| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2024/00101/И |
| Дугаар | 154/шш2025/00071 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 154/шш2025/00071
| 2025 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 154/ШШ2025/00071 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүгч Ц.Энхжаргал, шүүгч Л.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, Р*******,*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД:*******,*******т холбогдох гэм хорын хохиролд,,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Энхбаатар нь хариуцагч т холбогдуулан гэм хорын хохиролд 6,,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Миний бие 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* аймаг руу машинаа байрны урьдчилгаанд өгөхөөр 77-67 XOA crown-210 маркийн автомашинтай явж байтал 45-58 ΧΟΥ probox маркийн автомашинтай иргэн нь булан эргэхдээ урсгал сөрж гарч ирсэн тул хоорондоо мөргөлдсөн. Тухайн үед миний хохирлыг бүрэн барагдуулна гэж тохиролцоод салсан. ******* аймагт Сүлд үнэлгээгээр машины хохирлыг үнэлүүлэх гэсэн боловч тухайн өдөр ажиллахгүй байсан. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаасаа чөлөө авч хүүхдүүдээ ******* аймагт эхнэр дээрээ хүргэж өгчхөөд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу гарсан. Улаанбаатар хотод очоод Ашид Билгүүн гээд үнэлгээний компаниар машинаа үнэлүүлсэн. Энэ тухай т чатаар мэдээлэл дамжуулж, утсаар ярих гэсэн боловч хэд хэдэн удаа залгаад утсаа аваагүй. Маргааш нь бас дахин дахин залгатал эхнэр нь утсыг нь аваад зуслан явсан гэж хэлсэн. Үнэлгээний компаниар хохирол 5.440.000 төгрөг, бензин 262.200 төгрөг, үнэлгээний хөлс 370.000 төгрөг болсон. Байрны урьдчилгааны мөнгө яаралтай хэрэг болсон тул машинаа 22.000.000 төгрөгт тухайн үед нь зараад урьдчилгааны мөнгө гүйцээж хийгээд *******д ирээд утсаар ярихад би өгч чадахгүй явдаг газраар яваад олж ав гэсэн. Иймд оос эд хөрөнгийн хохирол,,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр би уулзвар эргээд нөгөө талдаа жаахан урсгал сөрсөн байдалтай зогчихсон байсан. Д.Энхбаатар нь өөрөө хурдтай орж ирээд тормосоо гишгэлгүй мөргөсөн. Би яаж байгаа юм бэ? гэхэд нар гялбаад харсангүй ах гэж хэлсэн. Тухайн машины орж ирсэн үнэ нь 35-50 саяын хооронд байдаг юм байна. Би судалж үзсэн. Энэ машин ******* суманд 5 жил явж байгаа машин, 30 минутын дараа ******* аймаг гарч давхиад ******* аймаг нэг зогсолгүй орж байгаа машин саяын эвдрэл гэмтэл гарсан гэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед 1 сая төгрөг өгье тэрнээс илүү мөнгө өгч чадахгүй гээд хэлсэн. ******* ороод үнэлгээ гаргуул гэсэн гаргуулаагүй. Хот ороод үнэлгээ гаргуулахдаа манай хадам дүүг дагуулаад яваарай гэж хэлсэн. Зусланд явж байхад манай талаас ямар ч хүнгүй очоод хохирлын үнэлгээ гаргуулсан тул би хүлээн зөвшөөрөхгүй байна. 4-5 мянга км энэ машин зогсолгүй явсан. Би цагдаа дуудвал дууд гэсэн өөрөө дуудаагүй. Би нүүр сетка авч өгье гэсэн. Одоо анх амласан нүүр сетканы үнэ 1800,000 төгрөгийг төлөх боломжтой. Бусад төлбөрийг төлөх боломжгүй гэв.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм хорын хохирол,,200 төгрөгийг хариуцагч оос гаргуулах үндэслэлгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Энхбаатар нь хариуцагч т холбогдуулан гэм хорын хохиролд 6,,200 төгрөг /авто машинд учруулсан хохирол 5,440,000 төгрөг, замын зардал, бензинээр 262,200 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 370,000 төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Энхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед ******* аймгийн ******* сумын******* багийн нутаг дэвсгэрт нь Toyota Succeed маркийн 45-58 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр миний жолоодож явсан Toyota Crown 210 маркийн 77-67ХОА дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасны улмаас машинд гэм хор учруулсан гэж тодорхойлсон байна.
3. Хариуцагч нь би уулзвар эргээд нөгөө талдаа жаахан урсгал сөрсөн байдалтай зогссон байхад Д.Энхбаатар хурдтай орж ирээд тормосоо гишгэхгүй мөргөсөн. Эвдрэл хохирлын үнэлгээг ганцаараа очиж гаргуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй, авто машины хохирлын үнэлгээ өндөр байна. Нэхэмжлэлийн шаардлагаас сетканы үнэ 1800,000 төгрөгийг төлөх боломжтой гэж тайлбарлан мэтгэлцсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар ...Toyota Succeed маркийн 45-58 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед ******* аймгийн ******* сумын******* багийн нутаг дэвсгэрт Д.Энхбаатарын жолоодож явсан Toyota Crown 210 маркийн 77-67 ХОА улсын дугаартай авто машиныг мөргөн зам тээврийн осол гарган бусдад хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
5. ******* аймаг дахь цагдаагийн газрын ******* сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбацогт зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийн тэмдэглэл үйлдсэн ба түүний 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн магадлагаанд: Энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Энхбаатараас гаргасан ******* сумын******* багийн нутагт энэ оны 05 дугаар сарын 15-ны өдөр нь 45-58 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр миний жолоодож явсан 77-67 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаад одоог хүртэл хохирол барагдуулахгүй байна гэх гомдол мэдээлэлд 77-67 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Энхбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Харин 45-58 ХОҮ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1 Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх магадлалтай гэж тогтоов гэжээ.
6. Зөрчлийг шалгасан тус хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбацогт нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т заасныг баримтлан зөрчил гаргагч ийг 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0811730 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байх ба шийтгэлийн хуудсыг т танилцуулан, хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэж, эрх бүхий албан тушаалтны шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
7. Зам тээврийн ослын улмаас Toyota Crown 210 маркийн 77-67ХОА улсын дугаартай авто машинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний Ашид Билгүүн ХХК-иар 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үнэлүүлэхэд:
Үзлэг хийх үеийн байдал: Уг машины буферийн хөөс нүүр сетка лого хугарч капут нугарч тунарч халцарч зүүн урд крыло будаг халцарч урд буфер хагарч цуурч халцарч сэвтсэн байв.
Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ
| № | Эвдэрсэн эд анги, зардлын нэр | Эвдрэлийн зэрэг | Үнэлгээ | Үнэлгээний тайлбар |
| 1 | Капут | Их | 2,600,000 | Солих |
| 2 | Нүур сетка | Их | 1,850,000 | Солих |
| 3 | Буферийн хөөс | Их | 150,000 | Солих |
| 4 | Буфер /урд/ | Дунд | 95,000 | Засах, Элэгдэл тооцов |
| 5 | Крыло /зүүн урд/ | Дунд | 85,000 | Засах |
| 6 | Будах зардал | Бага | 540,000 | Ажлын хөлс |
|
| Шууд зардлын дүн: |
| 5,320,000 |
|
|
| ||||
| 1 | 300 гр будаг, тус-мат, лак | Өнгө гаргах | 60,000 | Материалын үнэ |
| 2 | Эд анги солих |
| 60,000 | Ажлын хөлс |
| 3 | Тэнхлэг тохируулах |
|
| Ажлын хөлс |
| 4 | Шууд бус зардлын дүн: |
| 120,000 |
|
|
| Нийт дүн: |
| 5,440,000 |
|
Үнэлгээгээр тогтоосон дүн: 5,440,000
Мөн нэхэмжлэгч Д.Энхбаатар нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ашид Билгүүн ХХК-д үнэлгээний ажлын хөлс 370,000 төгрөг төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон байна.
8. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.
Хариуцагч нь өөрийн өмчлөлийн Toyota Succeed маркийн 45-58 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин бусдад хохирол учруулсан байх тул тэрээр Toyota Crown 210 маркийн 77-67ХОА улсын дугаартай авто машины өмчлөгч Д.Энхбаатарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хариуцагч нь гэм буруугийн талаар маргаж байх боловч түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэмээн дүгнэсэн эрх бүхий албан тушаалтны магадлагааг түүнд 2024 оны 09 сарын 07-ны өдөр танилцуулахад мөн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар түүнийг 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд тус тус гомдол гаргаагүй бөгөөд зам тээврийн ослын талаарх магадлагааг хүлээн зөвшөөрөхгүй, авто машины хохирлын үнэлгээ өндөр гэх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна нэхэмжлэгч Д.Энхбаатар нь авто машинаа засварлан бусдад худалдсан гэж тайлбарласан болно.
9. Иргэдийн төлөөлөгч нь гэм хорын хохирол,,200 төгрөгийг хариуцагч оос гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэх дүгнэлт гаргажээ.
Хариуцагч ийн буруутай үйлдлээс зам тээврийн осол гарч нэхэмжлэгч Д.Энхбаатарт гэм хорын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
10. Иймд хариуцагч оос авто машинд учруулсан хохирол 5,440,000 төгрөг, замын зардал, бензин 262,200 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 370,000 төгрөг нийт,,200 /зургаан сая далан хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхбаатарт олгох үндэслэлтэй байна.
11. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Энхбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 112200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 112200 /нэг зуун арван хоёр мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч оос,,200 /зургаан сая далан хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхбаатарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 112200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 112200 /нэг зуун арван хоёр мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.ЭНХЖАРГАЛ
Л.ТҮВШИНЖАРГАЛ