| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00056/И |
| Дугаар | 154/ШШ2025/00049 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 154/ШШ2025/00049
| 2025 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 154/ШШ2025/00049 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хүсэлт гаргагч Т.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1970 онд төрсөн. 1988 оны 06 дугаар сард 10 дугаар а төгсөөд албанд татагдаж дугаар д алба хаасан. 1990 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирээд *******н нэгдлийн ******* бригадад эцэг эхийн хамт 1993 оны 2 дугаар сар хүртэл нэгдлийн мал малласан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Аймгийн архиваас 70 дугаар дансны лавлагаа авахад 1991 оны 70 дугаар дансны лавлагаа миний нэрээр гарсан. Харин 1992 оны ******* бригадын 70 дугаар данс архивт шилжээгүй тул лавлагаа олгох боломжгүй гэж хариу өгсөн.
Иймд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******н нэгдэлд, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******н нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:
- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 57 дугаартай лавлагаанд: ******* аймгийн ******* сумын *******н нэгдлийн ******* бригадын 1991 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа,
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн лавлагаанд: *******ийн ******* БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар ******* аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат албанд татагдан Ардын армийн дугаар д алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 661032 дугаарын батлахтай халагдсан гэх лавлагаа,
- гийн шүүхэд гэрчээр өгсөн: Миний бие 1974 оноос ******* аймгийн ******* сумын *******н нэгдлийн ******* бригадад мал маллаж байгаад, 1987-1990 онд аж ахуйн няраваар, 1990-1993 онд агент хийж байсан. Намайг *******н нэгдлийн ******* бригадад аж ахуйн няраваар ажиллаж байхад Т.******* нь 1988-1990 онд алба хааж ирээд тус нэгдэлд аав, ээжийн хамт 1990 оноос 1992 оныг дуустал бог мал маллаж байсан юм гэх мэдүүлэг,
- ын шүүхэд гэрчээр өгсөн: Би 1990 оноос хойш ******* аймгийн ******* сумын *******н нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. Т.******* нь 1990- 1992 оныг дуустал *******н нэгдэлд аав, ээжийн хамт бог мал маллаж байсан. Тухайн үед Т.******* бид 2 нэг бригадад хамт ажиллаж байсан. Т.******* нь 1995 онд Г.Ягаанцэцэг гэдэг хүнтэй гэр бүл болж одоог хүртэл ******* багтаа бод болон бог мал маллан амьдарч байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Т.*******ийн хүсэлтээр , нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч Т.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ийн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******н нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ