Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 154/ШШ2025/00035

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 154/ШШ2025/00035

******* сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* хот ******* дүүрэг 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр 76 тоотод оршин суух, РД:ПБ69051565, Билгүүн овогт *******гийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хүсэлт гаргагч Д.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь 1969 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Би 1987 онд ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд, МХЗЭ-н илгээлтээр ний комбинатад үсчнээр 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир, архивын лавлагаа авахад ажилд орсон, гарсан тушаал, захирамж олдохгүй байна.

Иймд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ний комбинатад үсчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин одоо нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзаж байна. Би 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгож, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь  хүсэлтийн шаардлагын зарим хэсэг буюу 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгээсээ татгалзаж, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ний комбанитад үсчнээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:

- Хувьсгалт залуучуудын эвлэлийн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай эвлэлийн илгээлт: ******* овогтой ******* Монгол Ардын Хувьсгалт намын уриа, МХЗЭ-ийн илгээлтээр эх орныхоо социалист байгуулалтын аль хэрэгцээт салбарт ажиллаж хөдөлмөрийн гялалзсан амжилт гаргах хүсэлтээ илэрхийлснийг сайшааж ******* сумын ний комбинатад ажиллах илгээлт олгов гэх тамга бүхий бичилт,

- Т.Оюунчимэгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Намайг ******* аймгийн ******* сумын ний комбанитад оёдолчноор ажиллаж байхад Д.******* нь 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үсчнээр ажиллаж эхэлсэн. Үсчин нь ний төв гээд өдрийн 8 цагаар ажилладаг, 100-200 төгрөгний хооронд цалинждаг байсан. Би Д.*******тэй Ахуй ний комбинат 1991 онд хувьчлагдах хүртэл хамт ажиллаж байсан. ний комбанит 1991 онд тарж хоршоо болсон гэх мэдүүлэг,

- гийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Д.******* нь 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч ******* аймгийн ******* сумын ний комбанитад үсчнээр ажиллаж байсан. Би мөн ний комбанитад үсчин хийж байсан. Тухайн үед бид гурвуулаа ажилладаг байсан ба 1991 онд ний комбинатыг тарах хүртэл хамт ажилласан. ний комбинат нь 1991 онд хувьчлагдсан юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Д.*******ийн хүсэлтээр Т.Оюунчимэг, нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч Д.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Билгүүн овогт *******гийн *******ийг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ний комбанитад үсчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ