| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00059/И |
| Дугаар | 154/ШШ2025/00062 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2025/00062
| 2025 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 154/ШШ2025/00062 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын Хөх-******* багт оршин суух, РД: ПК98062311, Хэрээт овогт Эрхэмбаярын Хишигцэрэнгийн хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын Буян-Өлзийг эрэн сурвалжлуулах, түүний оршин суугаа газрыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , хүсэлт гаргагч Э.Хишигцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Хишигцэрэн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2022 оны 10 сард овогтой Буян-Өлзийтэй 2020 онд үйлдвэрлэгдсэн, нүүрс тээврийн том машин худалдан авах аман гэрээ хийгээд 45,000,000 төгрөг өгсөн. Гэтэл уг машиныг 2019 онд үйлдвэрлэгдсэн болгож бичиг баримтыг нь өөрчилсөн байсан тул Г.Буян-Өлзий машиныг өөрөө зараад миний мөнгийг буцааж өгөхөөр тохиролцож, машиныг 130,000,000 төгрөгөөр зарсан. 2023 оны 04 сард 15,000,000 төгрөгөнд тохирч суудлын жижиг машин өгсөн. Түүнээс хойш залгахаар утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй яваад байна.
2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Г.Буян-Өлзийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан. Маргааш нь буюу 4 дүгээр сарын 15-ны өдөр Г.Буян-Өлзий надруу залгаад би хотод байна гээд миний дансны дугаар авсан. Тэгээд 05 дугаар сарын 07-ны өдөр 13,000,000 төгрөг хийсэн. Түүнээс хойш холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Г.Буян-Өлзий нь ******* аймгийн ******* сумын үндсэн бүртгэлтэй боловч гэр нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт байдаг, утасны дугаар нь 88817979, өөр хаягийн мэдээлэл байхгүй. Одоо Г.Буян-Өлзийгөөс 17,000,000 төгрөг гаргуулах шаардлагатай байх тул Г.Буян-Өлзийг эрэн сурвалжлуулж, түүний
оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.Хишигцэрэнгийн гаргасан Г.Буян-Өлзийг эрэн сурвалжлуулах, түүний оршин суугаа газрыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Г.Буян-Өлзий нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба ******* аймгийн ******* сумын үндсэн бүртгэлтэй гэх боловч оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагч Э.Хишигцэрэнгийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д: Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9-д: нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах, 155 дугаар зүйлийн 155.3-д хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гийн байгууллага гүйцэтгэнэ гэж хуульчилсан.
Иймд хүсэлт гаргагч Э.Хишигцэрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Буян-Өлзийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлтийг хангаж, Г.Буян-Өлзийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын Буян-Өлзийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Буян-Өлзийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын гийн т даалгасугай.
3. Г.Буян-Өлзийгийн оршин суугаа газар нь тогтоогдвол хүсэлт гаргагч Э.Хишигцэрэнгийн утас // болон хаягаар нь мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын гийн т даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.Хишигцэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ