Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2025/00063

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2025/00063

*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* дахь Сум шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* ын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын Сод-Эрдэнийг эрэн сурвалжлуулах, түүний оршин суугаа газрыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , хүсэлт гаргагч М.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Сод-Эрдэнэ бид 2 2019 онд танилцаж дотносон. Улмаар бид хамтын амьдралтай болсон. Энэ хугацаанд 2022 оны 01 дүгээр сарын 19-нд хүү С., оны 12 дугаар сарын 12-нд охин А. нарыг төрүүлсэн. Хүү С., охин А. нар нь миний асрамжинд эрүүл саруул өсөж байна. Т.Сод-Эрдэнэ нь оны 06 сараас хойш холбогдохгүй байгаа. оны 12 дугаар сард охиноо төрүүлээд нэг удаа утсаар ярьсан. Түүнээс хойш ямарч сураггүй болсон. Сүүлд сураг сонсоход ******* аймгийн төвд тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаа талаар мэдээлэл байсан. Т.Сод-Эрдэний утасны дугаар нь , өөр хаягийн мэдээлэл байхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах гэхээр оршин суугаа хаягийг нь мэдэхгүй байна.

Иймд Т.Сод-Эрдэнийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.*******ын гаргасан Т.Сод-Эрдэнийг эрэн сурвалжлуулах, түүний оршин суугаа газрыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч М.******* нь хүсэлтийн үндэслэлээ ...Хүү С., охин А. нар нь миний асрамжинд эрүүл саруул өсөж байгаа бөгөөд төрсөн эцэг Т.Сод-Эрдэнэ нь оны 06 сараас хойш холбоогүй болсон. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах гэхээр оршин суугаа хаягийг нь мэдэхгүй байна. Иймд Т.Сод-Эрдэнийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү ... гэж тодорхойлжээ.

Т.Сод-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагч М.*******ын шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д: Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9-д: нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах, 155 дугаар зүйлийн 155.3 хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу байгууллага гүйцэтгэнэ гэж хуульчилсан.

Иймд хүсэлт гаргагч М.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Сод-Эрдэнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлтийг хангаж, Т.Сод-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын Сод-Эрдэнийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.Сод-Эрдэнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газрын ******* ын хэлтэст даалгасугай.

3. Т.Сод-Эрдэний оршин суугаа газар нь тогтоогдвол хүсэлт гаргагч М.*******ын утас /99957015, 99431286/ болон хаягаар нь мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газрын ******* ын хэлтэст даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ