Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2025/00098

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж хэрэгсэхгүй болгох тухай

 

              Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор, Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын ******* холбогдох 529,982 /таван зуун хорин есөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь "Мобифинанс ББСБ"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 08 сарын 04-ний өдөр 140000785683 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 06 сарын 18-ны өдөр 480,000 төгрөгийг сарын 3,1% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба 2023 оны 12 сарын 21-ний өдөр 250,000 төлсөн хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 сарын 07-ны өдрөөр *******гийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 336,052 төгрөг, зээлийн хүү 161,766 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32, 164 төгрөг нийт 529,982 төгрөг байна.

******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "Мобифинанс ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 529,982 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь хариуцагч *******гаас 529,982 /таван зуун хорин есөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 529,982 /таван зуун хорин есөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Хүрэлбаатар биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 529,982 /таван зуун хорин есөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,549 төгрөгийн 8,275 төгрөгийг улсын орлогоос, 8,275 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457-р ангид даалгасугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                     ШҮҮГЧ                           Ц.ЭНХЖАРГАЛ