Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 154/ШШ2025/00039

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 154/ШШ2025/00039

******* сум

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би

Нэхэмжлэгч: ******* ******* ХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт Ганбатын Уламбаярт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,137,280.04 /дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга хоёр зуун наян төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Эрхэмбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000130038 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 306,710.55 төгрөг, 6000130023 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 278,827.80 төгрөг, 6000130033 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 464,713.0 төгрөг, 6000197032 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 930,559.88 төгрөг, 6000129458 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 2,139,468.81 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 4,137,280.04 төгрөгийг хариуцагчаас Г.Уламбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Уламбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******иний бие Ганбат овогтой Уламбаяр нь ******* ******* ХК-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,137,280.04 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-нд 827,456 төгрөг, 05 дугаар сарын 10-нд 827,456 төгрөг, 06 дугаар сарын 10-нд 827,456 төгрөг, 07 дугаар сарын 10-нд 827,456 төгрөг, 08 дугаар сарын 10-нд 827,456 төгрөгийг 5 хувааж төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Уламбаярт холбогдох иргэниий хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,137,280.04 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-нд 827,456 төгрөг, 05 дугаар сарын 10-нд 827,456 төгрөг, 06 дугаар сарын 10-нд 827,456 төгрөг, 07 дугаар сарын 10-нд 827,456 төгрөг, 08 дугаар сарын 10-нд 827,456 төгрөгийг 5 хувааж төлж барагдуулах хариу тайлбар гаргасан, хариуцагчийн шүүхэд гаргасан саналыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Г.Уламбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,137,280.04 /дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга хоёр зуун наян төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Уламбаяр нь 4,137,280.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 04 дүгээр сарын 10-нд 827,456 төгрөг, 05 дугаар сарын 10-нд 827,456 төгрөг, 06 дугаар сарын 10-нд 827,456 төгрөг, 07 дугаар сарын 10-нд 827,456 төгрөг, 08 дугаар сарын 10-нд 827,456, нийт 4,137,280.04 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

******* ******* ХК-ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/1486 дугаартай албан бичгээр т итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг... эрхийг олгосон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,156.48 төгрөгийн тал хувь 40,578.24 /дөчин мянга таван зуун далан найман мянга хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 40,578.24 /дөчин мянга таван зуун далан найман мянга хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Уламбаяраас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар ******* ******* ХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,137,280.04 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Уламбаяр нь 2025 оны 04 дүгээр сарын 10-нд 827,456 төгрөг, 05 дугаар сарын 10-нд 827,456 төгрөг, 06 дугаар сарын 10-нд 827,456 төгрөг, 07 дугаар сарын 10-нд 827,456 төгрөг, 08 дугаар сарын 10-нд 827,456 төгөрг, нийт 4,137,280.04 /дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга хоёр зуун наян төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,156.48 төгрөгийн тал хувь 40,578.24 /дөчин мянга таван зуун далан найман мянга хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 40,578.24 /дөчин мянга таван зуун далан найман мянга хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Уламбаяраас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ