| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00167/И |
| Дугаар | 154/шш2025/00188 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 154/шш2025/00188
| 2025 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 154/ШШ2025/00188 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, *******,
Хамтран үүрэг гүйцэтгэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:ПЮ93062008,******* нарт холбогдох барьцаат зээлийн гэрээний үүрэгт *******,, /арван хоёр сая зургаан зуун дөчин зургаа мянга зургаан зуун ерэн зургаа зууны арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 940*******-178 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.Бат-Эрдэнэ, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэг нар нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 940*******-178 дугаартай зээл 300 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: 940*******-178 дугаартай зээлэнд:
- Үндсэн зээлийн үлдэгдэл: 9,627,300.44 төгрөг
-Зээлийн хүү: 2,907,610.36 төгрөг
-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 63,785.34 төгрөг,
нийт *******,598, төгрөг, "Таван Богд Финанс ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Бат-Эрдэнэ, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэг нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.Бат-Эрдэнэ, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэг нар нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 493700 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 940*******-178 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 9,627,300.44 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,907,610.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 63,785.34 төгрөг, нотариатын зардалд 48,000.00 төгрөг, бүгд *******,, /арван хоёр сая зургаан зуун дөчин зургаан мянга зургаан зуун ерэн зургаа зууны арван дөрөв/ төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Зээлдэгч Б.Бат-Эрдэнэ, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэг нараас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид "Таван Богд Финанс ББСБ" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох *******,, /арван хоёр сая зургаан зуун дөчин зургаан мянга зургаан зуун ерэн зургаа зууны арван дөрөв/ төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн дотор 500,000 төгрөг төлөхөөр, үлдэгдэл 5..696 /таван сая зургаан зуун дөчин зургаан мянга зургаан зуун ерөн зургаан/ төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Бат-эрдэнэ, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэг нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,, /арван хоёр сая зургаан зуун дөчин зургаа мянга зургаан зуун ерэн зургаа зууны арван дөрөв/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бат-эрдэнэ, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэг нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөлтийг 2025 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн дотор 5,000,000 /таван сая/ төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2025 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн дотор 500,000 /таван зуун мянган/ төгрөг төлөхөөр, 5..696 /таван сая зургаан зуун дөчин зургаан мянга зургаан зуун ерэн зургаан/ төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөрд танилцуулахад тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, *******3 дугаар зүйлийн *******3.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******,, /арван хоёр сая зургаан зуун дөчин зургаа мянга зургаан зуун ерэн зургаа зууны арван дөрөв/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Бат-эрдэнэ, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэг нар хүлээн зөвшөөрч, төлөлтийг 2025 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн дотор 5,000,000 /таван сая/ төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500.000 /таван зуун мянган/ төгрөг, 2025 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн дотор 500.000 /таван зуун мянган/ төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500.000 /таван зуун мянган/ төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн дотор 500,000 /таван зуун мянган/ төгрөг төлөхөөр, үлдэгдэл 5..696 /таван сая зургаан зуун дөчин зургаан мянга зургаан зуун ерин зургаан/ төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217297 төгрөгийн 108648 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 108648 төгрөгийг хариуцагч Б.Бат-эрдэнэ, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэг нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ