Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 154/шш2025/00065

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2025/00065

Булган сум

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******д холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 363,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хяналтын прокурор ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бонийхүү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших орон гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Оюунцэцэгтэй хэрүүл маргаан үүсгэх явцдаа түүний нүд рүү модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 07 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бонийхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Бонийхүүгийн учруулсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогч Б.Оюунцэцэг нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна. Үүнд:

Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэг Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ 57,000 төгрөг,

Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэг Амбулаторийн үзлэг 15,000 төгрөг,

Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэг Амбулаторийн үзлэг 17,000 төгрөг,

Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэг Гэмтлийн яаралтай тусламж 200,000 төгрөг,

"Бүрэн дүүрэн" аптек Хөнгөлттэй эм 18,690 төгрөг,

Бүрэн дүүрэн" аптек Хөнгөлттэй эм 18,690 төгрөг,

"Бүрэн дүүрэн" аптек Хөнгөлттэй эм 18,690 төгрөг нийт 363,760 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх" гэж заасан.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан төлбөрийг ялгаж тогтоох боломжгүй, гагцхүү хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрлэсэн хэргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан эсэхийг тогтоох боломжтой.

Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй"

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно", Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Б.Бонийхүүд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/596 дугаартай албан бичгээр тус прокурорын газарт хандан "...гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах" тухай хүсэлтийг ирүүлсэн.

Иймд дээрх хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдүүдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна. Б.Бонийхүүгээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 363,760 (гурван зуун жаран гурван мянга долоон зуун жар) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хяналтын прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид эвлэрлийн гэрээ хийж, асуудлаа шийдвэрлэхээр болсон тул энэ гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчдоос шүүх хуралдаанд ирүүлсэн Эвлэрлийн гэрээ-нд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хяналтын прокурор *******ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бонийхүүд холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учирсан 363,760 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 163,760 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Бонийхүү нь нэхэмжлэлийн шаардлагаас гэмтлийн яаралттай тусламж үйлчилгээний төлбөр 200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно. Дээрх эвлэрлийн гэрээг ямар нэгэн дарамт шахалтгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газар нь хариуцагч Б.Бонийхүүд холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 363,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хяналтын прокурор ******* нь нэхэмжлэлийн шаардлагын 163,760 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Бонийхүү нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн байна.

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 163,760 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Бонийхүү нь нэхэмжлэлийн шаардлагаас гэмтлийн яаралттай тусламж үйлчилгээний төлбөр 200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно гэх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/597 дугаартай албан бичгээр Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газарт итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрхийг олгосон байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бонийхүүд холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 363,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хяналтын прокурор ******* нь нэхэмжлэлийн шаардлагын 163,760 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Бонийхүү нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Б.Бонийхүүгээс гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж 3325 /гурван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсгай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Бонийхүү нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ

2025 05 29 154/ШШ2025/00065

ТОДОРХОЙЛОХ нь:

ҮНДЭСЛЭХ нь: