Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 154/шш2025/00117

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1*******/ШШ2025/0*******17

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар*******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын харьяат, 19******* оны ******* дүгээр сарын *******-нд төрсөн, ******* настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, /РД: ПА*********************12/, овогт .

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Мөнхтүвшин шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1987 онд 8 дугаар анги төгсөж илгээлтээр хөдөө гарч ээжийн хамт 1987 оны 07 дугаар сарын *******-нээс 1993 он хүртэл ******* аймгийн ******* сумын ******* хөгжил нэгдэлд малчнаар ажилласан. Нэгдлийн даргаар Дамиран гэдэг хүн ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр 1987,1988 оны бичилт дутуу 1991, 1992 он бичигдээгүй байгаа учир ******* аймгийн архивын лавлагаа авсан. Иймд намайг 1987 оны 07 дугаар сарын *******-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

Хүсэлт гаргагч*******гийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Мөнхтүвшин нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж хуульчилсан бөгөөд хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь дээрх үндэслэлээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

Хүсэлт гаргагч******* нь 1987оны 07 дугаар сарын *******-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн *******н сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 524 тоот: ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. Мөн сумын *******н хөгжил нэгдлийн ******* буюу 3 дугаар бригадын 1987, 1990, 1992 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа,

- ******* аймгийн ******* сумын 3 дугаар бригадын 1987, 1990 оны 70 дугаар дансны хуулбар, хөдөлмөрийн хөлсний түүвэр баримтад Дунгаа, Мөнхтүвшин, Мултав гэж тэмдэглэгдсэн,

- Хүсэлт гаргагч*******д ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлээс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 26 тоот тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс ******* бригадад хоньчноор ажиллуулав гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1987 оны 11, 12 дугаар сар, 1988 оны 04 дүгээр сарын *******-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Элсэлт хуваарилалтын комиссын 1987 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай 8 дугаар анги төгсөгчдийг сургууль, үйлдвэрлэлд хуваарилах тухай хурлын тогтоолын 4 дэх хэсэгт ...ХАА-н үйлдвэрлэлд хуваарилсан жагсаалтын 3 дугаарт Дунгаа овогтой Мөнхтүвшин гэж тэмдэглэгдсэн,

- ******* аймаг ******* сумын *******н хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гарсан хүүхдийг ажилд хуваарилах тухай тушаалд ...М.Оюунхүү, М.Наранцэцэг,*******, Ж.Баатархуяг нарыг ******* бригадад хоньчноор 1987 оны 06 дугаар сарын 15-наас эхлэн тус тус томилж ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,

- ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 64 дугаартай ...Дунгаа овогтой Мөнхтүвшин нь ******* аймаг ******* сумын ерөнхий боловсролын сургуулийг 1979-1978 оны хооронд 8 жил суралцаж төгссөн нь үнэн болно гэх тодорхойлолт,

Хүсэлт гаргагч д 1985 оны ******* дүгээр сарын 15-нд олгосон цэргийн батлахын цэргийн албанаас чөлөөлөгдсөн тухай тэмдэглэлд ...мэдрэлийн шалтгаанаар цэргийн дүйцүүлэх албыг аймгийн засаг даргын 42 тоот захирамжийн дагуу 76685 төгрөгийг 16000*******85 тоот дансанд тушааж цэргийн алба хааснаар тооцов гэж тэмдэглэгдсэн,

гийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1975 оноос эхлэн ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн 3 дугаар бригад буюу ******* багт малчнаар ажиллаж байсан.******* нь 1987 онд 08 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн 3 дугаар бригад буюу одоогийн ******* багт ээжийн хамт мал маллаж байсан.******* нь ээж, дүү нарын хамт 500 тооны бог мал малладаг байсан.******* нь цэргийн албыг дүйцүүлэхээр хаасан. Үүнийг тэр үед 07 буюу эрүүл мэндийн шалтгаантай гэж үздэг байсан. *******н хөгжил нэгдэл 1992 онд тараад малчид малаа хувьдаа авсан. Тухайн үед малчдад шагнал урамшуулал бараг өгдөггүй байсан.******* нь 1987 оноос 1993 он хүртэл мал малласан. ******* багийн даргаар Идэш ажиллаж байсан. Бид хоёр нэг бригадад хат мал маллаж байсан... гэх мэдүүлэг,

гийн шүүхэд гэрчээр өгсөн: ... Би 1975 оноос эхлэн ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн 3 дугаар бригад буюу ******* багт багийн эмчээр ажиллаж байсан.******* нь 1987 онд 08 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн 3 дугаар бригад буюу одоогийн ******* багт ээжийн хамт мал маллаж байсан.******* нь бог мал малладаг байсан. Тухайн үед ******* баг 120-130 өрх айл байдаг байсан. Би багийн эмчээр ажиллаж байсан тул багийн малчидаа сайн мэднэ. *******н хөгжил нэгдлийн даргаар Дамиран ажиллаж байсан.******* нь 1987 оноос 1993 он хүртэл мал малласан.******* нь цэргийн албыг 2008 онд дүйцүүлэхээр хаасан юм. Малчид мал маллахас өөр ажил хийж байгаагүй, малчдад малын тооноос хамаарч цалин хөлсийг олгодог байсан. *******н хөгжил нэгдэл 1993 онд тарсан.******* түүнээс хойш хувиараа тасралтгүй мал маллаж байна... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэсллтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч*******гийн хүсэлтээр , Н.Батнасан нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар овогт гийн 1987 оны 07 дугаар сарын *******-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ

2025 07 31 1*******/ШШ2025/0*******17

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар*******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын харьяат, 19******* оны ******* дүгээр сарын *******-нд төрсөн, ******* настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, /РД: ПА*********************12/, овогт .

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Мөнхтүвшин шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1987 онд 8 дугаар анги төгсөж илгээлтээр хөдөө гарч ээжийн хамт 1987 оны 07 дугаар сарын *******-нээс 1993 он хүртэл ******* аймгийн ******* сумын ******* хөгжил нэгдэлд малчнаар ажилласан. Нэгдлийн даргаар Дамиран гэдэг хүн ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр 1987,1988 оны бичилт дутуу 1991, 1992 он бичигдээгүй байгаа учир ******* аймгийн архивын лавлагаа авсан. Иймд намайг 1987 оны 07 дугаар сарын *******-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

Хүсэлт гаргагч*******гийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Мөнхтүвшин нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж хуульчилсан бөгөөд хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь дээрх үндэслэлээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

Хүсэлт гаргагч******* нь 1987оны 07 дугаар сарын *******-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн *******н сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 524 тоот: ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. Мөн сумын *******н хөгжил нэгдлийн ******* буюу 3 дугаар бригадын 1987, 1990, 1992 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа,

- ******* аймгийн ******* сумын 3 дугаар бригадын 1987, 1990 оны 70 дугаар дансны хуулбар, хөдөлмөрийн хөлсний түүвэр баримтад Дунгаа, Мөнхтүвшин, Мултав гэж тэмдэглэгдсэн,

- Хүсэлт гаргагч*******д ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлээс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 26 тоот тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс ******* бригадад хоньчноор ажиллуулав гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1987 оны 11, 12 дугаар сар, 1988 оны 04 дүгээр сарын *******-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- Элсэлт хуваарилалтын комиссын 1987 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай 8 дугаар анги төгсөгчдийг сургууль, үйлдвэрлэлд хуваарилах тухай хурлын тогтоолын 4 дэх хэсэгт ...ХАА-н үйлдвэрлэлд хуваарилсан жагсаалтын 3 дугаарт Дунгаа овогтой Мөнхтүвшин гэж тэмдэглэгдсэн,

- ******* аймаг ******* сумын *******н хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гарсан хүүхдийг ажилд хуваарилах тухай тушаалд ...М.Оюунхүү, М.Наранцэцэг,*******, Ж.Баатархуяг нарыг ******* бригадад хоньчноор 1987 оны 06 дугаар сарын 15-наас эхлэн тус тус томилж ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,

- ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 64 дугаартай ...Дунгаа овогтой Мөнхтүвшин нь ******* аймаг ******* сумын ерөнхий боловсролын сургуулийг 1979-1978 оны хооронд 8 жил суралцаж төгссөн нь үнэн болно гэх тодорхойлолт,

Хүсэлт гаргагч д 1985 оны ******* дүгээр сарын 15-нд олгосон цэргийн батлахын цэргийн албанаас чөлөөлөгдсөн тухай тэмдэглэлд ...мэдрэлийн шалтгаанаар цэргийн дүйцүүлэх албыг аймгийн засаг даргын 42 тоот захирамжийн дагуу 76685 төгрөгийг 16000*******85 тоот дансанд тушааж цэргийн алба хааснаар тооцов гэж тэмдэглэгдсэн,

гийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1975 оноос эхлэн ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн 3 дугаар бригад буюу ******* багт малчнаар ажиллаж байсан.******* нь 1987 онд 08 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн 3 дугаар бригад буюу одоогийн ******* багт ээжийн хамт мал маллаж байсан.******* нь ээж, дүү нарын хамт 500 тооны бог мал малладаг байсан.******* нь цэргийн албыг дүйцүүлэхээр хаасан. Үүнийг тэр үед 07 буюу эрүүл мэндийн шалтгаантай гэж үздэг байсан. *******н хөгжил нэгдэл 1992 онд тараад малчид малаа хувьдаа авсан. Тухайн үед малчдад шагнал урамшуулал бараг өгдөггүй байсан.******* нь 1987 оноос 1993 он хүртэл мал малласан. ******* багийн даргаар Идэш ажиллаж байсан. Бид хоёр нэг бригадад хат мал маллаж байсан... гэх мэдүүлэг,

Н.Батнасангийн шүүхэд гэрчээр өгсөн: ... Би 1975 оноос эхлэн ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн 3 дугаар бригад буюу ******* багт багийн эмчээр ажиллаж байсан.******* нь 1987 онд 08 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн 3 дугаар бригад буюу одоогийн ******* багт ээжийн хамт мал маллаж байсан.******* нь бог мал малладаг байсан. Тухайн үед ******* баг 120-130 өрх айл байдаг байсан. Би багийн эмчээр ажиллаж байсан тул багийн малчидаа сайн мэднэ. *******н хөгжил нэгдлийн даргаар Дамиран ажиллаж байсан.******* нь 1987 оноос 1993 он хүртэл мал малласан.******* нь цэргийн албыг 2008 онд дүйцүүлэхээр хаасан юм. Малчид мал маллахас өөр ажил хийж байгаагүй, малчдад малын тооноос хамаарч цалин хөлсийг олгодог байсан. *******н хөгжил нэгдэл 1993 онд тарсан.******* түүнээс хойш хувиараа тасралтгүй мал маллаж байна... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэсллтэй байна.