| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00037/И |
| Дугаар | 154/ШШ2025/00038 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 154/ШШ2025/00038
| 2025 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 154/ШШ2025/00038 | ******* сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би
Нэхэмжлэгч: Голомт ******* ХК-ны *******-******* ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, овогт ын ,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,948,840.89 /есөн сая есөн зуун дөчин найман мянга найман зуун дөчин төгрөг наян есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт ******* ХК-ны *******-******* ийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой Эрдэнэ-очир, ******* овогтой ******* нар нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Голомт *******тай ЗГ5635111024 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 18.6 (арван найм аравны зургаа) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай зээл авсан. ЗГ5635111024 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ5635111024 дугаарт барьцааны гэрээгээр мал барьцаалсан. овогтой Эрдэнэ-очир, ******* овогтой ******* нар нь ЗГ5635111024 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 274 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээлийн төлбөрт 8,000,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,872,034.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 76,806.81 төгрөг, нийт 9,948,840.89 (есөн сая есөн зуун дөчин найман мянга найман зуун дөчин төгрөг наян есөн мөнгө) төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Зээлдэгч овогтой Эрдэнэ-очир, ******* овогтой ******* нараас Голомт *******тай байгуулсан ЗГ5635111024 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,948,840.89 (есөн сая есөн зуун дөчин найман мянга найман зуун дөчин төгрөг наян есөн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт *******инд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л., О.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт ******* ХК-ны *******-******* ийн нэхэмжлэл, тайлбартай танилцлаа. 2025 оны 05 дугаар сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-нд 1,600,000, 2025 оны 07 дугаар сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 08-нд 1,948,840.89 төгрөг, нийт 9,948,840.89 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгч Голомт ******* ХК-ны *******-******* ийн захирал шүүхэд гаргасан тайлбартаа: Голомт ******* ХК-ны *******-******* ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шүүхэд Л., О.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,948,840.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Л., О.******* нарын шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцлаа. Дараах хугацаанд төлөхийг зөвшөөрч байна. Үүнд: 2025 оны 05 дугаар сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-нд 1,600,000, 2025 оны 07 дугаар сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 08-нд 1,948,840.89 төгрөгөөр тус тус төлөх боломжтой гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт ******* ХК-ны *******-******* нь хариуцагч Л., О.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,948,840.89 /есөн сая есөн зуун дөчин найман мянга найман зуун дөчин төгрөг наян есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л., О.******* нар нь 2025 оны 05 дугаар сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-нд 1,600,000, 2025 оны 07 дугаар сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 08-нд 1,948,840.89 төгрөг, нийт 9,948,840.89 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч Голомт ******* ХК-ны *******-******* ийн захирал 9,948,840.89 төгрөгийг дээрх хугацаанд гаргуулахыг зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,332 төгрөгийн тал хувь 122,166 /нэг зуун хорин хоёр мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 122,166 /нэг зуун хорин хоёр мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг хариуцагч Л., О.******* нараас гаргуулж нэхэмжлэгч Голомт ******* ХК-ны *******-******* д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч Голомт ******* ХК-ны *******-******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,948,840.89 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Л., О.******* нар нь 2025 оны 05 дугаар сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-нд 1,600,000, 2025 оны 07 дугаар сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 08-нд 1,600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 08-нд 1,948,840.89 төгрөг, нийт 9,948,840.89 /есөн сая есөн зуун дөчин найман мянга найман зуун дөчин төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,332 төгрөгийн тал хувь 122,166 /нэг зуун хорин хоёр мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 122,166 /нэг зуун хорин хоёр мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг хариуцагч Л., О.******* нараас гаргуулж нэхэмжлэгч Голомт ******* ХК-ны *******-******* д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ