| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00060/И |
| Дугаар | 154/ШШ2025/00064 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 154/ШШ2025/00064
| 2025 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 154/ШШ2025/00064 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, Бага ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хүсэлт гаргагч П.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1983 онд П.тэй гэр бүл болоод 37 жил хамт амьдарсан ба 1985 онд хүү Б.Баярсайхан, 1987 онд хүү Б.Даваасүрэн, 1989 онд охин Б.Алтанчимэг, 1995 онд хүү Б.Нямгарав нарыг төрүүлж өсгөсөн. Миний нөхөр П. нь ******* аймгийн ******* сумын Бүрэнхайрхан багийн Дэд өртөөний 3 дугаар гудамжны 3 тоот хаягт байршилтай 8421100507 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн Г-1602000693 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 2500 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчилж авсан байсан ба 2020 онд өвчний улмаас нас барсан. Одоо бид уг газартаа амьдардаг. Хуульд заасан хугацааны талаар хуулийн мэдлэг дутмагийн улмаас нотариатын танхимд өв хүлээн авах өргөдөл гаргаж амжилгүй хуульд заасан хугацааг өнгөрөөсөн байна. Мөн миний бие I10 оношоор байнгын даралт ихсэж эмчийн хяналтанд байдаг ба тус газрыг өвлөх хугацааг нэгэнт хэтрүүлсэн тул яаравчлаагүй орхигдуулсан юм. Иймд ******* аймгийн ******* сумын Бүрэнхайрхан багийн Дэд өртөөний 3 дугаар гудамжны 3 тоот хаягт байршилтай 8421100507 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн Г-1602000693 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 2500 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өв хүлээн авах хугацааг сунгаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь нөхөр П.ийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын Бүрэнхайрхан багийн Дэд өртөөний 3 дугаар гудамжны 3 тоот хаягт байршилтай 8421100507 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн Г-1602000693 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2500 м2 газрын өв хүлээн авах хугацааг сунгуулахаар хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч П.******* хүсэлтийн үндэслэлээ: Миний нөхөр П. нь 2014 онд ******* аймгийн ******* сумын Бүрэнхайрхан багийн Дэд өртөөний 3 дугаар гудамжны 3 тоот хаягт байршилтай 8421100507 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн Г-1602000693 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 2500 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчилж авсан байсан ба 2020 онд өвчний улмаас нас барсан. Хуульд заасан хугацааны талаар хуулийн мэдлэг дутмагийн улмаас нотариатын танхимд өв хүлээн авах өргөдөл гаргаж амжилгүй хуульд заасан хугацааг өнгөрөөсөн байна. Мөн миний бие байнгын даралт ихсэж эмчийн хяналтанд байдаг ба тус газрыг өвлөх хугацааг нэгэнт хэтрүүлсэн тул яаравчлаагүй орхигдуулсан юм. Иймд өвлөх эрхийн хугацааг сунгаж өгнө үү гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2.-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3.Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ, 528.4.-д Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно... гэж заасан бөгөөд П.******* шаардах эрхтэй байна.
Шарнууд овогт Пажингийн нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өвчнөөр нас барсан болох нь нас барсны лавлагаагаар нотлогдож байна. Талийгаач П. нь эхнэр П.*******тэй 1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан ба тэдний дундаас 1985 онд хүү Б.Баярсайхан, 1987 онд хүү Б.Даваасүрэн, 1989 онд охин Б.Алтанчимэг, 1995 онд Б.Нямгарав нарыг төрүүлсэн.
Хүсэлт гаргагч П.*******ийн нөхөр П. нь ******* аймгийн ******* сумын Бүрэнхайрхан багийн Дэд өртөөний 3 дугаар гудамжны 3 тоот хаягт байршилтай, 8421100507 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн Г-1602000693 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 2500 м2 гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч бөгөөд тэрээр 2020 оны 05 дугаар сарын 01-нд нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.
Б.Баярсайхан, Б.Даваасүрэн, Б.Алтанчимэг, Б.Нямгарав нар нь П.ийн төрсөн хүүхдүүд бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч нар, П.*******ээс бусад нь тухайн газрыг өвлөхөөс татгалзсан хүсэлтээ ирүүлсэн.
Хүсэлт гаргагч нь П.******* нь хуулийн мэдлэг дутмагаас хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй болох нь тогтоогдож байгаа боловч тэрээр өвлүүлэгч П.ийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын Бүрэнхайрхан багийн Дэд өртөөний 3 дугаар гудамжны 3 тоот хаягт байршилтай 8421100507 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн Г-1602000693 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2500 м2 газрыг өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж, уг хаягт амьдарч байгаа болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд тэрээр дээрх хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй хугацаа хожимдуулсан болох нь тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч П.*******ийн нөхөр П.ийн нэр дээрх ******* аймгийн ******* сумын Бүрэнхайрхан багийн Дэд өртөөний 3 дугаар гудамжны 3 тоот хаягт байршилтай 8421100507 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн Г-1602000693 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2500 м2 газрын өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул сунгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч П.*******ийн талийгаач нөхөр Шарнууд овогт Пажингийн /ПБ57081470/-ийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын Бүрэнхайрхан багийн Дэд өртөөний 3 дугаар гудамжны 3 тоот хаягт байршилтай 8421100507 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн Г-1602000693 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ /№000209141/-тэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2500 м2 газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ
2025 05 29 154/ШШ2025/00064