаралт заавал хүрэн өнгөтэй байхгүй. Даралтын хүчнээс хамаарна. Баруун өвдөгний гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өвчин эмзэглэл нь 28 хоногоос хойш эдгэж байгаа учраас өөрийнхөө үзлэгийг үндэслэлтэй гэж байна. Тухайн үед 1 өдрийн дотор үүссэн байх боломжтой. 3-аас дээш хоногтоо захаараа шарлаад эхэлдэг. Хөхөрсөн гэдгийг бичгийн алдаа байж магадгүй, баруун аймгийн аялгаараа бичсэн байх. Хөхөлбөр гэж бичих ёстой байсан байх. Зөөлөн эдийн няцрал гэдэг нь баруун өвдөг хавдаад хөхөлбөр өнгийн цус хурсан. Алхаж гишгэхэд өвддөг. Зүүн өвдөг нь бага зэргийн зулгаралттай. Баруун өвдөг өвддөг, алхаж гишгэхэд өвддөг байсныг үгүйсгэхгүй. 9 дүгээр сарын 06-нд надад үзүүлсэн. Үзүүлэхгүй яваад байсан бол хөлгүй болохыг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлгүүд,
“Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын хуулбар /1хх 233-235/, Фейсбүүк хуудас болон веб сайтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 28-37/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...камераа эргүүлэх агшинд уг коридорын эхэнд шалан дээр АЮ унаж байгаа нь харагдаж, үс болон өмссөн хувцсаараа тодорхой танигдаж байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 19-30/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12413 дугаартай “...Ч.М биед баруун бугалгад цус хуралт, баруун тохой, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ч.М нь артерийн даралт ихсэх өвчин 2 дугаар зэрэг /эрсдэл өндөр/ өвчтэй байна. Ч.М биед тархины 3, 4 дүгээр ховдол руу ивэрсэн тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх голомтлог цус харвалт тогтоогдлоо. Энэ нь артерийн даралт ихсэх өвчний улмаас үүссэн байна.” /1хх 74-76/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12297 дугаартай: “...А-нбиед баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /2хх 121-122/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
ПрокуророосС.Бгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, худал мэдээлэл тараасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчС.Бг “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг; “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчС.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчС.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт торгох ялыг 1,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
ШүүгдэгчС.Бгийн өмгөөлөгч О.Саас “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох,
мөн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анзаарч үзэлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16 дахь хэсэгт “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасан ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон.
Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон агуулгатай бус харин илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг ойлговол зохино.
Тодруулбал, “илт худал мэдээлэл” гэсэн ойлголтод зарим тохиолдолд тодорхой үйл баримт, болсон үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгсөн, шүүмжилсэн, тодорхой үндэслэл бүхий байх боловч ингэх явцдаа бусдын нэр хүндийг гутаасан, түүнд халдсан, бодит баримтыг бүрэн гүйцэд бус, алдаатай мэдээлэл тараасныг хамааруулан ойлгоно.
Өөрөөр хэлбэл, үнэн зөв мэдээллийн хүртээмжтэй байдлыг зөв илэрхийлээгүй, бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс уг гэмт хэрэг нь хохирогчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар гэмт хэргийн шинж хангагддаг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Хүний “нэр төр” нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бол “алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд” нь тухайн хүн, хуулийн этгээдэд ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшинд үндэслэсэн нийгэм, найз нөхөд, хамт олон, бусдаас өгч байгаа үнэлгээ буюу тухайн иргэдийн өөрийнх нь хувийн үнэлэмж юм.
Илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэрэг нь үг, үйлдэл, бичгээр болон дууны, дуу-дүрсний бичлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ, өдөр тутмын сонин, сэтгүүл зэрэг бусад аргаар дамжуулан бусдад тараах хэлбэрээр илэрдэг.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдааны нэгдүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1-д “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гээд 1.1-д “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”, 1.2-т “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”, 1.4-т Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүй”, 1.6-д “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”, 1.9-т “Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна” гэж тус тус заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгчС.Б нь “Мсургуулийн захирал Ж.С өчигдөр 12 цагийн үед Ч.М гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ” гэх мэдээллийг фейсбүүк цахим орчинд нийтэлсэн байх ба түүний олон нийтэд түгээсэн мэдээлэл илт худал болох нь гэрч Б.Оийн “... биС.Б гэх хүнийг танихгүй, би биш байна. С.Б гэх хүнтэй ийм зүйл яриагүй. Би Мүйлчлэгчийг С захирал зодсон гэж мэдэхгүй. Бичлэг дээрх хоолой миний хоолой биш байна. ...” гэх, гэрч Ч.М “... Ж.С захирал намайг зодсон, миний биед халдсан зүйл байхгүй. Миний биед хэн нэгэн халдаж, зодоогүй. Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед сургуулиасаа гараад Төв шуудан орох замдаа даралт харваад унасан. Тэрнээс захирал намайг зодоогүй. ...” гэх гол эх сурвалжуудын мэдүүлэг болон хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, дээр дурдагдсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, харилцан бие биеэ нотолсон, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба уг баримтуудыг үнэлж, дүгнэж, шүүгдэгчС.Бд холбогдох хэрэгт гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчсөн зүйлгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчС.Бд мэдээлэл өгсөн гэх Б.О нь Ж.С нь Ч.М зодсон эсэх талаар мэдэхгүй, миний гар утас түгжээгүй байдаг, хэн ярьсныг мэдэхгүй, би ийм мэдээлэл өгөөгүй гэж, Ч.М нь би Ж.С захиралд зодуулсан зүйл байхгүй, өрөөнд нь ч орж уулзаагүй гэдэг талаараа мэдүүлсээр байхад “Мсургуулийн захирал Ж.С өчигдөр 12 цагийн үед Ч.М гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ” гэх гарчигтай мэдээлэл нь худал биш, үнэн гэж мэтгэлцэж буй нь үндэслэлгүй ба шүүгдэгчС.Бгийн үйлдэл хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан илт худал мэдээллийг фейсбүүк цахим орчинд олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
ТүүнчлэнС.Б нь Мсургууль дотор хохирогч Д-нтухайн сургуулиас гарах шаардлага тавих үед маргалдаж, эсэргүүцэн улмаар түүнийг түлхэж унаган, эрүүл мэндэд нь баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэг учрал болсон цаг, хугацаанд байсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, нүдээр харсан гэрч нарын мэдүүлгээр болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... хохирогчид учирсан гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хяналтын камерын бичлэгтС.Б нь хохирогч Д-нтай гэмтэл учрахаар ноцолдоод байсан зүйл байгаагүй гэж маргаж байх хэдий ч хохирогчийн хувьдС.Б нь миний утсыг булааж аваад явахаар нь араас нь утсаа авах гээд очиход хүчтэй тохойлдож, би газарт унаж, хөлөө гэмтээсэн гэх мэдүүлгийг тогтвортой өгдөг ба түүний мэдүүлэг нь тухайн нөхцөл байдлыг харсан гэрч нарын мэдүүлгээр болон шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогддог.
Мөн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол хуульд заасан үндэслэл журын дагуу явагдсан байх ба тусгай мэдлэг бүхий шинжээчид хууль сануулж шинжилгээ хийлгэсэн, шинжээч дүгнэлтээ гаргасныг шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэж, дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд орчуулагч оролцуулсан хэдий ч түүгээр гарын үсэг зуруулаагүй, гэрч нараар гарын үсэг зуруулаагүй, зарим гэрч нараас байцаалт авахдаа орчуулагч оролцуулаагүй гэх мэт процессын зөрчлүүд гаргасан талаар гомдолдоо дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө.” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан; хуульд заасан үндэслэлээр гаргасан шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн; энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон; энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн; шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан; шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй; хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байгаагүй; шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол; анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол; илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг нөхцөл байдал хамаардаг бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолдоо дурдсан асуудлууд нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарахгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээж авах хууль зүйн боломжгүй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/824 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчС.Бгийн өмгөөлөгч О.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/824 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчС.Бгийн өмгөөлөгч О.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ