Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/24

 

                                                               А.***ад холбогдох эрүүгийн

                                                                    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.*** даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Энх

хохирогч “***” ХХК*******ийн хууль ёсны төлөөлөгч Д.***, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч А.***ын өмгөөлөгч Э.Ундрах*******Оргил /цахимаар/,

нарийн бичгийн дарга Б.Энх*** нарыг оролцуулан,

Хан*******Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 24*******ний өдрийн 2024/ШЦТ/747 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундрах*******Оргилын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.***ад холбогдох 22100 2608 1654 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

*** овогт ***ийн ***, 1988 оны 8 дугаар сарын 6*******ны өдөр ***аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн 4 дүгээр хороо, ***гудамж 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:***/

Шүүгдэгч А.*** нь 2022 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2022 оны 9 дүгээр 27*******ны өдрийн хооронд Хан*******Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” ХХК*******ны агуулахын нярваар ажиллаж байх хугацаандаа бараа бүтээгдэхүүнийг баримтгүйгээр агуулахаас гаргаж буюу гаргасан бараа бүтээгдэхүүний мөнгийг өөрийн эх болон өөрийн Хаан банкны 506521...13, 506503...24 тоот дансаар оруулан авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж “***” ХХК*******д нийт 111,595,264 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан*******Уул дүүргийн прокурорын газар: А.***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан*******Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “…Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.***аас 71,134,964.11 (далан нэгэн сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун жаран дөрвөн төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулж хохирогч “***” ХХК*******нд олгож,...” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.***ын өмгөөлөгч Х.Ундрах*******Оргил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч А.*** нь "***" ХХК*******нд захиалгын менежер, мөн 21 дүгээр худалдааны төвд талбай түрээслэн "канон принтер” ажиллуулж байгаа.  

Шүүгдэгч А.*** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд түүний хувийн байдал, ажил төрөл эрхэлж байгаа болон хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийг торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч “***” ХХК*******ийн хууль ёсны төлөөлөгч Д.*** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэрэг 2022 оны 10 дугаар сард үүсэж, энэ онд шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхээс А.***ыг “***” ХХК*******д хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хохирлын дүнг 111.000.000 төгрөгөөр тогтоосон. А.*** нь шүүх хуралдааны шатанд хохирлоос 40.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 71.134.964 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд компанийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс компани хохирлоо барагдуулсан тохиолдолд шүүхээс оногдуулсан ял шийтгэлд гомдол, саналгүй, оногдуулсан ял шийтгэл нь А.***ын гэмт хэрэг үйлдсэн зан байдал, ухаарсан, гэмшсэн эсэхийг харгалзсан гэдэг байр сууринаас оролцсон. Компани хохиролгүй болсон тул А.***ад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” гэв.

Хохирогч “***” ХХК*******ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог. Хохирогч байгууллага хохирлоо нөхөн төлүүлж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн, мөн шүүгдэгч А.*** нь тодорхой цаг хугацаанд хохирогч байгууллагад ажиллаж байсан, оны шилдэг ажилтнаар шалгарч байсан тул түүнд нэг удаа боломж олгох нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.14 дэх заалтад зааснаар өмгөөлөгч гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх санал гаргах эрхтэй. Шүүгдэгч А.***ын хувийн байдал, хохирол нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар түүнд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр гаргасан өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.***ад оногдуулсан ялд өөрчлөлт оруулах нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул прокуророос тусгайлан гаргах санал байхгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.***ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд А.***ад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

1. Шүүгдэгч А.*** нь “***” ХХК*******д агуулахын нярваар ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 27*******ны өдрийн хооронд бараа бүтээгдэхүүнийг баримтгүйгээр агуулахаас гаргаж буюу гаргасан бараа бүтээгдэхүүний мөнгийг өөрийн болон төрсөн эхийн дансаар авч завшин “***” ХХК*******д нийт 111,595,264 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

******* хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.***ын 2022 оны 10 дугаар сарын 19*******ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 179*******182/,

******* гэрч Д.*** /1хх 184*******185, 221*******222/, Э.*** /1хх 187*******189/, Ж.*** /1хх 191*******192/, Н.*** /1хх 195*******196/, П.*** /1хх 199*******201/, О.*** /1хх 205*******207/, Б.***/1хх 216*******218/, Г.*** /1хх 225*******226/, И.*** /1хх 229*******230/, Б.*** /1хх 233*******235/, Б.*** /1хх 238*******240/, Б.*** /1хх 243*******244/, Ш.***/1хх 247*******248/, Д.***/2хх 1*******3/, Х.*** /2хх 5*******6/, Б.*** /2хх 8*******10/, Г.***ийн /2хх 12*******14/, Б.*** /2хх 16*******18/, С.*** /2хх 21*******23/ нарын мэдүүлэг,

******* Шинжээч Д.Эхбаярын 2023 оны 6 дугаар сарын 28*******ны өдөр мөрдөх шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх 63*******64/,

******* Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 22*******ны өдрийн №75 дугаартай дүгнэлт /2хх 85*******96/,

******* Шүүгдэгч А.***ын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 100*******222/,үүгдэгч А.***ын эх И.Уламбаярын Хаан банк дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 228*******250, 3хх 1*******15/,

            ******* Шүүгдэгч А.***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх 27*******29, 31*******32/,

            ******* *** ХХК*******ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 01*******ний өдрийн 108 дугаартай “Дэвшүүлэн ажиллуулах тухай” тушаал /1хх 136/,

            ******* “***” ХХК*******ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 5 дугаар сарын 24*******ний өдрийн 338 дугаартай “Туршилтын хугацааг дуусгавар болгож, үндсэн ажилтнаар тооцох тухай” тушаал /1хх 137/,

            ******* 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрийн №ХГ*******2022/03/82 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /1хх 138*******143/,

            ******* 2021 оны 5 дугаар сарын 01*******ний өдрийн №ХГ*******2021/58 тоот Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт /1хх 144/,

            ******* 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ /1хх 151/,

            ******* 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрийн Нууцлалын гэрээ /1хх 152 дахь/,

            *******2022 оны 01 дүгээр сарын 3*******ны өдрийн №ХГ*******2021/58 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /1хх 153*******155/,

            ******* *** ХХК*******ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрийн 292 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, хавсралт /1хх 156*******158/,

            ******* ***ХХК*******ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 366 дугаартай “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал  /1хх 160/,

******* *** ХХК*******ийн 2022 оны 10 дугаар сарын 7*******ны өдрийн дотоод аудитын баталгаажуулалтын тайлан /1хх 34*******54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч А.***ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн.

Хохирогч  “***” ХХК*******д нийт 111,595,264 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан шүүгдэгч А.***ын үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч А.***ад 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундрах*******Оргил “Шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар солиулах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч “***” ХХК*******ийн гүйцэтгэх захирал Б.***ийн 2024  оны 12 дугаар сарын 25*******ны өдрийн 02/1719 дүгээр тоот албан бичигт “...А.*** нь үлдэгдэл төлбөр болох 71,134,964 (Далан нэгэн сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун жаран дөрвөн) төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25*******ны өдрийн байдлаар "***" ХХК*******д бүрэн төлж барагдуулсан болно...”, гэх, тус шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нараас шүүгдэгч А.***ад “…торгох ял оногдуулж...” өгнө үү, прокурор Б.Өлзийжаргал “...тусгайлан гаргах санал байхгүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч “***" ХХК*******д 71,134,964 (далан нэгэн сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун жаран дөрвөн) төгрөгийг  бүрэн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг “15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 сая төгрөгийн торгох ял” болгон өөрчилж, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Шүүгдэг А.***ад торгох ял оногдуулсантай холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 24*******ний өдрөөс 12 дугаар сарын 26*******ны өдөр хүртэл цагдан хоригдсон 63 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон 945.000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 14.055.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч А.***ын өмгөөлөгч Э.Ундрах*******Оргилын “...хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч А.***ыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан*******Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24*******ний өдрийн 2024/ШЦТ/747 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан А.***ын 2024 оны 10 дугаар сарын 24*******ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 63х15000=945.000 /есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний торгох ялын хэмжээг 14.055.000 /арван дөрвөн сая тавин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.***ад оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч А.***ад мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.