| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2024/00146/И |
| Дугаар | 154/ШШ2025/00036 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 154/ШШ2025/00036
| 2025 оны 04 сарын 14 өдөр | Дугаар 154/ШШ2025/00036 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 118 гудамж 10 тоотод оршин суух, РД:*******, ******* овогт *******ийн Ганцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн хүсэлттэй
С.Ганцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Ганцэцэг нь 1967 онд төрсөн. 1985 онд ******* аймгийн сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч аав, ээжийн хамт ******* аймгийн Цэцэг сумын Цэцэглэх д тэмээ маллан амьдарч байгаад 1990 оны 10 дугаар сарын 18-нд ******* аймгийн сумын иргэн той гэр бүл болж хувьчлагдаж, мал хувьд шилжихэд хувийн аж ахуйтай болсон. С.Ганцэцэг нь 2003 он хүртэл мал маллан амьдарч байгаад ******* хотруу шилжиж, ******* хотод ажиллаж амьдарч байна. С.Ганцэцэгийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон. ******* аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 70 дугаар данснаас зарим жилийн баримт гарч ирэхгүй байгаа тул шүүхэд хандан ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд шүүхэд гарган өгч байгаа баримтуудыг үндэслэн С.Ганцэцэгийг 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал ******* аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 3 дугаар бригадад /Богос/ тэмээчин, 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Цэцэг сумын Цэцэглэх д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Ганцэцэг нь 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр
сарын 26-ны өдрийг дуустал ******* аймгийн Цэцэг сумын Цэцэглэх д тэмээчин, 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Цэцэглэх д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:
- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 441 дугаартай лавлагаанд: ******* аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баянгол 2 дугаар бригадын 1987, 1990-1991 оны 70 дугаар дансуудыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа,
- ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29/311 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/ маягтын хуулбарт: ...******* Ганцэцэг, Цэцэглэх д, ажилд орсон он 1985 он, Баян овоо баг, тэмээчин... гэх бичилт,
- С.Лхагвын шүүхэд гэрчээр өгсөн: Би 1980-1992 он хүртэл тус багийн хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. С.Ганцэцэгийн эцэг ******* тэмээчин хүн, ээж нь Сэрж гэдэг мөн л малчин хүмүүс байсан. Н.*******ийнх ******* аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багт амьдарч байсан. С.Ганцэцэг нь *******ийн отгон охин шиг санагдаж байна. С.Ганцэцэг нь 1985 оны үед ******* аймгийн суманд 10 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд эцэг эхийнхээ хамт Баян-Овоо багт тэмээ мал маллаж байгаад 1991 оны үед н. гэх хүнтэй гэр бүл болсон. ******* аймгийн Цэцэг сумын Цэцэглэх 1992 онд тарсан бөгөөд 2-3 болсон. Баян-Овоо, Цэцэглэх, Цэцэг нуур гэх уд болсон. С.Ганцэцэг нь Цэцэглэх д тэмээчнээр үргэлжлүүлэн ажилласан бөгөөд уг нь 2 жилийн дараа татан буугдсан. С.Ганцэцэг нь болон д дандаа тэмээ маллаж байсан гэх мэдүүлэг,
- гийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1978-1982 он хүртэл багийн малын эмчээр, 1982 оноос 1992 он хүртэл ******* аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баян-Овоо багт малчнаар ажиллаж байсан. С.Ганцэцэг нь манай багийн иргэн *******ийн бага охин бөгөөд тэрээр 1985 онд ******* аймгийн сумын сургуулийн 10 дугаар анги төгсөөд 1985 оноос эцэг эхийн хамт тус багтаа тэмээ маллаж байсан. 1990 онд сумын Д. гэх залуутай гэр бүл болж үргэлжлүүлэн тэмээчнээр ажиллаж байсан. ******* аймгийн Цэцэг сумын Цэцэглэх 1992 онд тарж хэд хэдэн болсон. Компани болсноос хойш С.Ганцэцэг нь д үргэлжлүүлэн тэмээчнээр ажилласан. Компани татан буугдсанаас хойш хувиараа мал малласан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн хүсэлтээр , нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, С.Ганцэцэгийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн Ганцэцэгийн 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал ******* аймгийн Цэцэг сумын Цэцэглэх д тэмээчин, 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Цэцэг сумын Цэцэглэх д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Ганцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ