| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00137/И |
| Дугаар | 154/шш2025/00136 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 154/шш2025/00136
| 2025 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 154/ШШ2025/00136 | Ховд аймаг |
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ
БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т******* харьяа ******* тооцооны төвийн захирал ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД:*******, *******,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД:*******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт*******,, /есөн сая долоон зуун тавин зургаан мянга зургаан зуун ерөн долоон төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т******* харьяа ******* тооцооны төвийн захирал Х.Сагадад шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч , нар нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Т******* 24-08 тоот шийдвэр MN570034110201861654 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/ байгуулан 218 толгой мал, 6 ханатай бариа гэр, зурагт барьцаалан 12,000,000 / арван хоёр сая / төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай малчны зээл авсан. 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /цаашид "Нэмэлт гэрээ" гэх/-г Монгол улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 451-453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, 4 дүгээр бүлэг, зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2024 оны 106 дугаар тогтоол, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-60 дугаар тушаал, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Төрийн банкны зээлийн ерөнхий хорооны хурлын 26/02 тоот шийдвэр, зээлдэгчийн хүсэлтийг тус тус үндэслэн "зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ байгуулж зээлийн
үлдэгдэл 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мал, 6 ханатай гэр, зурагт барьцаалан нэг жилийн хугацаанд хойшлуулсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Ховд аймаг ******* сумын Байтаг багийн малчин иргэн байсан бөгөөд 218 толгой мал, 6 ханатай гэр, зурагт барьцаалсан.
Хариуцагч нь Ховд аймгийн ******* сумын******* багт, нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт бүртгэлтэй байсан ба одоо Ховд аймгийн ******* сумын******* багт цугтаа амьдарч байгаа тул Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. , нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 2,458,202.75 төгрөг, хүүгийн төлбөрөөс 3,500,975.332 төгрөг төлсөн. Хариуцагч , нарын зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, 38 хоног хугацаа хэтэрүүлсэн, зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ зөрчиж төлбөрийн хариуцлагаас зайлсхийх гэсэн үйлдэл, оролдлогууд нь төлбөрийг барагдуулах ажиллагаанд хүндрэл учруулсаар өнөөдрийг хүрлээ.
Иймээс , нартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2 заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-д заасныг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл*******,541,797.25
Зээл хүүгийн төлбөр 207,773.91
Нэмэгдүүлсэн хүү 7,126.25
Нийт зээл, хүүний төлбөр*******,, төгрөг төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагч , нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр*******,, төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т******* харьяа ******* тооцооны төвийн нэхэмжилсэн 9,, төгрөгнөөс 1800,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн. Одоо үлдэгдэл мөнгийг 2025 оны 09 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 2,956,697,41 төгрөг, нийт 7,956,697,41 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т******* харьяа ******* тооцооны төвийн захирал Х.Сагадад шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч , нарын тайлбартаа танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т******* харьяа ******* тооцооны төвийн захирал Х.Сагадад нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт*******,, /есөн сая долоон зуун тавин зургаан мянга зургаан зуун ерөн долоон төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч , нар нь 1,800,000 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны мемориалын баримтаар тогтоогдож байх ба үлдэгдэл 7,956,697,41 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 2,956,697,41 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,057.16 төгрөгийн тал хувь 85,528.58 /наян таван мянга таван зуун хорин найман төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 85,528.58 /наян таван мянга таван зуун хорин найман төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг хариуцагч , нараас гаргуулж Т******* харьяа ******* тооцооны төвд олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т******* харьяа ******* тооцооны төвийн захирал Х.Сагадад нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд*******,, төгрөг нэхэмжилснийг хариуцагч , нар нь 1800,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн, үлдэгдэл 7,956,697,41 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 2,956,697,41 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,057.16 төгрөгийн тал хувь 85,528.58 /наян таван мянга таван зуун хорин найман төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 85,528.58 /наян таван мянга таван зуун хорин найман төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг хариуцагч , нараас гаргуулж Т******* харьяа ******* тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ