| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00069/И |
| Дугаар | 154/ШШ2025/00074 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 154/ШШ2025/00074
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд ******* оны 11 сарын 12-ны өдөр төрсөн, ******* настай, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, 21 хороолол, ХЦ-ийн 49 дүгээр байр 49 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.******* /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие нь 1987 оны 10 дугаар сарын 02-нд Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид ногооны зоорины галч, цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1990 оны 02 дугаар сарын 15-нд Худалдаа бэлтгэл ангийн гуанзны нарийн боовчноор ажилласан. Ингээд 1992 оны 02 дугаар сарын 29-ны өдрөөс амьдралын шаардлагаар Улаанбаатар хот руу шилжин ажилласан билээ. Иймд энэхүү хугацааны ажилласан жилийг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ногооны зоорины галч цэвэрлэгчээр, 1990 оны 02 сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 сарын 29-ны өдөр хүртэл Хэрэглээний хоршооны гуанзанд нарийн боовчноор, 1992 оны 06 сарын 26-ны өдрөөс 1992 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл Улаанбаатар хот төр нийгмийн судлалын академид үйлчлэгчээр, 1992 оны 10 сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хот Манал ХЭАА-д гуанзны тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ногооны зоорины галч цэвэрлэгчээр, 1990 оны 02 сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 сарын 29-ны өдөр хүртэл Хэрэглээний хоршооны гуанзанд нарийн боовчноор, 1992 оны 06 сарын 26-ны өдрөөс 1992 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл Улаанбаатар хот төр нийгмийн судлалын академид үйлчлэгчээр, 1992 оны 10 сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хот Манал ХЭАА-д гуанзны тогоочоор тус тус ажиллаж байсан байдал нь
түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тайлбарласан...Би тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тухайн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн дээрх байгууллагад ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэх тайлбар,
Б.*******д олгосон ажиллаж байсан байдлын талаарх бичвэр бүхий хөдөлмөрийн дэвтэр,
Ховд аймаг Булган сумын худалдаа бэлтгэл ангийн гуанзанд тогоочоор ажиллаж байсан үеийн гэрэл зураг,мөн нийт ажилчдын хамтдаа авхуулсан гэрэл зураг,
Ховд аймгийн засаг даргын тамгын газрын 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 61 дугаартай...архивын лавлагаа,
БНМАУ-ын Бага хурлын дэргэдэх төр, нийгмийн судлалын академийн ректорын 1992 оны 06 сарын 26-ны өдрийн 191 дугаартай ...академийн гуанзад үйлчлэгчээр авч ажиллуулсан тухай “Ажилд томилох тухай” тушаал,
Гэрч ******* овогт *******ы *******гийн шүүхэд мэдүүлсэн “...Б.******* нь 1987 онд Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн ногоо, зоорины тасагт галч, үйлчлэгчээр ажиллаж байсан. 1990 оноос 1992 онд Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд нарийн боовчноор, мөн угаагчаар ажилладаг байсан. Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаа ажилчид хооронд нь сэлгэж ажиллуулж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Их шарынхан овогт гийнын шүүхэд мэдүүлсэн... Б.******* нь 1987 онд Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн ногооны зоорины тасагт галч, үйлчлэгчээр ажиллаж байсан. 1990 оноос 1992 он хүртэл Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзад нарийн боовчин, аяга, таваг угаагчаар ээлжилж ажилладаг байсан. Худалдаа бэлтгэл анги тарахад хоршоо болж эд хэрэглээний хоршоонд шилжин ажилласан. Тухайн үед трестийн гуанз гэж нэрлэдэг байсан ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын Соёл-Эрдэнийг 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ногооны зоорины галч цэвэрлэгчээр, 1990 оны 02 сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 сарын 29-ны өдөр хүртэл Хэрэглээний хоршооны гуанзанд нарийн боовчноор, 1992 оны 06 сарын 26-ны өдрөөс 1992 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл Улаанбаатар хот төр нийгмийн судлалын академид үйлчлэгчээр, 1992 оны 10 сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хот Манал ХЭАА-д гуанзны тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Соёл-Эрдэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ