| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2310022641515 |
| Дугаар | 2024/ДШМ/1332 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1332
2024 12 10 2024/ДШМ/1332
О.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Амгалан,
хохирогч С Г, түүний өмгөөлөгч А.Э, орчуулагч Д.О,
шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Л.Б, Г.Т,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/668 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Бы өмгөөлөгч Л.Б, Г.Т нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Бд холбогдох эрүүгийн 2310022641515 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн О.Б, 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Дэлгэрэх үр" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... оршин суух,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар нийт 07 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 302 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 01 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 43 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 03 cap 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэсэн, /РД: ................/;
Шүүгдэгч О.Б нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-ын иргэн С Гийг Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны 109 дүгээр байрны 2 тоотод байхад нь буюу 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Х” ХХК-ийн Голомт банк дахь 3205102499 дугаарын дансаар 1,638,500,000 төгрөг,
2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн дансаар 250,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хохирогч С Гд нийт 1,888,500,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Быг үргэлжилсэн үйлдлээр “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар О.Бд 05 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялд өмнөх буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 03 cap 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 07 жил 03 cap 18 хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Бд оногдуулсан 07 жил 03 cap 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт О.Баас 1,888,500,000 /нэг тэрбум найман зуун наян найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч С Гд олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн дансны хуулга бүхий CD 2 /хоёр/ ширхгийг эрүүгийн хэргийн хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, энэ хэрэгт О.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Бы өмгөөлөгч Г.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэгдүгээрт, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэл заагаагүй бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасан. Анхан шатны шүүх гэрч Г.Б, хохирогч С Г, гэрч Б.Б, О, С.Б, Л.М, Г.Б, Д.Б, О.Б, Б.О, Э.Т нарын мэдүүлэг, Монгол банкны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б-10/590 дугаартай албан бичиг, Монгол банкны санхүүгийн мэдээллийн албаны 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4/23-427 дугаартай албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Х” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 3205102499 дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Бы сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гээд эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж дүгнэж шийдвэрлэсэн байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлээ болгож буй дээрх нотлох баримтууд нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн талаарх үндэслэлээ заагаагүй бөгөөд нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж нотолбол зохих байдлыг нотолж тогтоож чадаагүй байна. Тодруулбал, гэм буруугийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт “Шүүгдэгч О.Б нь урьд хорих 409 ангийн байранд хамт хоригдож байхдаа танилцсан гэх Г.Бэр дамжуулан БНХАУ-ын иргэн С Гтэй танилцан холбоо тогтоож, улмаар “Монгол банкны зөвлөлийн шийдвэр гэх хуурамч мэдээллийг ашиглан, Арабын нэгдсэн Эмират улсаас 840.0 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилт орж ирсэн, Монгол банк дээр тодорхой шалтгаанаар саатсан байгаа мөнгийг гаргуулан авах ажлыг хөөцөлдөхөд тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, уг мөнгөө гаргуулаад авчихвал хөрөнгө оруулалт хийх замаар 70.0 сая ам.долларыг зээлүүлнэ гэх зэргээр амлаж, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хамаарал бүхий “Х” ХХК-ийн нэрээр Маршал таун хотхоны 109 дүгээр байрны 9 тоот хаягт “Ш ” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн С Г зээлийн гэрээ байгуулан, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Ш” ХХК-иас “Х” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Голомт банкны 3205102499 дугаартай дансанд шилжин орж ирсэн 1,638,500,000 төгрөгийг орон сууц худалдан авах, автомашин болон бусдаас авсан зээлийн тооцоо төлбөрт шилжүүлэх, бетон зуурмагийн үнэ, барилгын материалын үнэ зэрэг гүйлгээний утгаар зарлагдаж захиран зарцуулан ашигласан...” гэж үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийсэн. Гэтэл “Х” ХХК-ийн захирал Б.Б нь “Ш” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн С Г нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Маршал таун хотхоны 109 дүгээр байрны 9 тоотод зээлийн гэрээг байгуулсан байдаг. Тодруулж хэлбэл, “Х” ХХК-ийн захирал Б.Б гэдэг нь хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог ба уг захирлын эрх хэмжээгээ ашиглаж БНХАУ-ын иргэн С Гд манай компанид мөнгө орж ирэх нь тодорхой байгаа, орж ирсэн мөнгөнөөс нь их хэмжээний мөнгө буюу 218,444,800,000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй зээлнэ гэж итгэл төрүүлж гэрээ байгуулж уг гэрээнд өөрөө гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байдаг. Гаднын хөрөнгө оруулалт татах зорилгоор бусадтай гэрээ байгуулах, аливаа гэрээ хэлцлээр үүсэх эрхийг эдэлж үүргийг хүлээх үүрэг нь зөвхөн Б.Бд байсан болохоос шүүгдэгч О.Бд байгаагүй юм. БНХАУ-ын иргэн С Г нь их хэмжээний зээл авахаар захирал Б.Бд итгэж гэрээ хийсний дараа О.Бд биш “Х” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн байдаг. Б.Б нь уг мөнгийг хууль бусаар захиран зарцуулахгүй байх бүх эрх хэмжээ өөрт нь байсаар атал, мөн О.Бд Арабын Эмират улсаас мөнгө орж ирээгүйг мэдсээр байж түүний гэмт үйлдлийг дэмжиж түүнд мөнгө захиран зарцуулах эрхийг олгож компанийнхаа дансанд байгаа мөнгийг түүний зааварчилгаагаар захиран зарцуулж байгаа идэвхтэй үйлдэл нь түүнийг энэ гэмт хэргийг төгсөхөд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж үзэхээр байна. Хэрвээ Б.Б нь дээрх үйлдлүүдийг буюу өөрийн мэдлийн компаниараа бусадтай гэрээ байгуулж байгууллагадаа мөнгө татан авч, захиран зарцуулаагүй байсан бол зөвхөн О.Бы бодлоор энэ гэмт хэрэг төгсөх боломжгүй байсан. Гэтэл анхан шатны шүүх гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “Х” ХХК-ийн талаар дүгнэлт хийсэн атлаа уг хуулийн этгээдийг 100 хувь эзэмшдэг захирал Б.Бийн бусадтай их хэмжээний зээлийн гэрээг байгуулж итгэл үнэмшил төрүүлж 1,638,500,000 төгрөгийг өөрийн компаниар шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа үйлдэлд нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/668 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Бы өмгөөлөгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан хохиролтой холбогдуулан тайлбар өгнө. Б гэдэг хүн компани шилжүүлж өгнө гэж байсан. Тухайн мөнгө компанийн дансанд шилжиж орж ирсэн үед өөрөө гарын үсэг зурахгүйгээр “одоо мөнгөтэй нь шилжүүлж ав” гэж хэлэх бүрэн боломжтой байхад тухайн үедээ шилжүүлж өгөөгүй. Мөнгийг өөрөө идэвхтэй үйлдлээрээ захиран зарцуулах эрхийг олгож байгаа нь энэ гэмт хэргийг төгс болгосон. Мөн энэ гэмт хэрэгтэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 38.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасан прокурорын дүгнэлттэй холбогдуулан бүхэлд нь хянах зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, энэ хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 177 талд прокурорын зөвшөөрлөөр Хүннү хорооллын 106 тоот байрыг битүүмжилсэн байдаг. Мөн тухайн битүүмжилсэн прокурорын тогтоол яасан нь мэдэгдэхгүй. Битүүмжлэлийг хэзээ сулласан, хязгаарлалтыг үүсгэсэн эсэх талаар прокурорын яллах дүгнэлтэд байхгүй. Энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй” гэж бичигдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой зүйл нь хохирогч С Гээс орж ирсэн 390,000,000 төгрөгөөр тухайн байрыг худалдаж авсан байдаг. Энэ талаар М нь “би худалдаж авсан” гэдэг. “Мд худалдаагүй” гэдэг талаараа шүүгдэгч О.Б мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл 1 дүгээр хавтаст хэргийн 154 дэх талд “480,000,000 төгрөгөөр огт зарсан зүйл байхгүй. Ланд 200 гэдэг машиныг оролцуулсан. Үүний 60,000,000 төгрөгийг авсан бусад мөнгийг өөрөө авсан” гэсэн байдаг. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар далд “48,000,000 төгрөг М гэдэг хүнээс аваад тэр өдөртөө өөрийн найз Гал-Эрдэнийн эхнэр рүү шилжүүлсэн” гэдэг баримтууд байдаг. Яг мөнгөний баримуудыг шүүх М энэ 2 хооронд байр худалдах, худалдан авах гэрээ байсан уу гэдэг талаар дүгнэлт хийгээгүй. Хохирлын тоо бүхэлдээ 1,888,500.000 төгрөгийг шүүгдэгч О.Баас гаргуул гэсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хохирлын хэмжээг буруу тогтоосон байна. М гэдэг хүнтэй худалдах, худалдан аваг гэрээг Дүнжингаравт очиж хийсэн ч гэсэн 200,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу М нэг ч төгрөг байрны төлбөр гэж шилжүүлээгүй. Энэ бол дүр эсгэсэн, халхавчилсан буюу өөрийн гэмт хэрэг үйлдсэн мөнгөө нуух, мөнгөө өөрчлөх байдлаар нуусан үйлдэл харагдаг. М, О.Б 2 хоорондоо тавилгын үйлдвэр хамтран ажиллуулах гэрээтэй. Тухайн тавилын үйлдвэрээрээ дамжиж бие биедээ мөнгө шилжүүлсэн үйл баримт байдаг. Энэ нь юугаар тогтоогдог вэ гэвэл 2 дугаар хавтас хэргийн 114 дэх талд 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Мээс авсан мөнгийг буцааж өгөхдөө түүний эхнэр Баярцэцэгийн 5434091580 нийт 4 удаагийн гүйлгээгээр 25,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн буюу өөрөө хэлбэл 5,000,000 төгрөгөөр 3 удаа, 10,000,000 төгрөгөөр 1 удаа Мий эхнэрийн данс руу шилжүүлсэн байдаг. Мөн тухайн өдрөө 10,000,000 төгрөгийг Мий найз Оргилын 5019607325 тоот данс руу шилжүүлсэн баримтууд байдаг. Мээс орж ирж байгаа мөнгө нь байр авч байгаа мөнгө биш. Энэ 2 хүн хамтран ажиллах гэрээтэй. Мөн тухайн өдрөө 2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр талд 5232392914 тоот дансанд М энэ 2 тавилгын үйлдвэр түрээсэлж байсан үйлчилгээний түрээс гэсэн 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. М нь О.Бы данс руу шилжүүлсэн мөнгөө байрны мөнгө гэж 480,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Үүний талаараа нотлох гэж М нь “найзаасаа тал мөнгө авсан” гэдэг. Байрны худалдан авалт гэсэн мөнгө байхгүй. Мөн тухайн үед байрыг худалдаж аваад 06 дугаар сарын 16-ны өдөр 390,000,000 төгрөгөөр худалдан аваад улмаар Мд 480,000,000 төгрөгөөр зараагүй. М нь зах зээлийн ханшаар 380,000,000 төгрөгийн үнэтэй байрыг 100,000,000 төгрөгийн илүү үнэтэй авах логик байхгүй. Өөрийн нэр дээр шилжүүлж, нуун дарагдуулсан, мөнгө угаасан хэлбэрийг арилгахын нотлох зорилгоор өгсөн Мий мэдүүлэг байдаг болохоос шүүхээс мөнгөн зарлагын баримтад нь “энэ яагаад буцаагаад авсан” гэдэг талаар дүгнэлт хийгээгүй. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 106 дахь талд Б нь тухайн мөнгө шилжүүлсэн өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эхнэр Ч.Сарантуяагийн 5066003168 тоот дансаар 20,000,000 төгрөг авсан талаар шүүгдэгч өөрөө мэдүүлнэ. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь талд Б гэдэг хүний эхнэр Сарантуяагийн дансанд 300,000 төгрөг, 1 дүгээр хавтаст хэргийн 98 талд Б гэдэг хүн “Х” ХХК-ийн данснаас өөртөө 1,838,000 төгрөг авсан байдаг. Бийн авсан мөнгөн дүн, Мд шилжүүлсэн мөнгөн дүн хохирлын хэмжээнээс хасагдах ёстой. Шүүгдэгч О.Б ганцаараа 1,888,500,000 төгрөгийг төлөх ёсгүй шийтгэх тогтоолд хохирлын хэмжээг буруу тогтоосон гэж үзэж байна. Энэ бүхэн хавтаст хэрэгт авагдсан банкны гүйлгээ болон гүйлгээний утга, бусад гэрч нарын мэдүүлгийн нотлох баримтаар нотлогдог. Тухайн орон сууц битүүмжлэгдсэн байсан учраас хураагдах ёстой байсан, эсхүл улсын орлого болгох, хохиролд тооцох зэргээр шийдвэрлэх ёстой байсан. Энэ мэт хөрөнгийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоол байхгүй байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрхэм шүүгч нар, өмгөөлөгч нар, хохирогч С Г гэсэн хүмүүсээс хамгийн их уучлалт гуймаар байна. Би маш их гэмшиж байна. Би өмнө буруу зөрүү янз бүрийн юм ярьж байсан. Өмнө надад гэр бүл гэдэг зүйл байгаагүй болохоор надад алдах зүйл байгаагүй, ял эдлэхэд харамсах зүйлгүй байсан. Энэ удаад би үнэхээр их харамсаж, дахин хэзээ ч худал хэлэхгүй гэж өөртөө амлаж байна. Иймд болсон бүх зүйлийн талаар тодорхой тайлбарлая. Б гэдэг хүнийг 2019 онд манай найз өмгөөлөгчөөр авч ирсэн. Тухайн үед ирж уулзаад надтай ганц удаа ч байцаалт өгөөгүй байж байгаад сүүлд нь надаас татгалзсан байдаг. Би Б өмгөөлөгчид “Өлзийбаяр ах минь ингэх гэж байсан” гэж хэлэхэд Б надад хандан “Ямар ч байсан би чиний хохирлыг төлж гаргаж өгнө” гэсэн. Хавтаст хэргийн хүрээнд намайг бүх хүмүүс үгсэн тохиролцон юм шиг бүгд намайг буруутгадаг. Би тухайн байрыг “чиний нэр дээр шилжүүлье” гэхэд М “за” гэсэн. Одоо хүртэл тэр тухайн байранд амьдарч байгаа. Надад М нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд бид 2 хоорондоо хийсэн гэрээ байгаа. Уг гэрээний нөхцөл нь тавилгын үйлдвэртэй, тухайн тавилгын үйлдвэрт уул уурхайн багаж байдаг бөгөөд тухайн хайгуулын багажаар хайгуул явагддаг. Энэ тоног төхөөрөмж бүх багажийг М хураасан байгаа. Байрны хувьд М надад 100 төгрөг ч өгөөгүй. Б гэдэг хүн удаа дараалан гүйлгээгээ надаас “Ах бэлнээр авч болохгүй байна. Бэлнээр авна” гэж хэлээд бэлнээр авсан байдаг буюу нийт 86,000,000 төгрөг авсан. Мөн нэг хүнд 20,000,000 төгрөгийн зээл өгсөн хүүтэйгээ нийлээд 26,000,000 төгрөг болсон. ...” гэв.
Хохирогч С Гийн өмгөөлөгч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн давж заалдах гомдлоо 2 үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Нэгдүгээрт, шүүх хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааны дагуу ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлээгүй. Хоёрдугаарт, шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон баримтууд хоорондоо зөрүүтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэдэг гомдол гаргажээ. Мөн Бийг “Хануй Гоулд” ХХК-ийн захирал байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамжигчаар оролцсон байх боломжтой гэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаах үндэслэл харагдахгүй байна гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар онцгой ач холбогдол бүхий баримт гэж ямар баримтыг үзэж байна вэ. Хэрэгт цугларсан бүх баримтыг онцгой гэж үзээд байгаа юм уу. Эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч нарын мэдүүлэг болон Монгол банкны баримтуудыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байна уу. Гомдлоос харахад Б гэдэг хүнийг гүйцэтгэх захирал байсан талаар онцгой ач холбогдолтой баримт байна гэж үзэж гомдол гаргасан гэж ойлгогдож байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь О.Б гэдэг хүний хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн дүүрэн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд зааны дагуу хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу нотлогдвол зохих байдал зэрэг бүх зүйлийг тогтоосон. Иймд шүүх баримтыг үнэлэхдээ зөрүүтэй үнэлсэн баримт байгаагүй. Эдгээр үнэлсэн баримтууд бүгд О.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг нотолдог бөгөөд бүгд нэг хүн рүү чиглэсэн баримтууд байдаг. Өөр үгүйсгэсэн баримтууд энэ хэрэгт байхгүй. Хоёрдугаарт, Б гэдэг хүн хамжигчаар оролцсон гэдэг гомдол гаргасан учраас хамжигчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасны дагуу 2 үндсэн шинжээр тодорхойлох боломжтой. Нэгдүгээрт, санаатай гэмт хэрэг үйлдэх урьд нь амлалт өгсөн байх. Хоёрдугаарт гэмт хэрэг төгсөхөөс өмнө дэмжлэг үзүүлсэн байх гэсэн гэж заасан байдаг. Гэтэл Б нь О.Быг 1,888,500,000 төгрөгийн хөрөнгийг шилжүүлж авахад оролцоогүй байдаг. Оролцсон 2 үйлдэл нь С Гий оффист очиж гэрээ байгуулсан байдаг. Гэтэл энэ гэрээ нь хохирогчоос 1,888,500,000 төгрөг авах гэрээ биш бөгөөд уг гэрээ нь “Хануй Гоулд констакшин” ХХК-аас хохирогчид мөнгө өгнө гэсэн гэрээ байдаг болохоос хохирогчоос мөнгө авах гэж байгаа залилах гэж байгаа гэрээ биш юм. Үүнийг гэмт хэргийн үйлдэлд ашигласан эсхүл гэрээгээр халхавчилсан гэдэг зүйл тайлбарласан. Яллах дүгнэлтэд яагаад О.Быг буруутгаж байна вэ гэвэл баримт бичиг хуурамчаар үйлдэж бусдыг хохироосон гэдэг зүйлээр буруутгасан болохоос гэрээгээр халхавчилж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзээгүй. Б гүйцэтгэх захирал байсан хувьцаа эзэмшигч байсан учраас компанийн дансанд орж ирсэн хөрөнгийг захиран зарцуулахгүй байх боломжтой гэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар Батболдын мэдүүлгүүдийг 1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар талд “Хануй Гоулд компани хэний үүсгэн байгуулсан компани вэ гэхээр тухайн компанийг нээх санааг шүүгдэгч О.Б гаргаж тухайн үед өөрийн нэр дээр компани байгуулах боломжгүй байсан учир Батболдын нэр дээр компани нээсэн бөгөөд хорих ял эдэлж байх хугацаанд нь Б очиж уулзтал “Батболд надад эргэлтээр ирэхгүй байна. Надад хэрэглээний мөнгө явуулахгүй байна. Энэ хүн найдваргүй хүн байна. Арабаас мөнгө орж ирэхээр энэ компанийн дансанд мөнгө орж ирэх ёстой, иймд та миний өмгөөлөгч учраас шилжүүлж аваач” гэсэн. Ийм учраас Б нь Батболдтой уулзаад “О.Б чамаас компани шилжүүлж ав” гэсэн гэж хэлээд шилжүүлж авсан. Хэрэв энэ компани Батболд өөрийнх нь компани эсхүл Батболдоос өөрөөс нь худалдаж авсан бол “О.Б гэдэг хүн чамаас энэ компанийг шилжүүлж ав гэсэн” гэхэд нь энэ хүн өгөхгүй. Иймд энэ компанийг нээсэн, үүсгэн байгуулсан, бусад руу компанийн хувьцаа болон гүйцэтгэх удирдлагыг шилжүүлж байгаа хүн нь шүүгдэгч О.Б өөрөө байдаг. Тиймээс энэ хүнд компанийн дансаар орж ирсэн мөнгийг шилжүүлэх эрх энэ хүнд өөрт нь байсан. Гэхдээ 1,800,000,000 төгрөгийг анхан шатны шүүхэд мэдүүлэхдээ бүхэлд нь өөрөө хувийн зүйлдээ царцуулсан гэдгээ мэдүүлсэн. Иймд хэрэгт дурдсан нөхцөл байдлын дагуу хэргийг анхан шатны шүүх рүү буцаах үндэслэл байхгүй байна. Хоёрдугаарт, өмгөөлөгч Б.Тамир болон Баасанжав нар тодруулж “энэ гэмт хэрэг хэзээ эхлээд, хаана төгсөв” гэдэг асуудал хэлсэн. Яллах дүгнэлтэд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1,638,500,000 төгрөг шилжүүлэн авсан, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн дансаар 250,000,000 төгрөгийг тус тус аваад нийт 1,888,500,000 төгрөгийн шилжүүлж авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд гэмт хэргийн цагийн тухай байдаг. Хэзээ үүссэнээс хамаарахгүйгээр гэмт хэрэг төгссөн үеэс эхлэн гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тооцон гэж хуульчилсан байдаг бөгөөд гэмт хэрэг төгссөн үе нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сүүлийн 250,000,000 төгрөгийг О.Б өөрийн данс руу шилжүүлж авсан. Иймд гэмт хэрэг хэзээ хаана төгссөн, нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэдэг харагдахгүй байна. Өмгөөлөгч Баасанжавын гомдолд тайлбар хэлэхэд, Тгийн байрыг битүүмжилсэн шийдвэр байдаг гэсэн. Энэ талаар 2 асуудал байдаг үүнд нь шүүгдэгч нь хохирогчоос орж ирсэн мөнгөөр 390,000,000 төгрөгөөр Б.Оаас байрыг худалдаж авсан үйлдэл нь 1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр талд дараа нь худалдаж авсан байраа Мд худалдсан байдаг. Анхан шатны шүүхэд мэдүүлэхдээ “Мд байраа худалдсан. Гэхдээ “М миний байрны 480,000,000 төгрөгийг гүйцэд өгөөгүй, бид 2 иргэний хэргийн журмаар хоорондоо маргалдаж байгаа” гэдэг. Түүнээс М гэмт хэргийн улмаас орж ирсэн хөрөнгийг шилжүүлж авсан зүйл хэргийн байдлаас харагддаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.” гэж заасан. Харин М нь энэ хэргийн оролцогч, яллагдагч, шүүгдэгч нь биш юм. Анхан шатны шүүхээс Мгийн эд хөрөнгийг битүүмжилсэн асуудлыг тусгаарлан шийдээгүй байсан ба давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн битүүмжилсэн шийдвэрийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар далд Мд байраа 480,000,000 төгрөгөөр зарсан. Эцэст нь хэлэхэд энэ гэмт хэргийн улмаас О.Бы шилжүүлж авсан 1,888,500,000 төгрөгийн 393,000,000 төгрөгийг Ба руу шилжүүлсэн байдаг. Энэ нь 1 дүгээр хавтас хэргийн 64-65 дугаар талд Баийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн мэдүүлэг байдаг. Харин энэ 393,000,000 төгрөг яагаад Ба руу шилжсэн бэ. Хоёрдугаарт 480,000,000 төгрөгөөр байр авсан асуудал байдаг. 480,000,000 төгрөгөөр Мд байраа зарсан асуудлыг шүүхээс тусгайлсан эрх хэм хэмжээндээ шийдвэрлэх байх гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогч С Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Надад өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч нараас хуулийг буруу тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Хуулийг буруу тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинжийг хангахгүй байгааг дүгнэж тайлбарласангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлд заасан аль хэсгийг зөрчсөнийг тодорхой тайлбарласангүй гэж прокуророос дүгнэж байна. Хамтран оролцооны хувьд Бийн үйлдэл оролцоо байна гэж үзээд байгаа боловч Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “2018 онд Сүхбаатар аймагт өмгөөлөл явуулдаг Хүдрээ гэдэг өмгөөлөгч надад хандан “манай нэг ийм хүнийг өмгөөлөх шаардлагатай байна” гэж хэлэхээр нь О.Бтай холбоо тогтоосон. О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан учраас харилцаа тасарсан. 2020 онд 461 дүгээр хорих ангид хоригдож байх явцдаа Бийг дуудаад “Өлзийбаяр гэдэг хүнтэй 2016 онд Арабын Нэгдсэн Эмират Улсаас 860.000.000 ам.доллар орж ирэх ажил хийгдсэн байсан. Гэтэл одоо энэ ажиллагаа хийгдэх гэж байна, даан ч би ял шийтгэл авах гэж байгаа учраас та миний байгуулсан Батболдын нэр дээрх компанийг өөрийн нэр дээр аваач, хэрвээ би ял аваад ирэхэд Батболд гэдэг хүн миний мөнгийг үрэн таран хийчих юм бол надад олдох зүйл байхгүй учраас та энэ компанийг аваач” гэсний дагуу итгэмжлэл хийгээд “Х” ХХК нь Бийн нэр дээр шилжсэн байдаг. Иймээс Б нь Ба гэдэг хүнтэй утсаар холбогдоод Сэлэнгэ аймгийн Мандал сумын хорих ангид очиход О.Б нь тухайн үед мал дээр ажиллаж байсан. Мөн 2020 онд хэлж байсан нөгөө нөхцөл байдлаа дахин “Болдоо гэдэг Монгол банканд ажилдаг хүн байгаа, энэ хүнтэй та очоод уулзаад үз, энэ нөхцөл байдал ажиллагаа бүтэж байна, энэ албан бичиг нь байна гэж харуулсан”. Үүний дагуу Б 2020 онд яригдсан нөхцөл байдал үнэн юм байна гэж итгэн өмнөх ял шийтгэлийн 390,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн гэдэг нь хавтаст хэргээс харагдаг. Шүүгдэгч гарч ирээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийн төгссөн нөхцөл байдал өөрөөр хэлбэл Бат-Эрдэнээр дамжуулан Хятад Улсын иргэн С Гтэй холбогдоод 1,888,500,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр авсан. Эхний авсан үйлдэл нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, сүүлийн авсан үйлдэл нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэж прокурор би яллах дүгнэлтэд дурдсан боловч анхан шатны шүүхээс үүнийг хэрэгт авагдсан 2 дугаар хавтас хэргийн 93-94 дугаар талд зааснаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төгссөн байна гэж шийтгэх тогтоолд дүгнэсэн. Иймд гэмт хэрэг хэзээ, хаана төгссөн гэдгийг шийтгэх тогтоолоор тогтоосон гэж үзэж байна. Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар Өлзийжаргал прокурорын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол хэрэгт байдаг. Түүнээс бол эд хөрөнгийг битүүмжлээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М тухайн байрыг худалдаж авсан бөгөөд гэмт хэргийн замаар олсон мөнгөөр аваагүй гэдгээ мэдүүлдэг. Иймд мөрдөн шалгах ажиллагаанд М гэмт хэргийн улмаас олсон гэдгийг нь мэдээгүй учир шударга эзэмшигч байж болзошгүй гэж үзсэн. Иймээс шударга эзэмшигчийн хөрөнгөд дур зоргоороо халдах нь үндэслэлгүй гэж үзээд тухайн үед Өлзийжаргал прокурор хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гарсан. Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна. Хэрэв энэ нөхцөл байдал өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэл харагдахгүй байна. Шүүгч битүүмжилсэн хөрөнгө байхгүй гэж дурдсан гэхдээ хөрөнгийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байгаа учраас ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Б нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нотариатаар итгэмжлүүлэн өөр дээрээ шилжүүлэн аваад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хүслэнд баримтаар хүлээлгэн өгсөн байдаг. Хүслэн гэдэг нь түүний хамтран амьдарч байсан эмэгтэйн охин. Тухайн үед 200,000,000 төгрөг шилжсэн байгаа нь тухайн дансны эзэн байгаа. Тухайн үед Хүслэн тухайн компанийг шилжүүлж авсан. Б мэдүүлэгтээ “2018 оноос холбоо тогтоосон 2020 онд надад хандсан, 2022 онд компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг зэрэг бүх зүйлийг шилжүүлж өгсөн, энэ хугацаанд тухайн компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй, харин Улаанбаатар банкны 1 давхар байдаг оффисыг 270,000,000 төгрөгөөр худалдах гэрээтэй ирсэн учраас Арабын Нэгдсэн Эмират Улсаас мөнгө орох гэж байгаа юм байна гэж итгэсэн учраас компанийг шилжүүлж авсан” гэж мэдүүлсэн байдаг. Мөнгийг хохирогчоос шилжиж орж ирсний дараа 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн бөгөөд уг 4 удаагийн шилжүүлсэн үйлдэлд Бийн үйлдэл оролцоо байна гэж өмгөөлөгч нараас үзсэн. Энэ талаар Б мэдүүлэгтээ “хорих ангиас суллагдаж гарч ирээд компанийн тамга, тэмдэг, Улсын бүртгэлийн гэрчилгээг өөрөө авсан, “чи компанийг шилжүүлж ав” гэхэд янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд шилжүүлж авдаггүй байсан учраас би шилжүүлж өгч чадаагүй гэсэн. Тухайн үед 2 удаа гэрээ байгуулсан байдаг. Эхний удаад нь хохирогчийн оффист очиж гэрээ байгуулахад тухайн хүнээс хөрөнгө оруулалт авах биш нийтдээ 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байсан учраас би тухайн гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, О.Б компанийг шилжүүлж авах үйлдэл огт хийхгүй байсан. Би олон удаа өгөх гэж хичээсэн” гэж мэдүүлдэг. Дараагийн мэдүүлэгт “Баянгол дүүргийн вокзалын орчимд “энэ дээр яаралтай гарын үсэг зураад өгөөч” гэхэд нь бас зурсан тухайн үед тамга нь өөрт нь байсан бөгөөд дараа нь тамга, тэмдгээ О.Б өөрөө аваад явсан. Би мөнгө авах биш өгөх байсан болохоор гарын үсэг зурсан гэж” мэдүүлсэн. Иймд 1,888,500,000 төгрөгийн зарцуулалтад мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс үзлэг хийхэд тухайн үзлэгээр шүүгдэгч О.Б мөнгийг өөрөө захиран зарцуулсан нь тогтоогдог. Иймд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч О.Б нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-ын иргэн С Гийг Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны 109 дүгээр байрны 2 тоотод байхад нь буюу 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Х” ХХК-ийн Голомт банк дахь 3205102499 дугаарын дансаар 1,638,500,000 төгрөг,
2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн дансаар 250,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хохирогч С Гд нийт 1,888,500,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч Г.Б “...О.Б гэдэг хүнтэй 2020 оны 04 дүгээр сард хорих 409 дүгээр ангид нэг өрөөнд орохдоо танилцсан. О.Б нь анх танилцсан цагаас эхлээд Арабын Нэгдсэн Эмират улсаас 840 сая ам.долларыг 2016 онд оруулж ирсэн. Гэвч улс төрийн явуулга, шахалт, авлига нэхсэн үйлдлээс болоод шоронд ирлээ, хоригдчихлоо, ял авчихлаа гэж ярьдаг байсан. О.Б нь өөрөө намуун тогтуун яриатай, ярьж байгаа яриа нь үнэмшилтэй сонсогддог. Түүний бүх ярианд нь би итгэдэг байсан. Бид нар бие биедээ их тусалдаг. О.Б өөрийгөө өнчин өрөөсөн, аав нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө гэдэг хүн, ээж нь МҮХАҮТ-ийн захирал О гэдэг хүн гэж танилцуулж байсан. Тэнд байхдаа ойр дотно харилцаж, миний зүгээс түүнийг өөрийн дүү гэж үзсэний өөрөө Хөгжлийн банканд 50 сая ам.долларын зээлтэй байгаа, тэр мөнгөө надаас зээлж тэр мөнгөө даръя гэсэн юмаа, тийм учраас надад тусалж 500.000 ам.доллар гаргаж өгч байгаа, үлдсэнийг нь одоо та л зохицуул” гэсэн. Харин би “наадах чинь яасан тулчихсан юм бэ, хүн амьтнаас асууя, бас өвгөнд дуулгая” гэсэн. Тэгээд би хоёр, гурван найзаасаа асуусан чинь мөнгө олдоогүй. Тэгээд би өвгөн дээр очоод “ингээд байна, одоо яах вэ” гээд зөвлөлдсөн. Өвгөнд бас бэлэн мөнгө байгаагүй. Тэгээд өвгөн бид хоёр нэлээн ярилцсаны эцэст “О.Бд хэрэгтэй байгаа мөнгийг зохицуулж өгье” гэж шийдээд, маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 16-ны өглөө үдээс өмнө 11 цаг 40 минутад /цагтай нь мэдэж байна/ өөр хүнээс 1,638,500,000 төгрөгийг зээлж, “Шинэ хуа лучо” компанийн данснаас О.Бы өгсөн өөрийнх нь компанийн данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхтэй зэрэгцээд 0.О.Б гэнэт С.Бийн 1201198986 дугаарын дансыг өгөөд задгайг нь буюу 638,000,000 төгрөгийг энэ данс руу хийчих гэсэн. Тухайн үед би Ба гэдэг хүнийг таньдаггүй байсан. Би мөнгөө шилжүүлчихсэн байсан болохоор мөнгөө шилжүүлчихсэн шүү дээ гэж хэлтэл аан за тэгвэл яах вэ гэсэн. Тэгээд маргааш нөгөөдөр нь мөнгө орж ирнэ гэж хэлж байсан боловч мөнгө нь ороогүй, одоо хүртэл байж байна. Мөнгө нь орохгүй байгаа байдлаа янз бүрээр, маш үнэмшилтэйгээр тайлбарладаг. Миний хажууд байхдаа гар утас дээрээ Энхжин гэдэг нэрээр хадгалсан хүнтэй утсаар ярьдаг байсан. Надад хэлэхдээ Энхжин гэдэг хүнийг Монгол банканд дарга хийдэг хүн гэдэг байсан. Ингэж явж байгаад 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр О.Б “Монгол банкнаас гэрээний дагуу мөнгө олгогдоно гэж байна, таны зээлийн гэрээг хийчихье, Санхүүгийн зохицуулах хорооноос Голомт банканд зөвшөөрөл олгоно гэж байна, амаар явж болохгүй юм байна” гээд гэрээг “Н” ХХК-аар хийсэн. “Н” ХХК нь миний дүүгийн нэр дээр байдаг миний компани байгаа юм. Тус компаниар Багахангай дүүрэгт хэрэгжүүлэх төмөр хайлуулах, үйлдвэрийн төсөлд энэ санхүүжилтийг зарцуулахаар төлөвлөж байсан юм. СЗХ-н дээр хянагдаад байна гээд cap гарангын хугацаа өнгөрсөн, дараа нь Голомт банк дээр гацаад байна гэдэг асуудал нэлээн хугацаанд яригдсан, буцаад Монгол банкны дотоод хяналтын 23 хүн байдаг юм байна, эндээс нэг хүн юмгүй үлдчихжээ, 250,000,000 төгрөг яаралтай олох хэрэгтэй байна, оноос өмнө, он солигдохоос өмнө ороод ирнэ, тэгээд хэдүүлээ мөнгө төгрөгөө аваад бүгдээрээ гадагшаа амралтаар явъя гэж хэлсэн. Би маш өндөр хүүтэйгээр 250,000,000 төгрөгийг зээлж аваад О.Бд өгсөн. Тэр үеэс хойш одоог хүртэл янз бүрийн шалтгаан нь үргэлжилсээр байгаа. Хамгийн сүүлд сангийн сайд Жавхлантай сууж байгаа зургаа над руу явуулаад, одоо ингээд болох гэж байна гэж хүртэл хэлж байсан. Би өөрт нь “Монгол банкны бичиг чинь хуурамч байна, миний дүү буруу зүйл хийсэн бол эртхэн үнэнээ хэл” гэж хүртэл хэлж үзсэн. Хэд хэдэн удаа хэлсэн, чадлынхаа хэрээр тусалдаг байсан. Тэнд байхад түүний бие жаахан муу, ядруу байсан юм. 2020 оны 07 дугаар сард О.Б нь шүүхээр ял авч, цаашаа Зүүн хараагийн хорих анги руу явсан. Харин би шүүхээс торгуулийн ял авч суллагдсан. Тэгээд О.Б хоригдож байх хугацаандаа над руу байнга утсаар ярьдаг байсан. Би О.Бы ойр зуурын мөнгө төгрөг, төлбөрийг өмнөөс нь байнга төлдөг байсан. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр надтай вайбераар холбогдоод “ахаа миний нөгөө яриад байсан ажил бүтчихлээ, би танд хэлэхгүй, бүтсэнийх нь дараа хэлье гээд яваад байсан юмаа, сая хоёр хоногийн өмнө Монгол банкны ийм бичиг гарч ирсэн гээд над руу Монгол банкны бичгийг явуулсан. Тэгээд бас та үүнийг үзээд устгаарай, хүн амьтанд үзүүлж болохгүй шүү” гэхээр нь би өвгөнд үзүүлж болох уу гэсэн чинь “өвгөнд болно” гэж хэлсэн. Тэгээд би С Гд зөвхөн өөрийнхөө гар утас дээрээс О.Бы явуулсан зургийг үзүүлсэн. Тэгэхэд Сун “надад 70 сая ам.долларын хэрэгцээ байна, О.Баас 70 сая ам.доллар зээлье" гэсэн. Тэгэхэд нь би надад бас 30 сая ам.долларын зээл авах хэрэгтэй байна гэдгээ Сунд хэлсэн. Тэгээд би Сунтай ярьсан 70 болон 30 сая ам.долларын хэрэгцээ байгаа гэдгээ дамжуулж хэлэхэд О.Б “асуудалгүй ээ, дүү нь гараад бүх юм сайхан болно, та хоёрт хүссэн зээлийг чинь өгнө, ахтай цуг гангийн үйлдвэрийн төсөл дээр хамт ажиллана шүү, та хариуцаж ажиллана шүү, гангийн үйлдвэрийн төсөлд 500 сая ам.доллар төсөвлөсөн байгаа. Энэ төсөл дээр тантай хамтран ажиллана” гэж ярьсан. Тэгээд албан бичиг дээр 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулсан байсан бөгөөд ямар учраас хойшлуулсан талаар нь асуухад “намайг эндээс гарахаар /шоронгоос/ болно гэсэн, заавал намайг байлцуулна гэж байна” гэсэн хариу өгсөн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр О.Б суллагдаж гарч ирсэн. Гарч ирснийхээ маргааш нь надтай манай найз Сунтай 3-уулаа уулзсан. Сун 70 сая ам.долларын зээл авах хүсэлтэй байгаа талаараа өөрийн биеэр илэрхийлсэн. Мөн би 30 сая ам.долларын зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд О.Б “асуудалгүй ээ, компаниар зээлийн гэрээ хийчихье, таны хувьд бол хоёулаа гэрээ гээд яах вэ, танд шууд олгоё гэж хэлээд 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн гүйцэтгэх захирал О.Б, мөн С.Б гэдэг хүмүүсийн хамт ирж, манай найз Сунгийн оффис дээр ирж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа ажлын 3 хоногийн дараа мөнгө орно, Монгол банкны асуудал шийдэгдсэн гэсэн. Мөн гэрээ байгуулахын өмнө би банкнууд дээр холбогдох данснуудыг нээж байсан. Тэгээд ажлын 3 хоног нь өнгөрсөн, мөнгө орж ирээгүй, 06 дугаар сарын 15-ны орой шиг санагдаж байна “ахаа та парк, цэцэрлэгт хүрээлэнгийн энд хүрээд ирээ, нэг яриа байна” гэж дуудсан. Яваад очтол О.Б “Монгол банкны хүмүүс мөнгө нэхээд байна, 5 сая ам.доллар маргааш хэрэгтэй гээд байна, би өөрөө Асем вилла дахь хаус зарсан мөнгө болон бусад мөнгө төгрөгөө шавхаад 3.2 сая ам.доллар цуглуулчихлаа, маргааш “Алтай констракш” ХХК-ийн Бат-Эрдэнэ 500,000 ам.доллар зохицуулж өгнө гэнээ гэдэг. Гэвч “тийм асуудал байхгүй, намайг арай дэндүү хардаж байна, та нар тэгж хэлж байгааг ойлгож байна, гэхдээ тийм юм болохгүй, мөнгө удахгүй ороод ирнэ” гэдэг. О.Б 1,888,500,000 ам.долларыг Монгол банкны хүмүүст өгнө л гэж надад хэлсэн. Өгсөн, өгөөгүй гэдгийг би мэдэхгүй байна. Би маш нууц бичигтэй танилцах эрхгүй. Харин О.Б миний утас руу вайбераар “маш нууц” гэсэн дардастай бичгийг явуулж харуулсан. Уг бичгийг би өөрөө харъя гэж зориод хараагүй. Сүүлд нь бодоод байхад тухайн албан бичгийн бичиглэл, утга найруулгын хувьд хуурамч юм шиг санагдаж, эргэлзээ төрөх болсон. Ингээд би цагдаад уг бичгийн гаргаж өгөхөөр шийдсэн.” /1хх 16-19/,
О.Бы ашигладаг гар утаснаас вайбераар ирсэн гэх Монгол банкны албан бичгийн скрийн шот 1 хуудас,
“Х" ХХК болон “Нукор стийл” ХХК-ийн хооронд байгуулсан гэх 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ,
“Х” ХХК болон “Ш” ХХК нарын хооронд байгуулсан гэх 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ,
“Ш" ХХК-ийн Голомт банкны дансны хуулга зэрэг баримт материалыг хүлээн авсан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх 20-21, 22-23/,
хохирогч С Гий “...Монгол Улсад орж ирээд бизнесийн чиглэлээр одоог хүртэл ажиллаж байна. 2019 оноос хойш Монгол Улсад орж ирсэн. Эхнэрийн хамтаар Монгол Улсад амьдарч байна “Ш Ш” ХХК нь Архангай аймаг, Мөрөн Өлзийт чиглэлийн 120 км авто замын төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Компанийн оффис гэртээ байрладаг. Би МонГоулд энэ компанийг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа. Г.Б гэгч хүнтэй найзуудын холбоогоор танилцаж байсан, танилцаад 3 жил гаран болж байна. Бизнесийн хамтрагч гэхэд болно. Г.Б надад анх 2022 оны 4 дүгээр сарын эхээр О.Б гэгч хүний явуулсан Монгол Улсын төв банкны бичгийг надад утсан дээрээсээ харуулсан. Би уг бичгийг бас утсан дээрээ хуулбарлаж аваад хадгалсан байсан. Тухайн албан бичиг дээр 840 сая ам.доллар хөрөнгө оруулалтыг О.Б нь гэгч хүн авсан юм байна, тийм учир миний төсөлд О.Б бас хөрөнгө оруулалт хийх боломжтой юм байна гэсэн зүйл хэлсэн. Мөн О.Б гэгч хүнтэй би бас уулзсан бөгөөд Г.Б, О.Б нартай уулзаж ярилцсан. О.Б намайг ямар ажил хийдэг талаар Г.Бэс сонссон юм шиг байна лээ. О.Б гэгч залуу надад хэлэхдээ “би хөрөнгө оруулах төсөл хайж байгаа, таны хэрэгжүүлж байгаа 120 км автозамын төсөл дээр чинь хөрөнгө оруулалт хийе” гэсэн. Би О.Бы хөрөнгө оруулалт хийж өгье гэдгийг зөвшөөрсөн. Энэ явдлаас хойш удаагүй хэд хоногийн дараа 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээг би өөрийн “Ш” ХХК-аар О.Б “Х” ХХК-аар гэрээг байгуулсан. “Ш” ХХК нь миний хүүгийн нэр дээрх компани, харин “Х” ХХК нь гүйцэтгэх захирал Б гэгч хүнтэй байгуулсан. Ямар ч байсан Г.Б намайг дагуулж явж энэ компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах болсон. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш хөрөнгө оруулалтын мөнгө манай компанид орж ирээгүй. Би Г.Бтэй байнга шахуу утсаар холбогдож, “хөрөнгө оруулалт яасан бэ мөнгө орж ирээгүй байна” гэж хэлдэг. Г.Б надад хэлэхдээ “хөрөнгө оруулалт хийхийн тулд тодорхой хэмжээний зарлага өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Үүнийг нь Г.Бтэй ярилцаж байгаад эхний ээлжид шаардлагатай байгаа мөнгийг нь О.Бд өгье гэж ярилцаж тохиролцсон. Ингээд эхний ээлжид мөнгө цуглуулж эхэлсэн бөгөөд найзуудаасаа бас өөрөөсөө мөнгө гаргасан бөгөөд Г.Б бас өөрөө мөнгө гаргаж 1,638,500,000 төгрөгийг олж “Ш” ХХК нь Голомт банканд бүртгэлтэй бөгөөд уг дансаар “Х” ХХК-ийн данс руу 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн. О.Б гэгч хүн “удахгүй мөнгө орно, хөрөнгө оруулалт орно” гэх мэт зүйл яриад байдаг байсан ба Г.Б энэ хүний ардаас явж уулздаг байсан. Энэ явдлаас хойш дахин Г.Б надад мэдээлэл болгоныг хэлдэг байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр О.Б 250,000,000 төгрөг хэрэгтэй байна гэсэн Г.Б бид хоёр ярилцаад энэ мөнгийг олохын тулд би өөрийн унаж хэрэглэдэг “Лексус 570” маркийн автомашиныг найз болох Жан Хай-д барьцаанд тавьж мөнгө авсан. 250,000,000 төгрөгийг О.Б банкны данс өгсөн, үүнийг нь Г.Б надад өгсөн, би тухайн дансыг нь машинаа барьцаалсан хятад найздаа өгсөн ба Жан Хай ямар ч байсан миний өгсөн данс руу шилжүүлсэн байсан. Ингээд О.Б гэгч хүнд 1,888,500,000 төгрөг өгсөн байна. Энэ мөнгө бол Г.Б, бид хоёрын дундаас өр зээл тавьж олсон мөнгө гэхэд болно. Би О.Б гэгч хүнтэй 10 гаруй удаа уулзаж байсан бөгөөд ихэвчлэн Г.Бтэй хамт, манай гэрт ирж уулздаг байсан. Ер нь О.Бтай уулзах болгондоо хөрөнгө оруулалтын мөнгө яагаад орохгүй байгаа талаар асууж уулздаг байсан. О.Б надад өөрийгөө “уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, миний нэр дээр зөндөө олон уурхай байдаг гэж танилцуулж байсан. Энэ мөнгө манай “Ш” ХХК-аас гарсан мөнгө байгаа. Илүү 250,000,000 төгрөгийг би хүнээс зээлж аваад О.Бд өгсөн. Хан-Уул дүүргийн 17-р хороо Маршал таун хотхоны 109-9 тоотод гэрээ байгуулж байсан. Манай компанийн санхүү хариуцсан ажилтан болох Отгонсүрэн 1,600,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ривер гарден хотхоны Голомт банкны салбараас шилжүүлсэн. Харин 250,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвийн автобусны буудлын урд талд байдаг Хаан банкны салбараас шилжүүлсэн. Банкны баримтуудыг гаргаж өгөхөөр шилжүүлгийн мэдээллүүд дэлгэрэнгүй харагдах байх гэж бодож байна.” /1хх 118-120/,
гэрч Б.Бийн “...Оийн О.Б гэдэг хүн Арабын нэгдсэн Эмират улсаас 840 сая ам.доллар оруулж ирсэн. Тэгээд “Х” ХХК нь О.Б гэх хүний нэр дээр байсан. “Батболд найдваргүй байна, намайг хоригдож байхад мөнгийг минь үрээд дуусна, та найдвартай хүн өөрийнхөө нэр дээр компанийг минь шилжүүлээд авчих, 840 сая ам.долларын хөрөнгө оруулалтын эхний ээлжийн мөнгө орж ирэхээр миний хохирлыг төлөөд намайг гаргаж аваарай, би гарангуут компаниа өөрийн нэр дээр шилжүүлж авна” гэж хэлсэн. Үүний дагуу 2020 оны 08 дугаар сарын 20-ны үеэр би “Х" ХХК-г О.Боос шилжүүлж авсан. 2022 оны 04 дүгээр сард Хүслэн гэх хүнээр надаас компанийн бүх бичиг баримтуудаа буюу Улсын бүртгэлийн гэрчилгээ тамга, тэмдэг бүх юмыг нь авхуулсан. Тэгээд би тухайн Хүслэн гэх хүнд жагсаалт гаргаж гарын үсэг зуруулан хүлээлгэж өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр О.Б Зүүн хараагийн 413 дугаар хорих ангиас магадлангаар суллагдаж гарч ирсэн. Үүнээс хойш “Х” ХХК-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж ав” гэж удаа дараа шаардсан боловч “мөнгөтэй болж байгаад авъя, хөдөө явж ирээд авъя, Улсын бүртгэлийн гэрчилгээ тамга байхгүй байна” гэх мэтчилэн шалтгаалаад аваагүй. Одоо хүртэл миний нэр дээр байгаа юм. О.Б нь 2018 онд надаар анх өмгөөлүүлж байсан, түүнээс хойш танил болсон. Тэгээд тухайн үед надаар өмгөөлүүлж байгаад оргон зугтаад, би өмгөөлөхөө больсон. Миний хувьд найз, нөхөд, төрөл садны холбоо харилцаа байхгүй. Зүүн Xapaад хоригдож байхдаа магадланд ороход нь би найз С.Баар хохирлыг нь төлүүлж өгч байсан. ...авто зогсоолд уулзахад 840 сая ам.долларыг орж ирэхээр энэ компанид 95 тэрбум төгрөг зээлэх гэсэн юм найз гуйгаад байгаа юм, ямар ч асуудалгүй, та энэ зээлийн гэрээн дээр нь гарын үсэг зураад өг” гэсэн. Би тухайн үед мөнгө авах биш, өгөх гэрээ юм байна гэж бодоод гялс гарын үсэг зурсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга О.Бд явж байсан учир миний гарын үсэг зурсан гэрээг тамгалаад, тамгыг надад өгөөд гэрчилгээг өөрөө аваад явсан. “Нукор Стийл” ХХК-г би бол мэдэхгүй, тухайн компанийн хүмүүстэй уулзаагүй, тухайн компанийн хүмүүстэй уулзаагүй, тухайн компаниас нэг төгрөг ч аваагүй. Тэгээд би маргаашаас нь эхлээд О.Б руу залгаад “чи ямар компанитай ямар учиртай гэрээ хийчих вэ, компанийн нэрийн өмнөөс гэрээ хийсэн учир компани дээр гэрээний нэг хувь байх ёстой” гэж нэхсэн боловч надад өгөөгүй. Надтай уулзахгүй зугтаагаад байсан.” /хх 38-39/,
дахин өгсөн “...Тухайн үед би О.Бтай өмгөөллийн гэрээ байгуулж өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Тэгтэл шоронгоос О.Б “Монгол банкны хурал болох гээд байна, таныг хуралдаа оролцуулмаар байна” гэсэн. Би О.Б дээр яваад очиход “Монгол банкны холбогдох албан тушаалтантай уулзаж, хүсэлт гаргах, мэдээлэл лавлагаа авах, ажлын хэсгийн хуралдаанд оролцох, хуралдаанд санал хүсэлт гаргах, холбогдох шийдвэрүүдийг авах, төлөөлж гарын үсэг зурах үйлдлийг хийх” итгэмжлэлийг надад хийж өгөөд, “Монгол банк дээр очоод Болдбаатар гэдэг толгойн зүүн урд дух орчимд цагаан өнгийн буурал сортой хүнтэй очиж уулз” гэсэн. Тэгээд тухайн хүнтэй нь очиж уулзтал “манай дээр ийм асуудал байхгүй, та нөгөө хүнээсээ эргээд сайн тодруулаад ир” гэсэн. Хэсэг хугацааны дараа над руу О.Б утсаар залгахад би “нөгөө хүн чинь мэдэхгүй байна” гэсэн чинь О.Б “Болдоо танихгүй хүн ирэхээр нь тэгээд хэлчихлээ гэсэн, удахгүй болно, болохоор нь би танд хэлнэ, танд би нэг Жикласс машин өгүүлье, Монгол банкны хурал дээр том очих хэрэгтэй” гэхээр нь би “өө надад тийм машин тэрэг хэрэггүй” гэсэн. Тэгээд 2020 оны 06 дугаар сард О.Б над руу яриад “Х” ХХК-ийг О.Бын нэр дээр байгуулчихсан байгаа, энэ компанийн нэр дээр гадаадаас мөнгө орж ирэх юм аа, Батболд намайг хоригдсоноос хойш эргэж ирсэнгүй, ахуйн хэрэглээний зүйл явуулчих гэхээр явуулахгүй байна, та миний компанийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд аваадхаач” гэсэн. Би Батболд руу нь залгаад “Х ХХК-ийг намайг шилжүүлээд аваадхаач гэж О.Б хэллээ” гэтэл Батболд “тэгээ тэг, үйл ажиллагаа явуулдаггүй, X тайлантай компани байгаа юм гэсэн. Ингээд “Х” ХХК-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Шилжүүлж авахад Батболд надад компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэр болон “Роял парк” ХХК, “Х" ХХК хооронд байгуулсан Твин тауэр 2-ын 17 давхар оффисын барилга болон тухайн барилгын 616 м.кв газрын хамт 29 сая ам.доллароор худалдан авах гэрээг” надад өгсөн. Тэгээд би гэрээг хараад, “энэ ямар учиртай гэрээ вэ” гэж О.Баас сүүлд нь асуухад Твин тауэрын 1 давхарт Улаанбаатар хотын банк байгаа, тэрнээс бусдыг нь Арабаас мөнгө орж ирэхээр худалдаж авахаар тохирчихсон байгаа гэж байсан. Ингээд О.Б надад итгэмжлэл хийж өгөөд, компаниа миний нэр дээр шилжүүлэхэд нь би “Арабаас 840 сая ам.доллар орж ирэх нь үнэн юм байна” гэж итгэсэн. Тэгж байгаад 2022 оны 03 дугаар сард над руу залгаад “магадланд орох хугацаа болчихсон, хохирол дээрээ гацаад байна, Болдоо /Монгол банкны хүнийг хэлсэн/ болохоор байж бай, байж бай гээд байх юм, би өөрөө гарч байж мөнгөө хөөцөлдөхгүй бол болохгүй байна, та надад туслаач” гэсэн. Тэгэхээр нь би С.Бт “нэг хоригдож байгаа нөхөр байна, магадланд орох хугацаа нь болчихсон, хохирлоо төлүүл гарчих гээд байгаа. шоронгоос гарчихвал Арабаас ирсэн мөнгөө Монгол банк болон арилжааны банкнуудаар дамжуулаад гаргаад авна гэсэн хүн байна” гэж хэлсэн. Тэгэхэд Ба нь “за, би нэг уулзаад үзье” гэсэн. Тэгээд Ба, бид хоёр Зүүн хараагийн хорих анги дээр очиход О.Быг “мал дээр байна" гэсэн. Тэгээд хариулж байгаа мал дээр нь очиход О.Б нь Монгол банкны “О.Б таны Арабын нэгдсэн Эмират улсаас оруулж ирсэн 840 сая ам.долларыг олгох хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болохыг мэдэгдье” гэсэн “маш нууц” гэсэн дардастай, Монгол банкны ерөнхийлөгч Лхагвасүрэнгийн гарын үсэгтэй албан бичгийг утсан дээрээсээ үзүүлсэн. Тэгээд Ба бид хоёр тухайн бичгийнх нь зургийг дараад авъя гэхэд О.Б “маш нууц бичиг болохоор хэн хэндээ гай болоод яах вэ, зураг дараад хэрэггүй” гэсэн Ингээд Ба, О.Бы хохирлын мөнгө болох 390,000,000 төгрөгийг ШШГЕГ-ын дансанд тушааж төлснөөр О.Б магадланд орж, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Ба “би ер нь их мөнгө өгсөн юм чинь О.Баар баталгаа бичүүлээд аваад ирээрэй” гэсэн. Тэгээд О.Б баталгаа бичиж надад өгсөн. Баталгаа нь надад яваад байгаа. Ба нь ч гэсэн “танд байж байг” гэдэг. Тэгээд О.Б шоронгоос гарч ирээд надаар 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн нэр дээр “Арабаас ирсэн мөнгийг хурдан хугацаанд шилжүүлж өгнө үү” гэх утгатай албан бичгийг хийлгэсэн. Тэгээд хоёулаа Монгол банк дээр бичгээ аваачиж өгнө гэж байсан боловч өөрөө нэг хувийг Монгол банканд өгнө гээд аваад явсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн давахын шүүх дээр хуралтай байсан болохоор утсаа унтраачихсан байсан. Хурлаас гарч ирээд утсаа асаатал О.Б баахан залгачихсан байсан. Тэгээд удаагүй байтал О.Б над руу та хаана байна, банкны гүйлгээ хаах гээд байна, та Тэнгисийн Голомт дээр хүрээд ир, би хүлээж байя” гэсэн. Тэгэхээр нь би банк дээр яваад очтол О.Б “би Сун-аас хэдэн төгрөг зээлж авсан юм аа, ажил болтол хэрэглээний мөнгө авах гэсэн юм” гэсэн. Ажил болтол гэдэг нь Монгол банкнаас мөнгө авах тухайгаа ярьж байгаа юм. Тэгээд орж ирсэн мөнгийг нь 4 хувааж шилжүүлсэн. Шилжүүлэх дансны дугаар, гүйлгээний утгыг О.Б теллерт хэлж өгсөн. Харин би гүйлгээ хийх шилжүүлгийн баримт дээр гарын үсэг зурсан. Эхний гүйлгээг “Хүннү 2222 хорооллын 13 байр 1 тоот” гэх утгатайгаар 390,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хоёр дахь гүйлгээг Ба руу 650,000,000 төгрөгийг “машин” гэх утгатайгаар магадланд оруулахад төлсөн хохирлын мөнгөнд 390,000,000 төгрөгийг өгөөд, үлдсэн мөнгөөр нь “Nissan Patrol Y-62” машин авсан. Гурав дахь гүйлгээг эхнэр Туяацэцэгийн охин Хүслэнгийн данс руу 200,000,000 төгрөгийг “Барилгын материал” гэх утгатайгаар шилжүүлсэн. Дөрөв дэх гүйлгээгээр үлдсэн мөнгийг бүгдийг нь өөр лүүгээ “бетон зуурмагийн үнэ” гэх утгатайгаар шилжүүлсэн. Сун-аас мөнгө авахын өмнө 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр О.Б намайг Маршал тауны зүүн урд үзүүрийн байрны хамгийн урд талын орцоор ороход байсан байр луу ороход нэг Хятад өвгөн байсан. Тэгээд О.Б намайг хуулийн зөвлөх гэж танилцуулаад, “Х" ХХК, “Ш” компани хоорондын зээлийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд би “Х” ХХК-ийг төлөөлж оролцсон. Үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр О.Б над руу залгаад “та хаана явж байна” гэхээр нь би “вокзалын энд явж байна” гэхэд О.Б “би Төмөр замын удирдах газрын хойд талын авто зогсоол руу ороод зогсчихлоо, та ороод ирээч” гэсэн. Тэгээд би эхнэрийн хамт О.Бы Лексус 570 загварын машинд суусан. Тухайн үед О.Б нь Баийн 570 машиныг унаж байсан. Тэгээд машинд нь ороод суутал О.Б бэлдчихсэн зээлийн гэрээ гаргаж ирээд, нөгөө 840 сая ам.доллар бүтэхээр энэ компани надаас 95 тэрбум төгрөг зээлэх гэж байгаа юм гэхэд би мөнгө авах гэж байгаа гэрээ биш мөнгө өгөх гэрээ юм чинь гээд гарын үсэг зураад өгсөн. Тэгээд О.Б гэрээн дээр компанийн тамгыг дараад тамгаа надад өгсөн. Харин компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг О.Б өөрөө аваад явсан. “Х” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй. Би тухайн компанийг О.Бд буцааж өгөх гээд чадахгүй байгаа. Буцааж өгье гэхээр О.Б хойшлуулаад байдаг. Мөн гэрчилгээ нь надад байхгүй болохоор компанийг шилжүүлж чадахгүй байгаа. Хүслэн нь О.Бы хуучин эхнэр Туяацэцэгийн охин байгаа юм. Хүслэн нь нэг удаа ирж баримт бичиг авсан. Тухайн үед нь би түүний охин гэж мэдээгүй. Хүслэнг над руу О.Б компанийн бичиг баримт авхуулахаар явуулж байсан. Би компанийн бичиг баримтыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгч байна. Тухайн үед О.Б компанийн баримт бичгийг хүн өгчхөөрэй гэсэн. Ямар хүн ирэх вэ гэтэл нэг хүн очно гэж хэлж байсан. Намайг өмгөөлөгчөөр ажиллаж байхад хоригдож байсан. Тухайн үед “Хануй гоулд” группийн ерөнхийлөгч гэж байсан. Суллагдаж гарч ирсний дараа Хүннү 2222 хорооллын байр, мөн хүнээс мөнгө зээлж Өмнөговь аймагт байрлах Ёл поверын нүүрс угаах үйлдвэрийг худалдаж авсан гэж ярьж байсан. Мөн арабаас орж ирж байгаа мөнгөөр Дорноговь аймагт гангийн үйлдвэр барина гэж ярьдаг байсан. "Х” ХХК-ийг төлөөлж 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 22082204 дугаартай гэрээг “Нукор Стийл” ХХК-тай байгуулахад тус компанид 95 тэрбум төгрөгийн санхүүгийн чадамж байгаагүй. Би гэрээнд гарын үсэг зурах үед “Нукор Стийл” гэх компанийн хүмүүстэй уулзаагүй, яриагүй. Харин О.Б надад нөгөө орж ирэх мөнгөнөөсөө зээлүүлэх гэсэн юм, манай найз гуйгаад байгаа юм, ямар ч асуудал байхгүй гэж тайлбарлахаар нь би тухайн гэрээн дээр гарын үсэг зурсан. Монгол банкны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А-1/381 дугаартай энэ бичгийг О.Б надад үзүүлээгүй, утга нь өөр байна. О.Б нь Ба, бид хоёрт үзүүлсэн албан бичиг дээр “2022 оны 02 дугаар сарын хорин хэднээр байсан, хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.” гэсэн утгатай байсныг би маш тодорхой санаж байна. Тэгээд “маш нууц” гэсэн дардас нь албан бичгийн баруун дээд цулгуй хэсэг орчимд байсан. Би харсан албан бичиг дээрх “маш нууц” дардас албан бичгийн хаана байсныг ногоон өнгийн балаар зурж тэмдэглээд мэдүүлгийн хавсралтаар оруулж өгье. Миний хувь О.Быг “Арабын нэгдсэн Эмират улсаас Абдул Маври гэдэг хүнээс 834.0 сая ам.доллар оруулж ирсэн, тэр нь Монгол банк дээр шалгагдаад олгогдохгүй байгаа, Тагнуул, Эрүүгийн цагдаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол банк зэрэг олон газрын 30 гаран хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч шалгадаг юм байна, олон газраас шалгаж байгаа болохоор удааширсан, одоо л нэг авах гэж байна” гэж надад ярьж байсан. Тэгээд О.Б Твин тауэрыг худалдаж авах гэрээ хийсэн байсан. Мөн надад “Х” ХХК-ийг шилжүүлж өгсөн. Мөн Монгол банкны маш нууц бичгийг надад үзүүлсэн байдлуудаас үүдэлтэйгээр би О.Быг Арабаас орж ирсэн мөнгийг авах гээд чадахгүй байгаа хүн байна гэж итгэсэн. ...Энэ хүний мөнгө үнэхээр орж ирэх юм байна гэж би итгэсэн. Мөн О.Б Ривер гарден хороололд байр авах гээд гэрээ хийсэн байсан бөгөөд намайг байранд үлдсэн юмыг аваад ирээч гээд явуулсан, би тухайн хотхонд очтол гэрээ хийчхээд мөнгөө өгөхгүй болохоор байрыг нь зарчихсан, эд зүйлийг нь энэ агуулахад хийчихсэн байгаа гээд гаргаж өгч байсан. Үүнээс гадна би ‘“Х” ХХК-д шилжиж орж ирсэн мөнгийг захиран зарцуулаагүй. О.Б бүгдийг нь өөрөө хүмүүс рүү шилжүүлсэн. Хэрвээ О.Б бусдыг залилж байна гэдгийг мэдсэн бол гэрээ энэ тэр дээр нь би гарын үсэг зурахгүй байсан.” /1хх 42-46/,
гэрч С.Бийн “...Анх өмгөөлөгч Б гэдэг хүн хоёр гурван жилийн өмнөөс хойш Оийн О.Б гээд залуу байгаа Арабаас мөнгө оруулж ирсэн залуу байгаа, янз бүрийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ, тухайн хүн өөрөө Зүүн хараагийн шоронд байгаа, шоронгоос гараад ирэх юм бол мөнгөө авна” гэж ярьдаг байсан. Б бид хоёр Зүүн хараа дээр очоод О.Бтай уулзахад Б бид хоёрт гар утас дээрээсээ Монгол банкны маш нууц гэсэн улаан тамгатай бичиг үзүүлээд “би гараад таны магадланд оруулсан мөнгийг өгөөд, дээрээс нь 1 сая ам.долларыг өгнө” гэсэн. Тэгээд би түүнд итгээд шүүхийн шийдвэрт заасан 400 гаран сая төгрөгийг О.Бы өмнөөс төлсөн. Ингээд О.Б хохирлоо надаар төлүүлсэн болохоор магадланд орох эрхтэй болж шоронгоос гарсан. Тэгээд шоронгоос гарч ирээд удаагүй байхад О.Б “нөгөө мөнгө орж ирж байна шүү, энэ таны гаргасан мөнгө шүү” гээд над руу 650,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр миний 1201198986 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгөний 258,000,000 төгрөгөөр Nissan Ү62 загварын автомашин худалдаж аваад, үлдсэн 393,000,000 төгрөгийг надад өгсөн. О.Б унаж байсан Nissan Ү62 загварын машинаа унаж байгаад удалгүй зарсан байна лээ. Энэ жилийн 6 сард О.Бтай уулзсан. Үүнээс хойш ямар ч холбоогүй байгаа.” /1хх 64-65/,
гэрч Л.Мгийн “...О.Б холбоогүй байж байгаад 2022 онд гарч ирээд, хэлмэгдээд хэсэг хугацаанд хоригдоод гараад ирлээ гэж ярьсан. Тэгээд “нөгөө мөнгөний 30 хувийг авах ёстой, 200 гаран сая ам.доллар удахгүй орж ирнэ" гээд надаас хоёр, гурван сая төгрөг гээд мөнгө авч эхэлсэн. Надад мөнгө өгч байсан дансны хуулга нь байна. Тухайн үедээ “Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны хүмүүст мөнгө өгөх ёстой, тэр хүмүүс удахгүй мөнгө гаргаж өгнө” гэж ярьдаг байсан. Би О.Бд бэлнээр болон дансаар шилжүүлж нэлээдгүй мөнгө өгсөн. Шилжүүлэхдээ О.Бы хэлсэн данс руу шилжүүлж өгч байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын сүүлээр мөнгө орж иртэл надад мөнгөний хэрэг байна, чи миний байрыг авчих гэдэг санал тавьсан. Ингээд тухайн байрыг 480,000,000 төгрөгөөр тооцож, би О.Баас худалдан авсан. Хан-Уул дүүргийн 18-р хороо, Хүннү 2222 хорооллын 113 дугаар байрны 101 тоот байрыг би О.Баас 480,000,000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн мөнгийг бэлнээр өгөөгүй. О.Б надад 50,000,000 орчим төгрөгийн өртэй болсон байсан. Үүнийг байрны мөнгөнөөс суутгасан. Мөн О.Бд өөрийн Ланд-200 загварын автомашиныг 160,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Тухайн машиныг О.Б автомашины ченж рүү шилжүүлсэн. Тэгээд 170,000,000 төгрөгийг О.Бд бэлнээр өгсөн. Би 170,000,000 төгрөгийг нэг дор өгөөгүй юм. 100,000,000 төгрөгийг бөөнөөр нь бусад 70,000,000 төгрөгийг цувуулж өгсөн. Үүнээс хойш О.Бы утас холбогдохгүй, холбоо тасарсан байгаа. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын 113-р байрны 101 тоот хаяг дээр оршин суудаггүй. Байраа зарснаас хойш О.Б холбоогүй байгаа. Одоо Хан-Уул дүүргийн 18-р хороо, Хүннү 2222 хорооллын 113-р байрны 101 тоотод би эхнэр, хүүхдийн хамт амьдарч байгаа. О.Б ямар утасны дугаар барьж байгаа, мөн хаана амьдарч байгаа талаар мэдэх зүйл надад байхгүй.” /1хх 68, 71-72/,
гэрч У.Оргилын “...М “О.Бы зарах гэж байгаа байрыг авчихмаар байна” гэж ярьж байсан Тэгээд барилгачдын талбайн авто гараашинд машинаа тавих гэж байхад М банкнаас мөнгө аваад машинд чинь тавьчихъя гэсэн. Тэгээд би орчуулгын товчоо ороод буцаад ирэхэд М О.Б хоёр машин дотор уулзаад, мөнгө тоолж өгөлцөж, авалцсан. Тухайн үед би Мд банкаар өгөхгүй яасан юм бэ гэсэн чинь бэлнээр өгчих гээд байна гэсэн. Тэгэхэд 100-110,000,000 төгрөгийг өгч байсан. Мөнгийг нэг бүрчлэн тоолж өгч байсан. Үүний дараа 2023 оны 04 дүгээр сард байрны үлдэгдэл мөнгийг өгөхгүй бол О.Б өдөр, шөнөгүй залгаад байна гэсэн. Тэгээд би О.Бы данс руу байрны үлдэгдэл мөнгийг гаргаж өгсөн. Би өөрөө “Эй ти эр майнинг” ХХК-ийн данснаасаа О.Бы 5029568282 тоот данс руу 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 197.000 юанийг нэг удаагийн гүйлгээгээр 37.460.56 юанийг нэг удаагийн гүйлгээгээр, мөн 06-ны өдөр 148.075.02 юанийг тус тус шилжүүлсэн. Ямар зорилгоор шилжүүлсэн бэ гэхээр Мий худалдаж авсан байрных нь үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн. Компанийн данснаас хувь хүний данс руу шилжүүлэхэд татвар авах гээд байдаг болохоор “тээврийн урьдчилгаа төлбөр” гэдэг утгаар шилжүүлсэн. “Эй ти эр майнинг” ХХК-д М ажилладаггүй. О.Б манай компанийн тээврийн үйл ажиллагааг эрхлээгүй. Би Ганбаатараас 15,000,000 төгрөг зээлсэн байсан бөгөөд зээлсэн мөнгөө хүүтэй нь Ганбаатарт О.Баар дамжуулж шилжүүлсэн. Юанийн данснаас мөнгө шилжүүлэхэд заавал банкны салбар дээр очиж шилжүүлдэг болохоор би бөөнд нь О.Бы данс руу шилжүүлээд наанаасаа 19,000,000 төгрөгийг нь Ганбаатар гэдэг хүний данс руу шилжүүлчих гэсэн. Үүний дагуу О.Б Ганбаатарын данс руу “orgiloos” гэх утгатайгаар миний өмнөөс мөнгө шилжүүлсэн байна. 19,000,000 төгрөгийг байрны мөнгөнд өгөөгүй гэж тооцно. Би О.Б руу байрны мөнгө шилжүүлсэн. М 150,000,000 төгрөг дутуу байгаа гэж ярьж байсан. Тухайн мөнгийг нь би шилжүүлсэн. Мд байрны мөнгө нь нэхэгдээд байна гэхээр нь би өөрт байгаа мөнгөө О.Б руу шилжүүлсэн. Тэр үедээ юаниас төгрөг рүү ханш оруулж бодохдоо андуурсан юм шиг байна. Яг одоо бол сайн санахгүй байна. Илүү шилжүүлсэн 45,000,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгийг лав би өөр хүн рүү шилжүүлсэн. Манай компанид хөрөнгө оруулагч байхгүй. БНХАУ-ын Damaoqi Yijia International trade компаниас нүүрс тээврийг өөр хувь компаниар хийлгээд мөнгийг нь өгсөн байгаа. Damaoqi Yijia International trade компани нь нүүрсээ аваад явчихсан, одоо тус компанийн төлөөлөгч Монгол улсад байхгүй. О.Б бид хоёрын 2023 оны 05 дугаар сард нүүрс худалдан борлуулсны 75,000,000 төгрөг, тээврийн зардлын 50,000,000 орчим төгрөг нийт 125,000,000 төгрөг болсон. Тухайн мөнгийг О.Б миний өмнөөс өвөр монгол хүнээс авсан байгаа. Одоо би О.Баас 125,000,000 төгрөгийг иргэний журмаар нэхэж байгаа. 2023 оны 04 дүгээр сарын 04, 06-ны өдөр “Эй ти эр майнинг” ХХК-аас О.Бы данс руу шилжиж орсон мөнгө бид хоёрын дунд дахь өр авлагын асуудалтай хамааралгүй, миний Мд байрны мөнгө төлөхөд зээлсэн мөнгө.” /1 75-77, 80/,
гэрч Г.Бгийн “...“Нукор стийл” ХХК-ийг анх Г.Б ах, бид хоёр 2020 онд үйлдвэр, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан бөгөөд үйл ажиллагаа хэвийн Х тайлантай байгаа. Г.Б нь миний төрсөн ах бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг. Г.Б ах надтай 2022 оны 08 дугаар сарын эхээр уулзаад, “хөрөнгө оруулалт гаднаас орж ирэх гээд байна, “Нукор Стийл” ХХК-аар гэрээ байгуулах хэрэгтэй байна” гэсэн. Би ч ах хэлж байгаа болохоор зөвшөөрсөн юм. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд би гарын үсэг зурж, тамга дараад, ахдаа гэрээг өгч явуулсан. Харин ах цааш хэнтэй ямар гэрээ байгуулсан талаар би бол мэдэхгүй. Энэ явдлаас хойш хөрөнгө оруулалт нь орж ирэхгүй удаад байгаа талаар сонссон. Ямар учиртай яагаад удаад байгаа талаар надад хамаагүй учир би ч нээх энэ хэрэгт нь оролцоогүй. Миний мэдэж байгаагаар О.Б гэгч хүнтэй гэрээ байгуулж байгаа, энэ хүнтэй хамтран ажиллах гэж байгаа гэсэн утгатай зүйл ярьсан. Би Г.Б ахын хамтран ажиллах гэж байгаа бизнесийн хүмүүсийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Намайг компани чинь хэрэгтэй байна, компаниар чинь гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна гэхээр нь тусалж ахын хэлснээр гарын үсэг зурж, тамга дараад өгч явуулсан байгаа. Бусад цааш нарийн асуудлыг би мэдэхгүй. Г.Б ах О.Б гэгч хүнд мөнгө өгсөн гэж ахаас өөрөөс нь сонссон бөгөөд яг хэдэн төгрөг өгсөн талаар надад нарийн хэлээгүй, ямар ч байсан О.Б гэх залуу худлаа яриад яваад байгааг мэдсэн, бас ахыг залилаад яваад байгаа санагдсан би ч анх гэрээ байгуулан О.Б гэгч хүнтэй хамтран ажиллана гэх үед нь итгээгүй юм. Хэдэн сая ам.долларын талаар яриад байсан болохоор нэг л сонин байсан. “Нукор Стийл” ХХК-аар ямар нэгэн аж ахуйн нэгж рүү мөнгө шилжүүлсэн, үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй, зүгээр гэрээ байгуулаад орхисон.” /1хх 83-84/,
гэрч Д.Бын “...Би 2016 онд Монгол банкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагчаар томилогдон одоог хүртэл тус албан тушаалд ажиллаж байна. Оийн О.Б гэдэг хүний гэрэл зургийг би харлаа. Уг хүнийг би танихгүй. Би Б гэдэг хүний зургийг харлаа. Б гэдэг хүнтэй уулзсан гэдгээ санахгүй байна. Арабын Нэгдсэн Эмират улсаас 840 сая ам.долларын санхүүжилт орж ирж байгаа талаар сонсож мэдсэн зүйл байхгүй. Би О.Б гэдэг хүнийг танихгүй.” /1хх 87-88/,
гэрч О.Бын “ Би 2022 оны 09 дүгээр сараас найз Сайнбаяртай хамтран “Эхэн ложистик” ХХК-аар нүүрс тээврийн ажил авч хийж байгаа. “Х” ХХК-ийг байгуулахаас жил орчмын өмнө О.Бтай найзаараа дамжуулж танилцаж байсан. Тухайн үед О.Б ядруу явж байсан бөгөөд манай гэрээр ирж, хонож өнжөөд явдаг байсан О.Б над дээр ирээд “компани байгуулах хэрэгтэй байна, тухайн компани дээр Арабаас хөрөнгө оруулалт орж ирнэ” гэсэн. Тэгэхэд нь би “чи энэ компаниа өөрийнхөө нэр дээр байгуулаач” гэсэн чинь “таны нэр дээр байгуулчихъя, тэгээд дараа нь хувь хувьцаагаа салгаад авчихъя” гэсэн. Миний нэр дээр “Х” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тухайн компаниар би болон О.Б ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Компанийн нэр дээр хөрөнгө оруулалт орж ирнэ гэж байсан боловч хөрөнгө оруулалт нь орж ирээгүй, тийм болохоор ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Над руу Б утсаар яриад “Х” ХХК-ийг шилжүүлж авъя, О.Б шилжүүлж аваарай гэсэн” гэж холбогдсон. Ингээд би “Х” ХХК-ийг Бд шилжүүлж өгсөн.” /1хх 91-92/,
гэрч Б.Оын “...Би О.Б гэдэг хүнийг таньж мэдэхгүй. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Ремакс гээд нэртэй үл хөдлөх хөрөнгийн зууч компанид өөрийн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 18-р хороо, Хүннү 2222 113-р байрны 101 тоотод амьдарч байсан гурван өрөө байраа заруулахаар зуучлуулсан юм. 2022 оны 07 дугаар сарын үеэр миний гар утас руу Ремакс үл хөдлөх зуучлалын газраас залгаад “таны байр зарагдсан та ирж нэрээ шилжүүлж өгнө үү” гээд миний гар утас руу залгаж хэлэхээр нь би Ханбогд сумын Хайрхан багт ажилтай байсан учраас ажил дээрээ очих гээд Ремакс үл хөдлөх хөрөнгө зуучлалын газарт итгэмжлэх хийж өгөөд, би ажил руугаа явсан. Тэгээд миний байр зарагдсан мөнгө гээд миний Хаан банкны 5112331485 гэсэн данс руу 390,000,000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд байраа зарсан цагаас хойш Ремакс үл хөдлөх хөрөнгө зуучлалын газартай холбоо тасарсан юм. 2021 онд Солонгос улсаас ирээд би он, сараа сайн санахгүй байна 04, 05 дугаар сарын үеэр өөрийн нэр дээр шилжүүлж авч байсан. Байрны үнэ 390,000,000 төгрөгөөс би хүнээс авсан, /Солонгос Ким Жун Гүг нэртэй захирлаас авсан/ 50,000,000 воныг буцааж өгсөн. Тэгээд үлдэгдэл мөнгөөр нь нүүрс тээврийн машин 340,000,000 төгрөгт авах гээд урьдчилгаа болгож 200,000,000 төгрөг өгсөн." /1хх 94/,
гэрч Э.Тийн “...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр танихгүй дугаараас О.Б залгахад нь би “чи яасан бэ” гэсэн чинь “би тэгээд л шоронд орчихсон, би банкнаас 800 сая ам.доллароо авах гэсэн чинь төрийн томчууд намайг хэлмэгдүүлээд оруулчихлаа” гэсэн. Тэгээд О.Б өдөрт л нэг зурвас бичээд, хаяа утсаар ярьдаг болсон. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр шорон дээр нь очиж уулзсан. О.Б өдөр болгон хүрээд ирээч, ийм тийм юм хэрэгтэй байна гээд яриад байсан. Үүнээс хойш О.Б дээр байнга очдог болсон. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр О.Б шоронгоос гарсан. Тэгээд бид хоёр 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймаг руу яваад О.Бы аавынх нь газар дээр очсон. Тэгээд цаашаа Хануй гэдэг баг дээр байдаг эрэгтэй дүүгийнд нь очоод буцсан. О.Б шоронд байхдаа надад “шоронгоос гарахад байр, машин бэлэн Хүннү хороололд 6 байр байгаа” гэж ярьдаг байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр О.Б урьд нь ярьдаг байсан Хүннү хороолол дахь байраа зааж өгөөд, одоо нүүгээд ор гэсэн. Мөн тухайн өдөр О.Б Nissan Ү62 машин унаад ирсэн. Ингээд О.Бы шоронд байхдаа ярьж байсан зүйл нь үнэн болж таарсан. Ингээд О.Бтай тухайн оны 07, 08, 09 cap нийт 3 сарын хугацаанд хамт амьдарсан. Би 09дүгээр сарын 04-ний өдөр О.Бы гэрээс явсан. О.Б гэрт орж ирээд “гар утсаа өг” гээд утас дээрх бүх мессеж, залгасан дугаарыг харж шалгаад “чи намайг шоронд байхад хүмүүстэй явалддаг байсан биз дээ” гэж хэрүүл хийдэг байсан. Ер нь гэртээ ч тэр машинд хамт явахдаа ч тэр байнга хэрүүл хийдэг байсан. Ингэж явж байгаад хамгийн сүүлд О.Б миний элэг рүү хүчтэй цохиж эхэлсэн. Ингээд би О.Баас салах нь зөв юм байна гэдэг бодолтой болсон. Намайг салаад явсны дараа О.Б утсаар байнга яриад “хамт амьдаръя, хүрээд ирээч, одоо л чамдаа хайртай” гэж хэлдэг байсан Тэгтэл 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэнэт нэг хүүхэн над руу утсаар яриад “О.Быг шоронгоос гарсан цагаас хойш уулзаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хамт амьдарч байгаа, чи О.Бтай утсаар ярихаа боль" гээд элдвээр хэлж, хэл амаар доромжилсон. Хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар сарын дундуур над руу О.Б залгаад “Би ламд үзүүлсэн чинь чи бид хоёрыг таарахгүй хүмүүс байна, би чамайг байр савгүй болгосон юм чинь чамд хэдэн төгрөг өгнө өө” гэж хэлээд, одоог болтол сураггүй байгаа. Урьд нь О.Бтай танилцахаас өмнө надад байр авахаар хуримтлуулсан 100,000,000 орчим төгрөг байсан. Уг мөнгийг би О.Быг эргэх, түүний өмнөөс хүмүүс рүү мөнгө шилжүүлэх, мөн түүнтэй хамт амьдрахдаа хоол хүнс, бензиний мөнгө зэрэг байдлаар зарцуулж дуусгасан. Том тоймтой шилжүүлсэн нь гэвэл би 15,000,000 төгрөгөөр нэг удаа, 60,000,000 төгрөгөөр нэг удаа мөнгө шилжүүлсэн. Ингэж надад байсан мөнгийг зарцуулсан гэдгийг О.Б өөрөө мэддэг юм. Би Хүслэнгийн ээж нь байгаа юм. О.Б 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр надаас “ажил бүтчихлээ Голомтын данс байна уу, хүнээс мөнгөө авах гэсэн чинь Голомтын данс хэрэгтэй байна” гэхэд нь би байхгүй гэсэн. Тэгээд О.Б “Хүслэнд Голомт банкны данс байна уу” гэхээр нь би охин Хүслэнгээсээ дансыг нь асуугаад дансны дугаарыг нь өгсөн. Тэгээд Хүслэнгийн дансанд 200,000,000 төгрөг орсон байна. Үүний дараа О.Б нь орж ирсэн 200,000,000 төгрөгөөс 99118414 дугаарыг 96,000,000 төгрөгөөр, 5 ширхэг гар утсыг 20,000,000 сая төгрөгөөр, Хүннү хороололд байдаг байрандаа 20,000,000 төгрөгөөр тавилга, жижиг сажиг юм авсан. Шангрилагаас 5,000,000 төгрөгөөр дээл авсан, тэгээд “хөдөө явах бэлтгэл хийж байна” гэж майхан сав, Addidas дэлгүүрээс хувцас авсан. Мөн урьд нь хүнээс мөнгө зээлэхдээ миний машиныг барьцаанд тавьсан байсан бөгөөд машиныг минь барьцаанаас чөлөөлж өгсөн. 200,000,000 төгрөгийг зарцуулж дууссан. Хэрхэн зарцуулсан байдал нь дансны хуулга дээр дэлгэрэнгүй байгаа. О.Б надад хэлэхдээ “ажил бүтсэн, мөнгөө авчихлаа” гэсэн.” /1хх 97-99/ гэсэн мэдүүлгүүд,
Монгол банкны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б-10/590 дугаартай “Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 79 дугаартай мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай прокурорын зөвшөөрөлтэй танилцлаа. Тус прокурорын зөвшөөрөлд заасан огноо бүхий А-1/381 дугаартай албан бичиг Монгол банканд байхгүй болно.” /1хх 180/,
Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албаны 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4/23-427 дугаартай “Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны мэдээллийн санд дээрх албан бичигт дурдсан иргэний нэр дээр Арабын Нэгдсэн Эмират Улс болон бусад гадаад улсаас хийгдсэн гадаад төлбөр тооцооны гүйлгээ болон сэжигтэй гүйлгээ бүртгэгдээгүй байна. Манай хоёр байгууллагын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу болон мэдээлэгчийн нэрийг нууцлахыг хүсэж байна. Дээрх гэрээний дагуу Санхүүгийн мэдээллийн албаны мэдээллийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах болон шүүх, прокурорын үйл ажиллагаанд нотлох баримт болгож ашиглахгүй байхыг анхаарна уу.” /1хх 185/,
Хаан банкны 29-6399 дугаартай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “АЮ85081075 регистрийн дугаартай О О.Б нэр дээр доорх данснууд бүртгэлтэй бөгөөд уг данснуудын 2022.06.01-2023.06.01-ний өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг хавсралтаар хүргүүлж байна. 6206212 регистрийн дугаартай “Х” ХХК манай банканд данс эзэмшдэггүй байна.” гэх албан бичиг болон хавсралтаар Хаан банкны харилцах дансны хуулга /2хх 105-117/,
2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Х” ХХК-ийн дансанд үзлэг хийхэд “Голомт банкны “Х” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 3205102499 дансанд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1,638,500,000 төгрөгийн орлогын гүйлгээ орсон байна. Орлого орсон өдөр буюу 2022.06.16-ны өдөр Хүннү 2222 13 байр, 1 тоот байрны төлбөр 390.000.000, машины төлбөр 650.000.000, барилгын материал 200.000.000, бетон зуурмагийн үнэ 398.479.800 төгрөг тус тус шилжүүлэг зарцуулсан байна” гэсэн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх 87-104/, Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, Голомт банкны төлбөрийн баримтууд /хх 58, 59-61/, “Х” ХХК-ийн тамга тэмдэг, баримт бичиг хүлээлцсэн гэх бичмэл баримт, О.Баас Бат бичгээр гаргасан тодорхойлолт баримт /хх 56-55/,
Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлөөр иргэн Л.Мгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хороолол /17013/ Их Монгол улс гудамж 113 дугаар байрны 101 тоот хаягт байршилтай орон сууцны эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн талаарх баримтууд /1хх 173, 177/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч О.Бы бусдыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.Быг үргэлжилсэн үйлдлээр “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар О.Бд 05 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 03 cap 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 07 жил 03 cap 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангаж байна.
Шүүгдэгч О.Бы өмгөөлөгч Г.Т, Л.Б нараас “...анхан шатны шүүх хохирлыг зөв тогтоож чадаагүй, Б.Бийн үйлдэл оролцоо байхад анхаарч үзэхгүй орхигдуулсан, Монголбанкны гэх албан бичгийг хэн, хэрхэн хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоогоогүй, Б.Б, Л.М нарт өгсөн мөнгийг хохирлоос хасаж тооцох ёстой, Л.Мгийн нэр дээрх орон сууцыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүх дүгнээгүй зэрэг үндэслэл байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч О.Б нь Монголбанкны зөвлөлийн шийдвэр гэх “Маш нууц” дардастай, Арабын нэгдсэн Эмират улсаас иргэн О.Бд шилжин ирсэн 840,000,000 ам.доллар арилжааны банканд шилжүүлэх үйл явц дотоод шалтгааны улмаас түр саатсан гэх агуулга бүхий хуурамч албан бичгийг ашиглан урьд 409 дүгээр хорих байгууллагад хамт хоригдож байсан Г.Бд тухайн бичгээ үзүүлж, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүгээр дамжуулан, БНХАУ-ын иргэн С Гтэй танилцаж холбоо тогтоож, 70,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулан уг их хэмжээний хөрөнгө оруулалтын замаар орж ирсэн валютыг гаргуулан авах ажлыг хөөцөлдөхөд тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Х” ХХК-ийн нэрийн өмнөөс “Ш” ХХК-ийн захирал С Гтэй зээлийн гэрээ байгуулж, тухайн өдрөө С Гээс 1,638,500,000 төгрөгийг “Х” ХХК-ийн нэр дээрх дансанд, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 250,000,000 төгрөгийг өөрийн хувийн дансанд тус тус шилжүүлэн авч, эзэмшигч, өмчлөгчийн их хэмжээний мөнгийг залилсан хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх дээрх хэргийн үйл баримт, шүүгдэгч О.Бы гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн шаардлага хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, банкны дансны хуулга зэрэг баримтуудаар шүүгдэгч О.Б нь хохирогч С Гаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,888,500,000 төгрөгийг залилж авсан, уг гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгөө өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь тогтоогдож байх ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Б нь өөрийн хувийн болон “Х” ХХК-ийн дансанд орсон 1,888,500,000 төгрөгийг орон сууц, автомашин худалдаж авах болон батлан даалтаар суллагдахын тулд өмнөх шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан 390,000,000 төгрөгийн хохирлын мөнгийг төлөхөөр бусдаас авсан зээлийн тооцоо төлбөрт шилжүүлэх, бетон зуурмагийн үнэ, барилгын материалын үнэ гэх зэрэг гүйлгээний утгаар зарлагадаж, хувцас, тавилга, дугаар гэх мэт зүйлс авах замаар захиран зарцуулсан нөхцөл байдал байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, хохирлыг О.Баас гаргуулж, С Гд олгохоор тогтоосныг буруутган шийдвэрлэх боломжгүй юм.
Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлахад, гэрч Б.Б энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёроос дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.
Шүүгдэгч О.Бы хувьд Монголбанкны зөвлөлийн шийдвэр гэх “Маш нууц” дардастай, Арабын нэгдсэн Эмират улсаас иргэн О.Бд шилжин ирсэн 840,000,000 ам.доллар арилжааны банканд шилжүүлэх үйл явц дотоод шалтгааны улмаас түр саатсан гэх агуулга бүхий хуурамч албан бичгийг Б.Бтэй хамтран үйлдэж, үйлдэл оролцоогоо хуваарилсан, эсхүл үйлдлээрээ санаатай нэгдэж, залилах гэмт хэргийн улмаас олсон мөнгөө хувааж авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Б.Бийн хувьд Арабын нэгдсэн Эмират улсаас О.Бд 840,000,000 ам.доллар шилжиж орно гэсэн итгэл үнэмшилтэйгээр түүний гуйлтаар “Х” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлж, тус компанийн дансаар орж ирсэн мөнгийг О.Бы хэлсэн данс руу шилжүүлэхэд гарын үсгийг зурсан нь энэ гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Мөн хэрэгт шүүгдэгч О.Б, Л.М нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын 113-101 тоотод байрлалтай орон сууцыг О.Б нь Л.Мд худалдсан байх бөгөөд уг орон сууц Л.Мгийн өмчлөлд шилжсэн байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж заасан ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5/7808 дугаар албан бичгээр дээрх орон сууц Л.Мгийн өмчлөлд байгаа талаар хариу ирүүлснээр тогтоогдож байх ба Л.Мгийн хувьд тухайн байрыг О.Баас худалдаж авсан бөгөөд байрны төлбөрийг хэрхэн төлсөн талаараа болон гэмт хэргийн улмаас олсон байр гэдгийг мэдээгүй талаараа тодорхой мэдүүлжээ.
Мөн прокурорын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах тухай” зөвшөөрлөөр О.Быг залилах гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгөө бусдын нэр дээр шилжүүлж хөрөнгийг нуусан байж болзошгүй гэсэн үндэслэлээр дээрх байрны шилжилт хөдөлгөөнийг хянах талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтанд даалгасан.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн эд хөрөнгийг битүүмжлээгүй ба анхан шатны шүүхээс хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй гэж дурдаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/668 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Бы өмгөөлөгч Л.Б, Г.Т нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин өмгөөлөгч нарын гомдолд дурдсан “тус хүнтэй хамтарсан оролцогч болон бусад зарим асуудлаа жич шалгуулах”-д энэхүү шийдвэр саад болохгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.Бы 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 84 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/668 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Бы өмгөөлөгч Л.Б, Г.Т нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бы цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ