МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК,
Хариуцагч: Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.*******, Б.******* нарын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан НА-04250000021 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн /цахимаар/, хариуцагч татварын улсын байцаагч Ц.*******, Б.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, А.*******, С.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.*******-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- “******* *******” ХХК нь Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.*******, Б.******* нарын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-04250000021 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар маргаж байна.
- Тус НА-04250000021 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар “******* *******” ХХК-нд 2022 оноос 2024 онуудад үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны 275,448,575.84 төгрөгийн нөхөн татвар, 110,179,430.33 төгрөгийн торгууль, 96,130,350.94 төгрөгийн алданги буюу нийт 481,758,357.11 төгрөг төлөхийг даалгажээ.
- Нэхэмжлэгч нь маргаан бүхий НА-04250000021 дугаартай актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Булган аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №02 дугаартай тогтоолоор улсын байцаагчийн актаар ногдуулсан нийт 481,758,357.11 төгрөгийн нөхөн төлбөрийг 24,621,294.84 төгрөгөөр бууруулж, 250,827,251.00 төгрөгийн нөхөн татвар, 100,330,912.40 төгрөгийн торгууль, 83,747,316.90 төгрөгийн алданги, нийт 434,905,510.30 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
- Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь уг шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд хандан татварын улсын байцаагч нарын тус нөхөн ногдуулалтын НА-04250000021 дугаартай актыг хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
...Манай компани нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт "Бүрэг" нэртэй MV-021324 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг татварын улсын байцаагч нар хийж, уг шалгалтын дүнд манай компанид 275,448,575.84 төгрөгийн нөхөн татвар, 110,179,430.33 төгрөгийн торгууль, 96,130,350.94 төгрөгийн алданги, нийт 481,758,357.11 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон байна. Энэхүү акт нь бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн тул хууль бус захиргааны акт гэж үзэж зөрчигдсөн эрхээ хамгуулахаар шүүхэд хандаж байгаа болно.
Нэгдүгээрт: Татварын улсын байцаагч нар бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан байдаг. Мөн хуулийн 25 Дугаар зүйлийн 25.1-д "Нотлох баримтыг захиргааны байгууллага өөрөө цуглуулах Үүрэгтэй" гэж тодорхой заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар нь татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй байсан манай компанийн 2022 оны ус ашигласны төлбөрийн тайланг шалгаагүй, манай компаниас тайлбар, баримт гаргуулан аваагүй, мөн Туул голын сав газрын захиргаанаас гэрээ дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй нь дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.
Хоёрдугаарт: 2022 оны ус ашигласны төлбөрийн талаар "тайлан ирүүлээгүй, төлбөр төлөөгүй" гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Манай компани 2022 оны тайлангаа Баянзүрх дүүргийн татварын албанд хүргүүлж, татварын системд бүртгэгдсэн бөгөөд ус ашигласны төлбөрөөс 29,523,000 төгрөг тайлагнаснаас 15,523,000 төгрөгийг төлсөн байхад уг нөхцөл байдлыг шалгалтад тусгаагүй нь нотлох баримтыг дутуу үнэлсэн, бодит нөхцөл байдлыг буруу тогтоосон үйлдэл юм.
Гуравдугаарт: 2023 оны ус ашигласны төлбөрийн хувьд татварын улсын байцаагч нар 123,575,978, 12 төгрөгийг төлөх ёстой гэж үзэн, 2,448, 191.91 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 121,127,786.21 төгрөгийг дутуу тайлагнасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь манай компани 2023 оны ус ашиглах гэрээг дүгнүүлэхээр удаа дараа хүсэлт гаргасан боловч гэрээний эцсийн дүгнэлт 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гарсан бөгөөд уг дүгнэлтээр манай компанийн төлөх төлбөр 47,350,504.84 төгрөгөөр тогтоогдсон. Иймд гэрээ дүгнээгүй байхад урьдчилсан дүнгээр татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Дөрөвдүгээрт: 2024 оны ус ашигласны төлбөрийн хувьд мөн адил 102,654,463.63 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж, 24,986,642.14 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 77,667,821.49 төгрөгийг дутуу тайлагнасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2024 оны гэрээний эцсийн дүгнэлт 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гарч, манай компанийн төлөх төлбөр 41,496,825.6 төгрөгөөр тогтоогдсон. Иймд мөн адил гэрээ дүгнэлт гараагүй байхад урьдчилсан дүнгээр татвар ногдуулсан нь бодит нөхцөл байдалд нийцээгүй байна.
Тавдугаарт: Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийг буруу хэрэглэж, манай компанийг татвараас зайлсхийсэн гэж үзэн 110,179,430.33 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлгүй байна. Хуулийн 82.1-д татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, татварын хэмжээг бууруулах зорилгоор татвар ногдуулаагүй тохиолдолд торгууль ногдуулна гэж заасан боловч манай компанийн хувьд татварын тайлангаа гаргаж, тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн, харин зөрүү нь гэрээ дүгнэлт хийгдээгүйтэй холбоотой үүссэн тул санаатайгаар татвараас зайлсхийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Зургаадугаарт: 96,130,350.94 төгрөгийн алдангийг тооцохдоо хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Татварын ерөнхий хуулийн 73.1.1-д алдангийг Монгол банкнаас зарласан зээлийн хүүгийн жигнэсэн дунджаас 20 хувиар нэмэгдүүлэн тооцно гэж заасан байхад уг хэмжээнээс хэтрүүлэн тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Долоодугаарт: Татварын байгууллага нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал, татвар төлөгч болон түүнтэй харилцагч этгээдээс баримт мэдээлэл гаргуулан авах, тайлбар авах, нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй биднээс тайлбар тодруулга аваагүй нь Татварын ерөнхий хуулийн 21 болон 41 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байгаа.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд татварын улсын байцаагч нарын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-04250000021 дугаартай татварын нөхөн ногдуулалтын акт нь бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн, торгууль болон алдангийг үндэслэлгүйгээр тогтоосон тул хууль бус захиргааны акт гэж ойлгож байна.
-
- Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.*******, Ц.******* нарын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-04250000021 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2024 онд бид тайланг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Туул голын сав газарт хүргүүлнэ гэж байгаа. Өмнөх оны буюу 2024 оны тайланг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор Ашигт малтмалын газарт хүргүүлнэ гэж заасан. Бид нар өөрсдийнхөө ашигласан усныхаа хэмжээгээр тайлангаа Усны газарт 12 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Гэрээгээ дүгнүүлэхдээ Уулын ажлын тайлангаа баталгаажуулсан байх ёстой. Уулын ажлын тайлан нь дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор гэдэг. Ингэж процесс нь удсаар байгаад нэг зуны улиралд гараад явчихдаг. Энэ мэт асуудлууд байна... 2023 оны ус ашиглах гэрээнийхээ дүгнэлт гаргуулах хүсэлтийг тухайн оныхоо 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор өгсөн. Хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх шиг байна. Туул голын сав газарт гэрээ дүгнүүлэх хүсэлтээ тайлантайгаа хамт хүргүүлж байсан. Туул голын сав газраас татсан албан бичиг байх шиг байсан. 2023 оны 12 сард хүсэлтээ өгчихөөд 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дунд нь шаардсан. Тэр баримт нь хэрэгт авагдаагүй байх шиг байна...” гэв.
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Бүрэг нэртэй МВ021324 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд татварын ногдуулалтын төлөлтийн байдалд хяналт шалгалтыг татварын улсын байцаагч нар хийж, уг шалгалтын дүнд манай компанид 275,448,575 төгрөгийг нөхөн татвар, 110,179,430 төгрөгийн торгууль, 96,130,350 төгрөгийн алданги, нийт 481,000,758 төгрөгийн төлүүлэхээр акт тогтоосон. Энэхүү акт нь бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Нотлох баримтыг дутуу үнэлсэн хуулийг буруу хэрэглэсэн тул хууль бус захиргааны акт гэж үзэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар "******* *******" ХХК захиргааны шүүхэд хандсан. Нэгдүгээрт татварын улсын байцаагч нар бодит байдал, нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, мөн хуулийн 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтоохдоо ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д нотлох баримтыг захиргааны байгууллага өөрөө цуглуулах үүрэгтэй гэж тодорхой заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар татварын удирдлагын системд бүртгэлтэй байсан манай компанийн 2022 оны ус ашигласны төлбөрийн тайланг шалгаагүй, уг компаниас тайлбар баримт гаргуулан аваагүй. Мөн Туул голын сав газрын захиргаанаас гэрээ, дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй, дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ агуулгын хувьд Туул голын сав газартай гэрээ дүгнэгдээгүй байсан. Гэрээ дүгнүүлэхээр удаа дараа "******* *******" ХХК-аас Туул голын сав газарт хүсэлт гаргаад явж байсан. Гэрээ дүгнэгдэх шатандаа байж байхад ямар учир шалтгааны улмаас энэ гэрээг дүгнээгүй байгаа юм гэдэг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр гэрээ дүгнээгүй байна гэдэг байдлаар торгууль тавьж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Хоёрдугаарт 2022 оны ус ашигласны төлбөрийн талаар тайлан ирүүлээгүй, төлбөр төлөөгүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Манай компани 2022 оны тайлангаа Баянзүрх дүүргийн татварын албанд хүргүүлж татварын системд бүртгэгдсэн бөгөөд ус ашигласны төлбөрөөс 22,523,000 төгрөгийг тайлагнаснаас 15,523,000 төгрөгийг төлсөн байхад уг нөхцөл байдлыг шалгалтдаа тусгаагүй. Нотлох баримтыг дутуу үнэлсэн, нөхцөл байдлыг буруу тогтоосон гэж үзэж байна. Гуравдугаарт 2023 оны ус ашигласны төлбөрийн хувьд татварын улсын байцаагч нар 123,575,978 төгрөгийг төлөх ёстой гэж үзсэн. Үүнээс 2,448,191 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 121,127,786 төгрөгийг дутуу тайлагнасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь манай компани 2023 онд ус ашиглах гэрээг дүгнүүлэхээр удаа дараа хүсэлт гарсан боловч гэрээний эцсийн дүгнэлт 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан бөгөөд уг дүгнэлтээр манай компанийн төлөх төлбөр 47,350,504 төгрөг тогтоогдсон. Иймд гэрээг дүгнээгүй байхад урьдчилсан дүнгээр татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэл гэж үзэж байна. Дөрөвдүгээрт 2024 оны ус ашигласны төлбөрийн хувьд мөн адил 102,665,463 төгрөгийг төлөх ёстой гэж үзсэн 24,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 77,000,000 төгрөгийг дутуу тайлагнасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2024 оны гэрээний эцсийн дүгнэлт 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гарч манай компанийн төлөх төлбөр нь 41,496,825 төгрөг гэж тогтоогдсон. Иймд мөн адил гэрээний дүгнэлт гараагүй байхад урьдчилсан дүгнэлтээр татвар ногдуулсан нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Тавдугаарт улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийг буруу хэрэглэж манай компанийг татвараас зайлсхийсэн гэж үзэж 110,179,430 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлгүй. "******* *******" ХХК-ийн тухайд 2022, 2023, 2024 онуудад татвараа тайлагнаж байсан. Төлөх дүн дээр маргаантай байсан учраас төлөгдөөгүй хугацаа хоцорсон асуудлууд байгаа болохоос Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд заасан татвар төлөхөөс зайлсхийсэн, татварыг бууруулан тайлагнасан ийм нөхцөл байдал байхгүй байхад зайлсхийсэн мэтээр торгууль, хариуцлагын ногдуулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна Зургаадугаарт 96,130,350 төгрөгийн алданги тооцохдоо хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 73.1.1-д татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монгол банкнаас зарласан арилжааны банкнуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар гэж заасан байхад уг хэмжээнээс хэтрүүлэн тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Ер нь алданги тооцоод байгаа тоо нь өөрөө маргаантай. Татварын улсын байцаагч нар гэрээн дээр заасан ус ашигласан үндсэн дүнгээр тооцсон. Гэтэл энэ үндсэн дүн өнөөдрийн байдлаар буюу шүүхэд ирсэн нөхцөл байдлаар өөрчлөгдчихсөн. Тэгэхээр энэ татвар тооцоод байгаа мөнгөн дүн асуудалтай. Долоодугаарт татварын байгууллага хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал татвар төлөгч болон түүнтэй харилцагч этгээдээс баримт мэдээлэл гаргуулан авах, тайлбар авах, нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргийг хэрэгжүүлээгүй, биднээс тайлбар тодруулга аваагүй. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна. Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр уг нь татварын байгууллага хяналт шалгалт явуулж байхдаа Туул голын сав газраас яагаад гэрээ дүгнүүлэхгүй байна гэдэг талаар тодруулчихсан бол өнөөдөр энэ нөхцөл байдал үүсэхгүй гэж харж байна. Нотлох баримтыг Туул голын сав газраас шаардсан байдаг. Туул голын сав газраас гэрээг дүгнээгүй гэдэг хариу ирсэн болохоос яагаад гэрээгээ дүгнэхгүй байгаа юм гэдэг асуудлыг тодруулахгүйгээр энэ асуудалд хандсан байна. Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд татварын улсын байцаагч нар 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн татварын нөхөн ногдуулалтын акт нь бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, торгууль болон алдангийг үндэслэлгүйгээр тогтоосон тул хууль бус захиргааны акт гэж ойлгож байна. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Ерөнхийдөө товчхон тайлбарлах юм бол нэгдүгээрт татвар төлснөөс зайлсхийсэн нөхцөл байдал байхгүй. Хоёрдугаарт дутуу тайлагнасан асуудал байхгүй. "Гэрлэлт *******" ХХК-ийн хувьд өөрсдийнхөө ашигласан усныхаа хэмжээнд татвараа тайлагначихсан. Тайлагнасан байхад татвар бууруулсан, мөн зайлсхийсэн гэдэг байдлаар хариуцлага оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Мөн алданги тооцоод байгаа дүн нь үндэслэлгүй буюу ус ашиглах дүгнэлтээр 50%-аар буурчхаад байна. Тийм учраас алданги тооцох нь мөн үндэслэлгүй гэж “******* *******” ХХК-ийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна” гэв.
- Хариуцагч Ц.*******, Б.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “”******* *******” ХХК-ийн 2021-2024 оны ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хэсэгчилсэн хяналт шалгалт хийх томилолт 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгогдсоны дагуу хяналт шалгалтын ажлыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хийж 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татварын улсын байцаагчийн НА-04250000021 тоот нөхөн ногдуулалтын акт гарсан...
- Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ" гэж заасны дагуу 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “******* *******” ХХК-ийн орон нутаг хариуцсан захирал н.Баярт 04/04 дугаартай баримт бичгийн хүсэлтийг биечлэн, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 04/02 дугаартай баримт бичгийн хүсэлтийг уурхайн ажилтан Ц.Баярмагнайд биечлэн тус тус гардуулж шалгалтын явцад утсаар 8 удаа холбогдож хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг гаргаж өгөхийг шаардаж, гаргаж өгөхгүй тохиолдолд усны гэрээний дүн болон төлөлтийн зөрүүгээр зөрчил үүсч хариуцлага тооцох тухай сануулж мэдэгдсэн. Татвар төлөгчөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр [email protected] цахим шуудангаар 2023, 2024 онд хамаарах №290530 дугаартай хүлээн авсан баримт бичгийн хүсэлтэд бүртгэгдсэн 10 ширхэг файлыг ирүүлсэн.
Хяналт шалгалтын хугацаанд нэмж цахимаар /Viber-aap/ ярилцлагын тэмдэглэл ирүүлснээс өөр баримт бичиг, тайлбар ирүүлээгүй болно. Хяналт шалгалт хийх хугацаанд усны мэргэжлийн байгууллага болох Туул голын сав газрын захиргаанаас усны гэрээ байгуулсан болон усны гэрээгээ дүгнүүлсэн эсэх талаар Булган аймгийн Татварын газрын 2025.10.08-ны өдрийн 02/782 тоот, 2025.12.19-ний өдрийн 01/1111 тоот албан бичгээр 2 удаа мэдээлэл гаргуулж авахад тус ХХК нь 2022, 2023, 2024 онуудад ус ашиглах гэрээ байгуулж, ус ашиглах зөвшөөрөл авсан ба ус ашиглах гэрээ дүгнүүлээгүй тухай 2025.11.03-ны өдрийн 01/364 тоот албан бичиг, 2025.12.26-ны 01/406 тоот албан бичиг тус тус ирсэн.
- Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.-д "Аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ:... 23.6.5. үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр" гэж заасны дагуу усны төлбөр нь үйл ажиллагаа явуулж буй аймаг, орон нутгийн төсөвт төвлөрдөг төлбөр юм.
Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т "Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн ... төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна" гэж заасны дагуу тус ХХK нь Туул голын сав газрын захиргаатай Ус ашиглах гэрээ байгуулан гэрээнд тусгагдсаны дагуу ус ашигласны төлбөрийг тогтоосон хугацаанд үйл ажиллагaa явуулж байгаа аймаг, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй.
2022 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Ус ашигласны төлбөрийн тайлангаар 29,523,767.70 төгрөгийн ногдолтой тайлан ирүүлсэн ба 2024 онд 15,523,768.00 төгрөгийг төлж өнөөдрийн байдлаар 13,999,999.70 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. 2022 онд Ус ашиглах гэрээгээр 76,653,024.00 төгрөгийн төлбөр, Туул голын сав газрын захиргааны "Ус ашиглах гэрээ дүгнэсэн акт"-аар 52,031.729.16 төгрөгийн төлбөр төлөхөөр тогтоосон байхад Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 29,523,767.70 төгрөгийн ус ашигласны төлбөр төлөхөөр тайлагнасан нь дээрх дүнгүүдээс зөрүүтэй байгаа ба Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явуулсан үйл ажиллагаатай холбоотой ашигласан ус ашигласны төлбөр байна.
Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1-т "Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө"... гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газрынхаа харъяалагдах Татварын газарт ус ашигласны төлбөрийн тайланг ирүүлж татварыг төлөх үүрэгтэй юм.
3. 2023 онд Усны газрын 2023.10 30-ны өдрийн 198 тоот ус ашиглуулах дүгнэлтээр 2023 онд ус ашигласны төлбөр нийт 123,575,978.12 төгрөг төлөхөөр тооцогдсон. Уг дүгнэлтийн дагуу Туул голын сав газрын захиргаатай 2023.12.14-ний өдөр ус ашигласны төлбөр нийт 123,575,978.12 төгрөгийг 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр УНТ 23/49 тоот гэрээ байгуулан, ус ашиглах зөвшөөрөл авч 2023 онд нийт 2,448,077.00 төгрөг төлж, тайлагнасан.
4. 2024 онд Усны газрын 2024.09.10-ны өдрийн Е-2406-00035 тоот ус ашиглуулах дүгнэлтээр 2024 онд ус ашигласны төлбөр нийт 102,654,464.00 төгрөг төлөхөөр тооцогдсон. Уг дүгнэлтийн дагуу Туул голын сав газрын захиргаатай 2024.09.17-ны өдөр ус ашигласны төлбөр нийт 102,654,463.63 төгрөгийг төлөхөөр УНТ 24/55 тоот гэрээ байгуулан, ус ашиглах зөвшөөрөл авч 2024 онд нийт 24,986,698.00 төгрөг төлж, тайлагнасан. Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т "Ус ашиглах гэрээнд дараах зүйлийг тусгана: ... 29.2.5. ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ" гэж заасны дагуу ус ашиглах гэрээ байгуулсан этгээд нь гэрээний дагуу гэрээнд тусгагдсан ус ашигласны төлбөрийг заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Ус ашиглах гэрээний 4.3 дахь хэсэгт "Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ" гэж заасан нь усны гэрээ дүгнэсэн актаар ус ашигласны төлбөрийг төлнө гэсэн ойлголт биш юм.
Татварын алба нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн дагуу албан татвар, төлбөр, хураамжийн ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт тавих бөгөөд уулын ажлын тайлан баталгаажуулах, ус ашиглах гэрээ дүгнүүлэх үйл явц нь Татварын албанд хамаарах үйл ажиллагаа биш юм. 2023, 2024 оны ус ашиглах гэрээ дүгнэсэн акт нь 2026 оны 04 дүгээр сарын 02-ны 04250000021 тоот нөхөн ногдуулалтын акт гарснаас хойш хугацаанд гарсан байна.
Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйл 41.2-д "Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу “******* *******” ХХК-ийн 2021-2024 оны үйл ажиллагаанд 2025 оны төлөвлөгөөт бус, эрсдэлд суурилсан - Хэсэгчилсэн хяналт шалгалтыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлж ажлын 12 өдөр хийх томилолт 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон. Шалгалтын явцад мэргэжлийн байгууллагуудаас лавлагаа мэдээлэл авах, татвар төлөгчөөс шаардлагатай баримт материал гаргуулж авах шалтгаанаар шалгалтыг нийт 3 удаа ажлын 60 хоногоор сунгаж Татварын улсын байцаагчийн 04250000021 тоот нөхөн ногдуулалтын актыг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан.
5. “******* *******” ХХК нь 2022-2024 онуудад Усны газраар ус ашиглуулах дүгнэлтүүд гаргуулж, дүгнэлтүүдийн дагуу Туул голын сав газрын захиргаатай 2022 онд УНТ 22/60 тоот ус ашиглах гэрээгээр 76,653,024.20 төгрөг, 2023 онд УНТ 23/49 тоот ус ашиглах гэрээгээр 123,575,978.12 төгрөг, 2024 онд УНТ 24/55 тоот ус ашиглах гэрээгээр 102,654,463.63 төгрөгийн ус ашигласны төлбөр тус тус төлөхөөр гэрээ байгуулж 2022 онд төлбөр төлөөгүй, 2023 онд 2,448,191.91 төгрөгийн ус ашигласны төлбөр, 2024 онд 24,986,698.00 төгрөгийн ус ашигласны төлбөрийг төсөвт төвлөрүүлсэн байна. Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т "Ус ашиглах гэрээнд дараах зүйлийг тусгана: ... 29.2.5. ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ" гэж заасны дагуу ус ашиглах гэрээ байгуулсан этгээд нь гэрээний дагуу гэрээнд тусгагдсан ус ашигласны төлбөрийг заасан хугацаанд төлөх үүрэгтэй.
2022 онд Ус ашиглах гэрээгээр 76,653,024.20 төгрөг төлөхөөр тогтоосон бөгөөд төлбөр огт төлөгдөөгүй тул 76,653,024.20 төгрөгийн нөхөн татвар, 2023 онд Ус ашиглах гэрээгээр 123,575,978.12 төгрөг төлөхөөр тогтоосон бөгөөд 2,448,191.91 төгрөгийн төлбөр төлсөн тул зөрүү 121,127,786.21 төгрөгийн нөхөн татвар, 2024 онд Ус ашиглах гэрээгээр 102,654,463.63 төгрөг төлөхөөр тогтоосон бөгөөд 24,986,698.00 төгрөгийн төлбөр төлсөн тул зөрүү 77,667,765.63 төгрөгийн нөхөн татварыг тус тус Нөхөн ногдуулалтыг актаар нөхөж ногдуулсан ба энэ нь төлөх ёстой татвараа төлөөгүй, төлөх татварын хэмжээгээ 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан байгаа тул Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т "Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно.... 82.1.2-т "төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 50 хувиар торгоно" гэж заасны дагуу торгууль ногдуулсан.
6. Татварын ерөнхий хуулийн 73.1.1 дэх заалт нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний батлах татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг тус тус тогтоохдоо үндэслэх зарчмыг заасан хуулийн заалт юм.
“******* *******” ХХК-ийн 2022-2024 онуудад хугацаандаа төлөөгүй татварт Татварын ерөнхий хуулийн 73.1, 73.2, 73.2.1 дэх заалт, Монгол улсын Сангийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/13 тоот тушаалаар баталсан Алдангийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 1-т "Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутам 0.039 хувь... байхаар тогтоож, 2023 оны татварын жилд мөрдсүгэй", Монгол улсын Сангийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн А/15 тоот тушаалаар баталсан Алдангийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 1-т "Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутам 0.049 хувь... байхаар тогтоож, 2024 оны татварын жилд мөрдсүгэй", Монгол улсын Сангийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/11 тоот тушаалаар баталсан Алдангийн хэмжээг тотоох тухай тогтоолын 1-т "Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутам 0.051 хувь... байхаар тогтоож, 2025 оны татварын жилд мөрдсүгэй" гэж заасныг тус тус үндэслэн алдангийг ногдуулсан.
7. Тус ХХК-тай холбоотой Усны газраас 2022-2024 оны ус ашиглуулах дүгнэлт, Туул голын сав газрын захиргаанаас 2022-2024 оны Ус ашиглах гэрээ, Бүрэгхангай сумын ЗДТГ-аас дээрх онуудад үйл ажиллагаа явуулсан эсэх лавлагаа, 2022-2024 оны Монгол банкны алт тушаалтын мэдээ зэргийг үндэслэн ******* ******* ХХК-д 2022 онд ус ашигласны төлбөрөөр нөхөн татвар 76,653,024.00 төгрөг /2022 онд байгуулсан Ус ашиглах гэрээний дүн/, торгууль 30,661,209.60 төгрөг, алданги 38,551,871.89 төгрөг нийт 145,866,105.49 төгрөгийн төлбөр, 2023 онд ус ашигласны төлбөрөөр нөхөн татвар 121,127,786.21 төгрөг /2023 онд байгуулсан Ус ашиглах гэрээний дүн 123,575,978.12 төгрөгөөс 2023 онд төлсөн 2,448,191.91 төгрөгийг хассан дүн/, торгууль 48,451,114.48 төгрөг, алданги 43,556,340.64 төгрөг нийт 213,135,241.33 төгрөгийн төлбөр, 2024 онд ус ашигласны төлбөрөөр нөхөн татвар 77,667,765.63 төгрөг /2024 онд байгуулсан Ус ашиглах гэрээний дүн 102,654,463.63 төгрөгөөс 2024 онд төлсөн 24.986.698.00 төгрөгийг хассан дүн/, торгууль 31.067.106.25 төгрөг, алданги 14.022.138.41 төгрөг нийт 122.757.010.29 төгрөгийн төлбөр Татварын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА- 04250000021 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 481,758,357.12 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй болно” гэжээ.
-
- Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““******* *******" ХХК-ийн 2021-2024 оны татвар төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хэсэгчилсэн хяналт шалгалтыг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгогдсоны дагуу хяналт шалгалтын ажлыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татварын улсын байцаагчийн НА-04250000021 тоот нөхөн ногдуулалтын актыг гаргасан. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ гэж заасны дагуу 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр "******* *******" ХХК-ийн орон нутаг хариуцсан хариуцсан захирал н.Баяр гэдэг хүнд хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг ирүүлэх тухай баримт бичгийг биечлэн хүргүүлсэн. Мөн оны 08 дугаар сарын 21-ний өдөр бид Бүрэгхангай сумд уул уурхайн хяналт шалгалтын ажлаар явж байхдаа "******* *******" ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа уурхай дээр очиж уурхайн ажилтан н.Баярмагнайд биечлэн баримт бичгийн хүсэлтийг гардуулсан. Мөн хяналт шалгалтын явцад нийт 8 удаа утсаар холбогдож хяналт шалгалтад шаардлагатай баримт материалаа гаргаж өгөхийг шаардаж байсан. Тэгээд гаргаж өгөөгүй тохиолдолд одоо байгуулсан байгаа усны гэрээ болон төлөвлөлтийн зөрүүгээр зөрчил үүсэж хариуцлага тооцогдох тухай тухайн үед сануулж мэдэгдэж байсан. Татвар төлөгчийн зүгээс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цахим шуудангаар н.******* гэх уулын инженер 2023, 2024 онуудад хамаарах нийтдээ 10 ширхэг файл, материалыг цахимаар ирүүлсэн. Шалгалтын явцад мөн н.******* уулын инженертэй ярилцлагын тэмдэглэлийг /вайбераар/ цахимаар явуулж, өөрөөс нь хариу тайлбар авсан. Татвар төлөгчийн зүгээс ийм баримт материалуудыг хүлээж авсан байна. Манай зүгээс хяналт шалгалтын хугацаанд татвар төлөгчөөс баримт материал гаргуулж авахаас гадна усны мэргэжлийн байгууллага буюу Усны газраас "******* *******" ХХК-ийн 2022, 2023, 2024 оны ус ашиглуулах дүгнэлтийг гаргуулж авсан. Мөн Туул голын сав газрын захиргаанаас 2022, 2023, 2024 оны ус ашиглах зөвшөөрөл болон ус ашиглах гэрээг авсан. Мөн түүнчлэн Туул голын сав газрын захиргаанаас 2 удаа татварын газрын даргын албан бичгээр албан тоотоор, усны гэрээ байгуулсан бол усны гэрээгээ дүгнүүлсэн эсэх талаар албан тоот, лавлагааг авсан. Татвар төлөгчийн ирүүлсэн баримт материал болон татварын удирдлагын нэгдсэн системд байгаа мэдээлэл. Усны мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн ус ашиглуулах дүгнэлт, гэрээ зэргийг үндэслэж "******* *******" ХХК 2023 онд ус ашигласны гэрээнд заагдсан ус ашигласны төлбөрт төлөх 76,653,000.24 төгрөг байсан. Үүнээс төлсөн татвар байхгүй. Нөхөн татвар 76,653,000.24 төгрөг, торгууль 30,661,209.60 мөнгө, алданги 38,551,871.89 төгрөг, нийт 145,866,105.49 төгрөг. 2023 оны хувьд ус ашиглах гэрээгээр 123,575,978.12 төгрөгийн усны төлбөр төлөхөөр тогтоосноос ирсэн дүн нь 2,448,191.91 төгрөг. Энэ 2-ын зөрүүгээр 121,127,786.21 төгрөг, энэ дүнгээр нөхөн татварыг ноогдуулаад торгууль 48,451,114.48 төгрөг, алданги 43,556,340.61 төгрөг, нийт 213,135,241. 33 төгрөг, 2024 оны хувьд ус ашиглах гэрээгээр 102,654,463.63 төгрөгийн ус ашиглах төлбөр төлөхөөр тогтоосон. Үүнээс төлсөн дүн нь 24, 896,698 төгрөг байсан. Энэ 2-ын зөрүүгээр нөхөн татвар 77,667,765.63 төгрөг, торгууль 31,067,106.25 төгрөг, алданги 14,022,138.41 төгрөг, нийтдээ 122,727,010.29 төгрөг. 2021, 2022, 2023 онуудад нийтдээ ус ашигласны төлбөрөөр нөхөн татвар, торгууль алданги 481,758,357.12 төгрөг нөхөн төлөхөөр нөхөн ногдуулалтын актаар тогтоосон байдаг. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсанаар торгуулийг тооцохдоо Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсвэл татвар ноогдох зүйлийг нуух зорилгоор татвар ноогдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж дараах хэмжээгээр торгоно гээд 82.1.2-т төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40%-аар торгоно гээд он тус бүр дээр нөхөн татварын 40%-аар торгуулийг ногдуулсан. Алдангийн хувьд нэхэмжлэгчийн дурдсанаар 73.1.1 дэх заалтыг барьж алданги ногдуулсан гэж үзээд байх шиг байна 73.1.1 дэх заалт бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний батлах татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, эсвэл татварын албаны үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг тус тус тогтоохдоо үндэслэх зарчим гэж хуульд заасан байна. Тэрнээс биш татвар төлөгчийг хугацаандаа төлөөгүй татварт ногдуулах алдангийн хэмжээг заагаагүй. Татварын ерөнхий хуулийн 73.1, 73.2, 73.2.1 дэх заалт, Сангийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/13 тоот тушаалаар батлагдсан хэмжээгээр алдангийн хэмжээг тогтоосны дагуу 0,0039%-аар, Сангийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/15 тоот тушаалаар батлагдсан алдангийн хэмжээг тогтоох тухай тогтоолоор 2024 оны алдангийн хэмжээг 0,0049%, Сангийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/11 тоот тушаалаар баталсан алдангийн хэмжээг тогтоох тухай тогтоолд алдангийн хэмжээг 0.0051% байхаар тогтоосны дагуу он тус бүр дээр алдангийг тооцсон. Нэхэмжлэгчийн дурдсан 2022 онд ус ашигласны төлбөр төлсөн гээд байгаа дээр Баянзүрх дүүргийн татварын газарт тайлагнасан тайланд 29,523,000 төгрөгийн тайлан тайлагнасан байна. 2022 оны Туул голын сав газартай байгуулсан "******* *******" ХХК-ийн ус ашиглах гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний дугаар УНТ22/60 дугаартай. Энэ гэрээний 2.10.1 дүгээр заалтад ус ашиглах гэрээгээр 79,653,000.24 төгрөгийг Булган аймгийн Татварын хэлтсийн дансанд төвлөрүүлнэ гэж заачихсан байдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д аймаг, нийслэл, улсын зэрэгтэй хот, хотын төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ, 23.6.5-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр тухайн үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, орон нутгийн төсөвт төвлөрдөг төлбөр юм. Мөн Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэж төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна гэж заасны дагуу тус компани нь Туул голын сав газрын захиргаатай ус ашиглах гэрээ байгуулан гэрээнд тусгагдсаны дагуу ус ашигласны төлбөрийг тогтоосон хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа аймаг орон нутгийнхаа төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй. Тэгэхээр гэрээнд заасны дагуу Булган аймгийн Татварын хэлтсийн дансны төвлөрүүлж, тайлагнах үүрэгтэй байсан. Тэгэхээр Баянгол дүүрэгт тайлагнасан учраас бид нар Баянгол дүүрэгт тайлан ирүүлж усны төлбөрөө төлсөн гэж үзэж байна. Ийм учраас манай гаргасан татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нийт 2022, 2023, 2024 онд хамаарах нийт нөхөн татвар, торгууль, алдангийн 481,758,357.12 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон акт үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
- Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Улсын байцаагч Б.Солонгын тайлбарыг дэмжиж оролцож байна” гэв.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хяналт шалгалтын явцад баримт материал цуглуулсан талаар Б.******* байцаагч тодорхой ярилаа. Бид мэргэжлийн байгууллагууд буюу Туул голын сав газрын захиргаанд удаа дараа албан тоот явуулж "******* *******" ХХК-ийн холбогдох материалуудыг шалгуулсан. Гэвч Туул голын сав газрын захиргаанаас "******* *******" ХХК-тай 2022, 2023, 2024 онуудад ус ашиглах гэрээ байгуулсан. Гэхдээ ус ашиглах гэрээгээ дүгнүүлээгүй гэх албан бичиг ирсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Ашигт малтмал, газрын тосны газраас манайх бас тодорхойлолт авсан. Энэ хавтаст хэрэгт ч гэсэн Захиргааны хэргийн шүүхээс нотлох баримтыг гаргуулж авсан. Үүн дээр ч Уулын ажлын төлөвлөгөө батлагдаагүй гэсэн. Тэгэхээр уулын ажлын тайлан батлагдаагүй байгаа учраас ус ашиглах гэрээг дүгнэх боломжгүй байна гэж Туул голын сав газрын захиргаанаас албан бичиг ирсэн. Тийм учраас энэ хяналт шалгалтын явцад хяналт шалгалтад хамрагдаж байгаа онуудын хувь гэрээ ерөөсөө дүгнэгдээгүй. Гэрээ яагаад дүгнэгдээгүй вэ гэхээр уулын ажлын тайлан албажаагүй, баталгаажаагүй учраас дүгнэгдээгүй гэдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д Уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А20 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмал эрэн хайх, ашиглах үйл ажиллагааны журам байгаа. Энэ журмууд дээр заасан Ашигт малтмал, газрын тосны газар ирүүлсэн уулын ажлын тайлан ажлын 10 хоногийн дотор хянаж баталгаажуулна гэсэн заалт байна. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч маань тухайн жилийн уулын ажлын тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор цахимаар болон биеэр ирүүлж хянуулах ёстой. Тэгээд Ашигт малтмал, газрын газрын тосны газар маань 10 хоногийн дотор энэ тайланг нь авч байж баталгаажуулдаг. Ийм хууль дүрэмтэй. Энэ дүрмийн дагуу зөрчигдсөн. Хавтаст хэрэг яг энэ дүгнэлтийг хяналт шалгалтын акт гарснаас хойш 06 дугаар сард батлагдаж ирсэн. Татварын хяналт шалгалтын хугацаанд ороогүй, сүүлд нь батлуулсан. Тэгэхээр сүүлд дүгнэсэн дүгнэлт бол хууль бус гэж үзэж байна” гэв.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиргааны ерөнхий хууль дээр тайлбар хийе. Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны байгууллага нотлох баримт цуглуулах, үнэлүүлэх, үнэлэх ийм үүрэгтэй. Татварын улсын байцаагч нарын тухайд шаардлагатай нотлох баримтуудыг хяналт шалгалтын хүрээнд бүрэн цуглуулж бодитой дүгнэлт хийсэн байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хяналт шалгалт хийх явцад баримт мэдээлэл цуглуулах зохицуулалт бөгөөд дан ганц захиргааны байгууллагаас шалтгаалах үүрэг биш ба хяналт шалгалтад хамрагдаж байгаа татвар төлөгчийн хандлагаас ихээхэн шалтгаалах ийм зохицуулалт байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 25.1.7-д оролцогчийн хүсэлтээр нотлох баримт цуглуулах зэрэг заалтуудыг оруулснаас харахад татвар төлөгчид нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах, хяналт шалгалтад хамтарч ажиллах зэрэг үүргээс чөлөөлсөн зохицуулалт огт биш. Ийм агуулгаар тайлбарлагдахгүй. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байна. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл маань өөрөө татвар төлөхгүй, бага төлдөг, татварын хэмжээг бууруулах, эсхүл татварт ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ноогдуулаагүй бөгөөд татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж дараах хэмжээг тогтооно гэсэн зохицуулалт нь бүхэлдээ цогц ойлголт. Нотлох баримтуудаас дүгнэхэд татвар төлөхгүй байгаа нь төлөх татварын хэмжээг бууруулах бодит үйлдэл хийсэн гэж дүгнэж байна. Татварыг бууруулж... дутуу тайлагнаснаас харагдаж байна. Бусад тайлбарыг татварын улсын байцаагч дэлгэрэнгүй тайлбарласан” гэв.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Уулын ажлын тайланг батлуулаагүйгээс болоод бид 2022 оноос хойших ус ашигласны гэрээг дүгнүүлж чадаагүй гэж ярьж байна. Энэ өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэхээр 2022 оны уулын ажлын төлөвлөгөө 2023 онд батлагдсан байж байж дараа оных нь төлөвлөгөөт тайлан баталгааждаг. Тэгэхээр 2022 оны усны ашигласныхаа гэрээг 2023 онд дүгнүүлж, төлбөрөө төлөх, тайлагнах бүрэн боломжтой байсан. Энэ мэтээр жил жилийнх нь дараа болох боломжтой. Бүр цаашлаад акт ногдуулахаас өмнө төлөх боломж нэхэмжлэгч талд байсан. Нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлэхгүйгээр Усны тухай хууль, Татварын тухай хууль, Ус бохирдуулсны тухай хууль болон Байгалийн нөөц ашигласны тухай хуулиудыг зөрчиж татвараас санаатайгаар зайлсхийж, олон жил ус ашигласныхаа төлбөрийг төлөөгүй нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал бодит нөхцөл байдал тогтоогдоогүй гэж яриад байх шиг байна. Үнэндээ Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан хууль дээдлэх бодит нөхцөл байдалд тохирсон хууль зүйн үндэслэл бүхий нөхөн ногдуулалтын акт болсон. Яагаад вэ гэхээр нэхэмжлэгч "******* *******" ХХК өөрт хамааралтай бүх нотлох баримтаа гаргаж өгсөн. Ус ашиглах гэрээнийхээ дүгнэлтийг хийлгэх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан гэж амаар хэлж байгаа боловч хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байгаа нь үүнийг нотолж байна. Мөн татварын байцаагчид мэдэгдэж байсан гэж байгаа боловч тэр нь бас нотлох баримтаар нотлогдоогүй. Дээр нь "******* *******" ХХК 2022 оны ус ашигласныхаа тайланг Баянзүрх дүүрэгт гаргаж өгсөн гэдэг нь өөрөө зориуд санаатайгаар татвараас зайлсхийсэн энэ үйлдлийг нь нотолсон үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч манайх үүсмэл ордтой "Шижир алт" ХХК-ийн орд дээр олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь өөрөө элсэрхэг гэж яриад байна. Энэ нь элсэрхэг орд мөн бол усыг бүр их ашиглана. Ердийн ус ашигладаг ордоос илүү ашиглана. Элсэрхэг дээр нь нөөц багатай гэж үзэж байгаа бол олборлолт их хийж ашиг хүртэхийн тулд нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг маш их хэмжээгээр хэрэглэдэг ийм орд болох нь тогтоогдож байна. Дээр нь гэрээний он сарыг анхаарч үзвэл дандаа оны эцэст байгуулсан. Өөрөөр хэлбэл ус ашигласныхаа дараа энэ төлбөрийг төлнө шүү гэж хийж байгаа. Яагаад гэвэл тоолуур байхгүй учраас хэрэглэчихсэн усан дээр гэрээ байгуулж байсан. Ийм учраас татварын байцаагч нар гэрээг нь үндэслэж акт тавьсан. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй. Хэрвээ нэхэмжлэгч компани үнэхээр бага ус ашигладаг байсан 2022 оноос хойш аль ч хугацаанд нь тоолуураа тавиулах бүрэн боломжтой байсан. Энэ бол тусгай зөвшөөрөл эзэмшигч татвараас зайлсхийх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа зарим нэг хариуцлагагүй уул уурхайн нөхдүүд ийм үйл ажиллагаа явуулдаг. Үүний тод илрэл нь өөрөө "******* *******" ХХК болж байна. Иймд хууль зүйн үндэслэл бүхий бодит нөхцөл байдалд нийцсэн татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. “******* *******” ХХК нь Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.*******, Б.******* нарын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан НА-04250000021 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар шүүхэд маргаан үүсгэсэн бөгөөд шүүх хуралдаанд дэмжиж оролцов.
Хоёр. Хэргийн оролцогчид нь:
-
- 2022 оны тухайд: Нэхэмжлэгч “Манай компани Булган аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Баянзүрх дүүрэгт явуулдаггүй. Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст харьяалал андуурч төлсөн ус ашигласны төлбөрийг Булган аймагт шилжүүлэн тооцох байсан” гэж, хариуцагч “Булган аймагт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр төлөгчөөр бүртгүүлж, мөн оны ус ашигласны төлбөрийн тайлангаа ирүүлж, төлбөрөө төлөөгүй. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явуулсан үйл ажиллагаандаа ус ашигласны төлбөрийг төлсөн байсан тул Булган аймагт явуулсан үйл ажиллагаанд шилжүүлэн тооцох боломжгүй” гэж,
- 2023 болон 2024 онуудын тухайд: Нэхэмжлэгч “Туул голын сав газраас ус ашиглах гэрээг дүгнэснээр манай компанийн тухайн жилд бодитоор ашигласан усанд ногдох төлбөрийн хэмжээ гарах учиртай. Гэрээнд тусгасан дүн нь тухайн жилд ашиглах усны хэмжээг урьдчилсан байдлаар төсөөлсөн хэмжээ юм. Гэтэл тухайн жилүүдийн гэрээг дүгнээгүй байхад урьдчилсан дүнгээр татвар ногдуулсан нь үндэслэлгүй” гэж, хариуцагч “Ус ашиглагч нь гэрээнд тусгасан ус ашигласны төлбөрийг заасан хугацаанд төлөх үүрэгтэй болохоос гэрээ дүгнэсэн актаар төлбөрийг төлнө гэж ойлгохгүй. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй. Мөн тус компанийн 2023, 2024 онуудын гэрээг дүгнэсэн акт “Нөхөн ногдуулалтын акт” гарснаас хойш гарсан” гэж,
- 2022-2024 онуудад хамаарах байдлаар: Нэхэмжлэгч “Туул голын сав газрын захиргаанаас гэрээ дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй. Алдангийг тооцохдоо хуулийн шаардлагыг зөрчсөн. Мөн манай компанийг татварын тайлангаа гаргаж, тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн, зөрүү нь гэрээний дүгнэлт хийгдээгүйтэй холбоотой дутуу төлөлт үүссэн байхад санаатайгаар татвараас зайлсхийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж, хариуцагч “Ус ашиглах гэрээ байгуулсан этгээд нь гэрээний дагуу гэрээнд тусгасан ус ашигласны төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй” гэх агуулгаар тус тус мэтгэлцэв.
Гурав. Хэргийн үйл баримтын талаар:
-
- “******* *******т” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдаж, 2018 онд “ашигт малтмал ашиглалт”-ын үйл ажиллагааг шинээр эрхлэхээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлах “Бүрэг” нэртэй ашигт малтмал ашиглалтын MV-021324 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс болон Булган аймгийн Татварын газарт “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр төлөгч”-өөр бүртгүүлсэн.
- Туул голын сав газрын захиргаа нь “******* *******” ХХК-тай
- 2022 онд: Усны газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 204 дугаартай “Ус ашиглуулах дүгнэлт”, Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/75 дугаартай “Зөвшөөрөл олгох тухай” тушаалыг тус тус үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр УНТ 22/60,
- 2023 онд: Усны газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай “Ус ашиглуулах дүгнэлт”, Туул голын сав газрын захиргааны даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/70 дугаартай “Зөвшөөрөл олгох тухай” тушаалыг тус тус үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр УНТ 23/49,
- 2024 онд: Усны газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Е-2406-000035 дугаартай “Ус ашиглуулах дүгнэлт”, Туул голын сав газрын захиргааны дарга /үүрэг гүйцэтгэгч/-ын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/76 дугаартай “Зөвшөөрөл олгох тухай” тушаалыг тус тус үндэслэн 2024 оны 09 дүгээр сар /өдөр бичигдээгүй/-д УНТ 24/55 дугаартай “Ус ашиглах гэрээ”-нүүдийг байгуулсан,
-
- байгалийн нөөц /ус/ ашигласны төлбөрт:
- 2022 оны УНТ 22/60 дугаартай гэрээгээр 76,653,024 төгрөг төлөхөөр тохиролцсоныг, уг гэрээг дүгнэсэн актаар 52,031,729.16 төгрөг,
- 2023 оны УНТ 23/49 дугаартай гэрээгээр 123,575,978.12 төгрөг төлөхөөр тохиролцсоныг, уг гэрээг дүгнэсэн актаар 47,350,504.84 төгрөг,
- 2024 оны УНТ 24/55 дугаартай гэрээгээр 102,654,463.63 төгрөг төлөхөөр тохиролцсоныг, уг гэрээг дүгнэсэн актаар 41,469,825.6 төгрөг болгон тус тус бууруулсан,
-
- “******* *******т” ХХК нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашигласны төлбөрт:
- 2022 онд 15,523,000.00 төгрөгийг,
- 2023 онд 2,448,191.91 төгрөгийг,
- 2024 онд 24,986,642.14 төгрөгийг тус тус төлсөн үйл баримтууд тогтоогдсон.
Дөрөв. Маргаан бүхий захиргааны акт болох татварын улсын байцаагч нараас 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан НА-04250000021 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар: “******* *******” ХХК-ийг Туул голын сав газрын захиргаатай байгуулсан “Ус ашиглах гэрээ”-ээр тохиролцсон
4.1. 2022 онд Булган аймгийн Татварын газарт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашигласны төлбөр төлөгчөөр бүртгүүлэх, ус ашигласны тайлангаа гаргаж, хүргүүлэх хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, төлөх ёстой төлбөрөө төлөөгүй хэмээх үндэслэлийг зааж
- нөхөн төлбөрт гэрээгээр тохирсон 76,653,024.00 төгрөг,
- торгуульд төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй “саатуулсан хугацаа” гэх 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 1084 хоногт ногдох 30,661,209.60 төгрөг,
- алдангид 2023 онд 355х0,039%=10,612,611.17 төгрөг, 2024 онд 365х0,049%=13,709,393.34 төгрөг, 2025 онд 364x0.051%=14,229,867.38 төгрөг, бүгд 38,551,871.89 төгрөг буюу нийт 145,866,105.49 төгрөгийн,
- 2023 онд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, ус ашигласны төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлийг зааж
- нөхөн төлбөрт 123,575,978.12 төгрөг,
- торгуульд 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 719 хоногт ногдох 48,451,114.48 төгрөг,
- алдангид 2024 онд 355x0.049%=21,070,178.41 төгрөг, 2025 онд 364x0.051%=22,486,162.23, бүгд 43,556,340.64 төгрөг буюу нийт 213,135,241.33 төгрөгийн,
- 2024 онд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, ус ашигласны төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлийг зааж
- нөхөн төлбөрт 102,654,463.63 төгрөг,
- торгуульд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 354 хоногт ногдох 31,067,106.25 төгрөг
- алдангид 354x0.051%=14,022,138.41 төгрөг буюу нийт 122,757,010.29 төгрөгийн,
- Бүгд
- нөхөн төлбөрт 275,448,575.84 төгрөг,
- торгуульд 110,179,430.34 төгрөг,
- алдангид 96,130,350.94 төгрөг буюу нийт 481,758,357.12 төгрөгийг төлөхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн.
Тав. Булган аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “******* *******” ХХК-ийн 2022 онд төлөх байсан ус ашигласны төлбөрийн хэмжээг мөн оны “Ус ашиглах гэрээ”-г дүгнэсэн Туул голын сав газрын захиргааны актаар тогтоосон 52,031,729.16 төгрөгөөр тооцож, гэрээ болон гэрээ дүгнэсэн актаар тогтоосон дүн /76,653,024 төгрөг – 52,031,729.16 төгрөг = 24,621,294.84 төгрөг/-гийн зөрүү хэмжээгээр буюу нийт
- нөхөн төлбөрийг 275,448,575.84 төгрөг-24,621,294.84 төгрөг=250,827,251.00 төгрөг болгон бууруулж
- торгуулийн хэмжээг 110,179,430.34 төгрөг - 100.330.912630 төгрөг = 9,848,517.94 төгрөгөөр,
- алдангийн хэмжээг 96,130,350.94 төгрөг - 83,747,316.90 төгрөг = 12,383,034.04 төгрөгөөр буюу бүгд 46,852,846.82 төгрөгийг актаар тогтоосон төлбөрөөс хасч, нэхэмжлэгчээр нийт 434,905,510.30 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Зургаа. Маргаанд хамаарах эрх зүйн үндэслэлийн талаар: Маргаан бүхий НА-04250000021 дугаар актыг Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1 дэх заалт болон 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтуудыг үндэслэн гаргажээ.
- “Татварын ерөнхий хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд “зайлшгүй”, “тодорхой”, “шударга”, “үр ашигтай” байх зарчмуудыг баримтлахаар,
- 76 дугаар зүйлийн 76.1-д Татварын алба нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх зарчмыг хэрэгжүүлэхээр тус тус хуульчилжээ.
-
- Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.25 дахь заалтад зааснаар усны нөөц ашигласны төлбөр нь Монгол Улсын татварын төрөл байна.
- Харин 41 дүгээр зүйлийн 41.10-т татварын алба нь татварын хяналт шалгалт хийхэд татвар төлөгч болон түүний харилцагч этгээдийг үндэслэл бүхий шалтгаанаар дуудан ирүүлж, тайлбар авах, татварын ногдлыг тодорхойлох, татвар хураах зорилгоор хэрэгжүүлэх нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх, татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар, лавлагаа гаргуулан авах, 41.12-т татвар төлөгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах, татвар ногдуулалт, төлөлт, татварын хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх, шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах эрхийг эдэлж, үүргийг хүлээх бөгөөд нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол харьяалах Маргаан таслах зөвлөлд, тус Зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрхийг эдлүүлэхээр 43 дугаар зүйлийн 43.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгүүд болон 81 дүгээр зүйлийн 81.1.3, 81.1.4 дэх зохицуулалтуудаар тус тус баталгаажуулсан.
- Хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.1-д тус тус зааснаар татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 1 дүгээр сард багтаан Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар тогтооно.
- Харин алданги тооцох хугацааг тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор тодорхойлохоор 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно:… 82.1.2.төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар” гэжээ.
- Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1 болон 10 дугаар зүйлийн 10.1.3, 23 дугаар зүйлийн 23.2-т тус тус зааснаар
- “хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”,
- “уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус”-д төлбөр ногдуулах бөгөөд “уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар” ашигласан усыг шоо метрээр тодорхойлон усны нөөц ашигласны төлбөрийг тооцож, уг уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй сумын Засаг даргын томилсон төлбөр хураах эрх бүхий албан тушаалтан төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт ногдуулан хурааж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушааж эцсийн тооцоо хийх үүргийг хүлээжээ.
- “Усны тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.27, 3.1.31, 3.1.32 дахь заалтуудаар
- “"ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг...аж ахуйн нэгж... ыг,
- "ус ашигласны төлбөр" гэж ус, рашааны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны төлөө төлөх төлбөрийг,
- "ус бохирдуулсны төлбөр" гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон бол 26 дугаар зүйлийн 26.1-д “…аж ахуйн нэгж… нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна”, 28 дугаар зүйлийн 28.1-д “…аж ахуйн нэгж… ус ашиглах хүсэлтээ энэ хуулийн 28.4-т заасан этгээдэд гаргана”, 28.4-т “Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, … гаргана”, 28.6-д “Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа… олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ”, 28.11-д “Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар... аж ахуйн нэгж... ын ус ашиглах эрх үүснэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн… төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг… ийн байгаль орчны алба, сум… ийн Засаг дарга гэрээ байгуулна”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Ус ашиглагч дараах үүргийг хүлээнэ… 30.1.4.ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах, 30.1.5.ус, рашааны нөөц ашигласны болон ус бохирдуулсны төлбөр төлөх”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ус ашиглагч… аж ахуйн нэгж… нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлнө” гэж тус тус хуульчилсан байна.
- Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаа нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлах учиртай бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэжээ.
Долоо. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон дээрх хууль зүйн үндэслэлүүдийг судлан үзээд хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.*******, Ц.******* нараас 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан НА-04250000021 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:
-
- “******* *******” ХХК нь Усны газрын дүгнэлт, Туул голын сав газрын захиргааны даргын зөвшөөрлийг үндэслэн тус Сав газрын захиргаатай 2022, 2023, 2024 он тус бүрт “Ус ашиглах гэрээ” байгуулж Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах “Бүрэг” нэртэй тусгай зөвшөөрлийн талбайгаас ашигт малтмал ашиглах үйл ажиллагаандаа усны нөөц ашиглах эрхтэй болжээ.
- Тиймээс дээрх эрхийн хүрээнд нэхэмжлэгчид Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.25 болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 23 дугаар зүйлийн 23.2, Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх зохицуулалтад зааснаар усны нөөц ашигласны төлбөр төлөгчөөр Булган аймгийн Татварын газарт бүртгүүлэх, жил бүр ашигласан усны тайлангаа хүргүүлж, төлбөр төлөх үүрэг үүссэн.
- Шүүх хуралдаанд:
- “усны нөөц ашигласны төлбөр”-т төлөх хэмжээ /мөнгөн дүн/-ний талаар. Нэхэмжлэгч нь “Ус ашиглах гэрээ дүгнэсэн акт”-д заасан хэмжээгээр, хариуцагч нь “Ус ашиглах гэрээ”-нд заасан хэмжээгээр төлөх учиртай гэж,
- Татварын цахим систем дэх мэдээлэл”-ийн талаар. Нэхэмжлэгч тал “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаа явуулдаггүй, энэ зориулалтаар усны нөөц ашиглаагүй. “Бүрэг” нэртэй тусгай зөвшөөрлийн талбайд явуулсан үйл ажиллагаандаа ашигласан усныхаа тайланг харьяалал андуурч Баянзүрх дүүргийн татварын албанд тайлагнасан байсан. Энэ талаарх мэдээлэл татварын цахим системд бүртгэгдсэн байгаа” хэмээх агуулгаар, хариуцагч тал ““******* *******” ХХК нь Баянзүрх дүүрэгт үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр төлөгчөөр бүртгүүлсэн болох нь Татварын цахим системээс харагдаж байсан тул тухайн дүүрэгт 2022 онд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр төлсөн байна гэж ойлгосон. Баянзүрх дүүргийн Татварын албанаас энэ талаар тодруулаагүй. Харьяалал андуурч төлсөн төлбөрийг татвар төлөгчийн хүсэлтээр манайх руу шилжүүлэх боломжтой” хэмээн мэтгэлцэв.
- 2022 оны тухайд: Хэрэгт цугларсан нотлох баримтаас
- “******* *******” ХХК нь “үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр” төлөгчөөр Баянзүрх дүүргийн Татварын албанд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, Булган аймгийн Татварын газарт 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус бүртгүүлсэн байх ба 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын албанд хүлээлгэн өгсөн “Усны нөөц ашигласны төлбөрийн тайлан”-д
- “хүн амын унд, ахуйн зориулалтаар ашигласан нийт усны нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан дүн 71,366.40”,
- “ашигт малтмал олборлох, баяжуулах зориулалтаар ашигласан нийт усны нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан дүн 11,587,012.50”,
- “усыг шавхан зайлуулах зориулалтаар ашигласан нийт усны нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан дүн 17,865,388.80”,
- “нийт дүн 29,523,767.70” гэж тусгасан бөгөөд Булган аймгийн Татварын газарт энэ төрлийн тайланг ирүүлээгүй. /хэргийн 50-51, 77-78 дугаар хуудас/
-
- Дээрх тайлан нь “******* *******” ХХК нь 2022 онд ашигт малтмал ашиглах /олборлох, баяжуулах/ үйл ажиллагаа явуулсан, түүний улмаас 29,523,767.70 төгрөгийн усны нөөц ашигласан гэх агуулга илэрхийлэгдэж байгаа ч Булган аймаг болон Баянзүрх дүүргийн аль алиных нь харьяалах нутаг дэвсгэрт ижил үйл ажиллагаа явуулсан болохыг тодорхойлохгүй байна.
- Түүнчлэн тус тайлангийн агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн шүүх хуралдаанд гаргасан “"******* *******" ХХК-ийн оффис нь Баянзүрх дүүрэгт байдаг. Үйлчилгээ явуулдаг. Энэ объектынхоо үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар усны төлбөрөө төлөх гэрээ байгуулаад тэндээ төлбөрөө төлсөн. Тэрийгээ бүртгүүлсэн. Энд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой болон Булган аймагтай үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой ус ашиглалтын гэрээтэй ямар ч холбоогүй тайлан байсан...” гэх тайлбар няцаагдав.
- “******* *******” ХХК нь Туул голын сав газрын захиргаатай байгуулсан гэрээгээр усны нөөц ашигласны төлбөрт 76,653,024.00 төгрөг төлөхөөр тохиолцсон бөгөөд Татварын цахим системд тус компанийн 29,523,767.70 төгрөгийн ус ашигласан гэх тайлан, 13,999,999.70 төгрөгийн өртэй талаарх мэдээлэл хадгалагдсан.
- Харин Туул голын сав газрын захиргаа нэхэмжлэгчийг 52,031,729.16 төгрөгийн ус ашигласан гэж дүгнэсэн.
- Татварын маргаан таслах зөвлөлөөс “Ус ашиглах гэрээ”-ээр тохирсон дүнгээс Туул голын сав газрын захиргааны уг гэрээг дүгнэсэн актын дүнг хассан зөрүүгээр нэхэмжлэгчийн төлөх төлбөрийг бууруулсан байдаг.
- Татварын алба аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усанд төлбөр ногдуулж, хураан авах нь Татварын ерөнхий хуулийн зорилго, татварын үйл ажиллагааны “зайлшгүй байх” зарчимд нийцэх ч нэхэмжлэгчийн 2022 онд төлөх төлбөрийн хэмжээ, харъяаллыг тогтоосон үйлдлийн тухайд “шударга байх” зарчимд нийцсэн гэж дүгнэхээргүй байна. Тодруулбал: Татварын улсын байцаагч нар болон Татварын маргаан таслах зөвлөл нь нэхэмжлэгчийн хууль болон гэрээгээр хүлээсэн усны нөөц ашигласны төлбөрийг төлсөн эсэхийг тогтоох хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахдаа түүний Баянзүрх дүүргийн Татварын албанд тайлагнаж, төлсөн төлбөрийг нутаг дэвсгэрийн харъяалал алдаж төлсөн эсэхийг нотлох баримтыг цуглуулж, үнэлээгүй, Татварын цахим систем дэх мэдээллийг нягтлалгүйгээр нэхэмжлэгчийг “ус ашигласны төлбөрийг бүхэлд нь төлөөгүй” гэж дүгнэсэн нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсэгт заасанд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.
- Зүй нь татвар ногдуулах, хураах үйл ажиллагаа нь “зайлшгүй, үр ашигтай байх” учиртай ч энэ нь татварын нэг “суурь”-т татвар “давхардуулан ногдуулах”-ыг дэмжсэн байх учиргүй. Тодруулбал: “******* *******” ХХК нь 2022 онд “Бүрэг” тусгай зөвшөөрлийн талбайд явуулсан ашигт малтмал олборлох, баяжуулах үйл ажиллагаандаа ашигласан усны төлбөрийг Татварын албаны харъяалал андуурч тайлагнасан, төлсөн эсэхийг тодруулсны эцэст зохих шийдвэрээ гаргасан бол Татварын ерөнхий хуулийн “шударга байх” зарчимд нийцэхээр байжээ.
- Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь харьяалал андуурч 2022 оны тайлан, төлбөр төлсөн тухайгаа Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанд анх илэрхийлсэн гэж, хариуцагч тал харьяалал андуурч төлсөн татварыг татвар төлөгчийн хүсэлтээр шилжүүлэх боломжтой гэх тайлбаруудыг гаргав.
- Татварын маргаан таслах зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь Татварын алба, улсын байцаагчийн гаргасан шийдвэр татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн эсэхийг хянан шийдвэрлэх явдал бөгөөд энэ үйл ажиллагаа нь Татварын байгууллага өөрийн гаргасан асуудлыг өөрөө залруулах ажиллагаа юм.
- Гэтэл Булган аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь “******* *******” ХХК-ийн төлөөлөгчийн 2022 онд ашигласан усны тайлан, төлбөрийг харьяалал андуурч гаргасан талаарх тайлбарыг анхаарч бодит байдлыг тогтоох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргажээ.
- 2023 болон 2024 оны тухайд: “******* *******” ХХК нь Туул голын сав газрын захиргаанаас мөн онуудын “Ус ашиглах гэрээ”-г дүгнэсэн актаар тогтоосон дүнгээр ашигласан усны төлбөрөө төлнө гэж, хариуцагч “Нөхөн ногдуулалтын акт” гарснаас хойш гэрээ дүгнэсэн акт гарсан тул гэрээгээр тохиролцсон төлбөрийн дүнгээс бууруулах боломжгүй гэж маргаж байна.
- Хариуцагч нар нь дээрх актыг гаргахаас өмнө “Туул голын сав газрын захиргаанаас “******* *******” ХХК-ийн 2023, 2024 онуудын ус ашиглах гэрээг дүгнэсэн эсэх талаарх мэдээллийг цуглуулсан” гэж тайлбарлан өөрийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02/782, 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/1111 дугаартай албан бичгүүд болон Туул голын сав газрын захиргааны 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/364, 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/406 дугаартай албан бичгүүдийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.
- Булган аймгийн Татварын газрын дээрх 02/782 дугаартай албан бичигт нэхэмжлэгчийн 2021-2024 онуудын ус ашиглах гэрээ, гэрээ дүгнэсэн актуудын хуулбарыг ирүүлэхийг шаардсан бол 01/1111 дугаартай албан бичигт “...2021-2024 онуудын ус ашиглах гэрээг дүгнүүлсэн эсэх, гэрээ дүгнүүлэхээр хүлээгдэж байгаа эсэх, гэрээний дүн буурсан эсэх, дүгнүүлсэн бол дүгнэсэн актын талаар лавлагаа мэдээллийг ... гаргаж өгнө үү” гэсэн байх ба Туул голын сав газрын захиргаанаас 01/406 дугаартай албан бичгээр “...2021-2024 онуудад ус ашиглах зөвшөөрөл олгож, гэрээ байгуулсан боловч гэрээ дүгнэсэн акт хийгдээгүй байна...” гэх хариуг өгчээ.
- Шүүхээс хэрэгт нотлох баримт цуглуулах ажиллагааны явцад шаардсаны дагуу
- Туул голын сав газрын захиргаанаас нэхэмжлэгчийн 2023 болон 2024 онуудад байгуулсан “Ус ашиглах гэрээ”-г дүгнүүлэхээр 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19/186, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 19/240 дугаарын албан бичгээр гаргасан хүсэлтүүдийг тэдгээрт хариу өгсөн өөрийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/39 “...Ашигт малтмал, газрын тосны газраар баталгаажуулсан баримтыг тайланд тусгаж 2024 оны ус ашиглах гэрээ дүгнэх актыг гаргуулна уу” гэх, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/319 дугаартай “...2024 оны уулын ажлын тайлан батлагдаагүй байгаа тул танай байгууллагын ус ашиглах гэрээг дүгнэх боломжгүй болно” гэх албан бичгүүдийг,
- Ашигт малтмал, газрын тосны газраас “...2023 оны уулын ажлын тайланг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасан хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Геологи, уул уурхайн мэдээллийн системд ирүүлж ....2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр албажуулсан байна. Харин 2024 оны ...тайланг ...2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн... өнөөдрийн байдлаар албажуулаагүй байна” гэх мэдээлэл бүхий албан бичгийг тус тус ирүүлсэн.
- Харин “******* *******” ХХК-ийн
- 2023 оны “Ус ашиглах гэрээ”-г дүгнэсэн актыг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр,
- 2024 оны “Ус ашиглах гэрээ”-г дүгнэсэн актыг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасныг нэхэмжлэгч болон Туул голын сав газрын захиргаанаас тус шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь төрийн захиргааны байгууллагын удирдлагууд удаа дараа солигдож байснаас хамаарч уулын ажлын тайланг баталгаажуулах ажиллагаа сунжирч, үүнээс улбаалан ус ашиглах гэрээ дүгнүүлэх ажиллагаа дагаж сунжирсан хэмээн тайлбарлаж байна.
- “******* *******” ХХК болон Туул голын сав газрын захиргааны хооронд байгуулагдсан “Ус ашиглах гэрээ”-нүүдийн 4.3-т тухайн гэрээ тус бүрийг дараа оны 01 дүгээр сард багтаан дүгнэхээр тусгажээ.
- Тиймээс энэ гэрээг дүгнэх ажиллагаанд гэрээний талууд харилцан идэвхитэй оролцох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс зохих хүсэлтүүдийг гаргаж байсан нь өмнө хэсэгт тусгасан албан бичгүүдээр нотлогдов.
- Хариуцагч нар нь 2025 оны 01/1111 дугаартай албан бичгээр “Ус ашиглах гэрээ”-г дүгнэсэн актыг гаргахгүй байгаа шалтгаан нөхцөлийг Туул голын сав газрын захиргаанаас бүрэн тодруулж, холбогдох баримтыг цуглуулсан гэж дүгнэхээргүй байна.
- Ус ашиглагч хуулийн этгээд нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашиглахдаа Усны газрын “Дүгнэлт”, Туул голын сав газрын захиргааны даргын “Зөвшөөрөл”-ийг авч байж сая тус Газрын захиргаатай “Ус ашиглах гэрээ” байгуулна.
- Уг гэрээг мөн Сав газрын захиргаа дүгнэж акт гаргах бөгөөд ингэхдээ Ашигт малтмал, газрын тосны газраас тайлан баталгаажуулахыг хүлээнэ гэхчлэн ус ашиглагчид төрийн байгууллагын үйл ажиллагааны дарааллыг хүлээх зайлшгүй шаардлага үүсч байгааг анхаарч үзэх учиртай. Тодруулбал: Төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбооноос хамаарч ус ашиглагчид бодит хэрэглэсэн усны төлбөрөө хуульд заасан хугацаанд нь төлөх үүргээ зөрчих шалтгаан нөхцөлийг үүсгэсэн эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байхад энэ ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, нэхэмжлэгчид хариуцлага тооцохыг урьтал болгосон байна.
Найм. Шүүх “******* *******” ХХК нь 2022 онд ашигласан усанд ногдох нөхөн төлбөрийн зарим хэсгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэлээ. Учир нь: Тус компани нь тухайн жилийн ус ашиглах гэрээг байгуулсан, гэрээ дүгнэсэн акт гарсан байхад актаар тогтоогдсон бодитоор ашигласан усны төлбөрөө бүрэн төлөөгүй байгааг зөвтгөх шалтгаан тогтоогдохгүй байна.
-
- Татварын хяналт шалгалтын улмаас гарч буй шийдвэрийн зорилго нь төлөөгүй төлбөрийг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэх явдал бөгөөд энэ нь төлсөн хэсэгт хамаарах учиргүй.
- Тиймээс нэхэмжлэгч нь 2022 онд Баянзүрх дүүргийн Татварын албанд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрт 15,523,000 төгрөгийг харьяалал андуурч төлсөн эсэхийг тодруулсны эцэст ногдуулах нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Ес. Харин Туул голын сав газрын захиргаанаас “******* *******” ХХК-ийн 2023 болон 2024 онуудын “Ус ашиглах гэрээ дүгнэсэн акт”-ыг гаргах үйл ажиллагаа 2026 оны 04 дүгээр сар хүртэл сунжрахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхийг тодруулах нь “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” болон “шударга байх” зарчмуудад нийцэх бөгөөд нэхэмжлэгчийн
- Буруутай байдал тогтоогдвол тэрээр хуулиар ногдуулсан хариуцлагаа хүлээх,
- Буруугүй буюу төрийн байгууллагуудын хэвийн бус үйл ажиллагаанаас хамаарч сунжирсан бол төр эрх мэдлийн давуу байдлаараа татвар төлөгчийг үндэслэлгүйгээр төлбөр болон хариуцлагын өрөнд оруулахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байхаар байна.
Арав. Шүүх хэдийгээр нотлох баримт цуглуулах үүргийг хэрэгжүүлдэг ч нэхэмжлэгчийн 2022 оны ашигласан усны төлбөрт 15,253,000 төгрөгийг харьяалал андуурч төлсөн эсэхийг тогтоох үйл ажиллагаа нь Татварын байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамаарах бөгөөд Туул голын сав газрын захиргаанаас “******* *******” ХХК-ийн 2023, 2024 онуудад ус ашиглах гэрээ дүгнэсэн актыг гаргах үйл ажиллагаа ямар шалтгаан нөхцөлийн улмаас удааширсныг тогтоож, үнэлэх нь улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл: Дээрх нөхцөл байдлыг нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий НА-04250000021 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн ба энэ хугацаанд шинэ акт гаргаагүй бол тухайн актыг хүчингүй болгохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1, 76 дугаар зүйлийн 76.1.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч /Б.*******, Ц.*******/ нарт дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-04250000021 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу тогтоосон хугацаанд хариуцагч нар шинэ акт гаргаагүй бол Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-04250000021 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт” нь хүчингүй болгох ба энэ нь нэхэмжлэгч холбогдох баримтын хүрээнд ашигласан усны төлбөр төлөхөөс чөлөөлөхгүйг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ