| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00115/И |
| Дугаар | 154/ШШ2025/00103 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 154/ШШ2025/00103
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* суманд ******* оны 10 сарын 10-ны өдөр төрсөн, ******* настай, хувиараа хөдөлмөр эрхлэх, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин, хүсэлт гаргагч Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Би 1986 онд 16 нас хүрч илгээлтээр хөдөө гарч 1986 оны 07 сарын 01-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажилд орж 1989 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал ажилласан.
Аймгийн архиваас лавлагаа авахад ажилд орсон гарсан тушаал гарч ирэхгүй байгаа учир намайг 1986 оны 07 сарын 01-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын “******* оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б. ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* оргил нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* оргил нэгдэлд малчнаар 1986 оны 07 сарын 01-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 1328 дугаартай....Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 70 дугаар данснаас Х.******* 1986-1990 оны хөдөлмөрийн хөлсийг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа
Хөдөлмөрийн хөлсний 70 дугаар дансны хуулбар,
Гэрч Хар хүүхэн овогт ын гийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн....Б.******* нь 1986 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч ******* нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн. Тухайн үед ******* нь хэдэн төгрөгийн цалин авч байсан талаар мэдэх зүйл алга, гавьяа шагнал авч байгаагүй гэх мэдүүлэг
Гэрч овогт гийн гийн шүүхэд мэдүүлсэн:
Намайг Ховд аймгийн ******* сумын ******* оргил нэгдэлд малчнаар ажиллаж байхад Б.******* нь илгээлтээр хөдөө гарч малчнаар томилогдон ирж байсан. Тухайн үеийн малчид 100-150 төгрөгийн цалин хөлс авч байсан.Б.******* нь нэгдэл тарах хүртэл ажиллаж байгаад хувийнхаа мал маллан өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2017 онд сумын сайн малчин цол тэмдгээр шагнагдаж байсан гэх мэдүүлэг
Ховд аймаг ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн ******* тоот тодорхойлолтоор тус сургуулийг 1978-1986 оны хичээлийн жилд суралцаж төгссөн нь үнэн болно гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар Ховд аймгийн ******* сумын Алтай оргил нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд нэгдлийн гишүүний 70 дугаар дансны хуулбараар Б.******* нь эцэг, эхийн хамтаар мал маллаж байсан болох нь хөдөлмөр хөлсийг олговол зохих хүмүүсийн нэрс болон авч байсан хөлсний талаар тэмдэглэгдсэн тэмдэглэл, сургуулийн тодорхойлолтоор малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг Ховд аймгийн ******* сумын ******* оргил нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ