Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 154/шш2025/00132

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2025/00132

******* аймаг

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД: ДГ98081216,*******т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,*******,******* /арван сая есөн зуун хорин гурван мянга есөн зуун ерөн гурван төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хас банк харилцагч Онгоодой Хүрэлбаатар цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн үндэслэн 2025 оны 1 дугаар сарын 21-ний өдөр 20*******131936 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан *******,000,000 /Арван сая/ тегрегийг 5005890472 тоот дансанд жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 0 төгрөгийг төлсөн. ХасБанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 2 сарын 20-ны өдреес эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 116 хоног хугацаа хэтрүүлэн 2,084,171.68 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 20*******131936 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж,

 

дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:

Үндсэн зээл: *******,000,000 төгрөr

Зээлийн хүү: 912,000 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 11,******* төгрөг, төлбөрийн нийт дүн *******,*******,******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Хүрэлбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Онгоодой овогтой Хүрэлбаатар миний бие Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие хугацаа хэтэрсэн хүү болох 2,084,171.68 төгрөгийг төлж барагдуулаад хэвийн төлөлт хийх хүсэлттэй байна. Үлдсэн төлбөрийг 6 хувааж төлөх болно. Хугацаа хэтэрсэн дүнг 09 дүгээр сарын 13-нд төлнө гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй О.Хүрэлбаатарт холбогдох хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч О.Хүрэлбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,*******,******* /арван сая есөн зуун хорин гурван мянга есөн зуун ерөн гурван төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Хүрэлбаатар нь хугацаа хэтэрсэн хүү болох 2,084,171.68 төгрөгийг төлж барагдуулаад хэвийн төлөлтөд орох хүсэлттэй байна. Үлдсэн төлбөрийг 6 хувааж төлөх болно. Хугацаа хэтэрсэн дүнг 09 дүгээр сарын 13-нд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,734 төгрөгийн тал хувь 94,867 /ерөн дөрвөн мянга найман зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 94,867 /ерөн дөрвөн мянга найман зуун жаран долоо/ төгрөгийг хариуцагч О.Хүрэлбаатараас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар Хас банк ХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,*******,******* төгрөг нэхэмжилснийг хариуцагч О.Хүрэлбаатар нь 2025 оны 09 дүгээр сарын 13-нд 2,084,171.68 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг 6 хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,734 төгрөгийн тал хувь 94,867 /ерөн дөрвөн мянга найман зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 94,867 /ерөн дөрвөн мянга найман зуун жаран долоо/ төгрөгийг хариуцагч О.Хүрэлбаатараас гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Ц.ЭНХЖАРГАЛ