Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 154/шш2025/00116

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2025/00116

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  ******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хүсэл гаргагчийн биеийн байцаалт: ******* аймгийн Цэцэг сумын харъяат, 1965 оны 07 дугаар сарын 08-нд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сан техникийн слесарь мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт ******* багт оршин суух, РД:ПМ65070816, Цогтынхон овогт *******гийн Гансүх.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, хүсэлт гаргагч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой Гансүх нь 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түүхий эдийн туслах, агентаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

...Би 1981 оны 09 дүгээр сарын 10-нд ******* аймгийн Цэцэг сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилд орсон. 1983 оны 05 дугаар сарын 15-нд цэргийн албанд татагдаж 0214 дүгээр ангид алба хаагаад 1986 оны 06 дугаар сард халагдаж ирээд Цэцэг сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах ажилтнаар 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс худалдаа бэлтгэлийн ангид агентаар 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан.

Одоо 1981-1994 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Хөдөлмөрийн дэвтэр байгаа архивын лавлагаа гарах боломжгүй тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар

 

 

 

сарын 15-ны өдрийг дуустал ******* аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өдрийг дуустал ******* аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах ажилтнаар, 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08/1995 дугаартай: *******гийн Гансүх нь ******* аймгаас НАХЯ- ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалааар цэргийн албанд татагдаж, 0214 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 6/390 дүгээр тушаалааар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ. гэх лавлагаа,

-1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангиас хүсэлт гаргагч *******эд олгосон хөдөлмөрийн дэвтэрт: ...******* аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 119 тоот тушаалаар Цэцэг сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар авч ажиллуулав гэж,

...******* аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 84 тоот тушаалаар Цэцэг сумын худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн туслах ажилтнаар авч ажиллуулав гэж,

...******* аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 92 тоот тушаалаар өөр ажилд шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэж,

...******* аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 93 тоот тушаалаар Цэцэг сумын худалдаа бэлтгэлийн ангид агентаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

...******* аймгийн Цэцэг сумын эд хэрэглээний хоршооны захирлын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 тоот тушаалаар Цэцэг сумын эд хэрэглээний хоршооны агентаар ажилласан хөдөлмөрийн дэвтэрийг дуусгавар болгов гэж тус тус тэмдэглэгдсэн,

- ******* аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 521 дугаартай лавлагаанд: Тус архивын сан хөмрөгт ******* аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1981-1983, 1986-1994 оны баримт байхгүй тул ******* овогтой Гансүх холбогдох лавлагаа олгох боломжгүй байна. гэх лавлагаа,

*******гийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Тухайн үед намайг Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн нярав хийж байхад ******* 1981 онд анх манаачаар ажилд ороод 1983 оны 06 сар хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. ******* 1983-1986 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 09 сараас 1994 оныг дуустал Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад туслах ажилтнаар ажиллаж байгаад Худалдаа бэлтгэлийн анги хувьд гарах үед бүх ажилчид ажлаас чөлөөлөгдсөн. Чанарын бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан хүмүүс малаас гарч байгаа түүхий эдийг янзлаж, ангилж, бэлтгэх, пресслэх ажил хийдэг байсан гэх мэдүүлэг,

Д.Ганболдын шүүхэд гэрчээр өгсөн: ...Тухайн үед намайг Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байхад ******* 1981 онд анх манаачаар ажилд орсон. ******* нь ажиллаж байгаад 1983 оны 06 сард цэргийн албанд татагдаж 1986 оны 09 сард халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 09 сараас 1994 оныг дуустал Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад туслах ажилтан, агентаар ажиллаж байгаад Худалдаа бэлтгэлийн анги хувьд гарах үед бүх ажилчид ажлаас чөлөөлөгдсөн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч *******ийн хүсэлтээр *******,******* нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч *******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цогтынхон овогт *******гийн Гансүхийн 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******* аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өдрийг дуустал ******* аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах ажилтнаар, 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц

хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ТҮВШИНЖАРГАЛ