| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00030/И |
| Дугаар | 154/шш2025/00124 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 154/шш2025/00124
| 2025 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 154/ШШ2025/00124 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн******* сумын******* багт оршин суух, РД:ПЮ72011511,*******ын хүсэлттэй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин, хүсэлт гаргагч ******* /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2001 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн Жаргалант суманд байрлах *******-Эрдэм дээд сургуульд элсэн орж 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэрээр нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Е-mongolia буюу цахим мэдээллийн санд өөрийн боловсрол, төгссөн сургуулийн талаарх мэдээллээ оруулах гэсэн боловч *******-Эрдэм дээд сургууль нь 2011 онд татан буугдсан тул өөрийн боловсролын мэдээлэл болох захирлын тушаал, төгсөгчдийн нэрсийн жагсаалтын тухай нотлох баримтыг авах боломжгүй байна.
Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн *******-Эрдэм дээд сургуулийг 2001-2005 онд суралцаж төгссөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах сургууль төгссөн байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хүсэлт гаргагч ******* нь 2001 оноос 2005 онд *******-Эрдэм дээд сургуулийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр ******* бүртгэлийн дугаартай суралцаж төгссөн болох нь нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:
- Монгол улс, *******-Эрдэм дээд сургуулийн 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай бакалаврын дипломд Монгол улсын иргэн Дүгэр овогтой Баатаржав нь 2001 оноос 2005 онд *******-Эрдэм дээд сургуулийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж төгссөн тул төгсөлтийн шалгалтын комиссын 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр нягтлан бодогч бакалаврын зэрэг олгов гэжээ,
Тус бакалаврын дипломын хавсралт баримтаар ******* нь нийт 139 багц цагийн хичээл судалж 79.01 /С/ голч дүнтэй тус сургуулийг төгсчээ.
- *******-Эрдэм дээд сургуулийн 10 жилийн Эрдмээс эрдэм түгвэй номын 49 дүгээр хуудасны ...7 дугаарт *******-******* сумын иргэний бүртгэл мэдээллийн төвийн байцаагч /2005 оны төгсөгч/ гэж тэмдэгдлэгдсэн,
- ******* шүүхэд гэрчээр өгсөн: Манай ******* эрдэм дээд сургууль нь 2011 оны 06 дугаар сарыг хүртэл үйл ажиллагаа явуулсан. 2010 онд 10 жилийн ойгоо тэмдэглэж байсан. 2011 оны 06 дугаар сард сүүлийн төгсөлтөө хийсэн. Манайх эрх зүй, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, байгалийн аялал жуулчлалын чиглэлээр оюутан элсүүлж төгсгөдөг байсан бөгөөд яамнаас манайд тухайн 4 салбар чиглэлээр жилд нийт 120 оюутан элсүүлэх эрх өгдөг байсан. ******* нь 2005 онд манай сургуульд суралцаж нягтлан бодох чиглэлээр төгссөн идэвхи хичээл зүтгэлтэй оюутан байсан учраас би сайн санаж байна гэх мэдүүлэг,
- *******ийн шүүхэд гэрчээр өгсөн: ******* бид хоёр ******* эрдэм дээд сургуульд 2001 онд нягтлан бодох бүртгэлийн ангид элсэж 2005 онд нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгсөн. Манай сургуулийн захирлаар Д.Нямлхагва ажиллаж байсан. Сургуулиа төгсөөд би телевизд ажиллаж эхэлсэн. Харин ******* нь ******* аймгийн******* суманд ажилд орж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч *******ыг 2001 оноос 2005 онд *******-Эрдэм дээд сургуулийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр ******* бүртгэлийн дугаартай бакалаврын дипломтойгоор суралцаж төгссөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Барга овогт Дүгэрийн Баатаржавын 2001 оноос 2005 онд *******-Эрдэм дээд сургуулийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр ******* бүртгэлийн дугаартай бакалаврын дипломтойгоор суралцаж төгссөн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ