| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00017/И |
| Дугаар | 154/ШШ2025/00073 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 154/ШШ2025/00073
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******, хариуцагч овогт ын нарын оны 09 сарын 17-ны өдөр гэрлэсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар оны 09 сарын 17-ны өдөр төрсөн хүү , 2023 оны 03 сарын 29-ний өдөр төрсөн хүү нарыг нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, -16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тогтоож сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ш.оор тэжээн тэтгүүлсүгэй.
3. оны 09 сарын 17-ны өдөр төрсөн хүү , 2023 оны 03 сарын 29-ний өдөр төрсөн хүү нарыг эх Б.*******ий асрамжид үлдээсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эх Б.*******, эцэг Ш. нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээн бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдийн тэтгэлгийг Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшний хэмжээ өөрчлөгдөх бүр өөрчлөлт оруулж байхыг тэтгэлэг авагчийн оршин суугаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.*******д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ш.оос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Раднаабазарт даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ