Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 154/ШШ2025/00078

 

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд ******* оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, ******* настай, Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* овогт *******  *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

          Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сумын ******* багийн иргэн ******* овогт Бандаагийн ******* миний бие ******* онд төрсөн. 1986 онд тус сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн илгээлтээр хөдөө гарч Булган сумын “Жаргалын зам” нэгдэлд тэмээ маллаж 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн албаа хааж ирээд үргэлжлүүлэн 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Жаргалын зам” нэгдэл болон “Жаргалын зам” ХХК-д тасралтгүй мал маллаж байгаад нэгдэл тарахад  хувьцаагаа аваад одоо хүртэл орон нутагтаа мал маллаж амьдарч байна.

        Одоо өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон учир миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам” хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Б.******* нь 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1991 оны 09 сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар, 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам”  хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам” нэгдэл, “Жаргалын зам” хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдал нь:

          түүний шүүхэд гаргасан хүсэлт,

          1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б.*******ийн Ховд аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургууль төгссөн төгсөгчийн бүртгэл,

          Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1986 оны 06 сарын 16-ны өдрөөс малчнаар ажиллаж байсан талаарх бичвэр бүхий хөдөлмөрийн дэвтэр,

         1992 оны 01 сарын 01-ны өдөр Б.*******ид олгосон нэгдлийн гишүүний                    хөдөлмөрийн дэвтэр,

         Нэгдлийн гишүүнд 1986 оны 06 сарын 16-ны өдөр элссэн 214 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх,

          2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дугаартай Ховд аймгийн Булган сумын малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа,

          Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4******* дугаартай “Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн ******* бригадын 1986-1993 оны 70 дугаар данс байхгүй тул Бандаагийн *******ид лавлагаа олгох боломжгүй” гэх архивын  лавлагаа,

          Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0801/3308 дугаартай “Туулайн ******* нь Ховд аймгаас НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/372 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр халагджээ” гэх лавлагаа,

           Гэрч ******* овогт*******ын гийн шүүхэд мэдүүлсэн “...1986 оны 06 дугаар сараас илгээлтээр Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Байтаг багт аав, ээж дээрээ малчнаар ажиллаж эхэлсэн. 1989 онд цэргийн албанд татагдаж, 1991 онд цэргийн албанаас халагдаж ирээд тус сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1993 оноос 1994 оныг дуустал Жаргалын зам хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

          Гэрч овогт   шүүхэд мэдүүлсэн “...1986 онд 8 жилийн дунд сургуулийг төгсөөд аав, ээжийнхээ хамтаар мал маллаж эхэлсэн. 1989 онд цэргийн албанд татагдаж, 1991 онд цэргийн албанаас халагдаж ирээд тус сумын Жаргалын зам нэгдэл болон Түмний зам хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан. Өмч хувьчлалаар мал тарааж өгснөөр өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна” гэх мэдүүлэг,

          Гэрч овогт гийн ын шүүхэд мэдүүлсэн “...Б.******* нь 1986 онд 8 жилийн дунд сургуулийг төгсөөд илгээлтээр Булган сумын Жаргалын зам нэгдэлд аав, ээжийнхээ хамтаар мал маллаж байсан. Б.******* нь 1986 онд тэмээ маллаж, ээж нь нэгдлийн саальчнаар ажиллаж байсан. 1986 оноос 1989 он хүртэл тус сумын Жаргалын зам нэгдлийн тэмээчнээр ажиллаж байгаад 1989 оны 09-10 сарын хооронд цэргийн албанд татагдаж, 1991 онд цэргийн албанаас халагдаж ирээд Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1992 онд Жаргалын зам нэгдэл нь Жаргалын зам хувьцаат компани болсон. 1994 оны сүүлээр их хувьчлал явагдаж мал тараасан. Үүнээс хойш Б.******* нь өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Булган сумын Байтаг багт хувийн мал маллаж амьдарч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

         Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  ******* овогт Бандаагийн *******ийг 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1991 оны 09 сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар, 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам”  хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ЭНХЖАРГАЛ