Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 154/шш2025/00123

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 154/ШШ2025/00123

******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн******* дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хүсэл гаргагчийн биеийн байцаалт: ******* аймгийн*******ын харъяат, 1973 оны 12 дугаар сарын 20-нд төрсөн,*******настай, эмэгтэй, бүрэн дунд *******,*******, ам бүл*******, нөхөр хүүхдүүдийн хамт*******ын Далт багт оршин суух, РД:ПБ73122063, Бээл овогт ын Дүүрэнбилэг.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, хүсэлт гаргагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой Дүүрэнбилэг 1973 онд ******* аймгийн*******д төрсөн. 1989 онд ******* аймгийн*******ын 2 дугаар сургуулийг төгссөн. 1989 оны 06 дугаар сараас 1992 оныг дуустал ******* аймгийн*******ын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад аав, ээжтэйгээ саальчнаар ажиллаж байсан. 1992 онд нэгдэл тарснаас хойш хувиараас мал маллаж байгаад 1994 онд Баян-Өлгий аймгийн*******д Ү.Цэгмидтэй гэр бүл болоод 30 жил тасралтгүй мал маллаж байгаа. 2010 онд ******* аймгийн*******анд шилжин ирээд Далт багт******* хэвээрээ байна. Тэтгэвэрт гарах насанд хүрээд бичиг баримт бүрдүүлэхэд ******* аймгийн архиваас лавлагаа гарах боломжгүй мөн хөдөлмөрийн дэвтэрийн эхний хуудас устаж алга болсон. Иймд 1989 оны 06 дугаар сараас 1992 оныг дуустал ******* аймгийн*******ын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад*******, саальчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

...Ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Би 1988 онд 7 дугаар ангиа төгсөөд ******* аймгийн*******ын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад ээжийн хамт саальчнаар ажиллаж эхэлсэн. Нэгдлийн дарга Баавдай, багийн дарга Дорж, Цагаанхүү нар, манай аав заводын эрхлэгчээр ажиллаж байсан. Би саальчнаар ажиллаж байхдаа 80-100 төгрөгийн цалин авдаг байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийн нүүрэн хэсэг хаана яаж үрэгдэж алга болсныг мэдэхгүй байна. Архиваас надад лавлагаа олгох боломжгүй гэсэн хариу ирсэн. Саальчид үхэр сааж сүүгээ тушаадаг байсан. Би эцэг, эхийн хамт саальчны хажуугаар

 

ээдэм, цөцгийн тос хийх гэх мэт туслах ажлыг хийдэг байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн*******ын Жаргалын зам нэгдэлд саальчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:

- ******* аймаг*******ын Ерөнхий боловсролын Минжит Булган сургуулийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолтонд: ын Дүүрэнбилэг /ПБ73122063/ 1988-1989 оны хичээлийн жилд 8в ангид суралцаж төгссөн нь үнэн болно гэх тодорхойлолт,

-******* аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 131 дугаартай лавлагаанд: ******* аймгийн*******ын "Жаргалын зам" нэгдлийн Байтаг буюу 3 дугаар бригадын 1989-1994 оны 70 дугаар данс байхгүй тул овогтой Дүүрэнбилэгт лавлагаа олгох боломжгүй байна гэх лавлагаа,

-******* аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 213 дугаартай лавлагаанд: Тус архивын сан хөмрөгт ******* аймгийн*******ын "Жаргалын зам" нэгдлийн 3 дугаар бригадын 1989- 1993 оны 70 дугаар данс байхгүй тул Алтаночир овогтой Дүүрэнбилэгт холбогдох лавлагаа олгох боломжгүй байна гэх лавлагаа,

-******* аймгийн*******ын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбарт: ...нэр бүхий 24 хүүхдүүдийг 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тусын үйлдвэрлэлд томилж ажиллуулсугай, гэж тэмдэглэгдсэн бөгөөд 96 дугаар тушаалын хавсралтын ...14 дугаарт ын Дүүрэнбилэг саальчин гэж тэмдэглэгдсэн,

шүүхэд гэрчээр өгсөн: ...Намайг ******* аймгийн*******ын Жаргалын зам нэгдэлд аав, ээжийн хамт саальчин хийж байх үед нь 1989 оноос 1992 оныг дуустал Жаргалын зам нэгдлийг тарах хүртэл аав, ээжийн хамт саальчингаар ажиллаж байсан. *******х манай хоёр айл саахалт олон жил хамт байсан, тэдний аав заводын эрхлэгч хийдэг байсан. Тухайн үед саальчингаар ажиллахад 100-150 төгрөгний хооронд цалинждаг байсан. Жаргалын зам нэгдлийн даргаар Цэвэгжав, Цагаанхүү нар, багийн даргаар Дорж гэдэг хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,

шүүхэд гэрчээр өгсөн: ...Намайг ******* аймгийн*******ын Жаргалын зам нэгдэлд саальчин хийж байх үед нь 8 дугаар ангиа төгсөөд 1989 оноос 1992 оныг дуустал Жаргалын зам нэгдлийг тарах хүртэл аав, ээжийн хамт саальчингаар ажиллаж байсан. аав манай айлууд айл саахалт байсан. Тухайн үед саальчингаар ажиллахад хийсэн ажил, нормоос шалтгаалан 100-200 төгрөгний хооронд цалинждаг байсан. Жаргалын зам нэгдлийн даргаар Цэвэгжав, Цагаанхүү нар, багийн даргаар Дорж, нягтлангаар Буянт гэдэг хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно,*******3.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч ******* хүсэлтээр Б.Бадамханд, А.Дулмаа нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бээл овогт ын Дүүрэнбилэгийн 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн*******ын Жаргалын зам нэгдэлд саальчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ТҮВШИНЖАРГАЛ