| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00085/И |
| Дугаар | 154/шш2025/00079 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 154/шш2025/00079
| 2025 оны 06 сарын *******6 өдөр | Дугаар *******54/ШШ2025/00079 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД:*******, М*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******,*******,33******* /нэг сая гурван зуун далан мянга гурван зуун гучин нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Бат-Эрдэнэ нь "Мобифинанс ББСБ"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 02 сарын 2*******-ний өдөр *******40000720849 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. П.Бат-Эрдэнэ нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 02 сарын 25-ны өдөр 840,000 төгрөгийг сарын 2,5% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээж, утсаар холбоо тогтоож байсан ба 2023 оны 08 сарын 0*******-ний өдөр *******00,000 төгрөг төлсөн хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 сарын 07- ны өдрөөр П.Бат-Эрдэнийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 840,000 төгрөг, зээлийн хүү 445,46******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,870 төгрөг нийт *******,*******,33******* төгрөг байна. П.Бат-Эрдэнэ нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "Мобифинанс ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт *******,*******,33******* төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.
Жич: Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг Мобифинанс ББСБ-ын Хаан банк дахь 5077*******52233 тоот дансанд төлж болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч П.Бат-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,*******,33******* /нэг сая гурван зуун далан мянга гурван зуун гучин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Бат-Эрдэнэ нь *******,*******,33******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 06 дугаар сарын *******0-нд 456,777 төгрөг, 07 дугаар сарын *******0-нд 456,777 төгрөг, 08 дугаар сарын *******0-нд 456,777 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
*******-ийн гүйцэтгэх захирал М.Бүдбазарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 25/*******905 дугаартай албан бичгээр д итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх эдлэж, үүрэг хүлээж оролцоно... эрхийг олгосон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,875 төгрөгийн тал хувь *******8,437.5 /арван найман мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, *******8,437.5 /арван найман мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч П.Бат-Эрдэнээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.*******, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.*******-т зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт *******,*******,33******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Бат-Эрдэнэ нь 2025 оны 06 дугаар сарын *******0-нд 456,777 төгрөг, 07 дугаар сарын *******0-нд 456,777 төгрөг, 08 дугаар сарын *******0-нд 456,777 төгрөг, нийт *******,*******,33******* /нэг сая гурван зуун далан мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,875 төгрөгийн тал хувь *******8,437.5 /арван найман мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, *******8,437.5 /арван найман мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч П.Бат-Эрдэнээс гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ