Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 154/шш2025/00137

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 154/ШШ2025/00137

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  ******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух, РД:*******,*******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, хүсэлт гаргагч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Дорж овогтой Янжинлхам нь 1973 оны 01 дүгээр сарын 24-нд төрсөн. 1990 онд 10 дугаар ангиа төгсөөд 1990 оны 09 дүгээр сарын 01-нд ******* аймгийн ******* сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр орж ажилласан. 1991 оны 02 дугаар сараас Улаанбаатар хотод бичээч, архив бичиг хэргийн эрхлэгчийн курст суралцаж ирээд мөн сургуульдаа бичээчээр 1991 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж ажиллаж эхэлсэн. 2003 он хүртэл 13 жил бичээчээр ажиллаж байгаад Монгол улсын Боловсролын их сургуулийн дүрслэх урлаг технологийн сургуулийг эчнээгээр суралцаж төгсөөд одоо хүртэл 20 жил тус сургуульдаа дизайн технологийн багшаар ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах хүсэлттэй байгаа тул 1990 онд үйлчлэгчээр, 1991 оноос бичээчээр ажилд орсон тушаал сум, аймгийн архиваас олдохгүй байгаа тул холбогдох нотлох баримтуудыг үндэслэн 1990 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр, 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь 1990 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр, 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд бичээчээр тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:

- ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай Ажилд томилох тухай тушаалд: Бичээч, бичиг хэргийн курсэнд явсан Янжинлхамыг курсээ төгсөж иртэл С.Тунгалагыг түр хугацаагаар бичээчээр авч ажиллуулсугай гэх тушаал,

- ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай Ажилчдын ажил үүргийн хуваарь өөрчилж орон тооны цомхотгол хийх тухай тушаалд: ...Цаашид ажиллах ажилчдын нэрс ...сургуульд бичээч ******* гэх тушаал,

- ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай Цалин шинэчлэн тогтоох хийх тухай тушаалд: ...6. Янжинлхам бичээч 810 төгрөг гэх тушаал,

- ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай Ажилчдын ажил үүргийн хуваарь цалингийн жишигийг шинэчлэн тогтоох хийх тухай тушаалд: ...5.******* бичээч, цаг бүртгэгч 2700 төгрөг... гэх тушаал,

- ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай Багш ажилчдын 1994 оны ээлжийн амралт олгох тухай тушаалд: ...4.Янжинлхам албан тушаал-бичээч, амрах хоног-21 хоног... гэх тушаал,

- Хүсэлт гаргагчийн 1990 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: ...******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 34 тоот тушаалаар ******* сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллуулав, 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 тоот тушаалаар Нийтийн аж ахуй үйлчилгээний сургалтын комбинатын дэргэдэх архив, бичиг хэргийн эрхлэгчийн дамжаанд суралцуулахаар шилжүүлэв, сургуулийн захирлын 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 27 тоот тушаалаар ******* сумын 10 жилийн сургуульд бичээчээр ажилд томилов гэх сургуулийн тамга бүхий бичилтүүд,

- ******* шүүхэд гэрчээр өгсөн: Намайг ******* аймгийн ******* сумын 10 жилийн ерөнхий боловсролын сургуульд байрны багшаар ажиллаж байхад ******* нь 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуульд анх үйлчлэгчээр ажилд орсон. Үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа бичээчийн курст суралцаж ирээд 1991 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс бичээчээр мөн сургуульдаа ажиллаж байгаад ******* аймгийн Багшийн дээд сургуульд эчнээгээр суралцаж төгсөөд 2004 оноос хөдөлмөрийн багшаар одоог хүртэл ажиллаж байгаа болно гэх мэдүүлэг,

- ******* шүүхэд гэрчээр өгсөн: ******* нь 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сургуульд анх үйлчлэгчээр ажилд орсон. Дараагаар нь тус сургуулиас бичээчийн курст явуулж сурч төгсөж ирээд 1991 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс бичээчээр 2003 он хүртэл ажилласан. Одоо ******* нь тус сургуульдаа дизайн технологийн багшаар ажиллаж байгаа болно. Би тус сургуульд тогоочоор ажиллаж байсан ба бид хорин хэдэн жил хамт ажилласан болохоор сайн мэдэж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч *******ын хүсэлтээр Ж.Бөхчулуун, Ц.Оюунцэцэг нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч *******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Божиндоо овогт Доржийн Янжинлхамын 1990 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр, 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ

2025 09 30 154/ШШ2025/00137