Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2025/00083

 

 

           Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 132.5, 132.6  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт  *******ын *******, ******* овогт *******ын ******* нарын  ******* оны 06 сарын 23-ны өдөр гэрлэсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. ******* оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү ******* ******* насанд хүрээгүй, одоогоор эцгийн асрамжид өсөж хүмүүжиж байгаа зэрэг байдлыг харгалзан эцэг Т.******* асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар  зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эх Э.*******, эцэг Т.******* нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээн бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

4. Нэхэмжлэгч, хариуцагч нар дундын эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэг талаар маргаангүй болохыг дурдсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******эс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

         6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах  А.Раднаабазарт даалгасугай.

         7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ЭНХЖАРГАЛ