Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2025/00088

 

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, РД: *******, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй “өв залгамжлагчаар тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин, хүсэлт гаргагч Х.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Би нөхөр ******* 2001 онд гэр бүл болсон. Бид 2014 он хүртэл хамт амьдарч байсан. Бидний дундаас 3 хүүхэд төрсөн. Миний нөхөр Ш. нь 2014 оны 01 дүгээр сард нас барсан. Миний талийгаач нөхөр Ш.ын нэр дээр Улсын Их дэлгүүрийн 2980 хувьцаа байна. Энэ хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэхээр нотариат дээр очиход өв шилжүүлэх хугацаа хэтэрсэн байна өв залгамжлах эрхээ тогтоолгож ир гэсэн. Иймд өв залгамжлагчаар тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.******* нь нөхөр Ш.ын нэр дээрх Улсын Их дэлгүүрийн 2980 ширхэг хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч өв шилжүүлэх хугацаа хэтэрсэн тул өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Х.******* хүсэлтийн үндэслэлээ: ******* 2001 онд гэр бүл болсон. Бид 2014 он хүртэл хамт амьдарч байсан. Бидний дундаас 3 хүүхэд төрсөн. Миний нөхөр Ш. нь 2014 оны 01 дүгээр сард нас барсан. Миний талийгаач нөхөр Ш.ын нэр дээр Улсын Их дэлгүүрийн 2980 хувьцаа байгаа талаар би мэдээгүй 2025 онд нэг хүн над руу залгаад таны нөхрийн нэр дээр Улсын Их дэлгүүрийн 2980 хувьцаа байна. Та нотариат дээр очоод батлуулчхаад уулзаарай гэхээр нь нотариат дээр очоод өв нээлгэх талаар хандсан боловч нотариат өв нээлгэх хугацаа хэтэрсэн байна. Шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд өв нээлгэхээр хүсэлт гаргасан. Миний хувьд өв нээлгэх талаар хууль зүйн мэдлэггүйн улмаас өв нээлгэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2.-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3.Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ, 528.4.-д Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно... гэж заасан бөгөөд Х.******* нь өв хүлээн авах талаар эрх зүйн мэдлэг дутмаг, өвлөгдөх эрх байгаа талаар мэдсэн үеэсээ шүүхэд хандсан байх тул шаардах эрхтэй байна гэж үзлээ.

Хотдууд овогт *******гийн нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ослоор нас барсан болох нь нас барсны улсын бүртгэлийн №0000120572 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. Талийгаач Ш. нь эхнэр Х.*******тэй 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан.

Хүсэлт гаргагч Х.*******ийн нөхөр Ш. нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ослоор нас барснаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 528 дугаар зүйлийн 528.1-д тус тус зааснаар өв нээгдсэн байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 528 дугаар зүйлийн 528.1-д тус тус заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.*******ийн талийгаач нөхөр Хотдууд овогт *******гийн /*******/-ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоосугай.

2. нэхэмжлэлийн шаардлагаас улсын их дэлгүүрийн хувьцааны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ЭНХЖАРГАЛ