Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2025/00101

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын *******нуур багт оршин суух, *******   овогтой *******гийн ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй, 

Ховд аймгийн ******* сумын *******нуур багт оршин суух, ******* овогтой *******гийн *******эд // холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмч болон эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* миний бие 1987 оны 5 сарын 27-нд төрсөн, 2012 онд нөхөр С.*******тэй танилцсан. 2012 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2013 оны 5 сарын 09-нд охин төрсөн одоо 13 настай. 2016 оны 3 сарын 27-нд охин төрсөн одоо 09 настай, 2022 оны 10 сарын 14-нд хүү төрсөн одоо 02 нас 6 сартай.

Бид хамт амьдарч байх хугацаандаа зан харьцаа сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй байгаа, мөн гэр бүлийн хүчирхийлэл байнга давтагдах, хэрүүл маргаан гарах, зодож доромжлох, хардах зэргээс болж миний эрүүл мэнд сэтгэл санаа, ажил төрөл эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй хүүхдүүд айж түгших, болон сэтгэл санааны байдал, хүмүүжил эрүүл мэндэд нь ноцтой нөлөөлж байгаа тул цаашид хамт амьдрах боломжгүй болж байна.

Иймд гэрлэлтэй цуцлуулж, хүүхдүүдийн асаргааг өөр дээрээ тогтоолгож эцэг С.*******ээс 3 хүүхдийн тэтгэлгийг гаргуулах Дундын өмчөөс хашаа, газар, байшин ХОЕ дугаартай тээврийн машин, хөргөгч хөлдөөгч, зурагт авдар, хувцасны шкаф, буйдан, мебель орыг өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нүдэг овогтой ******* миний бие С.*******эд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Бид 2 хоорондоо харилцан ярилцаж эвлэрсэн учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ би татгалзаж байна. Ямар нэгэн дарамт шахалтгүй энэхүү хүсэлтийг гаргасан болно тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч С.*******ээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмч болон эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг хариуцагч зөвшөөрсөн байгаа нь зохигчдын эрхийг зөрчөөгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:     

1.            Н.Солонгын нэхэмжлэлтэй С.*******эд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмч болон эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Н.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.             

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг улсын орлогоос, 35100 төгрөгийг хариуцагч С.*******ээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.     

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ЭНХЖАРГАЛ