Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1331

 

 

 

 

     2024           12            10                                        2024/ДШМ/1331

 

З.Б, Ц.Б, Т.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Содбаяр,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ш.С, Г.Э,

шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Билгүүн,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Бын өмгөөлөгч Ш.С, Г.Э, шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн З.Б, Ц.Б, Т.Анарт холбогдох эрүүгийн 2202006960435 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн  З.Б, 1966 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын захирал ажилтай /түдгэлзүүлсэн/, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;

2. Мо овгийн Ц Ц.Б, 1979 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч-менежер мэргэжилтэй, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

3.  А овгийн  А, 1975 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/; 

1. Шүүгдэгч З.Б нь Нийслэлийн Налайх дүүргийн “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын даргаар буюу хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дүгээр зүйлд заасан Ажил олгогч дараах үндсэн эрхтэй/ 43.1.1 дэх хэсэгт “...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох...”, 48 дугаар зүйлийн /Хөдөлмөрийн гэрээний хэлбэр/ 48.1 дэх хэсэгт “...Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...”, 48.2 дахь хэсэгт “...Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй...” гэж заасныг,

Нийслэлийн Налайх дүүргийн “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газрын захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/44 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай" тушаалын хавсралтын 10.1.3-т заасан “Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой гаргаж мөрдүүлэх”, 10.2.1-т заасан “Ажилтныг мэргэжлийн дагуу ажиллуулах, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах...”, гэснийг,

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор батлагдсан “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газрын дүрмийн 6 дугаар зүйл /Үйлдвэрийн газрын удирдлага/-ийн 6.5 дахь хэсэгт заасан “...Захирал нь үйлдвэрийн газрын зохион байгуулалтын болон захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, тэдгээртэй гэрээ байгуулах ба дүүргийн Засаг даргын захирамжаар тогтоосон орон тоо, цалингийн сангийн хэмжээнд ажилтан ажиллагсдын цалинг тогтооно...’’, 6.7.5 дахь хэсэгт заасан “Тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж,

Н.Гийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай түр тушаалаар Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийг цалинтай ажиллуулахаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, Н.Г нь тус албан тушаалд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалин тус тус олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.Цдуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалинг тус тус олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг өдрийн хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868,000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ‘Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд 456,330.45 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /С.Энхтайванг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.Цдуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийг цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Аыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин" /Б.Амгаланбаатар ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, А.А нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт А.Аыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Аыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин" /Б.Гэрэлмааг өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, А.А нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт А.Аыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл хугацаанд 105,836.03 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Аыг 2022 оны 07 дугаар сард албан тушаалд томилсон тушаалгүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт А.Аыг ажилласан гэж 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалин тус тус олгож “Чандмань Налайх" Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт нийт 10,637,033 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт;

2. Шүүгдэгч Ц.Б нь Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын хүний нөөцийн менежерээр буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх..." гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дүгээр зүйлд заасан Ажил олгогч дараах үндсэн эрхтэй: 43.1.1 дэх хэсэгт “...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох...”, 48 дугаар зүйлийн /Хөдөлмөрийн гэрээний хэлбэр/ 48.1 дэх хэсэгт “...Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...”, 48.2 дахь хэсэгт “...Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй..." гэж заасныг,

"Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын Хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”-ын Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд 1.5-т “Захирал, нэгжийн удирдагч нартай хамтран ажилтныг ажилд авах, ажлын байран дээр нь сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэх, мэдлэг чадварын түвшин үнэлэх, тушаал дэвшүүлэх, ажлаас халах шийдвэр гаргах 1.7-д заасан “Ажилтнуудын хувийн хэрэг, хөдөлмөрийн гэрээ, бусад бүртгэлийг хөтлөх, 1.9-д заасан “Ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах” гэснийг тус тус зөрчиж хуулийн этгээдийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор,

өөрийн хамаарал бүхий этгээдийн гэр бүлийн гишүүн Н.Гийг “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар ажиллуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н.Г нь “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт ажиллаагүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг үүсгэж, цалингийн хүснэгтэд түүний нэрийг орлуулах зэргээр Н.Гэд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалинг олгуулж, хувьдаа авсан,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.Цдуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 2 хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг өдрийн хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868.000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 456,330.45 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /С.Энхтайванг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин" /Д.Цдуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж. Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийг цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Аыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” Б.Амгаланбаатар ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, А.А нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон 1 Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт А.Аыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Аыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, А.А нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт А.Аыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл хугацаанд 105.836.03 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Аыг “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт ажиллуулах тушаал гаргуулахгүйгээр, түүнийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалинг тус тус олгуулж, “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт нийт 10,637,033 төгрөгийн хохирол учруулсан буюу үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Т.Ань Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогчоор буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллахдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх..." гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах. ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт заасан Холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах;” гэснийг,

Нийслэлийн Налайх дүүргийн “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/31 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтын 6.2.1-т заасан “Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх”, 6.2.2-т заасан “...ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж, биелэлтээ цаг тухай бүр танилцуулна” гэснийг,

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор батлагдсан “Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.2-т заасан “Үйлдвэрийн газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна” гэснийг,

“Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтын зорилгын “Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулж төсөвт зардлыг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах...” гэснийг, 2 дугаар зорилтын хүрээнд “Байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо холбогдох журналуудыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон улсын стандартад нийцүүлэн хөтөлж, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх” гэснийг тус тус зөрчиж,

“Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээгүй, тус газарт ажиллагаагүй, Н.Г, А.А нарын цагийн тодорхойлолт, ажилчдын цалингийн картад хянасан хэсэгт гарын үсэг зурж, цалин олгох хүснэгтэд хоёрдугаар гарын үсэг зуран баталгаажуулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж,

Н.Гийг “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар ажиллуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н.Г нь “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт ажиллаагүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэл, цалингийн хүснэгтэд түүний ажлын нэрийг оруулж, Н.Гэд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалинг олгуулах шийдвэрт гарын үсэг зурж давуу давуу байдал бий болгосон,

мөн үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалын дагуу “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.Цдуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Г нь ажиллаагүй байхад тус газарт Н.Гийг ажилласан гэж2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалин,

мөн үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин" /Б.Төмөрбаатарыг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас Н.Гийг ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01 -ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг өдрийн хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас Н.Гийг ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868,000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас Н.Гийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 456,330.45 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /С.Энхтайванг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас Н.Гийг ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.Цдуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 525.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас Н.Гийг ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас Н.Гийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийг цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Аыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Амгаланбаатар ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 525.000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу А.А нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас А.Аыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Аыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу А.А нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас А.Аыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 105,836.03 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Аыг “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт ажиллуулах тушаалгүйгээр түүнийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалинг тус тус олгуулах шийдвэрийг гаргаж, "Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт нийт 10,637,033 төгрөгийн хохирол учруулсан буюу үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: З.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Аг цагаатгаж, З.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр, Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Быг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бт оногдуулсан 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд, шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Н.Гийн 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар cap хүртэлх хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 2,439,518 төгрөг, иргэний хариуцагч А.Аын 2022 оны 07 дугаар сараас 2022 оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 661,110 төгрөг, нийт 3,100,628 төгрөгийн нийгмийн даатгалын мөнгөн дүнд залруулга хийхийг Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.Бгаас 1,727,009 төгрөг, иргэний хариуцагч А.Бээс 1,881,183 төгрөг, иргэний хариуцагч Ө.Сарантуяагаас 2,940,109 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дэвтэр, 3 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч З.Б, Ц.Б, Т.Анар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Бын өмгөөлөгч Ш.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг “...үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэж дүгнэжээ. Өмгөөлөгч би анхан шатны шүүхэд “Миний үйлчлүүлэгч З.Быг прокурор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр Н.Гэд холбоотой 8, А.Ад холбоотой 3 тушаал гаргаж 10,637,033 төгрөгийн цалин олгож үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар З.Бын үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй” гэж мэтгэлцэхдээ дараах 4 үндэслэлийг дурдсан. Үүнд:

1. Яллаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн гол шинж болох “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2009 оны 23 дугаар тогтоолын 1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т зааснаар албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг гэж тодорхой тайлбарласан. З.Б орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал албан тушаалтан хийх ёстой үйлдлээ хийсэн, ажилтныг томилох тушаалд гарын үсэг зурсан, цалин батлах баримтад гарын үсэг зурж албан үүргээ гүйцэтгэхдээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго агуулж үйлдсэн болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтаар нотлогдон тогтоогдоогүй.

2. Яллах дүгнэлтийн үндэслэлд заасан Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т зааснаар хууль бусаар Н.Г, А.А нарт давуу байдал олгох, олгохоор амлах хориглосон зохицуулалтыг зөрчсөн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, эдгээр хүмүүс гэрчээр өгсөн мэдүүлэгтээ түүнтэй хувийн харилцаатай байгаагүй гэж гэрчилж мэдүүлсэн байна.

3. Гэмт хэргийн шинжийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйл нь гэмт хэргийг шууд буюу шууд бус санаатай үйлдсэн байх, өөрөөр хэлбэл албан тушаалтан өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдэл хийж байгаагаа ухамсарлан ойлгож албаны ашиг сонирхолд харш үр дагаврыг хүсэж, зориуд бий болгосон байхыг шаарддаг. Гэтэл З.Б нь Э.Гансүх, А.А нарыг томилох тушаал гаргахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж байна гэж ухамсарлаагүй, харш үр дагавар хүсээгүй, ийм үр дагаврыг зориуд бий болгоогүй, хожим энэ үр дагаврыг олж мэдээд дотоод аудит, АТГ, цагдаагийн байгууллагад шалгуулж тогтоолгохоор хуулийн зөвлөхдөө үүрэг өгсөн, Ц.Быг халах шийдвэр гаргаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч Б.Бийн мэдүүлгээр нотлогдож байна.

4. Байгууллагын удирдах албан тушаалтны хувьд З.Б нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас буюу Н.Г, А.А нарыг томилох тушаал, цалин олгох баримтуудад гарын үсэг зурахдаа нягтлан хянаагүй, хүний нөөцийн менежер, нягтлан бодогч нартаа итгэж хайнга хандсан эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан тул З.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

Шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэн дүгнэсэн шийтгэх тогтоолын 29 дүгээр талд “...шүүгдэгч З.Б нь хууль, захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын бүрэн эрх, хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй байсны улмаас ... цалин авах боломжийг олгож, бусдад давуу байдал үүсгэсэн байх тул..." гэж, “... албан тушаалын эрх мэдлээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, урвуулан ашигласныг зөвтгөх үндэслэл болохгүй...” гэж, “...З.Б нь Н.Г, А.А нарыг тус газарт ажиллаагүй гэдгийг мэдсээр байж хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл хийсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнээд өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас” байхаар хуульчилсан байхад “албан тушаалын бүрэн эрх, хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй байсны улмаас", “...хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан” гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 4-т заасан “...нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол улсын хууль, ...баримтална’’ гэсэн хууль ёсны зарчмыг баримтлаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг төсөөтэй хэрэглэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн З.Б холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Бын өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, гэмт үйлдлийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн талаар:

“Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Б нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай цэвэрлэх байгууламж дээр ажилладаг үндсэн орон тооны ажилтнуудаас өвчилсөн, ээлжийн амралт авсан тохиолдолд тэдгээрийн оронд зайлшгүй орлон ажиллах хүн авч ажиллуулах зайлшгүй шаардлагатай ажлын онцлог нөхцөл байдлыг далимдуулан “өмнөх даргын үед ажиллаж байсан ажлын туршлагатай хүнийг судлаад түр ажиллуулах гэж байна” гэж дарга З.Бтаа ойлгуулан түүнийг хуурч мэхлэн, өөрийнхөө хүргэн ах Н.Гийгээ ажилд томилсон тушаал боловсруулан албажуулж, хурууны хээ, нүүрний зургаар таниулах ажил хийж цаг ашиглалтын тооцоо гаргах цахим хэрэгсэл ажиллуулдаг IT инженер Д.Ц, инженер Д.Г, Р.Ц нарыг гуйж, эсвэл “тушаал шийдвэр нь гарчихсан хүнийг ажилласан гэж бүртгэж, дуугүй шивээд гарга” гэж шахаж шаардаж, ажил хийсэн гэх хугацааг тооцуулаад, Н.Г гэдэг хүн цэвэрлэх байгууламжид ээлжийн операторчоор ажил хийгээд цалин авч байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, гэр бүлийн хамаарал бүхий хүргэн ахынхаа нэрээр байгууллагаас 2019 оны 07 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 07 сарын 29-нийг хүртэл хугацаанд нийт 10,876,148.79 төгрөгийг ажилласан хугацааны цалин хөлсөнд тооцуулан авч хувьдаа ашиглан байгууллагыг хохироосон байна. Хүргэн ах Н.Г нь тухайн газарт өөрөө очиж ажиллаад цалин хөлсөө өөрийн дансаар авч хэрэглэдэг байсан гэж мэдүүлдэг боловч тогтоогдсон нөхцөл байдлын хувьд цалинд орсон орлогоос ихэвчлэн дансандаа 1000-2000 төгрөг үлдээгээд өдөрт нь бөөнөөр нь бэлнээр гаргасан гүйлгээ хийгдсэн байх ба цөөн тохиолдолд цалинд орсон орлогоос нийт 2,144,000 төгрөг дансандаа үлдээж бага багаар гаргаж өөрөө зарцуулсан гэхээр гүйлгээ хийгдсэнийг дүгнэвэл Н.Г нь 2,144,000 төгрөгийн цалин авахаар ажлыг өөрөө хийсэн, бусдыг нь Ц.Бын нөхөр технологич П.Ааар давхар хийлгэж, цалин хөлсийг нь ах дүү хамаатан садны хооронд хийсэн тохиролцоогоороо хадам дүүгийнхээ гэр бүлийн хэрэгцээнд зориулж данснаасаа гаргаж өгч байсан гэж дүгнэлт хийхээр үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон байна. Ц.Б нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан ч биш, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан ч биш байх бөгөөд мөн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж АТГ-аар шалгуулж дүгнэлт гаргуулдаггүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъект болохгүй байна. Харин “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалынхаа байдлыг ашиглан тухайн байгууллагад үндсэн ажил эрхэлдэггүй хүргэн ах Н.Г, хүү А.Бийн нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 12-ноос 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 1,529,043,97 төгрөгийг, төрсөн эгч Ц.Бгийн нэрээр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 1,396,682.57 төгрөгийг шууд санаатай, шунахай сэдэлттэй, идэвхтэй үйлдлээр тухайн үеийн удирдлагууддаа “цэвэрлэх байгууламж дээр урьд нь ажиллаж байсан, туршлагатай, одоо ч ажиллах өргөдөл хүсэлт гаргасан байна гэж танилцуулан, тухайн цэвэрлэх байгууламжид технологич ажилтай өөрийнхөө нөхөр П.Ааар цэвэрлэх байгууламжийн операторчийн ажлыг хавсран гүйцэтгүүлээд бодит байдлыг нуух замаар дарга нараа хуурч төөрөгдөлд оруулан өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүргэн ах Н.Г, төрсөн эгч Ц.Б, төрүүлсэн хүү А.Б нарынхаа нэрээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 29- нийг хүртэлх хугацаанд “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-аас олгож буй цалин хэлбэрээр нийт 13,801,875.23 мөнгийг хувьдаа авч ашиглан байгууллагыг үлэмж хэмжээгээр хэмжээгээр хохироосон байна. Түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хамаарах өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт багтаж байна. Тодруулж тайлбарлавал: “Хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалын байдлаа ашиглаж, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг цэвэрлэх байгууламжид ажилладаг үндсэн ажилтныг өвчтэй, чөлөөтэй, амарсан үед нь түр орлуулан ажиллуулахаар тушаал төлөвлөж, ажилласан гэж цахим төхөөрөмжид таниулах ажил хийлгэж, цагийн бүртгэл гаргуулж, цалингийн хүснэгтэд тусгуулж байгууллагаас цалин хэлбэрээр бусдын нэрээр бодуулан мөнгө төгрөг авч байгаа нь шунахай сэдэлттэй, шууд санаатай, олон удаагийн үргэлжилсэн идэвхтэй үйлдлээр хийгдэж буй “залилан мэхлэх” гэмт хэрэг үйлдсэн байхад мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хэргийг буруу зүйлчилсэн, гэмт үйлдэл эхэлсэн, төгссөн хугацааг зөв тооцоогүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хэн хэрхэн ашиглаад байгаад дүгнэлт хийж бодит хохирлыг тооцож гаргаагүй алдааг шүүх үргэлжлүүлж хэргийг буруу шийдвэрлэсэн байна гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс хийж байна. Өөрөөр хэлбэл, Ц.Бын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн, 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хэргийг зүйлчлэхээр байх тул шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн байна. Нөгөөтэйгөөр гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн, төгссөн хугацааг ч зөв тооцоогүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан “хууль үйлчлэх цаг хугацаа”-ны талаарх зарчмын заалтыг ч буруу хэрэглэсэн, үүнээс үүдэлтэйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан “Хөөн хэлэлцэх хугацаа” тооцох, 2.5 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн хохирол хор уршиг тооцох” талаарх хуулийн заалтууд яаж хэрэглэж байгаа нь шүүхийн тогтоолоос ойлгох боломжгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэх нь мэдэгдэхгүй байна.

2. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Ц.Бын гэмт үйлдэл нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн байхад, мөрдөгч байгууллага 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу З.Быг “хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан” болсон үеэс эхэлж хэрэг үйлдэгдэж эхэлсэн гэж Ц.Бын үргэлжилсэн үйлдлийн дундаас хугацааг таслан тоолж, түүний хувьдаа болон ах дүү хамаатан садныхаа нэрээр хөрөнгө мөнгө олох гэсэн шунахай сэдэлттэй гэмт үйлдлийг дарга З.Б нь “мэдсээр байж хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй” эс үйлдлээр, Ц.Бын хууль бус үйлдлийг дэмжиж, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж дүгнэн зөвхөн албан тушаалынх нь байдлыг өнгөц харж түүнийг үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлагад татаж, ял шийтгэсэн нь анхан шатны шүүхийн тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаарх асуудлыг илрүүлж мэдээлж шалгуулсан З.Быг прокуророос гэмт хэрэг үйлдэгчийг дэмжиж эс үйлдлээр санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэгчээр Ц.Бтай хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэж албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлж таслан сэргийлэх арга хэмжээ авч, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан түүний эрхийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг шүүх үргэлжлүүлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Үүнээс гадна энгийн үгээр илэрхийлэхэд Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу өмнөх даргын үеэс эхэлж хуурамч бичиг баримт бүрдүүлж, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүүхэд, төрсөн эгч, хүргэн ахынхаа нэрээр цалин гэж авсан мөнгө нь зөвхөн тэр хүний карма руу орсон байхад энэ мөнгийг З.Баар 10,637,033 төгрөгийг хуваан төлүүлж хохироосон, мөн А.А, Н.Г нар нь бичиг үсэг мэдэхгүйгээсээ болоод цэвэрлэх байгууламж дээр ажилласан талаарх рапорт тэмдэглэгээг П.Ааар бичүүлдэг байсан нь тухай үйл баримт тогтоогдсон байхад тэднээс өмгөөлөгчгүйгээр гэрчийн мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчиж, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байна.

4. Хохирол, хор уршгийг буруу тооцсон талаар: А.А нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр 11,249,829.53 мөнгийг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-аас цалин гэх утгатайгаар өөрийн дансаараа дамжуулж авсан байх ба түүнийг ажил хийгээгүй үедээ хий цалин бичүүлж авсан гэж үзэхээргүй, ажил хийгээд хийсэн ажлынхаа цалин хөлсийг авсан гэж үзэхээр нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Ер нь энэ хүнийг цэвэрлэх байгууламжийн ээлжийн ажилтнууд л ажил хийгээгүй гэж Н.Гтэй адилтгаж гэрчилсэн байдаг боловч түүнийг ажил хийгээд цалин авсан гэдгийг нь гэрч Ба.Оюунчимэг, П.А...гэх мэт хүмүүс гэрчилсэн, цагийн бүртгэл, цалин хөлс олгосон санхүүгийн баримт, дансны үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураасан цэвэрлэх байгууламжид ажиллагсдын рапортын дэвтрийн шаардлагатай үед харьцах, дуудаж ажиллуулах хүмүүсийн гар утасны дугаарын тэмдэглэгээний хэсэгт буюу дэвтрийн 86 хуудасны ар талд Амгаланжаргал 80080666, төгсгөлийн хавтасны дотор талд Амгаланжаргал 99889238 гэсэн тэмдэглэгээг, Н.Г, А.А нарын өмнөөс ажил гүйцэтгэсэн талаарх рапортыг нөхөж бичдэг нь тогтоогдсон А.Анхбаатарын гараар бичигдсэн байдалтай тусгасан байгаагаар, мөн дотоод аудитын газраас шалгаад А.Аыг ажил хийгээгүй үедээ цалин авсан гэх мэдээлэл нотлогдохгүй байгааг дурдсан зэрэг нотлох баримтуудаар А.А нь ажил хийгээгүй байж ажилласан гэж хуурамчаар цагийн бүртгэл хийлгэж, хувийн дансаараа байгууллагаас цалин авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Иймээс хэргийн нийт хохирлыг тооцсон 10,637,033 төгрөгөөс энэ хүний цалинд авсан 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд авсан 2,644,000 төгрөгийг хасаж тооцохоор байна. Мөн 7 дугаар хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд А.А нь 2022 оны Б/114 дүгээр тушаалаар эхнэр Б.Оюунцэцэгийн оронд ажилласан нь тушаал, гэрчийн мэдүүлэг, санхүүгийн баримтаар тогтоогдсон байхад шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудсанд түүнийг тушаалгүйгээр ажилласан гэж дүгнэн хохирлын хэмжээг 605,000 төгрөгөөр нэмэгдүүлж буруу тооцсон байна. Иймээс А.Ад олгосон гэх цалинг бүхэлд нь нийт хохирлын дүнгээс хасаж тооцохоор байна.

5. З.Быг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийг Ц.Бтай бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь: Налайх дүүргийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/160 дугаартай захирамжаар З.Быг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын даргаар томилж ажиллуулсан. Ц.Бын хууль бус үйлдлийг илрүүлээд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр түүнийг зөрчлөөр ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг Ц.Б эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн. “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын орон тоо, бүтэц зохион байгуулалт, төсөв санхүүжилтийг баталдаг орон нутгийн удирдлага болон засаг даргад мэдээлж, дотоод аудит оруулж шалгуулсан, хууль эрх зүйн мэргэжилтэн Б.Бийг хуулийн зөвлөхөөр авч ажиллуулсан, байгууллагын даргын албан бичгээр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн прокурорын газар зэрэг хууль хяналтын байгууллагуудад хандаж байсан байна. Ийнхүү дарга З.Б нь Ц.Бын хууль бус үйлдлийг илрүүлж таслан зогсоох ажил зохиож, өөрт нь анхааруулж байсан байх боловч Ц.Б нь удирдлагын болон түүний томилсон хуулийн зөвлөхийн хууль ёсны дагуу хийж буй хяналт шалгалт, зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, хамт олныг үймүүлэн байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах хэмжээтэй нөхцөл байдлыг бий болгосон учраас хуулийн зөвлөхөөрөө дамжуулан гэмт хэргийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулсан талаарх үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж нь “Хуулийн этгээдийн удирдах ажилтан хувьдаа, эсвэл бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох шунахай зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон акт, хэлцэл дүрмийг санаатайгаар зөрчин идэвхтэй үйлдэл хийсэн байх ёстой. Мөн Ц.Бын гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр цалин бодуулж байгууллагаас авч буй мөнгө буюу хохирол хор уршигтай З.Бын үйлдэл, эс үйлдэхүй нь шалтгаант холбоогүй байна. Өөрөөр хэлбэл З.Б, Ц.Б нар нь урьдчилж үгсэн тохирч бүлэглэсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт огт тогтоогдоогүй байхад З.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан бүлэглэн үйлдсэн гүйцэтгэгчээр тооцон гэмт хэрэг хамтран үйлдэгч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгөөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ойлголт нь “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын эсрэг З.Б өөрийнхөө хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх, бусдад давуу байдал олгох зорилгоор идэвхтэй үйлдэл хийх, эсвэл албан үүргийн хувьд хийвэл зохих ажлаа хийхгүй байх асуудал бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байхаар хуульчлагдсан байдаг. Мөн З.Б нь хуулийн этгээдийн удирдах ажилтны хувьд өөрийн субьектив санаа зорилгоороо Ц.Бын гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст байгууллагаас мөнгө өгч давуу байдал олгоогүй байх ба Ц.Б нь байгууллагаас бусдын нэрээр цалин хөлс авах үйлдлээ аль эрт буюу З.Быг дарга болохоос 2 жилийн өмнө эхэлсэн байдаг. Иймээс Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дүгээр хэсэгт “Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т заасан “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч З.Болбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг бүхэлд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорт буцааж түүний үйлдсэн “өмчийн эсрэг” гэмт хэргийг харьяалах мөрдөн шалгах байгууллагаар нь шалгуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй тухайд: Манай үйлчлүүлэгч Ц.Быг “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.Гийг “Чандмань Налайх" ОНӨААТҮГ-т цэвэрлэх байгууламжийн операторчноор ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж Н.Гэд нийт 8 удаагийн үйлдлээр 7,992,591 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд А.Аыг “Чандмань Налайх" ОНӨААТҮГ-т цэвэрлэх байгууламжийн операторчноор ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж А.Ад нийт 3 удаагийн үйлдлээр 2,644,442 төгрөгийн цалин тус тус олгож, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т нийт 10,637,033 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. ” гэж шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэжээ. Гэвч тухайн шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь дараах байдлаар хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Давуу байдлыг хэрхэн тодорхойлсон нь тодорхой бус болсон. Шүүхийн шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд бусдыг ажиллуулаагүй цалин хөлсийг олгосон гэх үндэслэлээр яллагдагч нарыг буруутгасан байна. Тухайлбал, гэрч Б.Бийн “...Ус түгээгч нарын хувьд тийм зүйл манай байгууллага дээр гардаг юм. Ээлжийн амралтаа авах үед нь ус түгээгчээр өөрөө ажилласан хэр нь хүүхдээрээ тушаал гаргаад тэр ажил үүргийг унагахгүйгээр хэн нэг нь ажил гүйцэтгэж ажилладаг. Тэр Амгаланжаргал гээд яригддаг зүйл дээр эхнэр нь ус түгээгч байсан учраас эхнэрийнхээ оронд ус түгээгчээр тушаал гаргаж ажилласан удаа байгаа. Тэр нь байгууллага хохирохгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа шүү дээ. Тэгвэл операторчны оронд худлаа оруулж ирчхээд очиж ажлаа хийгүй байгаа нь буруудаад байгаа... ” гэх, гэрч Н.Сэлэнгийн “...Өвөр шандын 16 дугаар гудамжинд байрлах 26 дугаар ус түгээх байран дээр манай талийгаач Оюунцэцэг гэдэг хүн ажилладаг байсан. Оюунцэцэгийг ээлжийн амралттай байх хугацаанд Амгаланжаргал гэж нөхөр дээрээ тушаал гаргаж байсан байх. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ өөрөө бол ажиллаж байгаагүй. Оюунцэцэг өөрөө ажиллаж байсан. Городок дээр байгаа хүмүүс ээлжийн амралт авахдаа өөрийнхөө оронд хүн ажиллавал хүний нэр дээр тушаал гаргаад ажиллаж байсан тохиолдол байдаг юм уу гэхэд, гэрч Н.Сэлэнгэ “...тийм тохиолдлууд ер нь байдаг” гэх, гэрч Ө.С-н “...Таны мэдүүлэг дээр манай орлогын байцаагч Т.А, Ө.Саранцэцэг. Р.Ц нар ээлжийн амралттай хугацаанд Ө.Сарантуяаг түр тушаал гаргуулж, орлогын байцаагч нар бид нар өөрсдөө ажлаа хийж, энэ хүн дээр гарсан цалинг өөрсдөө авсан гэдэг өгүүлбэр байна. Тэгэхээр энэ цалинг яаж авсан байсан юм бэ гэхэд, “... тухайн үед ганцхан жил болсон явдал. Тухайн үедээ манай байгууллага хязгаарлалттай дүгнэлт авчхаад  байцаагч нар ажлаа хийхгүй байж ямар шалтгаанаар амардаг юм бэ гэсэн хурал болоод. Тэгээд бид нар амрах үедээ та нарыг амраад явчихаар угаасаа бид нарын ажлыг амраад явчихаар хийх хүн байхгүй. Тийм учраас тухайн үедээ бид нар Сарантуяагийн нэр дээр ээлжлээд ажилласан үнэн.” гэх мэдүүлэг, тайлбараар тухайн “Чандмань налайх” ОНӨААТҮГ нь ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй байх хугацаандаа тухайн ажилтны нэрээр тушаал гаргуулан тухайн ажлыг гүйцэтгэж, тушаал гаргасан ажилтны нэрээр цалин хөлсөө авах тохиолдлуудыг ажил олгогчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогддог. Хэдийгээр нэр бүхий гэрч нарын зүгээс ус түгээгчийн ажлын байранд дээр дурдсан хэлбэрээр ажиллаж болно, харин цэвэрлэх байгууламжийн операторчны албан тушаалд дээр дурдсан хэлбэрээр ажиллахыг зөвшөөрөхгүй гэсэн боловч тухайн байгууллагад чухам ямар үндэслэлээр тухайн ажиллах хэлбэрийг зөвшөөрөхгүй байгаа, хэрхэн хориглогдсон талаар хэргийн яллах дүгнэлт үйлдсэн прокурор, шийдвэрлэсэн шүүгч нараас үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмын хүрээнд явагдахын тулд тухайн давуу байдал олгосон гэх нөхцөл байдлыг үндэслэл бүхий дүгнэх шаардлагатай юм. Хууль тогтоомжийн хүрээнд авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно.”, мөн зүйлийн 56.2-д “Энэ хуулийн 56.1-д заасны дагуу ажиллах ажилтанд гүйцэтгэх ажил хэрэгт нь тохирох цалин хөлсийг нэмж олгоно.” гэж зохицуулж ажил хавсран гүйцэтгэсний цалин хөлсийг нийтлэг байдлаар 40 хувиар хууль тогтоомжуудад тогтоосон. Хэргийн үйл баримтын хүрээнд дүгнэхэд 40 хувиар цалин олгох ёстой байдлыг 100 хувиар тооцож цалин хөлсийг олгосон уу, эсхүл огт ажиллаагүй нөхцөл байдалд 100 хувиар цалин хөлс олгосон уу гэдгийг нарийвчлан дүгнэх нь материаллаг бүрэлдэхүүнтэй хэргийн зүйлчлэлд анхаарвал зохих зүйл болно. Улсын яллагчаас “...Тухайн хүмүүсийн тушаал нь байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүс ажилладаггүй юм бол эдгээр хүмүүсийн ажлыг хэн хийдэг юм бэ, энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу, ажилласан гээд цалин авсан нөхцөл байдал тогтоогдоод байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн ажлыг хэн хийгээд байгаа юм бэ гэж асуухад гэрч Р.Цгээс “Хүний нөөц Ц.Бын нөхөр Анхбаатар” гэж мэдүүлсэн, гэрч Д.Цгийн “...2019-2022 онуудад танай байгууллагад Амгаланжаргалд Гансүх ажилласан уу гэж асууж байна. Энэ дээр та болохоор Амгаланжаргалыг ажилласан эсэхийг мэдэхгүй. Гансүх ажилласан гэсэн байна. Тэгээд Гансүх хэдээс хэдний хугацаанд ажилласан юм бэ гэхэд гэрч Д.Ц “Хуруу таниулсан үеэс ажиллаж эхэлсэн”, “...Гансүх гэдэг хүн нь хэзээ хуруугаа таниулсан юм бэ, Анхбаатар хэзээнээс нь Гансүхийн оронд 10 хурууныхаа нэгийг таниулчихсан юм бэ гэхэд “...Төхөөрөмж 2022 оны 06 дугаар сарын эхээр эвдэрсэн байх. Тэгээд шилжиж сольсон нь 6 дугаар сард байх гэж санаад байна гэв. ”...Түүнээс өмнө Гансүх гэдэг хүн хурууны хээгээрээ явж байсан гэж ойлгож болох уу” гэхэд гэрч Л.Цэрэнгээс “...Тэгсэн.” гэж мэдүүлсэн зэрэг баримтуудаар 2022 оны 06 дугаар хүртэлх хугацаанд Н.Г нь өөрийн хурууны хээгээр ажиллаж, түүнээс хойших хугацаанд Н.Гийн нэрээр П.А тухайн ажлыг гүйцэтгэж байсан нь тогтоогддог. Мөн цэвэрлэх байгууламжийн операторчийн ажил нь тасралгүй үргэлжлэх ёстой, ээлжийн ажил болох нь “...Амраагч нар хамт олны зөвлөгөөн дээр ирдэг юм уу гэх асуултад гэрч Д.Гыг “үгүй, ...Операторч цэвэрлээд тэгээд тэрнээсээ гаргаад цаашаагаа Аэротик гээд төхөөрөмж рүү очдог. Тэр нь доороос нь агаар өгөөд тэр бохир юмнуудад амьтнаараа ялгадсыг бутлаад тэгээд цаашаагаа дараагийн төхөөрөмж рүү очно. Тэр нь болохоор хог шороо, тоосоо шүүгээд авчихдаг. Тэгээд тэрнээсээ цааш гараад химийн бодисоор ороод тэгээд цаашаа гараад явчихдаг”, “...байнга цэвэрлэх ёстой юм уу, цэвэрлэхгүй бол ямар асуудал үүсэх юм бэ” гэхэд “... Бөглөрч тагларна.” гэх мэдүүлэг, гэрч Ц.Гийн “3 операторчин байсан. Одоо 4 болчхоод байгаа гэхэд улсын яллагчаас “3 операторч гэхээр 24, 48 цагаар ажиллах юм уу гэхэд “тийм” гэж хариулсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Тэгэхлээр тухайн хэрэгт ажил олгогч байгууллага хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамааран хууль тогтоомжийн хүрээнд авч үзвэл цэвэрлэх байгууламжийн операторчин ажлыг бусдад хавсруулан гүйцэтгүүлэх боломжтой атал өөр этгээдээр гүйцэтгүүлсэн нь 40 хувиар цалин хөлс олгох боломжтой нөхцөлийг алдагдуулж, байгууллагад олгосон цалин хөлсний 60 хувийн алдагдлыг бий болгож байгаа юм. Гэтэл улсын яллагч, шүүгчийн зүгээс тухайн ажил хийгдсэн, нэр бүхий этгээдүүдийн нэрээр тушаал гаргуулан ажил гүйцэтгэж, цалин хөлсийг нь авдаг байгаа нөхцөл байдлыг харгалзалгүй, хохирлын хэмжээнээс байгууллагад гүйцэтгэгдсэн ажлын хөлсийг хасаж тооцолгүйгээр хохирлын хэмжээг тодорхойлж буй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл “Чандмань налайх” ОНӨААТҮГ-ын олгосон гэх 10,637,033 төгрөгийн цалин хөлснөөс тухайн ажил гүйцэтгэгдсэн ажлын хөлсийг хавсран гүйцэтгүүлж цалин хөлсний 40 хувиар олгох ёстой байсан гэж үзэж түүнийг хасаж тооцвол нийт хохирлын 60 хувиар хохирлыг тогтоох нь хууль ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн давуу байдлыг хэрэгт тогтоогдсон үйл баримтыг харгалзалгүйгээр тогтоосон гэж үзэх үндэслэлтэй юм. Хэргийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц гэрч нарын мэдүүлгийн зөрүү, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй. Налайх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2023/00143 дугаар шийдвэрт Хариуцагч талын Н.Г, А.Б, Ц.Б, А.А, Ө.Сарантуяа нарыг амраагчаар ажиллуулахаар тушаал шийдвэр гаргуулсан боловч дээрх иргэд нь албан үүргээ гүйцэтгээгүй, байгууллагад 23,479,764.95 төгрөгийн цалингийн хохирол учруулсан гэх тайлбарт нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй. Гэрч Ө.Саранцэцэг, П.Уугантуяа, Р.Ц, Б.Оюунцэцэг нарын мэдүүлгээр дээрх ажилтнууд байгууллагын захиралтай тохиролцож ээлжийн амралтын хугацаандаа бусын нэр дээр тушаал гаргуулан албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь ...тус тус нотлогдож байна. Ажилтнуудын ээлжийн амралттай байх хугацаанд түр ажиллахаар томилогдсон этгээд ажил, албан үүргийг гүйцэтгээгүй үйлдэлд хүний нөөцийн менежерийг буруутгах үндэслэлгүй. Мөн хүний нөөцийн менежер цалин олгох үндэслэл болсон цагийн балансыг гаргах батлах эрх бүхий этгээд биш болох нь ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын удирдлага захирлыг төөрөгдүүлж ажил үүрэг гүйцэтгээгүй этгээдийн нэр дээр цалин гаргуулсан үйлдэлд нэхэмжлэгч буруутай гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. ...Түүнчлэн гэрч нарын мэдүүлэг хууль, журмын дагуу авагдсан гэрч Н.Г, Ө.Саранцэцэг, Д.Уугантуяа, Р.Ц, Б.Оюунцэцэг нарын өгсөн мэдүүлэг хооронд зөрүү гараагүй, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үг баттай тохирч байх тул тэдгээрийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдвал зохино. Гэрч Ганбаатар цалин олгох ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцоо байхгүй бөгөөд үндсэн ажилтны оронд амраагчаар ажиллах захирлын тушаалыг хүний нөөцийн менежер Ц.Б утсаар мэдэгддэг Н.Г, А.А нарын нэрээр А.Анхбаатар ажил үүргийг гүйцэтгэсэн тухай мэдүүлсэн бөгөөд дээрх мэдүүлгээр хүний нөөцийн менежер Ц.Быг буруутгах боломжгүй. Мөн гэрч О.Ичинхорлоо Н.Гийг ажилд томилсон 2021 оны 07 дугаар сарын тушаалыг нягтлан Сарангэрэлийн заавраар гаргасан, мөн амраагчаар ажиллах хүнээ ажилчид өөрсдөө авчирдаг талаар мэдүүлсэн.” гэж дүгнэж шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн нэр бүхий гэрч нарын мэдүүлгээр тухайн байгууллагын хувийн таарамжгүй харилцааны улмаас нөхцөл байдлыг худал мэдүүлэх, үндэслэлгүй гүтгэх зэрэг үйлдлийг гаргадаг. Эрүүгийн хэрэг, Иргэний хэрэгт өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй зэрэг нөхцөл байдал тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “...шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралт авч, жирэмсэн амралтын хугацаа дуусаж 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ажилдаа буцаж орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх хэдий ч өөрийнх нь оронд хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан О.Ичинхорлоод нөлөөлж, өөрийнх нь хүргэн ax Н.Гийг ажиллаагүй байхад ажилд түр томилсон тушаалыг 3 удаа гаргуулсан болох нь гэрч О.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.” гэж дүгнэсэн боловч гэрч О.Ичинхорлоогийн “..Гансүхийг ажилд томилсон 2021 оны 07 дугаар сарын тушаалыг нягтлан Сарангэрэлийн заавраар гаргасан, мөн амраагчаар ажиллах хүнээ ажилчид өөрсдөө авчирдаг...” гэх иргэний хэргийн шүүх хуралдаан өгсөн мэдүүлэг, гэрч О.Ичинхорлоогийн 2023 оны 06 дугаар сард төрсөн дүүгээ алдаж сэтгэл зүйн болон бүх зүйлд гомдож муухай санагдаж байна, дахиж хайртай хэн нэгнээ алдмааргүй байна. ” гэх мэдүүлэг, яллагдагч Ц.Б нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүү А.Амарбаясгаланг төрүүлж байсан байх бөгөөд Н.Гийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаар тушаалыг гаргахад хүүхэд төрүүлж байхдаа нөлөөлсөн гэж дүгнэхэд эргэлзээтэй гэх нөхцөл байдлуудаар О.Ичинхорлоо хувийн таарамжгүй сэдэл шалтгаан бүхий мэдүүлгийг өгсөн байх боломжтой, түүний мэдүүлгийг дангаар үнэлэх боломжгүй юм. Дээр дурдсан үндэслэлүүд нь хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээ, гэм буруу зэргийг үндэслэл бүхий тогтооход ач холбогдол бүхий байхад тухайн асуудлуудыг үгүйсгэсэн няцаасан дүгнэлт гаргаагүй, хэргийн үйл баримтыг хэлбэрийн төдий дүгнэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Шүүгдэгч Ц.Быг буруутгахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчсөн гэх боловч Ц.Б нь Авлигын эсрэг хууль болон бусад хууль тогтоомжоор нийтийн албан тушаалтан бус тул тухайн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг зөрчсөн гэх боловч тухайн заалтуудыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлд зааснаар тухайн зөрчлийг шийдвэрлэх зохицуулалттай. Шүүхийн шийтгэх тогтоолын дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн гэх боловч 1.3 Эрх зүйн дүгнэлт хэсэгтээ тухайн заалтуудыг хэрхэн зөрчсөн гэж дүгнэсэн талаар үндэслэл дурдаагүй байна. Энэ нь анхан шатны шүүхийн тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 -д заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ хэрхэн урвуулан ашигласан, ямар хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн эсэх, тухайн зөрчсөн үйл баримт нь хэрхэн бусад давуу байдал олгогдсон эсэх зэргийн хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг илтгэж байна. Хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ хэрхэн зөрчсөний улмаас ямар давуу байдал бий болсон гэдгийг эрх зүйн хүрээнд үндэслэлтэй дүгнэж тайлбарлаж, нэмэгдэл цалин хөлс олгох боломжтой хуулийн нөхцөлийг сонгон хэрэглэлгүйгээр бусдын нэрээр тушаал гарган тухайн ажлыг хийж гүйцэтгэн цалин хөлсийг бүрэн тооцуулж авч байгааг тодорхойлох боломжтой байсан гэж үзэж байна. Мөн хийгдсэн ажлын хэмжээ, цалингийн хэмжээг олгогдсон цалин хөлснөөс хасаж тооцож, давуу байдал олгосон гэх хуулийн зүйл заалтыг үндэслэлтэй тайлбарлан шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 20224/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Манай байгууллага 130 орчим ажилтантай. Би тэдгээр хүмүүсийг танихгүй, ямар нэг холбоо байхгүй, миний ах, дүү, хамаатан, садан биш. Городокийн нийт оршин суугчид, сургууль, цэцэрлэгийн буюу 1.000 м.кв бохирыг цэвэрлэдэг объектод зайлшгүй хүн ажиллах шаардлагатай. 3 хүн 24/48 хугацаагаар ажилладаг байсан. Манай хөдөлмөрийн дотоод журамд хүнийг 2 ээлж дараалж гаргахыг хориглосон. Оронд нь хүн гаргах гэхээр 420.000 төгрөгийн цалинтай тул ажиллах хүн байдаггүй байсан. Чулуунбат даргын үеэс буюу 2019 оноос энэ ажлыг хийж байсан хүн байдаг гээд надад танилцуулж, өргөдлийг нь үзүүлснээр би тухайн хүнийг ажиллуулсан. Цар тахлын үе байсан тул тухайн хүнийг объектод нь шалгахгүй, гэхдээ ажлын байранд ямар нэг доголдол гараагүй, технологид алдаа гараагүй, рапортын дэвтрийг шалгахад “ажилласан” гэж гарын үсэг зурсан, дахин давтагдашгүй хурууны хээ нь дарагдсан, цагийн бүртгэлд нь хэсгийн инженер гарын үсэг зурсан байсан тул би цалинг нь бодож, ерөнхий нягтлан түүнийг хянадаг байсан. Хүний нөөцийн ажилтан надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтоор нь тухайн хүмүүсийг судалж, надад оруулж ирэх чиг үүргийг заасан. Хүн ажиллуулах өргөдлийг над дээр оруулж ирэхэд би тушаалд нь гарын үсэг зурдаг. Ерөнхий нягтлан “ажилласан” гэсэн цагийн бүртгэлийг оруулж ирдэг. Сүүлд ажилтнуудын дундаас “хүмүүс ажиллахгүй байна” гэсэн яриа гарсан тул хуулийн зөвлөхөөрөө шалгуулахад хуулийн зөвлөх надад “энэ хүн ажиллаагүй асуудал яригдаж байна. Ц.Б бөө гэдгээрээ айлгаж, хэд хэдэн хүмүүсийг шоглосон “хэрэв даргад хэлбэл чамайг ажилгүй болгоно шүү” гэдэг байсан тул танд хэлдэггүй байсан байна” гэж хэлсэн. Би энэ талаар мэдээд “дотоод аудитаар шалгалт хийлгүүл” гэж хэлсний дагуу шалгалт хийж “нэг удаа очиход Н.Г байсан, гэхдээ ажилчдын 65 хувь нь ажиллахгүй байна” гэсэн санал өгч, “ажиллахгүй байна гэдгийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт ирүүлсэн. Хуулийн зөвлөх надад “Ц.Б ажил хийлгэхээ болилоо, ажлын байрны тодорхойлолт барьж болохоо болилоо, гэрээ байгуулахгүй байна” гэж хэлсэн. Би энэ хүнд амаар үүрэг өгч байгаагүй, захирлын тушаал гарч, 2022 оны 04 дүгээр сард гарсан А/21 дүгээр тушаалаар бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж, цалин нэмэгдүүлэх тухай байгууллагын дүрмийн 4.6.5-д заасны дагуу жил бүр тушаал гаргаж, ажилчдынхаа бүтэц, орон тоог баталдаг. Тухайн бүтэц, орон тооны 5 дахь заалтад “батлагдсан хавсралтын дагуу ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулахыг менежер Б.Б, хүний нөөцийн менежер Ц.Б нарт даалгасугай” гэж, 3 дахь заалтад “баталсан орон тооны бүтцэд тулгуурлаж хүний нөөцийн бодлого баримтлан ажиллахыг хүний нөөцийн менежер Ц.Бд даалгасугай” гэж тус тус заасан, хуулбар үнэн дарсан 2022 оны 04 дүгээр сарын захирлын тушаал байна. 2021 оны 02 дугаар сарын 01, 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд мөн бүтэц, орон тоо баталж, хүний нөөцийн бодлогыг баримталж ажиллахыг хүний нөөцийн менежер Ц.Бд даалгах тушаал гаргасан. Энэ хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүргийг хэлсэн. Гэтэл энэ хүн “түр ажиллаж байгаа хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй” гэж хэлээд хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулсан. Энэ асуудал нь миний хайхрамжгүй алдаанаас болсон. Үүнийг мэдээд над дээр орж ирэхэд нь би “хуулийн байгууллагаар шалгуул” гэж хэлсэн бөгөөд Ц.Б цагдаагийн байгууллагад, Б.Б Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулсан. Энэ хэргийг шалгах явцад Авлигатай тэмцэх газар, прокурор, цагдаад Н.Г, А.А нарын дансны хуулгыг шалгуулах талаар 8 удаа бичиг өгсөн. Би энэ 2 хүнд итгэснээс болж алдаа гаргасан. Би хүний нөөцийн менежер Ц.Быг хариуцлагатай, олон жил ажилласан ажилтан гэж боддог байсан. Бүх ажилтнуудыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж авдаг. “Чулуунбат даргын үед түр ажилтнууд 2 өдөр, 7 өдөр ажиллаад ажлаа хаяад явдаг тул хэлэлцүүлдэггүй” гэж хэлж байсан. Чулуунбат даргаас зөвлөгөө авахдаа “яагаад хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй вэ” гэж асуухад, “дотоод журамд заасан зүйл байхгүй, түр ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, ажлын байрны тодорхойлолт гаргадаггүй” гэсэн зүйл ярьсан. ...” гэв.

Прокурор М.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримтыг бодитой тогтоон, сэргээн дүрсэлж хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шийтгэх тогтоолын 26-32 дахь талд гэт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, өмгөөлөгч нарын анхан шатны шүүх хуралдаанд маргаж оролцсон асуудлуудад дүгнэлт хийсэн. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шүүгдэгч З.Быг “Чандмань налайх” ОНӨААТҮГ-ын удирдлагаар томилсон. Тухайн эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомж, журам, хуулийн этгээдийн дүрэмд заасны дагуу тодорхой эрх, үүрэг хүлээж, чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл хяналт тавих чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нь түүний эс үйлдэхүй болно. Тухайн байгууллага 130 орчим ажилтантай гэх боловч шүүгдэгч З.Б “2021-2022 оны хооронд ажиллаж байсан Н.Г, А.А нарыг хараагүй, ямар учиртай хүмүүс болохыг мэдэхгүй, хүний нөөцийн ажилтан, доод албан тушаалтнууддаа итгэдэг байсан” гэж байгаа нь асуудал үүссэний дараа хариуцлагаас зайлсхийх байдлаар тайлбарлаж буй хэлбэр юм. Тухайн байгууллага нь цэвэрлэх байгууламж бөгөөд ажлын хортой нөхцөлд тооцогдох тул хөдөлмөрийн гэрээгүй, аюулгүй байдлын санамж бичиггүйгээр ажиллаж, түүний оронд хэн нэгэн хүн хавсран гүйцэтгэгчээр, эсхүл гэр бүлийн хүн нь ажиллаж, нэр дээр нь цалин авч болохгүй. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа, цэвэрлэх байгууламж өдөр бүр тогтмол лаг шаврын асуудал эргэлдэж байгаа нөхцөл байдалд үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь нас хохирвол хэн хариуцлага хүлээх вэ. Гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.Бын нөхөр нь тухайн байгууллагад операторчноор ажилладаг П.А нь ядам хуруугаа Н.Гийн хурууны хээгээр, өөр хуруугаа А.Аын хурууны хээгээр таниулсан тул цахим бүртгэлээс харахад ажиллаж байна гэсэн ойлголт төрүүлэхээр нөхцөл байдал 2019 оноос хойш гарсан. 2019 онд Чулуунбат даргын үед энэ асуудал эхэлж, үргэлжилсэн тул гэмт хэрэг эхэлсэн цаг хугацааг тогтоогоогүй гэх асуудлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл заасны дагуу шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр 2 дахь удаагаа хянан хэлэлцэгдэж байна. Шүүхээс 2019 онд Чулуунбатын даргын үед гарсан үйлдлүүдийг шалгаж, хэзээ эхэлсэн, төгссөнд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ус түгээгчээр тушаал гаргасан асуудалтай холбоотойгоор яллах дүгнэлт үйлдээгүй, энэ хэргийн нөхцөл байдалд хамаарахгүй тул адилтган зүйлчлэх боломжгүй. 2022 оны 09, 10 дугаар сард А.Ад олгосон цалингийн асуудал байдаг, 2022 оны 09 дүгээр сард Т.Ань хүний нөөцийн ажилтан, албан тушаалтнаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор зүйлчлэлийг хасаж, үлэмж хэмжээний хохиролд хүрэхгүй болсон тул шүүгдэгч Т.Агийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тухайд эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

1. Шүүгдэгч З.Б нь Нийслэлийн Налайх дүүргийн “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын даргаар буюу хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дүгээр зүйл, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг,

Нийслэлийн Налайх дүүргийн “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газрын захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/44 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай" тушаалын хавсралтын 10.1.3, 10.2.1, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор батлагдсан “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, 6.7.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр,

Н.Гийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай түр тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийг цалинтай ажиллуулахаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, Н.Г нь тус албан тушаалд ажиллаагүй байхад ажилласан гэж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалин тус тус олгосон,

Н.Гийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалинг тус тус олгосон,

Н.Гийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 420.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг өдрийн хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин,

Н.Гийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868,000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин,

Н.Гийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд 456,330.45 төгрөгийн цалин олгосон,

Н.Гийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

Н.Гийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 525.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

Н.Гийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийг цалин олгосон,

А.Аыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин" гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, А.А нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

А.Аыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин" гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, А.А нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл хугацаанд 105,836.03 төгрөгийн цалин олгосон,

А.Аыг 2022 оны 07 дугаар сард албан тушаалд томилсон тушаалгүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт А.Аыг ажилласан гэж 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалин тус тус олгож “Чандмань Налайх" Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт нийт 10,637,033 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан;

2. Шүүгдэгч Ц.Б нь Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын хүний нөөцийн менежерээр буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа;

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дүгээр зүйлийн 43.1.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг,

"Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын Хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”-ын Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд 1.5, 1.7, 1.9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж хуулийн этгээдийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор,

өөрийн хамаарал бүхий этгээдийн гэр бүлийн гишүүн Н.Гийг “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт “Цэвэрлэх байгууламжийн операторчин”-оор түр тушаалаар ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар батлуулж, түүнийг ажиллаагүй байхад ажилласан мэтээр цагийн бүртгэлийг үүсгэж, цалингийн хүснэгтэд түүний нэрийг орлуулах зэргээр Н.Гэд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалинг олгуулж, хувьдаа авсан буюу үргэлжилсэн үйлдлээр,

Н.Гийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалин,

Н.Гийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 420.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 2 хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг өдрийн хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин,

Н.Гийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж гаргаж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868.000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин,

Н.Гийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 456,330.45 төгрөгийн цалин олгосон,

Н.Гийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

Н.Гийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин" төслийг боловсруулж. Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

Н.Гийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Г нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийг цалин олгосон,

А.Аыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, А.А нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

А.Аыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, А.А нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл хугацаанд 105.836.03 төгрөгийн цалин олгосон,

А.Аыг “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт ажиллуулах тушаал гаргуулахгүйгээр, түүнийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалинг тус тус олгуулж, “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт нийт 10,637,033 төгрөгийн хохирол учруулсан буюу үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Яын "... “Чандмань Налайх” ОНӨААТҮГ нь өөрийн орлогоор санхүүждэг байгууллага. Налайх дүүргийн 5 дугаар хороо хуучнаар Городокын хэсгийн харьяа газарт жилийн 711 сая төгрөгийн нүүрсний санхүүжилтийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн жилийн төсөв батлахад оруулж өгдөг. “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т шаардлагатай хөрөнгийн санхүүжилтийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгодог. Цалингийн зарцуулалт бодиттой эсэхэд Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс хяналт тавьдаг. Манай хурлаас бол цалингийн шатлалыг баталж, тухайн байгууллагын аудитын дүгнэлтэд хяналт тавьж, хөрөнгийн үр дүнтэй зарцуулалтад хяналт тавьдаг. ...Хөдөлмөрийн гэрээг бол үндсэн ажилтан ч бай, түр ажилтан ч бай хэдий хугацаанд ажиллахыг тогтоож заавал байгуулах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулиар бол түр болон үндсэн ажилтантай заавал гэрээ байгуулах ёстой. ...тус байгууллагаас бол 2020, 2021, 2022 оны аудитын дүгнэлтээр удаа дараа зөрчилтэй гарсан. 2021 онд 1,3 тэрбум, 2022 онд 2,4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ байгууллагын хувьд бол аудитын дүгнэлтэд үндэслэн Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны хурлаар эрх бүхий албан тушаалтан буюу захирал, ерөнхий нягтлан, эдийн засагч нарыг оруулж байсан. Энэ хурлаар төлөөлөгч нараас зөрчлийн шалтгааныг асууж тодруулахад цалинтай холбоотой асуудал яригдаж байсан. Тухайн үед мөн 2022 оны 07 дугаар сард цалинтай холбоотой асуудлаар буюу “цэвэрлэх байгууламжид Н.Г гэдэг хүн ажиллаагүй байж цалин авдаг” гэх гомдол ирсэн. Байгууллагын захирал З.Баас хурлын үеэр энэ асуудлаар тайлбар авахад “манай хүний нөөц, нягтлан энэ асуудлыг мэднэ, надаас өмнө энэ асуудал байдаг байсан. Би харин энэ асуудлыг гарган илрүүлсэн гэх тайлбар өгсөн. Мөн энэ байгууллага санхүүгийн хувьд алдагдалтай, нийгмийн даатгалын хэлтэст өртэй, шилэн дансанд мэдээлэл оруулдаггүй, төлбөрийн баримт шивдэггүй гэх асуудлууд гарсан. Тус байгууллагаас удирдлагын менежмент алдагдсан, боловсон хүчийг буруу хуваарилсан, байгууллагын төсвийн цалинг үр ашиггүй зарцуулсан зөрчлүүд удаа дараа аудитын дүгнэлтээр илэрсэн. Иймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн нэр бүхий ажилчид ажиллагаагүй гэх нөхцөл байдлыг бодитой гэж үзэж байна. Мөн мөрдөн шалгах байгууллагаас илрүүлсэн хохирлыг хүлээн зөвшөөрч, тус хохирлыг нэхэмжилж байна...” /1хх 92-93/,

иргэний нэхэмжлэгч М.Ггийн “...Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар дутуу төлсөн байгууллагаас нийгмийн даатгалыг төлүүлэх ба нийгмийн даатгалын санд илүү төлсөн, мөн дээрх тохиолдлоор зөрчилтэй төлсөн тохиолдолд нийгмийн даатгалын сангаас төлсөн мөнгө эргэн гарах үндэслэлгүй. Нэгэнт дээрх иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл нийгмийн даатгалын санд төлөгдсөн учраас дээрх иргэдээс төлөгдсөн шимтгэлийг манай байгууллагаас нэхэмжлэх үндэслэлгүй. Харин төлсөн шимтгэлийг хэрхэн шийдвэрлэж, эдгээр иргэдээр буцаан төлүүлж, шимтгэл төлөлтийг 0 болгох вэ гэдэг асуудал дээр нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөөлж оролцож байна...” /1хх 107-108/,

иргэний хариуцагч Ц.Бгийн “...Асууж тодруулах зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би энэ мөнгийг аваагүй, ажиллаагүй нь үнэн ...” /1хх 112/,

иргэний хариуцагч А.Бийн “...Би энэ мөнгийг аваагүй, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Санал хүсэлт байхгүй...” /1хх 116/,

иргэний хариуцагч Н.Гийн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хугацаанд ажиллаад энэ цалинг өөрөө авсан. Өөр мэдүүлэх зүйл байхгүй...” /1хх 120/,

иргэний хариуцагч А.Аын “...Би “Чандмань Налайх” төвд цэвэрлэх байгууламж дээр ажилласан минь үнэн учраас тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ажиллах үедээ С.Энхтайвантай ээлжээр ажиллаж байсан...” /1хх 124/,

гэрч Б.Бийн “...Манай байгууллагын хүний нөөцийн менежер Ц.Б нь ажил, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн эгчийн нөхөр болон Намсрайн Гансүх, найзын нөхөр болох Авирмэдийн Амгаланжаргал, Өлзийбатын Сарантуяа нарыг ээлжийн амралттай ажилтны оронд ажиллуулах нэрийдлээр захиралд танилцуулан тушаал гаргуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилласан мэтээр байгууллагаас цалин гаргаж байсан асуудлыг шалгуулахаар өргөдөл гаргасан юм. Энэ нь ажилчид дээрх гурван ажилтныг нэг ч удаа харж байгаагүй, хамт ээлжид гардаг ажилтнууд ээлжид ирж байгаагүй, байгууллага дээр ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байдаггүй, байгууллагын сонсгол болон олон нийтийн ажилд нэг ч удаа ирж байгаагүй, ...ажлын дэвтэрт Н.Г, А.А гэх этгээдүүдийн гарын үсэг, бичгийн хэв ижил миний харснаар Ц.Бын нөхөр П.Аын бичгийн хэвтэй ижил, Н.Гийн байгууллагад ажилд орохоор бичсэн өргөдөл, гарын үсгээс өөр байгаа, мөн цэвэрлэх байгууламжид байрлуулсан камер нь түүний нөхөр П.Аын өрөөнд байрладаг боловч, 2022 оны 10 дугаар сарын эхний өдрүүдэд шалгахаар очиход хард дискийг авч, порматласан байсан. Дээрх үйлдлүүдээс харахад Н.Г, А.А нар нь манай байгууллагад ажил хийдэггүй нь харагддаг юм. Ц.Б нь дээрх хууль бус үйлдлээ хийхдээ байгууллагын зарим нэг ажилтнуудтай үгсэн тохирч хийсэн байдаг бөгөөд тэрийг нь судалж үзэхэд ажилтнууд надад хэлж эхэлсэн. Үүнд IT хариуцсан инженер Д.Ц гэхэд Ц.Б эгч надаас гуйгаад байсан учраас би хурууны хээг нь царайгаар нь болон нүүрээр нь давхар уншуулсан юм. Өөрөөр хэлбэл Ц.Бын нөхөр П.А өөрийнхөө нүүр, хурууг Н.Г болон А.Амгаланбаатар нарын өмнөөс таниулсан байх магадлалтай энэ талаар Д.Ц надад өөрөө хэлсэн юм. Би Д.Цгийн ярьж байсан асуудлыг нь бичлэгээр нь бэхжүүлсэн байгаа. Одоогоор нотлох баримтаар өгөх камерын бичлэгүүд устсан, 2022 оны 01 дүгээр сараас эхэлсэн цэвэрлэх байгууламжийн нарядын дэвтэр дээрх тухайн ээлжид гардаг операторуудын ажлын тэмдэглэлийн бичгийн хэв зөрүүтэй байгаа, бөгөөд Н.Г болон А.А нарын бичгийн хэв нь алиных нь ч биш П.Аын бичгийн хэв байх магадлалтай байгаа нь дээрх 2 этгээд манай байгууллагад ажилладаггүй нь эндээс харагдаж байна гэж үзэж байгаа...” /1хх 127-128/,

гэрч Ц.Гийн “...Ө.Снь цалингийн нягтлан бодогчоор ажилладаг, П.А гэж хүн нь цэвэрлэх байгууламжийн технологичоор ажилладаг. Харин Н.Г, А.А, Ө.Сарантуяа гэж хүмүүс манай байгууллагад ажилладаггүй манай байгууллагад ажилладаг хүмүүсийн утасны дугаарын жагсаалтад эдгээр хүмүүсийн утас байхгүй мөн энэ хүмүүсийг ажил дээр харж байгаагүй юм байна...” /1хх 143/,

гэрч Р.Цгийн “...ер нь бол энэ хүмүүсийг биетээр огт хараагүй, ажлын байран дээр нь очихоор П.А оронд нь ажиллаж байдаг юм....би ямар учраас энэ хүний цагийн бүртгэлийн бүртгэж өгсөн юм бэ гэхээр тушаал нь нэгэнт гарсан, мөн хүний нөөцийн ажилтан Ц.Б намайг цагийн бүртгэж оруул гэдгийг надад үүрэг, чиглэл болгосон мөн ерөнхий нягтлан бодогч Т.Ачи наад хүнийхээ цагийн бүртгэлийг хийгээд оруулаад ир гэсний дагуу л би Ө.Сарантуяа гэж хүний цагийн бүртгэлийг бүртгэж өгсөн...” /1хх 145-146/,

гэрч Ө.С-н “....Н.Г гэж хүнийг сайн мэдэхгүй гэхдээ ээлжийн амралттай хүмүүсийн оронд түр ажилтнаар тушаал нь гарч ажиллаж байсан. Би энэ хүнийг ажил дээр харж байгаагүй. А.А гэдэг хүн нь 2022 онд ус түгээгч Б.Оюунцэцэгийг ээлжийн амралттай хугацаанд нь түр ажилтнаар томилогдон ажиллаж байсан. Харин би Ц.Б гэж хүнийг мөн л танихгүй ямар хүний оронд ямар тушаалаар цалин авсныг нь мэдэхгүй байна...” /1хх 162-163/,

гэрч Н.Сэлэнгийн “...Би Н.Г гэж хүнийг бол ёстой мэдэхгүй, ийм хүн манай байгууллагад ажилладаггүй, А.А гэж хүнийг танихгүй, энэ хүн 2022 оны 07 дугаар сард зөөврийн ус хангамжийн хэсгийн 7 дугаар хорооны Өвөр шандын 16-д байрлах ус түгээх 26-р байранд ус түгээгч Ба.Оюунцэцэг гэж хүн байдаг энэ хүний оронд ажилласан байх гэхдээ ажилласан эсэхийг би мэдэхгүй байна. Ө.Сарантуяа гэж хүн ажилладаг эсэхийг би мэдэхгүй тийм хүн ажилладаггүй байхаа...” /1хх 138/,

гэрч Д.Цгийн “...Ө.Снь цалингийн нягтлан бодогчоор ажилладаг, П.А гэж хүн нь цэвэрлэх байгууламжийн технологичоор ажилладаг. Харин Н.Г, А.А нар нь манай байгууллагад ажилладаггүй хүмүүс байна. Миний санаж байгаагаар А.А гэж хүн цагийн бүртгэл дээр орж ирж байгаагүй юм байна. Одоогоос жил гаруйн өмнө манай байгууллагын хүний нөөцийн менежер Ц.Б нь Н.Г гэдэг хүний ажиллах тушаал нь гарсан учраас нүүр, гарын хээг нь таниул гэж над руу явуулж байсан ба тэрнийх нь дагуу хурууных нь хээг нь таниулж, дараа нь нүүрийг нь сүүлд таниулсан гэхдээ энэ хүний оронд П.А гээд Ц.Бын нөхөр цагийн бүртгэлийг оруулаад оронд нь ажлыг нь хийгээд явсан байгаа. ...Би А.А гэж хүнийг сайн мэдэхгүй байна би цахим цагийн бүртгэлд бүртгээгүй санагдаж байна. Харин Н.Гийн цахим цагийн бүртгэлд хурууг таниулахдаа хүний нөөцийн менежер Ц.Бын гуйсны дагуу нөхөр П.Аын дунд хурууг нь Н.Г гэж ажилтан дээр таниулсан, мөн П.Аын өөрийнх нь цагийн бүртгэлийг долоовор хуруун дээр нь таниулж цагийн бүртгэлийг явуулж байсан. Харин Ө.Сарантуяа гэдэг хүнийг сайн мэдэхгүй байна, би Ө.Сарантуяа гэж хүний цагийн бүртгэлийг цахимд бүртгээгүй. ...Надаас өмнө энэ IT инженерийн ажлыг хариуцаж байсан Пэрэнлэйжамц гэж хүний үед л Н.Г нь бүртгэлтэй бөгөөд ажилладаггүй байсан юм шиг байна лээ. Тэгээд намайг ажил хариуцсаны дараа цахим цагийн бүртгэлийн төхөөрөмж эвдэрсэн ба шинээр авч солиод дахин хүмүүсийн мэдээллийг шинээр оруулахад Н.Гийн мэдээллийг П.А дээр хамт түүний хурууны хээгээр таниулж оруулсан. Ингэхэд Ц.Б нь тушаал шийдвэр нь гарсан цаана чинь байгууллагын ажил алдагдах гээд байна гэж хэлсэн, тэгээд энэ хүний оронд П.А ажиллах учраас хурууг нь хийчих гээд гуйгаад байсан учраас би хийсэн. Энэ үйл ажиллагаа нь миний буруутай үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” /1хх 135-136/,

гэрч Д.Гын “...Манай хэсэгт П.А цэвэрлэх байгууламжийн технологич хийдэг, харин нөгөө гурван хүн нь манай хэсэгт ажилладаггүй гэхдээ энэ хүмүүс дээр операторчноор ажиллах тушаал орж ирдэг. Гэхдээ эдгээр хүмүүс ажлаа хийдэггүй. Н.Г болон А.А нарын ажлыг П.А гэж хүн өмнөөс нь хийж цалинг нь авдаг. Би цалингийн бүртгэлийг нь ажилласнаар гаргаж өгдөг юм. ...Дээрээс “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын захирал З.Б үүрэг чиглэл өгч, хүний нөөцийн менежер Ц.Б нар нь зөвшөөрч тушаал гаргаж ирүүлж байгаа учраас би удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол болохгүй учраас тэр хүмүүсийн цагийн бүртгэлийг гаргаад санхүүд өгч ирсэн. ...А.А гэдэг хүн нь ганц удаа түр тушаалаар орж ирсэн, Н.Г нь манай дээр гардаг 3 операторчны оронд түр амраагчаар тушаал нь гарч ирдэг боловч өөрөө ирдэггүй, би цагийн бүртгэлийг нь дээрээс тушаалтай болохоор болдог юм байна гээд ажилласнаар цагийн бүртгэлийг нь гаргаад өгчихдөг юм. ...Манай хүний нөөц буюу боловсон хүчин Ц.Б, мөн захирал З.Б нарыг хэлж байгаа юм. Надад танайд ийм хүн амраагчаар очиж байгаа гэж хэлж байсан. Би энэ хүн чинь ажилдаа ирэхгүй байна ш дээ гэж хэлэхээр Ц.Б наад хүний оронд чинь П.А ажиллаж байгаа ш дээ гэж хэлдэг байсан...” /1хх 132-133/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3999 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмж нь 232,88 GB багтаамжтайгаас системийн 1.15 GB мэдээлэл хадгалагдаж байна. Хатуу диск нь 231.73 GB сул зайтай байх бөгөөд дүрс бичлэг хадгалагдаагүй байна..." гэх дүгнэлт /1хх 78-79/,

Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 29- 30/, Хуруу уншигч төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 67/, гэрч Б.Бээс гарган өгсөн Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 72/, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг /2хх 93-118/, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очиртой З.Бын байгуулсан контрактын гэрээ /2хх 121-127/, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/61 З.Быг ажил, албан тушаалд түр томилон ажиллуулах тухай захирамж /2хх 131/, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын зөвлөмж /2хх 169/,Хөдөлмөрийн гэрээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дугаар 15 “...1.1 Ажлын байрны нэр, Эрхлэх ажил, албан тушаал: Хүний нөөцийн менежер...” /1хх 215-222/, Албан тушаалын тодорхойлолт /1хх 223-225/, Н.Гийг томилсон тушаал, шийдвэр, цалин олгосонтой холбоотой баримтууд /3хх 129-4хх 146/, А.Аыг томилсон тушаал, шийдвэр, цалин олгосон холбоотой баримтууд /4хх 147-178/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч З.Б, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч З.Быг үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр, шүүгдэгч Ц.Быг үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Быг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч З.Бын өмгөөлөгч Ш.С, Г.Э нараас “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, буруу тайлбарласан, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолын З.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Б-ээс “... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол тус тус гаргасныг давж заалдах шатны шүүхээс хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг гэж хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан нийгэм аюултай гэм буруутай үйлдэл юм.

Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан идэвхтэй үйлдэл байдаг ба уг үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, гэмт үйлдэл, үлэмж хэмжээний хохирлын хооронд шалтгаант холбоотой байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж өгсөн.

Шүүгдэгч З.Бын “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын даргаар буюу хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийслэлийн Налайх дүүргийн “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газрын захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/44 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай" тушаал, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор батлагдсан “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газрын дүрмийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд Н.Г, А.А нарыг цалинтай ажиллуулахаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, тухайн хүмүүс нь тус албан тушаалд ажиллаагүй байхад ажилласан гэж цалин тус тус олгох шийдвэрийг гаргаж, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.Бын “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын хүний нөөцийн менежерээр буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын Хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтын холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, А.А болон өөрийн хамаарал бүхий этгээд Н.Г нарыг “Цэвэрлэх байгууламжийн операторчин” гэсэн ажлын байранд түр тушаалаар ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н.Г, А.А нар нь тус үйлдвэрийн газарт ажиллаагүй байхад ажилласан мэтээр цагийн бүртгэлийг үүсгэж, цалингийн хүснэгтэд нэрсийг оруулах зэргээр цалинг олгуулсан, цалингаас хувьдаа авч, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үлэмж хэмжээний хохирол учруулсан тус тус идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Тодруулбал, ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй боловч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний хувийг ажилтанд өгөх, хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй юм.

 Мөн “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Захирал нь үйлдвэрийн газрын зохион байгуулалтын болон захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, тэдгээртэй гэрээ байгуулах ба дүүргийн Засаг даргын захирамжаар тогтоосон орон тоо, цалингийн сангийн хэмжээнд ажилтан ажиллагсдын цалинг тогтооно.’’, 6.7.5 дахь хэсэгт “Тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх”-өөр зохицуулжээ.

 Гэтэл шүүгдэгч З.Б нь дээрх хууль болон дүрэм, тушаалд заасан үүрэг, олгогдсон эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 11 удаагийн үйлдлээр 2 хүнийг “Цэвэрлэх байгууллагын операторчин”-оор ажиллуулах тушаал гаргаж, Хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, тухайн хүмүүс ажиллаагүй байхад ажилласан гэж цалинг олгоод буй үйлдэл нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Түүнчлэн З.Б нь Н.Г, А.А нарыг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т өөрийнх нь томилсон албан тушаалд ажиллаагүй болох, ажиллаагүй байж цалин бусад хөнгөлөлт урамшууллыг авч буйг мэдсээр байж удирдлагын зүгээс таслан зогсоогоогүй, хяналт тавих чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгээд удаа дараа ажилд томилох тушаал гаргаад байгаа нь тус хуулийн этгээдэд үлэмж хэмжээний хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгожээ.

 Мөн шүүгдэгч Ц.Бын хувьд өөрийн хамаарал бүхий этгээдийн болон найзынхаа гэр бүлийн хүмүүсийг “Цэвэрлэх байгууламжийн операторчин”-оор түр ажиллуулах тухай тушаалын төсөл боловсруулж, тухайн хүмүүс ажиллаагүй байхад ажиллаж мэтээр ажилчдыг дарамталж, цагийн бүртгэлийг үүсгэж, нөхөр П.А-хаа хурууны хээг Н.Г, А.А нарынх гэж таниулж, цалингийн хүснэгтэд тэдний нэрийг оруулж, цалинг олгуулах, нийгмийн даатгал төлүүлэх зэргээр тэдэнд давуу байдал тогтоож, орсон цалинг хувьдаа авч буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч нарын дээрх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон тул З.Б, Ц.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах хууль зүйн боломжгүй байна.

Анхан шатны шүүх дээрх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч З.Б, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн тус хэргийн зүйлчлэлийн хувьд хүндрүүлж болох зарим нөхцөл байдал үүссэн байх боловч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулан дүгнэхгүй, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Бын өмгөөлөгч Ш.С, Г.Э, шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Бын өмгөөлөгч Ш.С, Г.Э, шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ГАНБААТАР

 

                       ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ