| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00010/И |
| Дугаар | 154/ШЗ2025/00091 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 154/ШЗ2025/00091
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг,******* хороо, 34-Б-62 тоотод оршин суух, ******* овогт *******ы *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох “С.*******аар нэр төрөө сэргээлгэх, С.*******аар сэтгэл санааны хохирол гаргуулж амар тайван амьдрах талаар арга хэмжээ авах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие ******* овогтой ******* би 1988 ховд аймгийн Булган суманд төрсөн. 2021 он хүртэл төрлөх нутагтаа ажиллаж амьдарч ирсэн. 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш Ховд аймгийн Булган сумын иргэн ******* овогтой ******* нь удаа дараа дарамталж муу хасаг минь дагаж зайл гэж байнга дарамталж шүдийг минь цөм цохиж унагааж ална гээд машинаар хүртэл хөөж дарамталдаг болсон . Сошиал орчинд бол янз бүрийн буруу мэдээлэл тавьж нэр хүндэд минь халддаг боллоо. С:******* нь удаа дараа утсаар дарамталж тайван байлгахаа байсан учир сэтгэл санаа минь тавгүй болж үргэлж айдастай явдаг боллоо. Иймд С.*******аар нэр төрөө сэргээлгэх, С.*******аар сэтгэл санааны хохирол гаргуулж амар тайван амьдрах талаар арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: С.*******тай маргааны эцэст тус сумын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний гаргасан нэхэмжлэл С.******* хүлээн зөвшөөрч уучлал гуйсан тул эвлэрлийн гэрээ байгуулж байна. Цаашид С.******* бид хоёр нэг нэгэндээ өс хонзон санахгүй цахим орчинд бие биеэ тавихгүй болсон тул энэхүү эвлэрлийн гэрээ байгуулж байна. Энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч С.*******т холбогдуулан С.*******аар нэр төрөө сэргээлгэх, С.*******аар сэтгэл санааны хохирол гаргуулж амар тайван амьдрах талаар арга хэмжээ авах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэж, хариуцагч С.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.*******оос уучлал гуйснаар эвлэрснийг нэхэмжлэгч Н.******* хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Н.*******ын нэхэмжлэлтэй С.*******т холбогдох С.*******аар нэр төрөө сэргээлгэх, С.*******аар сэтгэл санааны хохирол гаргуулж, амар тайван амьдрах талаар арга хэмжээ авах тухай иргэний хэргийн хариуцагч С.******* нэхэмжлэгч Н.*******оос уучлал гуйж, талуудын эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ