| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00088/И |
| Дугаар | 154/ШШ2025/00096 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 154/ШШ2025/00096
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд ******* оны 03 сарын 25-ны өдөр төрсөн ******* настай, Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, /РД:*******/, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1990 оны 07 сарын 05-ны өдрөөс 1994 оны 02 сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сум болон Булган сумуудад холбооны техникчээр орж ажиллаж байсан. Тухайн үеийн ажиллаж байсан талаарх хөдөлмөрийн дэвтэр надад байгаа боловч ажиллаж байсан талаарх зарим тушаал байхгүй тул шүүхэд хандах шаардлага гарсан.
Холбооны салбар нь 1994 онд хувьд шилжиж би орон тооны цомхотголоор ажилгүй болсон. Иймд миний ажиллаж байсан байдлыг шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1990 оны 07 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Холбооны салбарт техникчээр, 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 02 сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Холбооны салбарт техникчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь түүний шүүхэд ирүүлсэн хүсэлт:
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 491 тоот ....Ховд аймгийн Холбооны газрын даргын 1989 оны тушаалаас шүүж үзэхэд ******* овогтой *******т холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй. Тус архивын сан хөмрөгт Ховд аймгийн Холбооны газрын даргын 1990-1994 оны баримт шилжиж ирээгүй гэх архивын лавлагаа,
Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тодорхойлолт,
Б.*******т олгосон 342535 дугаартай....1990 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Ховд аймгийн Үенч сумын холбооны салбарт техникчээр авч ажиллуулсан талаарх бичвэртэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Ховд аймгийн Булган сумын холбооны салбарт техникчээр ажиллаж байхдаа авхуулсан фото зураг мөн Булган сумын Холбооны салбарын ажилтан албан хаагчтай хамт авхуулсан гэрэл зураг, болон бусад баримтууд,
Гэрч ******* овогт *******ын гийн шүүхэд мэдүүлсэн....Миний бие 1974-2018 он хүртэл Ховд аймгийн Булган сумын холбооны салбарын эрхлэгчээр 44 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Тус холбооны салбар нь цахилгаан холбоо, мэдээлэл сүлжээ гэж 2 салбарт хуваагддаг байсан. Б.******* нь Ховд аймгийн Үенч суманд холбооны салбарын техникчээр ажиллаж байгаад 1992 онд манай салбарт шилжин ирж техникчээр 1994 он хүртэл техникчээр ажилласан. Холбооны салбарын ажилчдын ажилд орох, гарах тушаалыг Ховд аймгийн Холбооны газрын дарга гаргаж байсан. Манай салбар нь 3-4 техникчтэй ээлжээр ажил эрхэлдэг нийтдээ 13-14 ажилтантай байсан. Техникчээр Б.*******, , гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,
Гэрч овогт н шүүхэд мэдүүлсэн:” Би 1988-1989 онуудад Ховд аймгийн Үенч сумын Ахуй үйлчилгээнд галчаар ажиллаж байгаад 1989 оноос 2007 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын Холбооны салбарт цахилгаанчнаар ажилласан. Б.******* нь намайг холбооны салбарт ажиллаж байхад 1990-1992 он хүртэл Үенчийн холбооны салбарт техникч, операторчноор ажиллаж байгаад Ховд аймаг Булган сумын холбооны салбарт шилжин ажилласан. Холбооны техникч нь иргэдийг яриагаар тасралтгүй яриулах, салбарын бусад үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй ажилладаг байсан. Үенч сумын холбооны салбар нь эрхлэгч, 4 техникч, үйлчлэгч шугамын монтёр зэрэг 6 ажилтантай байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Б.*******ийг 1990 оны 07 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Холбооны салбарт техникчээр, 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 02 сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Холбооны салбарт техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайжийнхан овогт *******ын *******ийг 1990 оны 07 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Холбооны салбарт техникчээр, 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 02 сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Холбооны салбарт техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ