| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00087/И |
| Дугаар | 154/шш2025/00080 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 154/шш2025/00080
| 2025 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 154/ШШ2025/00080 | ******* аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД*******,*******т холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 41,140 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 340,762 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 22,717 төгрөг, нийт *******,******* /дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун хорин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43729475 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 99586221 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung A14, Silver утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 41,140 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 340,762 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 22,717 төгрөг нийт *******,******* төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 41,140 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 340,762 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 22,717 төгрөг, нийт *******,******* /дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун хорин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага *******,******* /дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун хорин/ төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага *******,******* /дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун хорин/ төгрөгийг хариуцагч ******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпарци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,789 төгрөгийн 6,394.5 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 6,394.5 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпарци ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ