| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00058/И |
| Дугаар | 154/ШШ2025/00048 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 154/ШШ2025/00048
| 2025 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 154/ШШ2025/00048 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******ы *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хүсэлт гаргагч Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1970 онд төрсөн. 1978 онд ******* аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд элсэн орж, 1982 онд 4 дүгээр а төгсөөд хөдөө мал дээр гарч аав, ээжийн хамт *******н д мал маллаж байгаад 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр албанд татагдаж хилийн дугаар д алба хаасан. 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр албанаас халагдаж ирээд *******н нэгдлийн 3 дугаар бригадад ээж З.Түмэннасйн хамт малчнаар 1994 оныг дуустал ажилласан. Одоо би тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул *******н нэгдлийн 3 дугаар бригадад аав Гомбожав овогтой *******ы хамт 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал, ээж Замба овогтой Түмэннасйн хамт 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын *******н болон ******* д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******н д малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:
- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210 дугаартай лавлагаанд: Ховд аймгийн ******* сумын *******н нэгдлийн ******* буюу 3 дугаар бригадын 1986-1989, 1992 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. ******* сумын *******н нэгдлийн даргын 1991-1992 оны тушаал болон ******* буюу 3 дугаар бригадын 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй болно гэх лавлагаа,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08/1069 дугаартай лавлагаанд: *******ы ******* нь ******* аймгаас НАХЯ- ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6/372 дугаар тушаалаар албанд татагдаж, дугаар д алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн н/301 дүгээр тушаалаар албанаас халагджээ гэх албан бичиг,
- гиийн шүүхэд гэрчээр өгсөн: Б.******* нь 1982 онд ******* сумын 8-н жилийн сургуулийн 4 дүгээр йг төгсөөд хөдөө гарч *******н нэгдлийн 3 дугаар бригадад аав Г.*******, ээж нарын хамт нэгдлийн бог мал маллаж байгаад 1989 онд Үенч сумын хилийн дугаар д албанд татагдаж 1991 онд албанаас халагдсан. Б.******* нь цэргээс халагдаж ирээд 1991-1992 оныг дуустал *******н болон ******* д мал маллаж байсан нь үнэн. Тухайн үед бид айл саахалт байсан тул сайн мэдэж байна гэх мэдүүлэг,
- ын шүүхэд гэрчээр өгсөн: Би 1982 оноос ******* сумын эвлэлийн хорооны дарга, сумын тамгын газарт нийгмийн бодлогын мэргэжилтэн, багийн Засаг даргаар тасралтгүй ажиллаж байсан. Намайг ******* аймгийн ******* суманд ажиллаж байхад Б.******* нь *******н нэгдлийн 3 дугаар бригадад аав Г.*******, ээж З.Түмэннасйн хамт нэгдлийн бог мал маллаж байсан. 1989-1991 онд Үенч сумын хилийн дугаар д алба хаасан. Цэргээс халагдаж ирээд мөн *******н болон ******* д мал маллаж байсан. Б.******* 1996 онд гэр бүл болсон одоо ******* сумын ******* багт мал маллан амьдарч байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Б.*******ын хүсэлтээр , нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч Б.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ы *******ын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******н д малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ