Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2025/00073

 

 

           Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 132.5, 132.6  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******, хариуцагч ******* овогт *******ийн Нурсолтан нарын  2022 оны 05 сарын 26-ны өдөр гэрлэсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар  оны 03 сарын 01-ний өдөр төрсөн хүү ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг аар тэжээн тэтгүүлсүгэй.

3. оны 03 сарын 01-ны өдөр төрсөн хүү ийг эх М.*******ийн асрамжид үлдээсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар  зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эх М.*******, эцэг нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдийн тэтгэлгийг Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшний хэмжээ өөрчлөгдөх бүр өөрчлөлт оруулж байхыг тэтгэлэг авагчийн оршин суугаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.*******д даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Раднаабазарт даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                       

                                       

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ЭНХЖАРГАЛ