| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00096/И |
| Дугаар | 154/ШШ2025/00097 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 154/ШШ2025/00097
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* суманд ******* оны 03 сарын 15-ны өдөр төрсөн, ******* настай, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, хүсэлт гаргагч Я.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжин улмаар 1974 онд ******* сумын 8 жилийн сургуульд 1 дүгээр ангид элсэн орж, 1984 онд Манхан сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар анги төгсөөд 1984-1987 онд цэргийн алба хааж нутагтаа ирсэн.
1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажилд орж ажиллаж эхэлсэн. Би ******* сумын “” нэгдлийн ******* буюу 2 дугаар бригадад мал маллан улмаар нэгдэл тараад хувьцаат компани болоход үргэлжлүүлэн мал маллаж байсан жилээ шүүхээр тогтоолгохоор шүүхэд хандсан.
Намайг 1987оны 7 дугаар сараас 1991 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал, 1992 оноос 1994 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “” хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Я.******* нь 1987 оны 07 сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “” нэгдэлд малчнаар 1992 оны 03 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “” хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн....98 дугаартай Ховд аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1987 оны 07 сарын 11-ны өдрийн 34 дүгээр тушаал, мөн нэгдлийн ******* 2 дугаар бригадын 1988-1994 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа,
Ховд аймгийн ******* сумын “” нэгдлийн даргын 1987 оны 07 сарын 11-ны өдрийн ...Я.*******ыг 1987 оны 07 сарын 25-ны өдрөөс малчнаар авч ажиллуулсан “Ажилд томилох тухай” тушаал,
1988-1994 онуудад ******* сумын ******* багийн Б.******* болон 3 хүнд хөдөлмөрийн хөлс олгосон 70 дугаар дансны хуулбарууд,
1987 оны 03 сарын 02-ны өдөр Я.*******т олгосон 1987 оны 7 дугаар сараас 1994 он дуустал хөдөлмөрийн хөлсний бичилт хийгдсэн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч овогт гийн ийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн....Би 1984 онд Я.*******ын хамт Улаанбаатар хотод цэргийн албанд татагдан цэргийн алба хааж ирсэн. Я.******* бид хоёр Ховд аймгийн ******* сумын “” нэгдэл, “” хувьцаат компанид малчнаар тасралтгүй хамт ажиллаж байгаад хувийнхаа мал маллан өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Нэгдлийн малчид сардаа 100-190 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авч авдаг байсан бид хоёр хамтдаа л мал маллан малчнаар ажиллаж байсан талаар сайн мэднэ гэх мэдүүлэг,
Гэрч овогт гийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн....Би Я.*******ын хамт Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 2 дугаар бригад буюу ******* багт малчнаар ажиллаж байсан. Я.******* нь цэргийн албанаас ирээд л нэгдэлд орж малчнаар ажиллаж байсан. Аав, ээж нь нэгдлийн мал маллан малчнаар ажиллаж байсныг сайн мэднэ. Я.******* нэгдлийн мал маллаж байгаад нэгдэл тарахад хувьцаат компанид шилжин малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1987 оны 07 сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “” нэгдэлд малчнаар 1992 оны 03 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “” хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Я.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ