Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 154/шш2025/00138

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 154/ШШ2025/00138

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  ******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, РД:ПМ68091906, Тайж овогт Дагийранзын Баасанцэрэнгийн хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, хүсэлт гаргагч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* нь 1968 оны 09 дүгээр сарын 19-нд төрсөн. Би 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Зундуй овогтой Жаргалсайхантай хуримаа хийж гэр бүл болж байсан. Бид хамт амьдрах хугацаанд 1999 онд хүү Ж.Түмэн-Өлзий, 2001 онд хүү Ж.Бат-Өлзий, 2006 онд хүү Ж.Өлзий нарыг төрүүлж өсгөн, нийт 26 жил хамт амьдарч байсан. Бид тухайн үед гэрлэлтээ бүртгүүлсэн боловч ******* сумын иргэний бүртгэл болон ******* аймгийн гэрлэлтийн бүртгэлийн журнал, цахим мэдээллийн санд гэрлэлтийн мэдээлэл байхгүй байна. Миний нөхөр З.Жаргалсайхан нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барсан. Нийгмийн даатгалын хэлтсээс гэр бүлийн хүнийг нас барсан тохиолдолд тодорхой хувь нь надад өвлөгдөх ёстой. Гэхдээ хамтран амьдарч байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул намайг 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал Хойд овогт Зундуйгийн Жаргалсайхантай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал Хойд овогт Зундуйгийн Жаргалсайхантай хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:

- ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 29/852 дугаартай албан бичигт: Тус аймгийн иргэн Зундуйн Жаргалсайхан /ПМ61071014/ агсан, Дагийранзын Баасанцэрэн /ПМ68091906/ нар нь 1998 онд ******* суманд гэрлэсэн гэх боловч манай иргэний баримтын архивын ******* сумын 1990-2000 оны гэрлэлтийн бүртгэлийн журнал болон цахим мэдээллийн санд гэрлэлтийн мэдээлэл нь байхгүй байна. гэх албан бичиг

- Жаргалсайхан овогтой Түмэн-Өлзий /ПМ99072011/, Жаргалсайхан овогтой Бат-Өлзий /ПМ01322212/, Жаргалсайхан овогтой Өлзий /ПМ06291410/ нарын төрсний гэрчилгээний хуулбар,

- Хойд овогт Зундуйгийн Жаргалсайхан нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барсныг бүртгэсэн бүртгэлийн лавлагаа,

- Б.*******балын шүүхэд гэрчээр өгсөн: ******* нь 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр З.Жаргалсайхантай гэр бүл болсон. Тэд ******* аймгийн ******* сумын ******* нуур багт амьдралаа эхлүүлсэн ба гэр бүл болсоноос хойш 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо тэдний 3 хүүхэд нь ******* аймгийн ******* суманд ажиллаж амьдарч байна. Тэд гэр бүл болоод 26 жил хамт амьдарч байсан ба хөдөө мал аж ахуй эрхлэдэг байсан. Сүүлд нөхөр З.Жаргалсайхан нь хувийн компанид бензин түгээгч, гэрээрээ манаач хийдэг байсан. З.Жаргалсайхан нь 2025 оны 04 дүгээр сарын 28-нд өвчний улмаас нас барсан гэх мэдүүлэг,

- *******шүүхэд гэрчээр өгсөн: ******* нь 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр З.Жаргалсайхантай гэр бүл болсон. Тэд хамт амьдрах хугацаанд 3 хүүхэд төрүүлж өсгөсөн ба хамтдаа мал аж ахуй эрхлэх, бензин түгээгч, манаач зэрэг ажлыг гэр бүлээрээ хийдэг байсан. Тэдний гэр бүлийн хүн болох З.Жаргалсайхан нь 2025 оны 04 дүгээр сарын 28-нд өвчний улмаас нас барсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар зэргээс дүгнэхэд ******* нь 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал Хойд овогт Зундуйгийн Жаргалсайхантай хамт амьдарч байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар******* /ПМ61071014/ 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал Хойд овогт Зундуйгийн Жаргалсайхан /ПМ68091906/-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ